Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрийн Балжинням |
Хэргийн индекс | 140/2017/0005/И |
Дугаар | 005 |
Огноо | 2016-12-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 005
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ч.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. Би 1981 онд ******* төгсөж ******* газарт хуваарилагдаж улмаар 1981 оны 07-р сарын 02-ноос худалдагч, *******гаар ажиллаж байгаад 1992 оны 07-р сарын 31-нд орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн юм. Улмаар ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байна юм.
Иймд намайг 1981 оны 07-р сарын 02-ноос 1992 оны 07-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн худалдагч, *******гаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь 1981 оны 07-р сарын 02-ноос 1992 оны 07-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн хотын худалдагч, *******гаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ч.******* 1981 оны 07-р сарын 02-нд Завхан аймгийн хотын *******гаар ажилд орж, 1992 оны 07-р сарын 31-н хүртэл ажиллаж байсан болох нь 1980 оны 07-р сарын 02-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1979 оны 10-р сарын 10-ны өдөр нээлгэсэн 141650 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэргээр нотлогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Ч.******* 1992 оны 07-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн хотын худалдаа бэлтгэлийн трестэд худалдагч, *******гаар ажилласан гэх боловч худалдаа бэлтгэлийн трест нь 1991 оны 12-р сарын 23-ны өдөр сумын ******* болж 1996 оны 12-р сарын 30-ны өдөр татан буугдаж байсан нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2016 оны 07-р сарын 04-ний өдрийн 102 тоот лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ч.*******ыг 1981 оны 07-р сарын 02-ноос 1991 оны 12-р сарын 23-н хүртэл Завхан аймгийн хотын *******гаар, 1991 оны 12-р сарын 23-наас 1992 оны 07-р сарын 31-н хүртэл *******-д *******гаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийг дээрх онуудад ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.*******ийн ... Би 1983 онд техникум төгсч ирээд ажилд ороход ******* ажиллаж байсан. Надаас нэг жилийн өмнө ажилд орж байсан байх. Ямар ч байсан тэнд худладагч, *******гаар ажиллаж байсан. Би 1992 оны 6 сар хүртэл ажиллаад бөөний бараа бааз руу шилжин очиж байсан. Гэхдээ систем нь нэг юм. Адилхан худалдааны байгууллага юм. Тэгээд ХБТ 1992 оны 7, 8 сар хүртэл ажиллаад татсан буугдсан юм. Татан буугдаад компани болж байсан байх шүү. Хэдхэн нярав нягтлан дарга нар нь үлдэж байсан. Бид нарыг анх ороход ******* дарга ХБТ дарга байсан. Сүүлдээ *******, ******* нар байсан. Одоо тухайн үед ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ хувиараа бизнес эрхэлж байна гэсэн,
гэрч Д.ын ...Би *******тай 1983 оноос 1992 оны 8-р сар хүртэл худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар хамт ажилласан юм. Тэгээд бид нарыг цомхтголоор гаргачихсан юм. Түүнээс хойш хувь хувиа бодсон доо. ХБТ нь болж нэр нь өөрчлөгдөж байгаа гэж дуулсан. Гэхдээ яг ч болоогүй байсан. 1991 онд хувьчлал явагдаж энд тэнд дэлгүүрүүд үлдэж байгаад 1992 онд тарцгаасан даа. 1984 онд бол бид нар хүнсний дэлгүүр дээр хамт ажилласан юм. Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар ******* гэж хүн байсан. Хамгийн сүүлд бид нарыг тарах үед ******* байсан. Намайг ажилд орж, гарахад тушаал гаргаж байсан. Тэгээд би сүүлд ажлаас гарахдаа бол цомхтголоос өмнө гарч байсан. Тэгэхэд миний дэвтэрт бол хувьчлал явагдах болсон тул гэж бичиж өгсөн. Гар дээр бол тушаал өгч байгаагүй. Ч.******* ХБТ-д тасралтгүй л ажилласан... гэсэн,
гэрч Ж.гийн ... Бид хоёр 1980 онд худалдааны техник мэргэжлийн сургуульд орж суралцаад 1981 оны 7-р сард *******, худалдагчаар төгсөөд хамтдаа аймгийн *******, худалдагчаар орж ажилласан. Бид хоёр хамтдаа 1992 он хүртэл ажилласан. Тэгээд цомхтголоор гарч байсан даа. Тэгээд манайхныг бөөнөөр нь цомхтгож байсан юм. Бид нар сургуулиа төгсөөд шууд ажилласан юм. Бид нарыг нэг жил сурахад ажилласнаар тооцож сургуулиас хөдөлмөрийн дэвтэр нээж захирал гарын үсэг зурж өгч байсан юм. Худалдаа бэлтгэлийн трест нь сумын болж байсан. Тэгээд тарсан даа. Би тус компанид ажиллаж байсан. Тухайн үед ХБТ-ийн дарга нь ******* гуай байсан. Бид нарыг ажлаас гарахад хөдөлмөрийн дэвтрийг таглаад өгчихдөг байсан. Яг гар дээр тушаал болж гаргаж байгаагүй. Би 1992 оны 7-р сард л ажлаас гарч байсан. Яг хэдний өдөр гарч байсныг мэдэхгүй байна. Энэ талаар хөдөлмөрийн дэвтэрт биччихдэг болхоор анзаардаггүй байсан байна... гэсэн,
гэрч Б.гийн ... ******* бид нар хамт ажиллаж байсан. *******ыг яг хэдэн онд ажилд орсныг нь сайн мэдэхгүй юм. Бид нар 1990 он хүртэл хамт ажилласан. Худалдаа бэлтгэлийн трест 1990 онд татан буугдаж тарсан юм. ******* ХБТ-д худалдагч, ******* хийдэг байсан. 1990 оны үеэр би жирэмсэний амралттай байсан. Тэгээд ХБТ нь татан буугдаж харьяалах газаргүй болсон тул би ажлаасаа гарсан. ХБТ нь компани болж байсан эсэхийг жирэмсэний амралттай байсан тул мэдэхгүй. Тухайн үед ХБТ-ийн дарга нь ******* гуай байсан. ******* тус газар тасралтгүй ажилласан... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ч.*******ыг 1981 оны 07 дугаар сарын 02-ноос 1991 оны 12 дугаар сарын 23-н хүртэл Завхан аймгийн хотын *******гаар, 1991 оны 12 дугаар сарын 23-наас 1992 оны 07 дугаар сарын 31-н хүртэл *******-д *******гаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ