Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 107

 

 Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр баг, Туруун усжуулах 3 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, РД:ОА61100214, Хасгууд овогт Цэрэнгийн Төмөрхүүгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Төмөрхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 онд төрсөн, 55 настай. Би 1983 оноос эхлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуй болон “Улаансан” ХК-д 2000 оныг дуустал тракторчин, комбайнчаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан тухай бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд, 1992 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Улаансан” ХК-д  тус тус трактор, комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Төмөрхүү нь Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал тракторчин, комбайнчаар, “Улаан сан” ХК болоход үргэлжлүүлэн 1992 оны 8 душаар сарын 29-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг дуустал мөн л тракторчин, комбайнчаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан тухай бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Одоо Ц.Төмөрхүү нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй тул шүүхэд хандсөн. Иймд Ц.Төмөрхүүгийн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал тракторчин, комбайнчаар, “Улаан сан” ХК-нд 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг дуустал тракторчин, комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү ” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Ц.Төмөрхүү нь Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал тракторчин, комбайнчаар, “Улаан сан” ХК-нд 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг дуустал тракторчин, комбайнчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1983 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 257 тоот “Ажилд авах тухай” тушаалд “Цэрэн овогтой Төмөрхүүг 1983 оны 8 дугаар сарын 27-оос эхлэн Цагаан эргийн цогцолборт тракторчноор ажиллуулсугай” гэжээ,  

2. Увс аймгийн Архивын тасгаас 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1984 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн “Улаан  сан” ХК нь 1992 оны 2 дугаар сарын 29-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн архивын лавлагаа,

5. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 9 дүгээр сарын 02-нд ирүүлсэн “Улаан сан” ХХК нь 1992-1994 онд Уьс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн” гэх лавлагаа,

6. “Улаан сан” ХК-ийн 1993 оны 7 дугаар сар, 1995 оны 5 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгт, 

7. “Улаан сан” ХК-ийн захирал Б.Ганболдын 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн “Ц.Төмөрхүү нь 1992 оноос 2003 онд “Улаан сан” ХК-ийн Цагаантолгой, Цагаан эрэг бригадад тракторчин, комбайнчнаар тасралтгүй ажиллаж байсан нь үнэн” гэх тодорхойлолт,

8. Итгэмжлэл,

9. Гэрч Б.Доржготовын шүүхэд өгсөн: “Би 1980 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Хар бураа, Хангилцаг зэрэг бригадад тракточин, комбайнчнаар 1982 он хүртэл ажиллаад, 1982-1985 онд цэргийн албан хаасан бөгөөд намайг цэргийн албанаас халагдаад ирэхэд Ц.Төмөрхүү нь Цагаан эрэг бригадад тракторчин, комбайнчаар ажиллаж байсан. Улмаар 1990 он хүртэл хамт ажиллаад манай байгууллага Баруунтуруун сангийн аж ахуй, Зүүнтурууны сангийн аж ахуй гэж 2 хуваагдахад Ц.Төмөрхүү бид хоёр Баруунтуруун сангийн аж ахуйдаа үлдэж, 1992 оноос байгууллага хувьчлагдаж би “Туруун” ХК-д, Ц.Төмөрхүү “Улаансан” ХК-д тракторчин, комбайнчаар тус тус 2000 он хүртэл ажилласан юм” гэх мэдүүлэг,

10. Гэрч Х.Түмэнбаярын шүүхэд өгсөн: “Би 1975 оноос Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Хар хад бригадад тракточин, комбайнчнаар ажилд орж 1979 он хүртэл ажиллаад, 1979 оноос 1982 он хүртэл цэргийн алба хааж ирээд, үргэлжлүүлэн Хар хад бригадад тракточин, комбайнчнаар 1990 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Би Ц.Төмөрхүүг 1973 оноос эхлэн таньж мэдэх бөгөөд түүний ээж нь Сангийн аж ахуйн саальчин байсан юм. Улмаар 1982 онд намайг цэргээс халагдаж ирэхэд Ц.Төмөрхүү цэрэгт явсан байсан, 1983 онд цэргийн алба хааж ирээд манай Сангийн аж ахуйн Цагаан эрэг бригадад тракторчин, комбайнчаар ажилд орж 1990 он хүртэл ажиллаад манай байгууллага Баруунтурууны сангийн аж ахуй, Зүүнтурууны сангийн аж ахуй гэж 2 хуваагдахад би Зүүнтуруун руу орж, Ц.Төмөрхүү Баруунтурууны сангийн аж ахуйдаа үлдсэн. 1992 оноос байгууллага хувьчлагдаж би Зүүнтуруун ХК-д, Ц.Төмөрхүү “Улаансан” ХК-д тракторчин, комбайнчаар тус тус 2000-2001 он хүртэл ажилласан юм. Тухайн үед бид трактор, комбайнаар газраа усалж, үрлэгээ хийх, талбайг хагалж боловсруулж бэлдэх, намар нь ургацаа хурааж үтрэмд шилжүүлээд туслах ажилчид нь хиллэж хүлээн аваад хогноос нь салгаж цэвэрлээд, аймаг руу ачуулдаг байсан” гэх мэдүүлэг,

11. Гэрч Б.Доржготов Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуй, “Улаан сан” ХК-д ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн болон нийгмийн даатгалын нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Х.Түмэнбаярын Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 491 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.   

      Нэхэмжлэгч Ц.Төмөрхүү нь Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал тракторчин, комбайнчаар, “Улаан сан” ХК-нд 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг дуустал тракторчин, комбайнчаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйн даргын 1983 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 257 тоот “Ажилд авах тухай” тушаал, Ц.Төмөрхүүгийн Увс аймгийн Баруунтурууны Сангийн аж ахуйд 1984 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн “Улаан  сан” ХК нь 1992 оны 2 дугаар сарын 29-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэх лавлагаа, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн архивын лавлагаа, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 9 дүгээр сарын 02-нд ирүүлсэн “Улаан сан” ХХК нь 1992-1994 онд Уьс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн” гэх лавлагаа, “Улаан сан” ХК-ийн 1993 оны 7 дугаар сар, 1995 оны 5 дугаар саруудын цалингийн тооцооны хүснэгт, “Улаан сан” ХК-ийн захирал Б.Ганболдын 2017 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн “Ц.Төмөрхүү нь 1992 оноос 2003 онд “Улаан сан” ХК-ийн Цагаантолгой, Цагаан эрэг бригадад тракторчин, комбайнчнаар тасралтгүй ажиллаж байсан нь үнэн” гэх тодорхойлолт, гэрч Б.Доржготов, Х.Түмэнбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Ц.Төмөрхүүгийн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 8 жил, 6 сар тракторчин, комбайнчаар, “Улаан сан” ХК-нд 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг 8 жил, 10 сар, 2 хоног тракторчин, комбайнчаар, нийт 17 жил, 4 сар, 2 хоног тракторчин, комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Төмөрхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хасгууд овогт Цэрэнгийн Төмөрхүүгийн Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1983 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 8 /найм/ жил, 6 /зургаа/ сар тракторчин, комбайнчаар, “Улаан сан” ХК-нд 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарыг 8 /найм/ жил, 10 /арав/ сар, 2 /хоёр/ хоног тракторчин, комбайнчаар, нийт 17 /арван долоо/ жил, 4 /дөрөв/ сар, 2 /хоёр/ хоног тракторчин, комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Төмөрхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР