Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 003

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг

батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Б.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* сумын *******д холбогдох, Завхан аймгийн ******* сумын *******ийн *******ийн 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажлын байрандаа эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр цалин бууруулсаны цалингийн зөрүү гаргуулах, нэр хүндээ сэргээлгэх тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Завхан аймгийн ******* сумын *******д их эмчээр ажилладаг. Гэтэл тус сумын *******ийн ******* Ц.******* нь Эх баригч бага эмчийн жирэмсэний амралт дээр түр тушаалаар ажиллаж буй М.*******тай ажлаа шилжүүлэн ажиллах тушаал гаргасан нь үндсэн орон тооны ажилтан Эх баригч бага эмчийн ажлыг хийх үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь цалингийн зэрэглэлийн 1 шатлал буурч байна. Эрхлэгч их эмч 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн ******* тоот тушаал гаргаж цалин бодуулсан гэж манай нягтлан бодогч 2016 оны 11-р сарын 28-ны өглөө утсаар цалин чинь буурч бодогдож байна гэж хэлсэн боловч уг тушаалыг надад гэнэт 2016.11.28-ны өдөр өгсөн. Намайг тушаал буурч байгаа талаар урьдчилж албан мэдэгдэл ирүүлээгүй.

Тус ******* нь 2014 онд Эрүүл мэндийн газарт Эмийн санч, Их эмчийн захиалга өгсний үндсэн дээр Эрүүл мэндийн газраас албан тоотоор санал болгосны учир Ц.******* нь 2014 оны 10-р сарын 01-ний өдөр намайг ажилд авснаас хойш ажлаа хариуцлагатай хийж байна.

Иймд тушаал буурч ажилласан цалин хөлсөө авах, үндсэн ажлын байрандаа очиж ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүсэж байна. Мөн 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн үндэслэлгүй тушаал гаргаж нэр хүндэд халдаж ёс зүйгүй үйлдэл хийсэн тул нэр хүндийг маань сэргээж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь Завхан аймгийн ******* сумын *******д холбогдуулж Завхан аймгийн ******* сумын *******ийн *******ийн 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажлын байрандаа эгүүлэн тогтоолгох, үндэслэлгүйгээр цалин бууруулсаны цалингийн зөрүү гаргуулах, нэр хүндээ сэргээлгэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Уг эвлэрлийн гэрээнд ... Б.******* миний бие ******* сумын *******ийн эрхлэгч эмчийн 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, үндсэн ажлын байранд эргүүлэн оруулах, цалингийн зөрүү гаргуулах, эмийн жор бичилтийг үргэлжлүүлэн хийх нөхцөлтэйгээр тохиролцож байна, *******ийн ******* Ц.******* миний эрх мэдлийн хүрээг /байгууллагын гүйцэтгэх албан хаагчдыг томилох, чөлөөлөх/ хязгаарлан сумын ******* О.******* албан шаардлага өгсний дагуу 2 их эмчийн байрыг өөрчлөн шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан нь эрх зүйн хувьд буруу болохоо хүлээн зөвшөөрч байна. Мөн түр ажлын байранд эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй М.*******ыг авч ажиллуулсан нь Эрүүл мэндийн газраас ******* О.*******т хүргүүлсэн албан бичигт тодорхой байгаа учир М.*******ыг их эмчийн ажлын байранд авч ажиллуулах боломжгүй юм. Иймд буруугаа хүлээн зөвшөөрч их эмч Б.*******г 2017 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн ажлын байранд нь эргүүлэн авч ажиллахаар тохирч байна. Цалингийн зөрүүг олгоно, үндсэн ажилд нь авч байгаа учир нэр төр сэргээлгэхээс татгалзаж байна... гэжээ.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаархарилцан тохиролцож, Б.*******г 2017 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн ажлын байранд нь эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг нь олгож, нэр төр сэргээлгэхээс татгалзаж эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага Завхан аймгийн ******* сумын *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ