| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2016/0381/и |
| Дугаар | 457 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 457
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 12 сарын 12 Дугаар 457 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багт оршин суух Чинжээ овогт Батнастын Баярсайхан
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.10.24-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Баярсайхан, нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Баярсайхан шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Миний бие 1984.07.27-оос 1986.02.12-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Барилга угсралтын конторын бетон, арматурын цехэд ээлжийн ажилчнаар, 1986.02.12-оос 1989.12.31-ийг хүртэл Тал булагийн уурхайн эмнэлэгт асрагчаар, тогоочоор тус тус ажиллаж байсан. 1986 оноос Талбулагийн эмнэлэгт тогоочоор хүний оронд ороод үргэлжлүүлээд асрагчаар ажилласан. Талбулагийн эмнэлэг 1992 оны 6 дугаар сард татан буугдах хүртэл ажилласан. Би 4-н хүүхэд төрүүлснээс 1987, 1988 онуудад хүүхэд гаргаж байсан. Жирэмсний болон амаржсны амралт авч байсан. Намайг 1984-1991 оныг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийн ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Чинжээ овогт Батнастын Баярсайхан нь 1984.07.02-оос 1986 оны 4 дүгээр сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын бетон арматурын цехэд ээлжийн ажилчнаар, 1986 оны 4 сараас 1989 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Талбулагийн уурхайн хүн эмнэлэгт тогооч, асрагчаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, аймгийн архивын тасгийн 2016.12.06-ны өдрийн 22/15 тоот лавлагаа, Барилга угсралтын конторын даргын 1984.07.26-гы өдрийн 281 тоот /ажилд томилох тухай/ тушаал, 1987, 1988 онуудад төрсөн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон Б.Баярсайханы иргэний паспорт дээр бичигдсэн зэргээс гадна хамт ажиллаж байсан гэрч Ё.Цэцгээгийн шүүхэд өгсөн”. . . Б.Баярсайхан нь Сүхбаатар аймгийн Талбулагийн уурхайн их эмчийн салбарт 1986-1990 оныг хүртэл асрагч үйлчлэгчээр ажиллаж байсан. Би тус салбарт эх баригч бага эмчээр 1986-1990 оныг хүртэл ажилласан. Бид хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар сайн
мэднэ“ гэх мэдүүлэг, гэрч Я.Батсуурийн . . . Б.Баярсайхан нь Талбулагийн уурхайн хүний их эмчийн салбарт 1986-1991 онуудад асрагч тогоочоор ажиллаж байсан. Би тус салбарт эх баригч бага эмчээр 1986-1996 оныг хүртэл ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Чинжээ овогт Батнастын Баярсайханыг 1984.07.02-оос 1986 оны 04 дүгээр сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын бетон арматурын цехэд ээлжийн ажилчнаар, 1986 оны 04-р сараас 1989 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Талбулагийн уурхайн хүний их эмчийн салбарт тогооч, асрагчаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Б.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Баярсайхан шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ