Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 475

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч  Ч.Батбаатар

шүүгдэгч У.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Уулын Уд холбогдох эрүүгийн 2003002630162 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

У.У нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өглөө 8 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эрин” хорооллын хойд замд “Тоёота королла” маркийн 95-02 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дахь заалт “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Аийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.У шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хохиролд 2.500.000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-11/

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 11/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 12/

Хохирогч М.А мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 23-ны өглөө гэрээсээ 8 цаг өнгөрч байхад ажил руу явах гээд гарсан. Гэрээсээ гараад хойноосоо урагшаа нэвт алхаад Хархорин захын зүүн хойд талын буюу Эрин хороололын хойд талын явган хүний гарц дээр ирсэн. Уг явган хүний гарц нь гэрлэн дохиотой ба би хойноосоо урагшаа зам хөндлөн ногоон гэрлээр гарах гээд гарц руу орсон. Явган хүний гарц руу нэг алхаад л орох үед баруунаас зүүн тийш явж байсан машин ирж мөргөсөн. Машин нэгдүгээр эгнээгээр явж байхдаа намайг уг эгнээнд явган хүний гэрлэн дохиотой гарц дээр баруун хөл хэсэг рүү урд хамар хэсгээрээ мөргөсөн. Мөргүүлсэний дараа баруун хөл эвгүй болж гишгэж болохгүй байсан. Эмчилгээний зардалд жолооч 1000.000 төгрөг бэлэн өгсөн...эмчилгээний зардал болон гэрт ажилгүй байх хугацааны мөнгө нийт 2500.000 төгрөг авсан тул гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3962 дугаартай “М.Аийн биед баруун шаант ясны доод төгсгөл, тахилзуур ясны доод төгсгөл хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/

 

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлтэнд “ Тоёота маркийн корола загварын 95-02 УБН улсын дугаартай автотээврийн хэрэгсэл стандартын шаардлага болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг машины зүүн гар талын толь хагарсан скочтой, хойд буфер хагарсан, урд буфер сэв зураас ихтэй, хойд дугуйн тоормозны хүч зөрүүтэй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Уг машины зүүн гар талын толь хагарсан скочтой хойд буфер хагарсан, урд буфер сэв  зураас ихтэй зэрэг нь ашиглалтын үед үүссэн эвдрэл гэмтэл ба осол гарахад нөлөөлөхгүй. Зүүн гар талын толь хагарсан байгаа нь ослын үед үүссэн эвдрэл гэмтэл байх ба осол гарахад нөлөөлөхгүй. Хойд дугуйн тоормосны хүч зөрүүтэй стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн замын байдал, автомашины хурд зэргээс хамаарах тул осол хэрэгт хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэглсийн урд 2 дугуйн тоормос хэвийн ажиллагаатай ба хойд дугуйн тоормоз стандартын шаардлага хангахгүй байна. Тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй ба уг машины хурд болон дөрөөн дээр гишгэх хүчнээс хамаарч зам дээр тоормозны мөр үүснэ. 95-02 УБН улсын дугаартай тээврийн  хэрэгсэл нь 2018 оны 02 дугаар сарын 01-нд Дархан-Уул аймагт 2019 оны 2 дугаар сарын 21-нд Баянзүрх үзлэгийн төвд техникийн хяналтын үзлэгт орсон байна”  гэжээ./хх-ийн 41-45/

 

Мөрдөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 43 дугаартай магадлалд “Toyota Corolla маркийн 95-02 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.У нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүнийг гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ. /хх-ийн 47/

Яллагдагч У.У мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 23-ны өглөө гэрээсээ буюу Баянхошуунаас баруун талаараа уруудаж Цамбагаравын эмнэлэг орж үзүүлэхээр ээжтэйгээ явж байгаад Хархорины гүүрний зүүн талын гэрлэн дохиотой явган хүний гарц дээр явган зорчигчийг шүргэж осол гаргасан. Тухайн үед би 20-30 км цагийн хурдтай явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.У нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өглөө 8 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Эрин” хорооллын хойд замд “Тоёота корола” маркийн 95-02 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.2 дахь заалт “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Аийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн У.Угийн “...Хархорины гүүрний зүүн талын гэрлэн дохиотой явган хүний гарц дээр явган зорчигчийг шүргэж осол гаргасан. Тухайн үед би 20-30 км цагийн хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, хохирогч М.Аийн“...уг явган хүний гарц нь гэрлэн дохиотой ба би хойноосоо урагшаа зам хөндлөн ногоон гэрлээр гарах гээд гарц руу орсон. Явган хүний гарц руу нэг алхаад л орох үед баруунаас зүүн тийш явж байсан машин ирж мөргөсөн...эмчилгээний зардал болон гэрт ажилгүй байх хугацааны мөнгө нийт 2500.000 төгрөг авсан тул гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/ шинжээчийн 3962 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34/, мөрдөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 43 дугаартай магадлагаа /хх-ийн 47/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас У.Уг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос У.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч У.Уг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч У.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч У.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг У.Уд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.