Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 006

 

Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг

батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би С.*******ын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 420.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2015 оны 12 сарын 20-ноос 2016 оны 01 сарын 29-ныг дуустал 41 хоног, 2016 оны 02 сарын 14-нөөс 03 сарын 16-ныг дуустал 31 хоног, нийт 72 хоног ажилласан. Иргэн С.******* би 2015 оны 12 сарын 19-нд малчин авна гэсэн зарын дагуу иргэн *******тай утсаар холбогдож өдрийн 10000 төгрөгөөр хөлсөө тохиролцон 20-ны 14 цагаас 20 цаг хүртэл өвс ачин ажиллаад шөнө хагаслан явж өглөөний 08 цаг хүртэл өвсөө буулгаж дуусгаад шөнөжин явсан. Ингээд өглөө босож цай чанаж гэр орон цэвэрлэх мөс цас хайлах үхэр малаа бэлчээж хөлдүүс зөөж ялгах овоолох, хонь хариулах хашаа саравч барьж, хоол хийдэг байсан. Иймд 72 хоногийн ажилласан 30 хоногийн 300000 төгрөг авсан үлдсэн 420000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Д.******* миний бие нь *******тай эвлэрч 420.0000 төрөгнөөс 320.000 төгрөгийг төлж , үлдсэн 100000 төгрөгөнд нэг эр хонь 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр өөрийн биеэр авчирч өгөхөөр тохиролцож гэрээ байгуулав гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

С.*******ын нь Д.*******д холбогдуулан 420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.******* нэхэмжлэгч С.*******д 320.000 төгрөгийг төлж, 2017 оны 05-р сарын 01-ний өдөр нэг эр хонь өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь тэдний хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийгбаталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13250 төгрөгнийг улсын орлогод хэвээр үлдээж улсын орлогын 090000941 тоот данснаас, 6625 төгрөгийг, хариуцагчаас 6625 төгрөгийгтус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Н.*******ын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 420000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.******* нь 320.000 төгрөгийг төлж, 2017 оны 05-р сарын 01-ний өдөр нэг эр хонь өгөхөөр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх хухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 13250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж улсын орлогын 090000941 тоот данснаас 6625 төгрөгийг, хариуцагчаас 6625 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийгмэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатнышүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ