Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 0156

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Н.Д

Хохирогч Б.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүгдэгч Т.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 36 настай Т.Т

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 11 дүгээр хорооллын 11б-50-01 тоот гэртээ эхнэр Б.А-г 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.А-г 11 дүгээр хорооллын 11б-50-01 тоот гэртээ байнга давтамжтай шинжтэй буюу 2019 оны 03 дугаар сард зодсон, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус эрх чөлөө эрүүл мэндэд нь халдан зодсон гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэрээ цохиж зодсон маань үнэн. 2018 онд ээж маань хорт хавдартай гэж онош нь гарснаас хойш миний бие маш их стресст орсон. Юм л бол зүгээр байж байгаад уур хүрээд сэтгэл хямраад байсан. Энэ уур бухимдлаа ойр байгаагаар нь эхнэртээ л гаргаад байсан байна. Би эхнэрээ 2019 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө, 2020 оны 02 сарын 01-ний өдөр, 2020 оны 03 сарын 03-ны өдөр, 03 сарын 09, 11-ний өдрүүдэд зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Би сүүлдээ өөртөө дүгнэлт хийж сэтгэцийн эмчид хандаж зөвлөгөө авч, сэтгэцийн эмнэлэгт 10 гаруй хоног хэвтэн эмчлүүлсэн. Ээжийгээ хорт хавдартай эмчилгээгүй гэснээс маш их сэтгэл гутралд орсон. Өчигдөрхөн ээж минь дахин шинжилгээ өгч эмчид үзүүлсэн, үсэрхийлсэн байна гээд дахиад хагалгаанд орохоор боллоо. Би одоо эмчилгээ авч сэтгэл санаа тайван болж ээжийнхээ өвчинтэй ч эвлэрч байгаа. Би одоо хэзээ ч эхнэрээ хардаж зодохгүй, үр хүүхдээ зовоохгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг бос гэртээ ор гэхээр нь би орохгүй намайг зодох байсан юм бол ирдэггүй байж гэж хэлсэн. Тэгсэн Т намайг миний хоолойтой цамцнаас татаж чирээд гэрт оруулаад чи манай дүү нарыг хүчирхийлэгч гэж хэллээ гэхээр нь би танай дүү нар чинь хүчирхийлэгч эхнэрээ зоддог биз дээ гэсэн миний хөл рүү өшиглөөд намайг дээшээ гар гэхээр би гарахгүй гээд хүүхдүүдээ ээжийг нь зодоод байна гэж дуудсан чинь дуугай бай чи хүүхэд дуудаад гээд намайг чирээд гал тогооны өрөөнд оруулаад нарийн хөнгөн цагаан төмрөөр миний гар луу цохиод байсан. Тэгээд би төмрийг нь булааж аваад Т-г зөрүүлээд хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн Т өмдний бүсээ тайлаад гар, хөл, нуруу гэх зэрэг газар луу ороолгож зодсон. Тэгээд хар иштэй хутга аваад бариад зогсоод байсан. Намайг 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Т зодсоноос хойш 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг цагдаад өгсөн, намайг хартайг мэдсээр байж эрэгтэй хүнтэй тэврэлдэж зураг авахуулсан, миний уурыг албаар хүргэж цагдаа сэргийлэх болж байна гэж хэлээд гэртээ байхдаа нүүр лүү алгадсан, баруун гар луу цохисон, мөн хоолой боомилсон. Намайг чи цагдаад дахиж хэлэх үү хэлээд үзээрэй, чамаас би салахгүй, хэрвээ чи надаас салвал би чамайг ална, улам их өсөрхөж чамайг ална гэж дарамталсан. Цагдаад өргөдөл бичиж өгөхдөө Т намайг зодсон гэж бичээгүй, сэтгэл санааны дарамт үзүүлээд байна гэж бичсэн. Г байцаагч материалжуулаад Т-д торгуулийн арга хэмжээ авсан гэж хэлсэн. Тэрнээс хойш 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Т миний утас руу залгаад цагдаагаас намайг дуудаж байна, энэ асуудал чинь хэзээ дуусах юм бэ, чамайг ална гэж хэлээд утсаа салгасан. Тэр орой гэртээ ирээд нөгөө авахуулсан зургийг яриад уурлаад чи ангийнхаа хоёр бандитай зураг авна гэж яадаг юм бэ шаалгуулна гэж тэгж байгаа юм уу, янхан, гичий гэж хэлэх хэлэхгүй үгээр уурлаад миний хоёр талын бөөр хэсэг рүү гараараа цохисон. Тэр үед би хүүхдүүдээ дуудахад 3 хүүхэд хамт өрөөнд орж ирэхэд Т миний гуя хэсэг рүү өшиглөхөд том хүү маань шалны модоор Т-г цохиод ааваа болиоч гэж хэлэхэд Т зүгээр болсон. Т надад хэлэхдээ намайг уурлахаар чи миний хайраа намайг уучлаач гэж хэлээд аргадаач, тэгвэл би чамайг дахиж зодохгүй зүгээр ш дээ гэж хэлдэг. 2020 оны 03 сарын 09-ний орой Т ажлаасаа тарж ирээд олон жилийн өмнөх оюутан ангийн залуутай хардаад хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод эхэлсэн. 2020 оны 03 сарын 11-ний өдөр Т ажлаасаа тарж ирсний дараа цагдаагаас намайг дахиж дуудах юм бол би очихгүй шүү пизда минь гэж хэлсэн. Т хоёр давхарт байхдаа надад хандаж чи ёс бус зүйл хийсэн үү гэхээр би үгүй гэж хэлэхэд чи зураг авхуулсан чинь ёс бус зүйл биш юм уу гэхээр нь би тийм байхаа гэж хариулахад Т чи намайг тиймээ хайраа гэж хэлсэнгүй гээд үрлэн сумтай тоглоомон буугаар миний зүүн гар луу буудсан. Би тоглоомон бууг зөрүүлж аваад Т-г буудсан. Т шууд миний үснээс зулгаагаад доош нь дарсан, миний гэдэс гуя хэсэг рүү цохисон, хоолойг маань боомилсон, би эсэргүүцээд Т-г цохисон боловч дийлэхгүй байсан. Би Т-ээс одоо болиочээ миний бие өвдөөд байна гэж хэлэхэд Т болиод хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. Цагдаад энэ талаар хэлбэл чамайг ална, надаас салчихвал зүрхэнд чинь хутга шаана, нэг мөр чамайг ална. Хаана байгаа газарт чинь очиж чамайг ална гэж хэлсэн. Уурлаагүй үедээ Т их халамжтай байдаг. Би харилцан зодолддог нь үнэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Т.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өглөө сэрээд аав, ээжийг ирснийг мэдсэн. Ээжийн гар, хөл нь хөхөрчихсөн, миний гар утсаар найздаа хэлээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд аавыг авч явсны дараа ээж надад хандаж аав чинь өнгөрсөн шөнө хотоос ирээд хашаанд оронгуут зодсон, гэр рүү чирч оруулаад дахиад зодсон. Чамайг дуудсан боловч чи гарч ирээгүй гэж хэлсэн. Миний санаж байгаагаар 2019 оны 03 сарын 08-ны орой гаднаас аав, ээжийг чирээд шууд 2 давхарт өөрийнхөө өрөөнд оруулсан би араас нь ороход аав намайг гар гэсэн. Би гарахгүй та яагаад ээжийг цохиод байгаа юм бэ? гэхэд намайг түлхээд миний гар болон бие хэсэг рүү гараараа цохисон. Тэр өдөр аав, ээжийг гар нуруу хэсэг рүү нь цохиж байсан. Аав уурлахаараа ээжийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Ээжийн олон жилийн өмнө авахуулсан зурагнаас болоод аав уурлаад байдаг. Миний санаж байгаагаар 2020 оны 03 сарын 11-ний орой байшингийн 2 давхарт аав, ээж хоёр хэрэлдээд эхэлсэн. Би дүүгийнхээ хамт аав, ээж дээр очиход хэрүүл хийгээд дайраад байсан. Би аавыг болиоч гэхэд 2 дүүгээ аваад цаашаа яв гээд байсан. Аав ээжийг цохиж зодоод байсан гэсэн мэдүүлэг /хх 36-37, 38 хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 85 дугаартай “...Б.А-н дух, дээд, доод мөчид болон хүзүүнд зөөлөн эдэд 14 тооны цус хуралт, баруун шилбэнд 2 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, шалбархай нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44 хуудас/

         Хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах тухай прокурорын тогтоол /хх-ийн 51 хуудас/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 хуудас/

          Шүүгдэгч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би өмнө эхнэр А-тай гэр бүлийн асуудлаас болж маргалдаж ганц нэг удаа хөнгөн цохиж байсан. Харин 2019 оны 12 сарын 30-ны орой шиг зодож байгаагүй, тухайн үед би биеэ хянаж чадаагүй арай дэндүү цохиж зодсон. Эхнэр А-тай маргалдаж улмаар цохиж зодсон маань үнэн. 2020 оны 02 дугаар сарын эхээр А-тай маргалдсаны улмаас эхнэр маань цагдаад хандсан. Г гэдэг байцаагч намайг торгосон. Тэрнээс хойш 2020 оны 03 сарын 03-ны өдөр яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж мэдүүлэг өгсний дараа гэртээ хариад А-т уурлаад 1-2 удаа цохисон. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрийнхээ нойлын өрөөнд байхад эхнэртээ уурлаж баруун хавирга хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэр үед эхнэр маань уйлсан. Хамгийн сүүлд 2020 оны 03 дугаар сарын 11-ний орой эхнэртэйгээ маргалдаж улмаар цохиж зодсон өмнөх болсон зүйл болон цагдаа дээр шалгагдаж байгаа хэргээ хурдан дуусга гэж би уурласан. Энэ болж байгаа үйл явдал бүгдээрээ миний буруутай үйлдэл байгаа юм..” гэх мэдүүлэг /хх- ийн 56, 57-58 хуудас/

-Т.Т-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 54, 55-56, 57-58 хуудас/

         Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60 хуудас/ зэрэг болно.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.         

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Хүрэнбулаг багийн 11 дүгээр хорооллын 11б-50-01 тоот гэртээ эхнэр Б.А-ийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.А-ийг багийн 11 дүгээр хорооллын 11б-50-01 тоот гэртээ байнга давтамжтай шинжтэй буюу 2019 оны 03 дугаар сард зодсон, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус эрх чөлөө эрүүл мэндэд халдан зодсон нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Т-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж нэмж нэгтгэн  нийт эдлэх ялыг 1 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцох,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54х2 см хэмжээтэй хөнгөн цагаан төмөр, хар иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах зардалгүй гэв.

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Т.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй. Хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн, дахиж намайг зодохгүй, хэрүүл маргаан хийхгүй гэсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байна. Мөн шүүгдэгчийн ээж нь элэгний хорт хавдартай, үсэрхийлсэн, дахин хагалгаанд орох шаардлагатай болсон, аав  нь цус харваж хэвтэрт байдаг, эцэг, эх хоёр нь хоёулаа хохирогч Б.А-ын асрамжинд байдаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж, ялыг тус тусад нь эдлүүлнэ үү гэв.

   Шүүгдэгч Т.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 11 дүгээр хорооллын 11б-50-01 тоот гэртээ эхнэр Б.А-ийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.А-ийг 11 дүгээр хорооллын 11б-50-01 тоот гэртээ байнга давтамжтай шинжтэй буюу 2019 оны 03 дугаар сард зодсон, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус эрх чөлөө эрүүл мэндэд нь халдан зодсон болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж хэзээ ч эхнэрээ зодохгүй ” гэх мэдүүлэг, хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн өгсөн “Намайг 2019 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Т зодсоноос хойш 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг цагдаад өгсөн, намайг хартайг мэдсээр байж эрэгтэй хүнтэй тэврэлдэж зураг авахуулсан, миний уурыг албаар хүргэж цагдаа сэргийлэх болж байна гэж хэлээд гэртээ байхдаа нүүр лүү алгадсан, баруун гар луу цохисон, мөн хоолой боомилсон. ... 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Т миний утас руу залгаад цагдаагаас намайг дуудаж байна, энэ асуудал чинь хэзээ дуусах юм бэ, чамайг ална гэж хэлээд утсаа салгасан. Тэр орой гэртээ ирээд ... янхан, гичий гэж хэлэх хэлэхгүй үгээр уурлаад миний хоёр талын бөөр хэсэг рүү гараараа цохисон. 2020 оны 03 сарын 09-ний орой Т ажлаасаа тарж ирээд олон жилийн өмнөх оюутан ангийн залуутай хардаад хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод эхэлсэн. 2020 оны 03 сарын 11-ний өдөр Т ажлаасаа тарж ирсний дараа цагдаагаас намайг дахиж дуудах юм бол би очихгүй шүү пизда минь гэж хэлсэн. Т чи намайг тиймээ хайраа гэж хэлсэнгүй гээд үрлэн сумтай тоглоомон буугаараа миний зүүн гар луу буудсан.” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.И “аав, ээжийг гар нуруу хэсэг рүү нь цохиж байсан. Аав уурлахаараа ээжийг хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог. Ээжийн олон жилийн өмнө авахуулсан зурагнаас болоод аав уурлаад байдаг. Миний санаж байгаагаар 2020 оны 03 сарын 11-ний орой байшингийн 2 давхарт аав, ээж хоёр хэрэлдээд эхэлсэн гэх мэдүүлэг, хохирогч Б.А-ийн биед  дух, дээд, доод мөчид болон хүзүүнд зөөлөн эдэд 14 тооны цус хуралт, баруун шилбэнд 2 тооны шалбархай  үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

         Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Хохирогч  нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Т.Т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд шүүгдэгч Т.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 54х2 см хэмжээтэй хөнгөн цагаан төмөр, хар иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 13 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.