| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/0460/и |
| Дугаар | 460 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 460
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах Оюунмөнх Таван-эрдэнэ ХХК-д холбогдох “хугацаандаа төлөөгүй татварын өр 2.465.698,6 / хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун ерэн найман төгрөг зургаан мөнгө / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 3674436 тоот регистрийн дугаартай “Оюунмөнх Таван-Эрдэнэ” ХХК нь 2008.12.31-ний өдөр татвар төлөгчөөр бүртгүүлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт ресторан, хүнсний явуулын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016.11.11-ний байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 400.865 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татварт 1.634.661 төгрөг, татварын хяналт шалгалтын актаар тогтоосон татварын алданги, торгууль, хүү 168.671,8 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварын нөхөн төлбөрт 0,8 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн албан татварын нөхөн татварт 261.500 төгрөг, нийт 2.465.698,6 төгрөгийн урьд оны өртэй байна. Иймд Оюунмөнх Таван-Эрдэнэ ХХК-ний хугацаандаа төлөөгүй татварын өр 2.465.698,6 / хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун ерэн найман төгрөг зургаан мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Оюунмөнх Таван-Эрдэнэ ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Татварын хэлтсийн нэхэмжилсэн 2.465.698 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Оюунмөнх Таван-эрдэнэ ХХК “хугацаандаа төлөөгүй татварын өр 2.465.698,6 / хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун ерэн найман төгрөг зургаан мөнгө / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Оюунмөнх Таван-Эрдэнэ ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамж 54.400 төгрөгийн 50 хувь болох 27.200 төгрөгийг хариуцагч Оюунмөнх Таван-эрдэнэ ХХК-аас гаргуулж, улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74. дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн холбогдох “хугацаандаа төлөөгүй татварын өр 2.465.698,6 / хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун ерэн найман төгрөг зургаан мөнгө / төгрөгийг хариуцагч Оюунмөнх Таван-Эрдэнэ ХХК төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 54.400 төгрөгийн 50 хувь болох 27.200 төгрөгийг хариуцагч Оюунмөнх Таван-Эрдэнэ ХХК-аас гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэхүү захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ