Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 446

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд       нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар: 

 

           Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Алтан-Овооны 3-5 тоотод оршин суух Хатиган овогт Цогтын Төгс-отгон

 

           “Ажиллаж байсан байдал тогтоолгох”  тухай хүсэлт ирүүлснийг  2016.11.15-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, хүсэлт гаргагч Ц.Төг-Отгон нарыг  оролцуулав. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хүсэлт гаргагч Хатиган овогт Цогтын Төгс-Отгон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтэндээ: Би 1980-1982 оныг хүртэл цэцэрлэгт тогоочоор, 1983 онд талхны цехэд талхчин, 1984 онд нэгдлийн конторт цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1986 онд сумын төвийн сүү тосны заводын эрхлэгчээр 1988 оныг хүртэл ажилласан. 1988 оноос 1989 оныг хүртэл гуанзны тогоочоор ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон тушаалуудыг бичээд гарсан талаар бичилт хийгээгүй тул ажилласан байдлаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд намайг 1980-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           Хүсэлтийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

            Хатиган овогт Цогтын Төгс-Отгон нь 1980 оны 11 дүгээр сарын 01-ээс 1981 оны 06 дугаар сарыг хүртэл Эрдэнэцагаан сумын цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан нь архивын лавлагаагаар, 1983.06.01-ээс 1984 оны 10 дугаар сарын 1-ийг хүртэл талхны цехэд ажилчнаар, 1984.10.01-ээс 1986.06.10-ыг хүртэл Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн конторт цэвэрлэгчээр, 1986.06.10-аас 1988.06.05-ыг хүртэл, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвийн тасгийн эрхлэгчээр, 1988.06.05-аас 1989 оныг хүртэл Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн гуанзанд тогоочоор тус тус ажиллаж байсан болох аймгийн архивын тасгийн  2016.11.09-ны өдрийн 260/15 тоот лавлагаа, 1983.05.10-ны өдрийн 31 тоот “Зарим хүмүүсийг ажилд томилох” тухай, 1984.09.29-ны өдрийн 37 тоот “Зарим хүмүүсийн ажлыг өөрчлөн томилох” тухай, 198606.08-ны өдрийн 38 тоот “Тасаг заводын ажилчдыг томилох” тухай. 1988.06.05-ны өдрийн 35 тоот “Зарим хүмүүсийг

 

 

 

 

 

ажилд томилох” тухай Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд,  Эрдэнэцагаан сумын ҮЭ-ийн зөвлөлийн 1985.05.22-ны өдрийн 09 тоот “Нэмэгдэл чөлөө олгох” тухай / Хүүхдээ асрах/ тоот зэргээс гадна Ц.Төгс-Отгонг ажиллаж байсан талаар нь мэдэх гэрч Н.Гончигийн шүүхэд өгсөн “ . . . Ц.Төгс-Отгон нь  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн сүү тосны заводад туслах ажилчин, талхны цехэд ажилчин, халуун усанд үйлчлэгч, сум нэгдэлд цэвэрлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Төгс-Отгоны ээж нь бага байхад нь нас барж аавынх нь эгч Бадамгарав гэдэг хүн дээр өссөн юм. Өргөж авсан аавыг нь Бунжаа Содном гэдэг хүн байсан. Төгс-Отгоны аав бол Цогтоо гэдэг хүн байсан. Багаасаа л хар бор янз бүрийн ажил хийж байсан хүн. Сургуульд үйлчлэгч ч хийж байсан. Ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ хэд хэдэн онуудад тэнд ажиллаж байсан гэдийг бол сайн санахгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Г.Довдондоржийн шүүхэд өгсөн “. . . Ц.Төгс-Отгон нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн сүү тосны заводад туслах ажилчин, талхны цехэд ажилчин, халуун усанд үйлчлэгч, сум нэгдэлд цэвэрлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Эцэг эхийнх нь талаар сайн мэдэхгүй. Цогтын Төгс-Отгон л гэдэг. Харин манай суманд бол ганц л Төгс-Отгон нэртэй хүн байсан. 1981-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн сүү тосны заводад туслах ажилчин, халуун усны үйлчлэгч, сум нэгдэлд цэвэрлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Дараа нь Эрдэнэцагаан сумын ерөнхий боловсролын сургуульд олон жил ажилласан. Хэдээс хэдэн онуудад ажиллаж байсныг нь санахгүй байна” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар  ажиллаж байсан нь нотлогдож байх тул 1981-1989 оныг хүртэл ажилласан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

 

           Харин 1989-1991 оныг хүртэл ажилласан тухай нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах боломжтой гэж дүгнэв.

 

           Хүсэлт гаргагч Ц.Төгс-Отгоны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна..

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хатиган овогт Цогтын Төгс-Отгон нь 1980 оны 11 дүгээр сарын 01-ээс 1981 оны 6 дугаар сарын 01-ийг хүртэл Эрдэнэцагаан сумын цэцэрлэгт тогоочоор, 1983.06.01-ээс 1984 оны 10 дугаар сарын 1-ийг хүртэл талхны цехэд ажилчнаар, 1984.10.01-ээс 1986 оны 06 дугаар сарын 10-ыг хүртэл Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн конторт цэвэрлэгчээр, 1986 оны 06 дугаар сарын 10-аас 1988 оны 06 дугаар сарын 05-ыг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвийн тасгийн эрхлэгчээр, 1988 оны 06 дугаар сарын 05-аас 1989 оныг хүртэл Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн гуанзанд тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай..

            2. Төгс-Отгон 1989-1991 онуудад ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Ц.Төгс-Отгоны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан  сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч Төгс-Отгон шийдвэрийг   эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ш.ОЮУНГЭРЭЛ