| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2017/0725/З |
| Дугаар | 146 |
| Огноо | 2018-03-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 146
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Б.Н
Хариуцагч: Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга.
Гуравдагч этгээд: “БДХ” ХХК.
Нэхэмжлэлийн шаардлага: “Хот, Суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын “БДХ” ХХК-д олгосон 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №0******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О, нэхэмжлэгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, Л.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ж нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “Б.Н миний бие энэ байрыг орон сууц захиалан бариулах гэрээгээр авсан. Амьдарч эхлэх хугацаанаас эхлэн эрүүл аюулгүй тав тухтай амьдрах эрхийг удаа дарааллан зөрчиж орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эвдэж үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ алдагдаж байна. Хот, суурины ус хангамж ариутгах татуургын зохицуулах зөвлөлийн дарга Э.Пын, БДХ ХХК-д олгосон тусгай зөвшөөрлөөс болж БДХ ХХК нь 2015 оны 10 дугаар сараас эхлэн, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ХМК 64 А,Б байрны ашиглалтыг үйл ажиллагааг хууль бусаар авч оршин суугч нарын эрүүл аюулгүй, орчинд амьдрах тав тухтай амьдрах эрхэд маш ихээр нөлөөлж байна.
“БДХ” ХХК нь ус, хангамж ариутгах татуургын тухай хууль болон аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиар тогтоосон тусгай зөвшөөрлөө хэтрүүлэн хэргэлснээр 64А, Б байрны дулааны үйл ажиллагаа явуулж, эрчим хүчний зохицуулах зөвлөлийн баталсан тарифаас гадна иргэдээс төлбөр авч, дур мэдэн цахилгаан эрчим хүчийг хязгаарлаж, цахилгааны төлбөрийг аж ахуй нэгжийн тарифаар хураан авч байсан.
Мөн СӨХ-ийн үйл ажиллагааг дур мэдэн явуулснаас болж орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө эвдэрч, их хэмжээний хохирол учирч байгааг холбогдох байгууллагуудын дүгнэлт шаардах хуудсаар нотолно.
Хот, суурины ус хангамж ариутгах татуургын зохицуулах зөвлөлийн дарга Э.П*******д оршин суугч нар бид 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн иргэдийн гомдол, гомдлын хариу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/26 дугаар хариу, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/241 дүгээр гомдол, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн иргэдийн гомдлын хариуд 2017 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 01/327 дугаар албан бичгээр хариу ирсэн. Оршин суугчид бид удаа дараа БДХ ХХК-тай холбоотой асуудлаар гомдол гаргаж БДХ ХХК-ний үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагаагаа хэтрүүлэн хэрэглэж байгаа асуудлыг зогсоож өгөөч гэсэн боловч манай зохицуулах зөвлөлийн хамаарах асуудал биш гэж гомдлын хариу өгч байна.
Ус ашиглалт татуургын зохицуулах зөвлөл нь олгосон тусгай зөвшөөрөлдөө хяналт тавьж чадахгүй байгаагаас болж БДХ ХХК авсан тусгай зөвшөөрлөө хэтрүүлэн ашиглаж, шинээр баригдсан барилгын ашиглалтыг авч оршин суугч нараас сөх-ийн төлбөр, дулааны төлбөр, нийтийн эзэмшлийн дээврийн талбайг түрээслэж мөнгийг нь завшиж үүнээс болж орон сууцны эд хөрөнгө, оршин суугч нарын тав тух алдагдаж, орон сууцны эд хөрөнгө, оршин суугч нарын тав тух алдагдаж, орон сууцны эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирч байна.
Хот, суурины ус хангамж ариутгах татуургын зохицуулах зөвлөлийн дарга Э.Пын “БДХ” ХХК-д олгосон 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Сонгинох******* дүүргийн 6 дугаар хороо, 64а, 64б байрны ашиглалтыг “БДХ” ХХК хариуцдаг. Тус ашиглалтын үйл ажиллагаа хууль бус байгаа. Оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг маш их зөрчиж байна. “БДХ” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль болон Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулиар авсан тусгай зөвшөөрлөө хэтрүүлж эрчим хүчний тусгай зөвшөөрөлгүй байж тус байранд дулааны үйл ажиллагаа явуулж байсан. 2017 оны ******* дугаар сарын 13-ны өдөр тусгай зөвшөөрлөө авчихсан байна. Мөн иргэдээс дур мэдэн төлбөр авч, төлбөрөө төлөхгүй бол цахилгаанаар хязгаарлах, цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар авдаг гэх мэт зөрчлүүд гаргаж байсан. Мөн “БДХ” ХХК нь Сууц Өмчлөгчдийн Холбооны үйл ажиллагааг дур мэдэн явуулснаар оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө эвдэрч, оршин суугчдад их хэмжээний хохирол учирсан. Бид “БДХ” ХХК хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авсан эсэх асуудлаар удаа дараа гомдол гаргасан боловч Зохицуулах зөвлөлөөс “Бидэнд хамаарах асуудал биш” гэж байсан. Мөн “БДХ” ХХК нь ашиглалтын үйл ажиллагааг хариуцаж байх явцдаа Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр, дулааны төлбөр авч, нийтийн эзэмшлийн дээврийн талбайг түрээслүүлэн мөнгө завшиж, оршин суугч нарын тав тухыг алдагдуулж, орон сууцанд их хэмжээний хохирол учруулсан учир нэхэмжлэл гаргасан.” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу Засгийн газрын 20******* оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх /-ийн дүрмийг баталж, мөн оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолоор бүтэц, орон тоог баталснаар тус Зохицуулах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Тус Зохицуулах зөвлөл нь Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан, хамтын удирдлагын байгууллага болно.
Монгол Улсын аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.5-т “нийтийн аж ахуй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авна”, мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д “Хот, суурины ус хангамж, ариутгах татуурга /цаашид УХАТ гэх/-ыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.” гэж тус тус заасан байдаг.
Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “энэ хуулийн ******* дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хот, суурины УХАТ-ын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгодог.
Тус зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох тухай” тогтоолын хавсралтаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага /цаашид ТЗНШ гэх/-ыг баталсан.
УХАТ-ын ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд нь ТЗНШ-ыг хангасан нөхцөлд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах шаардлагатай байдаг.
“БДХ” ХХК-иас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох материал нь ТЗНШ-ыг хангаж байсан тул Зохицуулах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд танилцуулж, уг компанид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон.
Тус зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “Зохицуулах зөвлөл нь... тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхтэй” гэж заасны дагуу маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн уг хуулиар гүйцэтгэх чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай болно.
Гэтэл Нийслэлийн Сонгинох******* дүүргийн 6 дугаар хорооны 64А-Б байрны оршин суугчдын гомдолд нийтлэг дурдагдсан СӨХ-ны үйл ажиллагаанд хамаарах болон дулааныг дамжуулж борлуулсан гэх асуудал нь Зохицуулах зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүрэг, бүрэн эрхийн асуудалд хамаардаггүй тул шийдвэрлэх боломжгүй байна.
Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалт байдаг ч дээр дурдсан оршин суугчдаас “БДХ” ХХК-ийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хангалттай нөхцөл байдал /Зохицуулах зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах,/ түүнийг нотлох холбогдох баримтыг ирүүлээгүй байсан.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, Нийслэлийн Сонгинох******* дүүргийн 6 дугаар хорооны 64А-Б байрны оршин суугч иргэн Б.Н-ийншүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу Засгийн Газрын 20******* оны 46 дугаар тогтоолоор Зохицуулах зөвлөлийн дүрмийг баталж, мөн оны 183 дугаар тогтоолоор бүтэц орон тоог батласнаар Зохицуулах зөвлөл нь үйл ажиллгаагаа явуулж эхлэсэн. Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг Төрийн байгууллага юм. Тусгай зөвшөөрлийг Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.5-д нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд тусгай зөвшөөрөл авахаар хуульчилсан байдаг. Нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэгт ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл орж явдаг. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д заасны дагуу хот суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт засвар үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэн гүйцэтгэхээр заасан байдаг. Энэхүү тусгай зөвшөөрлийг эрхлэх хуулийн этгээд нь ус хангамж, ариутгах татуургын ашиглалт засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангасан тохиодолд Зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл олгодог. Зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг. Энэ хүрээнд “Ба******* хан” ХХК-ийн үйл ажиллагаа нь хариуцаж буй Сонгинох******* дүүргийн 6 дугаар хорооны 64а, 64б байрны оршин суугчдыг ая тухтай амьдрах нөхцөл бололцоог хангахгүй байна гэж оршин суугчдаас гомдол гаргадаг. “БДХ” ХХК нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж байсан тул 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр уг компанид ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон. Тус компани нь үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд Сонгинох******* дүүргийн 6 дугаар хорооны 64а, 64б байрны оршин суугчдаас удаа дараа гомдол ирж байсан. Өөрөөр хэлбэл Зохицуулах зөвлөлд нэр бүхий 6 иргэнээс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гомдол ирүүлсэн. Тус гомдлын дийлэнх нь Сууц Өмчлөгчдийн Холбоо болон дулаантай холбооотой асуудлууд байсан. Зохиуцуулах зөвлөлөөс тус гомдолд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1/26 тоот албан бичгээр годмолд дурдсан асуудал ндь Зохицуулах зөвлөлийн чиг үүрэгт хамааралгүй, Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон Эрчим хүчний зохицуулах хороонд хандах нь зүйтэй гэсэн хариу өгч байсан. Мөн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэр бүхий 5 иргэнээс гомдол ирүүлсэн. Гомдлын агуулга нь өмнөх гомдолтой адил дулаан, эрчим хүч, Сууц Өмчлөгчдийн Холбоотой хамааралтай асуудлууд байсан. Энэхүү гомдолд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/240 тоот албан бичгээр хариу өгч байсан. Энэ гомдолд “БДХ” ХХК усны төлбөр, Сууц Өмчлөгчдийн Холбооны төлбөр нэхэмжилсэн, урьдчилж мэдэгдэлгүйгээр усны хязгаарлалт байнга хийдэг талаар дурдсан нь Зохицуулах зөвлөлийн гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоотой асуудлууд байсан учир өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар “БДХ” ХХК-ийн захирал н.М*******т алдаа дутгадлаа засахыг үүрэг болгож байсан. Мөн сүүлд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нэр бүхий 5 иргэнээс гомдол гаргасан. Тус гомдолд мөн адил Зохицуулах зөвлөлийн чиг үүрэгт хамаралгүй учир холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгч байсан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйлчилгээг хэн дуртай хүн, хуулийн этгээд эрхэлдэг үйл ажиллагаа биш. Монофоли шинжтэй салбар учир өрсөлдөөн орох, өөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох асуудал байдаггүй. Зохицуулах зөвлөл нь эрх хэмжээнийхээ хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг эзэмшигч, хэрэглэгчийн хоорондох маргааныг шийдвэрлэж, тухайн үед нь хариу өгч байсан. Мөн Сонгинох******* дүүргийн 6 дугаар хорооны 64а, 64б байрны оршин суугчдын гомдолд нийтлэг дурдагддаг дулаан, Сууц Өмчлөгчдийн Холбооны асуудал нь манай байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хамааралгүй учир бид үүнийг шийдвэрлэх боломжгүй. Оршин суугчдаас гаргаж байгаа өргөдөл гомдолуудад “БДХ” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, манай байгууллагаас тусгай зөвшөөрөл авснаас болоод “БДХ” ХХК эрчим хүч, Сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг давхар эрхлээд, эрх хэмжээгээ хэтрүүлж байна гэсэн асуудлыг байнга тавьдаг. Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлйиг хүчингүй болгох 5, 6 зохицуулалтууд байдаг. Нэхэмжлэгчийн гомдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохтой холбоотой холбогдох нотлох баримт болон Зохицуулах зөвлөлийн чиг үүрэгт хамаарах асуудлын талаар дурдагддаггүй. Иймд “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох боломжгүй, холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүл.” гэсэн агуулга бүхий хариуг оршин суугчдад өгч байсан. Иймд нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “БДХ” ОСНААК нь тусгай зөвшөөрөлтэй албан ёсны компани. Манай компани Сонгинох******* дүүргийн 6 дугаар хороо, 64А, 64Б дугаар байрны ус, дулааны ашиглалтын гэрээг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийж хүлээж авсан. Бэг Б******* ХХК-ийн хүсэлтээр барилгын баталгаат 3 жилийн хугацаанд айл өрхийн нийтийн эзэмшлийн цахилгаан, дулаан, усны зардал болон лифт, цэвэрлэгээний зардал, бусад гэрэл чийдэн, сэлбэг хэрэгсэл, ажилчдын цалингийн зардлыг айл өрхөөс нэхэмжлэн холбогдох байгууллагуудтай тооцоо хийх ажлыг хийж гүйцэтгэсээр 2 жил өр төлбөргүй авч авсан болно.
64Б байрны 1******* тоот Б.Н оршин суугчид ор үндэслэлгүйгээр тоо дүн гаргаж, буруу мэдээлэл тарааж, хууль бус СӨХ байгуулан Эвт х******* СӨХ ямар нэгэн шийдвэр гараагүй байхад эд хөрөнгө, өр төлбөрөө хүлээлцээгүй байж оршин суугчдаас дансаар мөнгө авч, төрийн байгууллагын оролцоогүйгээр санаатайгаар олныг турхирч, компаний нэр хүндэд ноцтой халдсаны улмаас айл өрхийн нийтийн эзэмшлийн цахилгаан, дулаан, усны зардал болон лифт, цэвэрлэгээний зардал, бусад гэрэл чийдэн, сэлбэг хэрэгсэл, ажилчдын цалингийн зардал, нийт ус дулааны зардлыг холбогдох байгууллагуудад төлж чадахгүй компанид хүнд хохирол учирч байсан.
Мөн доорх иргэд байрны төлбөр болох ус, дулаан, ашиглалтын зардлаа 2016 оны 09 дүгээр сараас өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Жишээ нь: Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч 64Б байрны 1******* тоот Б.Н 660,589.34 төгрөгийг манай компани хасаж өр төлбөргүй болгон эвлэрсэн. Тэгээд дахин гомдол гаргахгүй гэсэн боловч Өнөөдөр хүртэл гомдол гарган танай тусгай зөвшөөрлийг цуцлуулна гээд өөрөө ОСНААК-ийн үйл ажиллагаа явуулахын тулд хувийн ашиг сонирхлын үүднээс очиж болох бүх л газраар гомдол гарган манай тусгай зөвшөөрлийг цуцлуулна гээд явж байна. Оршин суугчдаас 2017 оны 01 дүгээр сард санал асуулга явуулсны дагуу нийт 2 байрны 142 айл өрхтэйгөөс 114 айл бидний үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх хүсэлт гарган гарын үсэг зурсан.Үүнээс татгалзсан айл 14, эзгүй, амьдардаггүй 23, эргэлзсэн 5 айл байна. Иймд манай компани нийт оршин суугчдын хүсэлтээр цаашид СӨХ-ны ашиглалт үйлчилгээг үргэлжлүүлэн авч явахаар болсон.
2017 оны 01 дүгээр сард санал асуулга явуулсны дагуу нийт-4 байрны 203 айл өрхтэйгөөс 142 айл нь бидний үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх хүсэлт гарган гарын үсэг зурсан. Үүнээс татгалзсан айл 29, эзгүй 19, эргэлзсэн 19 иймд манай компани нийт оршин суугчдын хүсэлтээр цаашид ашиглалтын үйлчилгээг үргэжлүүлэн авч явахаар болсон.
2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газраас ирүүлсэн албан тоотын дагуу Оршин суугчдаас 2017 оны 04 дүгээр сард санал асуулга явуулсны дагуу нийт 4 байрны 203 айл өрхтэйгөөс *******2 айл нь бидний үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх хүсэлт гарган гарын үсэг зурсан. Үүнээс татгалзсан айл 6, эзгүй айл 75, иймд манай компани нийт оршин суугчдын хүсэлтээр цаашид дахин ашиглалтын үйлчилгээг үргэлжлүүлэн авч явахаар болсон бөгөөд холбогдох газруудаас ирсэн албан тоотын хариуг тухай бүрт нь өгч шалгуулж байсан болно.
Иймд манай компани нийт оршин суугчдын хүсэлтээр цаашид СӨХ-ны ашиглалт үйлчилгээг үргэлжлүүлэн авч явахаар болсон боловч дээрх иргэдээс болж, Сонгинох******* дүүрэг Засаг даргаас шийдвэр ирэхгүй болохоор Эвт х******* СӨХ-ийн хүсэлтээр 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр СӨХ үйл ажиллагааг бүрэн гүйцэт хүлээлгэн өгсөн.” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчийг дэмжих байр суурьтай оролцно. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 17 дугаар зүйлин 17.3-т зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа этгээд буюу Б.Н-ийннэхэмжлэл нь хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Мөн тухайн нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг, сонирхол нь яаж зөрчигдсөн, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор ямар үр дагавр гарч, ямар эрх нь сэргээгдэж, хуучин байдалдаа орох зэрэг нөхцөл байдлууд нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч хэдий нэхэмжлэл гаргах эрхтэй боловч эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах ёстой. Хавтаст хэрэгт Б.Н-ийнэрх яаж зөрчигдсөн талаар нотлох баримт байхгүй байгаа тул эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан 4 үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тус 4 үндэслэл байхгүй байна. Мөн “БДХ” ХХК тусгай зөвшөөрөлтэй байснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа юм уу? Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх юм уу? гэдэг асуудлууд нь хоорондоо уялдаатай байх ёстой. Нэхэмжлэгч “БДХ” ХХК ашиглалтыг хууль бусаар авсан гээд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баритмаар “БДХ” ХХК-д тусгай зөвшөөрөл хуулийн дагуу олгогдсон байна. Мөн оршин суугчдын амгалан тайван байдал алдагдаад байна гэж байна. Б.Н оршин суугчдыг төлөөлөх эрхтэй юу? Нийтийн эрх, ашиг сонирхлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй байна. Мөн төлбөр дур мэдэн авсан асуудал ярьж байна. Ямар төлбөрийг юу гэж авсан, илүү төлбөр авсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Нэхэхэмжлэгч шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг ойлгож байгаа эсэхэд эргэлзэж байна. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгч нэхэмжлэгчээс “Өмгөөлөгч авах уу?” гэж асуухад нэхэмжлэгч “Өмгөөлөгчгүй оролцно.” гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх ашгийг хөндсөн үйл баримт байх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “БДХ” ХХК тусгай зөвшөөрөлтэй байснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн асуудал нотлогдохгүй байна. Б.Н нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 17.3-т заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н, Хот, Суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын “БДХ” ХХК-д олгосон 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №0******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “БДХ” ХХК нь Хот, Суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчиж зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийг хэтрүүлэн цахилгаан дулааны болон СӨХ-ийн зардлыг оршин суугчдаас нэмэгдүүлэн авч хохирол учруулсан гэж маргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Уг нэхэмжлэлийг анх нэр бүхий 5 иргэн Сонгинох******* дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын 64-ын А,Б байрны ашиглалтын үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 4 иргэн нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно.
Нэхэмжлэгч Б.Н Сонгинох******* дүүргийн 6 дугаар хорооны 64-ын Б байрны 1******* тоот 2 өрөө байрны оршин суугч бөгөөд Хот, Суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын олгосон тусгай зөвшөөрлийг “БДХ” ХХК хэтрүүлэн хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлага манай чиг үүрэгт хамааралгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар “БДХ” ХХК-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч өөрийн амьдардаг байрны ус, дулаан, СӨХ-ийн үйл ажиллагаа, орцны тохижилтийн талаарх гомдлоо Хот, Суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл болон “БДХ” ХХК-д удаа дараа хүргүүлж зохих хариуг авч байжээ.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “...тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна.” гэж заасны дагуу үйл ажиллагаа явуулдаг байна.
Тус зохицуулах зөвлөлөөс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.4-д “Цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ;”, *******.2.5-д “Орон сууцны доорхи цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;”, *******.2.6-д “Ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ;”, *******.2.7-д “Бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;”, *******.2.8-д “Бохир усны цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;” зэрэг ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 2016 онд 3 жилийн хугацаатай “БДХ” ХХК-д олгожээ.
Харин “...Ус ашиглалт татуургын зохицуулах зөвлөл нь олгосон тусгай зөвшөөрөлдөө хяналт тавьж чадахгүй байгаагаас “БДХ” ХХК авсан тусгай зөвшөөрлөө хэтрүүлэн ашиглаж, шинээр баригдсан барилгын ашиглалтыг авч оршин суугч нараас СӨХ-ийн төлбөр, дулааны төлбөр, нийтийн эзэмшлийн дээврийн талбайг түрээсэлж мөнгийг нь завшиж үүнээс болж орон сууцны эд хөрөнгө, оршин суугч нарын тав дух алдагдаж, орон сууцны эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирч байна.” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон үндэслэлүүд нь хариуцагчид хууль, дүрмийн хүрээнд олгосон тусгай чиг үүрэгт хамааралгүй байна.
Нэхэмжлэгч болон тус байрны нэр бүхий зарим оршин суугчдын удаа дараа гаргасан гомдлын агуулгаас харахад тус зохицуулах зөвлөлөөс олгодог тусгай зөвшөөрлийн чиг үүрэгт хамаарч болох цэвэр бохир ус ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зөрчил дутагдал гарснаас оршин суугчид бодитой хохирсон үйл баримт хангалттай нотлогдоогүй гэж дүгнэхээр байна.
Өөрөөр хэлбэл “БДХ” ХХК-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөөс шалтгаалж оршин суугчид түүний дотор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаараа хангалттай нотлоогүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон асуудлаараа захиргааны байгууллагад удаа дараа гомдол гаргасныг Зохицуулах зөвлөлөөс өөрийн чиг үүрэгт хамааралгүй гомдол ирүүлснийг дурдаж хариу өгсөөр байтал шүүхэд энэ шаардлагаараа нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй.
Нөгөө талаар нэхэмжлэгч Б.Н тус байрны оршин суугч, цэвэр бохир усаар хангагдаж, үйлчилгээ авдаг хэрэглэгчийн хувьд тогтмол ашиглалтын үйлчилгээгээр хангагч байгууллагуудтай гэрээ байгуулж эрх эдлэж, үүрэг хүлээгээгүй нь түүний эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Учир нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хэрэглэгч” гэж...ажил үйлчилгээг...захиалж худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг; гэж хуульчилснаас үзэхэд нэхэмжлэгч тус байранд оршин сууж ус, дулаан, цахилгаан гэх мэт тогтмол үйлчилгээг захиалан авч хэрэглэж байгаа хэрэглэгчийн хувьд хуулиар хүлээсэн ашиглалтын зардлыг төлөх үүрэгтэй байна.
Түүнчлэн Хот, Суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3,******* дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан гэж үзэж “БДХ” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1.3, ******* дугаар зүйлийн *******.2.4-*******.2.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан Хот, Суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын “БДХ” ХХК-д олгосон 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №0******* дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох Б.Н-ийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР