| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2020/0033/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Өсвөр насны шүүгдэгч С.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ж, өмгөөлөгч Б.Болормаа,
Өсвөр насны шүүгдэгчМ.Ц, түүний хууль ёсны төлөөлөгчЦ.Р, өмгөөлөгч Б.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ончуул овогт Сүхбаатарын Түмэнбаяр, Т овогт М-н Ц нарт холбогдох 2016000410016 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2004 оны 09 дүгээр сарын 25-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн В бүлэгт сурдаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0 багийн 0-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ000000000 регистрийн дугаартай, О овогт С-н Т,
Монгол Улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 31-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн автомашин засварын ангийн 1 дүгээр курст сурдаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын И багийн 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ00000 регистрийн дугаартай, Т овогт М-н Ц,
Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч Сн Т, Мн Ц нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-50 тоот хашаанд байрлах хохирогч Э.Д-ийнмонгол гэрийн хаалганы цүүг мулталж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хохирогч Э.Д-ийнөмчлөлийн дунд гарын гүйдэлтэй, даваа толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай, мана хөөрөг 1 ширхгийг авч 1.500.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч С.Тмэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би хичээлээ тараад гэртээ оччихоодМ.Цгийнд очсон. Бид хоёр н.Хоролганы гэр лүү явах гэж байсан.М.Ц надад нэгж алга гэж хэлсэн. Бид яахуу гэж байж байгаад хоёулаа ямар ч байсан доошоо явъя гэж хэлсэн. Яаж мөнгө олох уу? гэж байгаад доод айлын хашаа руу орсон. Хашаа руу нь ороод би эхлээд гэрийн цоожийг нь барьж үзсэн.М.Ц хөшье гээд гэрийнх нь хажууд байдаг цас буулгадаг юмаар хөшиж онгойлгосон. Бид хоёр мөнгө хайгаад байхгүй байхаар нь удалгүй за за гаръя гээд гарах гэж байхадМ.Ц энд нэг хөөрөг байж байна. Авах уу? гэхэд нь за за авъя гэж хэлээд хөөргийг аваад гарсан. Бид 2 тэндээсээ гараад Хоролганы гэрт очсон. Хоролхаан гэртээ байхгүй байсан учраас “Марал Од” төвд оччихоод гэртээ харьсан гэв.
Өсвөр насны шүүгдэгчМ.Ц мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Дүү хичээлдээ явсан байсан учраас би гэртээ ганцаараа байж байсан. С.Тманайд ирээд Хоролганыд очиж тоглоё гэж хэлсэн. Бид хоёр пабжи тоглох гэсэн боловч бидэнд дата байхгүй байсан. Бид хоёр гараад тойрч гаралгүйгээр шууд хойшоо гараад явчихвал арай ойрхон гээд доод талын хашааны завсраар нь гараад гэрийнх нь үүдэн дээр очсон. С.Ттүгжээг нь оролдож үзсэн. Би хөшиж үзэх үү гэж хэлээд хамт хөшиж тэдний гэрт орсон. С.Тцаашаа шкаб руу нь явсан. Би араас нь орсон. Бид хоёр за гаръя гээд явж байсан чинь мөлхөө тавилга дээр нь нэг хөөрөг байсан. Би С.Ттхөөрөг байна. Авах уу? гэж хэлэхэд авъя гэж хэлсэн. Бид 2 авч яваад Хоролганыд очсон боловч хүн байгаагүй. Бид хоёр Марал Од төвд тоглоомын газарт тоглож байгаад гэр гэртээ харьсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн "...Өөрийнхөө хөөргийг Залуур Алтайн дархан О ах дээр очиж янзлуулсан. Би О ахаар засуулсан хөөргөө өөрийн эзэмшлийн 79-76 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд байлгаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ оруулж тавьсан. Маргааш орой нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад гэртээ ирээд гэрийнхээ хаалгыг онгойлгох гэтэл гэрийн хаалганы цүү суларсан байдалтай байсан. Тухайн үед анзааралгүй гэртээ орсон гэрийн эд зүйлс эмх цэгцтэй ямар нэгэн байрнаасаа хөдөлсөн зүйл байгаагүй зүгээр байсан. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө хөөргөндөө хамрын тамхи хийх гээд гэрийнхээ хойморь байдаг мөлхөө тавилган дээр тавьсан хөөргөө авах гэтэл байхгүй байсан. Гэрийнхээ дотор хайж үзээд олоогүй. Ажлаас орой гэрт ирдэг өдрийн орой гэрт ирэхэд хаалганы цүү суларсан байдалтай байсан гэж бодоод хаалганыхаа цүүг анзаарч үзтэл сугарсан байдалтай байсан. Тэгээд гэрт хүн орсон байна гэж бодсон юм. Би хотоос Гуулин тосгонд ирж хоёр хоноод аймагт ирсэн өдрөө өөрийн гүйдэлтэй мана, даваа толгойтой хөөргөө О ахад өгч нуух, халбага хоёрыг нь янзлуулсан байсан юм. Би хотод байж байгаад ирэхдээ хөөргөө авсан. Манай гэрийн хойморт байрлах модон мөлхөө тавилга дээр тавьсан байсан. Шинэ цагийн гүйдэлтэй дунд гарын, даваа толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай, мана хөөрөг алдагдсан байсан юм. Өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй. Манай гэрт хүн байгаагүй, манай эхнэр, хүүхэд Улаанбаатар хотод байгаа, би ганцаараа байсан юм. Улаанбаатар хотоос хөөрөг зарж байсан хүнээс худалдаж аваад ирсэн, ямар нэгэн худалдаж авсан баримт байхгүй. Би О ахаар толгой, нуухыг нь янзлуулж байсан болохоор миний хөөргийг танина. О Говь-Алтай аймгийн "Залуур Алтай" ХХК-ийн байранд олон жил алт, мөнгөөр дархан хийдэг бид хоёрын ажил хоорондоо ойрхон байдаг, тэгээд таньдаг юм. Гэрийн цоож, цүүнд эвдрэл гэмтэл байхгүй, гэрийн цас арилгадаг малтууранд ямар нэгэн эвдэрсэн зүйл байхгүй. Над руу О ах утсаар залгаад "чиний хөөрөгтэй адилхан хөөрөг зарна гээд явж байна, би аваад очъё, чи үзээдэх" гээд авч ирээд үзэхэд хөөрөг мөн байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/
Гэрч Л.Оы мөрдөн байцаалтад өгсөн "...Би Говь-Алтай аймгийн "Залуур Алтай" ХХК-ий байрыг түрээсэлж алт, мөнгөний дарханы ажлыг хувиараа хийдэг юм. 1990 оноос одоог хүртэл хийж байна. Би тухайн өдөр, сар, цагийг санахгүй байна. Намайг алт, мөнгөөр юм хийдэг дархныхаа өрөөнд байж байхад нэг танихгүй хүүхэд "хөөрөг зарна" гээд манайд ороод ирсэн юм. "Энэ хөөрөг чиний хөөрөг юм уу" гэж асуухад "тийм" гэхээр нь би өмнө нь толгойг янзлуулсан хөөрөг байна гэж бодоод Э.Д-с"над дээр нэг хөөрөг зарна гээд хүүхэд аваад явж байна" гэж утсаар хэлээд өөрөө авч очиж үзүүлсэн чинь "миний алдсан хөөрөг байна" гэж байсан юм. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Шинэ цагийн хийц сайтай, даваа толгойтой, мөнгөн нуух, мөнгөн халбагатай, суудалтай мана хөөрөг байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хөөрөг байсан. Ганцаараа явж байсан. Э.Даваасүрэн өөрөө хөөргөө авсан. Би өөрөө өмнө хөөрөгний толгой, нуух, халбагыг янзалж хийж өгсөн, тэгээд би тэр хөөргийг надаар янзлуулж байсан Э.Д-ийнхөөрөг байна гэж таньж мэдсэн юм. Надаас өөр хүн байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 53-рт/
Насанд хүрээгүй гэрч Г.Х-нымөрдөн байцаалтад өгсөн "...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Т-тай утсаар яриад "маргааш яваад очих уу, mobile legend рubgе тоглох уу" гэж хэлэхээр нь би "маргааш манайд хүрээд ир, тоглоё" гэж хэлсэн. Тэгээд маргааш нь намайг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр дадлагынхаа өрөөнд байхад Т. миний гар утас руу залгаж "хаана байна" гэхээр нь би " сургууль дээрээ ажилтай болчихлоо, өнөөдөр тоглож чадахгүй юм байна" гэж хэлсэн. Тухайн үед С.Тнь утсаар ярихдаа "Ц-тай хамт явж байна" гэж хэлсэн..."гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-рт/,
Гэрч Ц.Р-ийнмөрдөн байцаалтад өгсөн "...С.Ц..нь аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, айлын том хүүхэд байгаа юм. Би он, сар, өдрийг нь санахгүй байна. Нэг өдөр цагдаагаас Ууганбаатар гэдэг хүн орж ирээд "танай хүүхэд гэмт хэрэг холбогдсон байж магадгүй байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "арай үгүй байлгүй" гэж хэлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа Т.ын зургийг надад харуулсан. Тэгээд би хүүхэдтэйгээ цагдаа дээр ирсэн бөгөөд цагдаа руу явахдаа хүүхдээсээ асуухад Ц."тэгсэн бид хоёр хамт явсан. Манайд ирээд хамт явсан юм" гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ би гэмт хэрэгт холбогдсон талаар мэдсэн. Амьдралын нөхцөл байдлын хувьд дундаж амьдралтай. Гэхдээ хүүхдүүдээ ямар ч байсан хүнээс дутаахгүй бүхий л бололцоогоор хангадаг гэж бодсон.М.Ц нь хэрэгт холбогдсоноос хойш их гэмшиж байгаа бөгөөд гар утсаа унтраагаад далд хийчихсэн байгаа. Хүүхдээ ийм хэрэгт холбогдуулсанд гэмшиж байна, цаашид нь хүүхдээ засаж залруулж авч чадна..." гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-рт/,
Гэрч Б.Б-нмөрдөн байцаалтад өгсөн “...С.Т нь хичээлдээ болон сурлагандаа В буюу дунд зэргийн оролцоотой хүүхэд байгаа юм. Хүмүүжил төлөвшлийн хувьд тогтвор, суурьшилтай, төлөв, даруу хүүхэд байгаа юм. Хүн юм хэлэхэд үгүй гэж хэлж чаддаггүй хүний үгээр байдаг. Багшийн өгсөн үүрэг далгаварыг цаг тухайд нь биелүүлдэг. Хичээлээс гадуурх ажил, сургуулиас зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцдог...” гэх мэдүүлэг /хх75-76-рт/,
Гэрч Д.Жын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би айлын хүүхэд харахаар өглөөний 09 цагийн үед гэрээсээ гараад айлын хүүхэд хараад байж байсан чинь 15 цагийн үед Ууганбаатар цагдаа миний утасруу залгаад та цагдаа дээр хүрээд ир, танай хүүхэд цагдаа дээр байна гэж хэлсэн. Тэгээд би ирэхэд Түмэнбаяр цагдаа дээр ирсэн байсан. Юу болсон талаар асуухад манай хүүхэд найзтайгаа хүний хөөрөг авчихсан, тоглоом тоглох гээд авсан гэж байсан...”/хх88-89-рт/,
Гэрч С.Б-нмөрдөн байцаалтад өгсөн “...БиМ.Цг танина. Анги удирдсан багш нь байгаа юм.М.Ц зан араншингийн хувьд гайгүй хүүхэд байгаа юм. Ангийнхаа хүүхдүүдтэй эвтэй харьцдаг бөгөөд хэн нэгэнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Сургууль сургуулийн орчимд гэмт хэрэг, зөрчил гаргаж оролцож байгаагүй. Ар гэрийн анхаарал, хичээлийн бэлтгэл, хувцас, идэж уухаар дутагдах хүүхэд биш. Харин эцэг эхийн анхаарал сул байсан байж магадгүй...” /хх-78-79-рт/,
ГэрчЦ.Рийн мөрдөн байцаалтад өгсөн “...Нэг өдөр цагдаагаас Ууганбаатар гэдэг хүн орж ирээд танай хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байж магадгүй байна гэж хэлсэн... Манай хүүхдийн дотно найзалж нөхөрлөдөг хүүхэд гэвэл Лхагва-Очир гэх хүүхэдтэй арай дотно нөхөрлөдөг бөгөөд айлийн хүүхдүүдтэй нийтлэг энгийн харьцдаг. Аав ээжийнхээ үгэнд сайн ордог, эелдэг харьцаатай даруухан, найз нөхөдтэйгөө зөв хэвийн нөхөрлөдөг, хүнд тусархуу нийтэч зантай хүүхэд байгаа юм. Сурлагатаа сайн бөгөөд аав нь хол байдаг болохоор тэр бүр ямар нэг секц дугуйланд явуулж чаддаггүй...2019 оны 10 сард ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт сурагч солилцоогоор 7 хоног явж байсан...” гэх мэдүүлэг /хх-82-83-рт/,
ГэрчЦ.Рийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “... Цагдаагийн газарт Ууганбаатар гэдэг хүнтэй уулзаад цагдаагийн газраас гараад шууд Түмэнбаярын ээжтэй хамт хохирогч Э.Д-тэйочиж уулзсан. Тэгээд уучлалт гуйсан. Бид нарт хэлэх үг алга байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-85-рт/,
Өсвөр насны шүүгдэгч С.Т.ын мөрдөн байцаалтад өгсөн "...2020 оны 01 дүгээр сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Би хичээлдээ явж ирчхээд 14 цагийн үед гэрээсээ гараад шууд Цгийн гэр рүү явсан. Тухайн үед Ц.гэртээ ганцаараа байсан. Тухайн айл нь дараатай, цоожтой байсан. Тухайн дараагаар нь хөшихөд цоож зүүсэн байсан төмөр нь сугараад гараад ирсэн. Цас буулгадаг юмаар хөшсөн. Цгийн доод хашааны айл байсан. Бид хоёрыг хэн нэгэн хараагүй. Тухайн айлаас ганцхан хөөрөг авсан. Тухайн хөөргийг "зараадах" гэж Ц.хэлэхээр нь би нөгөө хөөргөө алт мөнгөний дарханд зарах гэж байгаад баригдсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 117-118-рт/,
Өсвөр насны шүүгдэгчМ.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн "...2020 оны 01 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр би гэртээ ганцаараа байсан. Би гэртээ зурагтаа үзээд байж байтал Т. манайд ирсэн. Тухайн айл нь дараатай, зүүдэг цоожтой байсан. Цоож нь шар, хар өнгийн байсан санагдаж байна. Тухайн айлаас ганцхан хөөрөг авсан..." гэх мэдүүлэг /131-132-рт/,
Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-150-рт/, Сурагчийн хувийн хэрэг /хх207-212, 215-221-рт/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ий 720/132 дугаартай ”...дунд гарын гүйдэлтэй мана хөөрөг 1 ширхэг 1.500.000 төгрөгөөр тогтоов" гэсэн дүгнэлт /хх-ийн 96-рт/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36-39 дүгээр хуудас/
Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч С.Т., М.Ц нарын төрсний гэрчилгээний хуулбар, лавлагаа, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 23-24, 29, 31, 161, 180 дугаар хуудас/,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-20-рт/,
С.Тын боловсролын гэрчилгээний хуулбар /хх-21-22-рт/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-34-рт/, Эд зүйлд үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 40.000 төгрөгийг төлсөн тухай тэмдэглэл /хх-102-рт/,
Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Захирал Г.Гансүхийн тодорхойлолт /хх-142-рт/, Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-148, 150-рт/болон бусад бичгийн баримтуудыг яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Т.ын өмгөөлөгч Б.Болормаа дүгнэлтдээ: Гэм буруугийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй. Шүүгдэгч С.Тнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэргээ ухамсарлан ойлгож, гэмшиж байгаа. Хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байгаа. С.Тнь 10 дугаар ангид сурдаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар сурч боловсрох эрхтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох, сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, тус хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Сурч боловсрох эрхийг нь хангаж, хүмүүжих боломж олгож өгнө үү гэв.
ШүүгдэгчМ.Цгийн өмгөөлөгч Б.Ариунжаргал дүгнэлтдээ:М.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Ямар нэгэн байдлаар тохиролцож хийсэн үйлдэл байхгүй. Мөн учруулсан хохирлоо нөхөн төлж, 40.000 төгрөгийн зардлыг төлсөн. Хохирогч Э.Д-ийнзүгээс нэхэмжлэх зүйл байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, тус хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны хүнд хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-50 тоот хашаанд байрлах хохирогч Э.Д-ийнмонгол гэрийн хаалганы цүүг мулталж хууль бусаар нэвтэрч хохирогч Э.Д-ийнөмчлөлийн дунд гарын гүйдэлтэй, даваа толгойтой, мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай, мана хөөрөг 1 ширхгийг авч 1.500.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан “хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч иргэний нэхэмжлэгч Э.Д-ийнмэдүүлэг, гэрч Л.О,Ц.Р, Г.Дарханбат нарын мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нар нь үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Дээрх үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ.
Иймд өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, хийж буй үйлдлийн учир холбогдлыг бүрэн ухаарч ойлгоогүй байдал, эцэг эхийн хараа хяналт сул байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
Хэргийн оролцогчдоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй болно.
Өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нар нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарын эдлэх ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд цахим тоглоом тоглохгүй байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мана хөөрөг 1 ширхэг, хураан авсан малтуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Даваасүрэнд буцаан олгохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч О овогт С-н Т, Т овогт М-н Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарын эдлэх ялыг 2 дахин багасгаж, 1 жилийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд цахим тоглоом тоглохгүй байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулах болохыг өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарт сануулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мана хөөрөг 1 ширхэг, хураан авсан малтуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Э.Даваасүрэнд буцаан олгосугай.
8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч С.Т.,М.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА