Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 474

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Я.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Я.Аыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005008650566 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Боржигон овогт Я-н А.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Я.А нь 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4а байранд хохирогч Э.Өийг зодож биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, доод уруулын салстад цус хуралт, язрал гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Маргах зүйл байхгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Ө мөрдөн байцаалтанд: “ 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ажил дээр буюу Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4а байранд байрлах үсчний газар найз, багш болон ажлын эмэгтэй нартай хамт байж байгаад багш бид хоёр хүний 4-5 пиво уусан. Манай найз уугаагүй, ажлын эмэгтэй 2 лааз пиво уусан.  Найз, багшийг хүргэж өгөх гээд явсан ажлаас гарах гэхэд би хаалга түгжиж чадаагүй ажлын эмэгтэй хаалга түгжээд надад түлхүүр өгөөд цаашаа явсан. Тэгээд би хаалга шалгаад эргэж харахад араас нэг залуу миний толгой дагз хэсэг рүү хоёр гурав цохисон. Би эргээд харахад миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Би нүүрээ дараад тонгойход өвдөглөөд өшиглөсөн тэгэхэд гар цохисон тэгээд гараараа доороос цохиход миний хамар эвгүй дуугараад цус гараад би орилоход цаашаа зугатсан. Эмчилгээний зардалд одоогоор 400.000 орчим төгрөг гарсан байна”  гэсэн мэдүүлэг  /хх-ийн 8-9/

                                                                                                  

Гэрч Ц.Янжинсүрэн мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ...Ө  бид хоёр ажлын талаар ярилцаад сууж байсан найз нь буцаж ирж Өийг авна гэсэн. Тэгээд хүлээгээд байж байтал 30 орчим минутын дараа найз нь  ирээд Ө согтолттой байсан пиво авч ууна гээд пиво захиалаад байсан. Уг захиалсан пиво нь ирсэн тэгээд ууж дуусаагүй  би харилаа гэхэд за  тэгвэл явъя гээд гарсан би хаалга түгжээд баяртай өглөө эрт ирье гээд би гэр рүүгээ явсан. Удаагүй Ө над руу залгаад намайг хүн цохичихлоо түлхүүр аваад ир би буцаж ажил руу орох гээд байна гэсэн би тоглоод байгаа юмуу гэсэн Ө үгүй би хүнд цохиулчихлаа түлхүүр аваад ир гэсэн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2962 дугаартай “Э.Өийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, доод уруулын салстад цус хуралт, язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 22/

 

Яллагдагчаар Я.А мөрдөн байцаалтанд: “2020 оны 02  дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ ирэхэд манай найз охин байхгүй байсан би ажил дээрээ байгаа байх гэж бодоод найз охины ажил дээр очиход хаалга нь нь цоожтой гэрэл нь асаалттай байсан. Би гадаа нь хүлээгээд байж байхад манай найз охин ажлынхаа залуутай гарч ирээд найз охиныг явуулахгүй татаж чангаагаад байсан тэгээд найз охин салаад явсан. Тэгэхээр нь би уг ажлынх нь залуу руу очоод нүүрэн хэсэгт нь цохисон тэгээд араас нь таксины жолооч ирээд боль яаж байгаа юм бэ гээд татсан би машинд суугаад явсан...би Өийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч байгаа цохисон нь үнэн би утсаар ярьж уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/ болон  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42/ зэргийг шинжлэн судлав. 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Я.А нь 2020 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4а байранд хохирогч Э.Өийг зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, доод уруулын салстад цус хуралт, язрал гэмтэл бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Я.Аын“...би уг ажлынх нь залуу руу очоод нүүрэн хэсэгт нь цохисон...би Өийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа ухаарч байгаа цохисон нь үнэн би утсаар ярьж уучлалт гуйсан” /хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Өийн“...би хаалга шалгаад эргэж харахад араас нэг залуу миний толгой дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /ххийн 8-9/, гэрч Ц.Янжинсүрэнгийн“...Ө үгүй би хүнд цохиулчихлаа түлхүүр аваад ир гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, шинжээчийн 2962 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Я.А нь хохирогч Э.Өийг зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, доод уруулын салстад цус хуралт язрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт тооцогдоно.

 

Иймд хяналтын прокуророос Я.Аод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Я.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Я.Аыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохиролтой холбогдох баримт хэрэгт хавсаргагдаагүй боловч хохирогч Э.Ө эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Я.Аод  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

Я.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Я.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.