Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 873

 

 

 

 

 

 

 

 

  2020        05          11                                  2020/ШЦТ/873

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

          улсын яллагч М.Батзаяа /томилолтоор/,

          шүүгдэгч Н.Ч , түүний өмгөөлөгч Н.Ганбат ҮД:03-46 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н.Ч т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00475 0601 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Ч

          Холбогдсон хэргийн талаар:

Н.Ч  нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз фарм” нэртэй эмийн сангаас иргэн Б.Б гийн “Самсунг /Samsung/ А6” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 671.200 /зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ч мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Писи тоглох гэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдол, мэдээлэл, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б н өгсөн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах “Аз фарм” эмийн санд ажил дээрээ тухайн өдөр бараагаа цэгцлээд сууж байсан. Тэгэхдээ Samsung А6 загварын гар утсаа эмийн сангийнхаа үйлчлүүлэгчийн урд талын лангуун дээрээ ил тавьчихсан байсан. Тэгсэн гаднаас хүн орж ирээд надаас эм асуусан. Би тухайн үед эм зүйч биш учраас амралтын өрөөнөөс ээжийгээ дуудчихаад үргэлжлүүлээд бараагаа янзалж цэгцлээд байж байсан. Тэгтэл нөгөө залуу гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа утсаар ярих гээд утсаа хаана тавьснаа санахгүй хайж эхэлсэн. Өөрийнхөө дугаар луу залгатал холбогдох боломжгүй болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,

- “Дамно” ХХК-ын хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29 дүгээр тал/,

- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...2019.10.15-ны 15.20.06-д эхэлж байх бөгөөд нийт 19 секунтын бичлэг байна. Бичлэгт эмийн сангийн худалдагчийн лангууны хэсгийн тусгал бүхий камерийн бичлэг байх бөгөөд уг бичлэгт: цагаан өмд, саарал малгайтай цамцтай, хар өнгийн хүрэм өмссөн залуу орж ирж бичлэгийн 10 секунтэд лангуун дээр байсан хохирогчийн А6 загварын гар утсыг халаасандаа хийгээд хаалгаар гарч байгаа дүрс бичигдсэн байв...гэх тэмдэглэл /хх-ийн 18 дугаар тал/,

- Шүүгдэгч Н.Ч ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39, 43, 44-50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Ч  нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аз фарм” нэртэй эмийн сангаас иргэн Б.Б гийн Самсунг /Samsung/ А6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 671.200 /зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Б н мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Ч ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б д учирсан хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Н.Ч ээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Ч т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Ч  энэ хэргийн улмаас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс яллагдагчаар шилжүүлэн цагдан хорьсон болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /хх-ийн 32-33 дугаар тал/

Н.Ч  нь урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар эдлээгүй үлдсэн ялын тооцоо 01 жил 17 хоног болох нь шийтгэх тогтоолын хуулбар, ялын тооцооны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 44-50, 54 дүгээр тал/

Иймд Н.Ч ийн урьд шийтгүүлсэн ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Н.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ч 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2020 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар эдлээгүй үлдсэн 01 жил 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Ч т оногдуулсан 1 /нэг/ жил 06 /зургаан/ сар 17 /арван долоо/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Н.Ч ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон нийт 21 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.Ч  /РД:/-ээс 671.200 /зургаан зуун далан нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б /РД:/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргасугай. 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Ч т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ