Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 440

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮХИЙН ТОГТООЛ

 

2016.12.06                                             Дугаар 440                                        Баруун- Урт 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, ерөнхий шүүгч П.Болормаа, шүүгч Ш.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Ц.Цээсүрэн, нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг баазын 8 айлын орон сууцны 1-1 тоотод оршин суух Алтан овоо овогт Хандсүрэнгийн Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг баазын 8 айлын орон сууцны 2-5 тоотод оршин суух Мөнх овогт Будын Хүрэлбаатарт холбогдох “байрны засварын үнэ 1.000.000 / нэг сая / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2016.10.14-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Энх-Амгалан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2016 оны 10-р сарын 02-ны өдөр манай дээд давхарын Хүрэлээ гэдэг айлаас ус алдаж манай гал тогоо, коридорыг усанд автуулсан. Энэ өрөөнүүдийн хана, тааз, шалыг засварлах шаардлагатай 

-    Ханын цаас - 5 ширхэг 92.500 төгрөг

- Паркетен шал - 18 м кв 378.000 төгрөг

- Цавуу - 4 уут 36.000 төгрөг

- Шпатель – 1 ширхэг 500 төгрөг

- Өнхрүүш – 2 ширхэг 2000 төгрөг

- Шалны хүрээ - 10 м кв 45.000 төгрөг

- Эмульс - 10 литр 11.000 төгрөг

- Ажлын хөлс – 400.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү

гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: С.Энх-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Доржпүрэв миний бие 1.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 350.000 төгрөг бэлнээр авч, өгөхөөр болж эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Энх-амгалан нь хариуцагч Б.Хүрэлбаатараас “байрны засварын үнэ 1.000.000 / нэг сая / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч 350.000 төгрөг өгч, авахаар болж эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн бусдын хуулиар хамгаалуулсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Энх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан  төлсөн 28.550 төгрөгийн 50 хувь болох 14.275 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 14.275 төгрөгийг төрийн сангийн орлогоос, эвлэрсэн дүн болох 350.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 11.150 төгрөгийн тал хувь болох 5575 төгрөгийг Б.Хүрэлбаатараас тус тус гаргуулж Х.Энх-Амгаланд олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Энх-Амгалан нь хариуцагч Б.Хүрэлбаатараас “1.000.000 / нэг сая / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 350.000 төгрөг өгч, авахаар болж эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Энх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28.550 төгрөгийн 50 хувь болох 14.275 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 14.275 төгрөгийг төрийн сангийн орлогоос, эвлэрсэн дүн болох 350.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 11.150 төгрөгийн тал хувь болох 5575 төгрөгийг Б.Хүрэлбаатараас тус тус гаргуулж Х.Энх-Амгаланд олгосугай. 

 

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

 

                            ШҮҮГЧИД                П.БОЛОРМАА

                                                                  

                                                                    Ш.ОЮУНГЭРЭЛ