Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 505

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхсайханы Жд холбогдох эрүүгийн 2005010530653 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 25-нд Улаанбаатар хотод Боржигон овогт М-ны Ж.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн амрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Бадрах” нэртэй зочид буудлын 402 тоот өрөөнд нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч “Делл селером” маркийн зөөврийн компьютер 1 ширхэг, Хуавэй Ю6 маркийн Айфонь 6 маркийн 2 ширхэг гар утас, Чарлиз барклэй загварын 1 хос пүүз, ЛА гэсэн бичигтэй саравчтай малгай 1 ширхэг, бэлэн 90.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч хохирогч А.Ад нийт 1.676.400 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн.  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Согтуудаа ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Тэнсэж өгнө үү” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.А мөрдөн байцаалтанд:  “2020 оны 3 дугаар сарын 17-ны 21 цагийн үед Налайхаас гарахдаа найзуудын хамт 2 шил 0,75 литрийн архи аваад уусан. Тэгээд өөрийн найз охин Мэтун болон найз Дэлгэрдалай түүний эхнэр Отгоогийн хамтаар шөнийн 23 цагийн орчимд 5 шарын BSB  төвийн урд замын урд талд байдаг Бадрах нэртэй зочид буудалд 2 ортой өрөө 60.000 төгрөгөөр 402 тоотод авсан. Буудалд ороход нэг 0,75 литрийн болор нэртэй архины үлдэгдэл байсан тэрийгээ авч ороод өрөөндөө ууж сууж байгаад манай 2 найз явсан. Манай эхнэр Эрдэнэтээс ирсэн болохоор ядраад архинаас  нэг аяга уугаад ядраад унтсан. Би согтчихсон байсан болохоор найзыгаа эхнэртэйгээ хамт гарахыг хараад сууж байгаад би орон дээр эхнэрээ тэврээд унтаад өгсөн. Өглөө 8 цагийн орчимд сэрээд эхнэрийн түрүүвчнээс мөнгө авах гэтэл мөнгө байхгүй байсан. Босоод пүүзээ өмсөх гэтэл пүүз байхгүй. Найз охин бид хоёрын гар утас, 90.000 төгрөг зэрэг алдагдсан байсан. ...Dell celerom загварын нөүтбүүк 2014 онд 1.150.000 төгрөгөөр pc mall-с авч байсан. Найз охины Huawei y6 маркын хар өнгөтэй гар утас 2019 оны 5 сард Тедигээс 580.000 төгрөгөөр авч байсан хар өнгөтэй. Миний өөрийн I phone маркын гар утас 2017 онд Теди төвөөс 350.000 төгрөгөөр авч байсан шар өнгөтэй, Америкаас facebook-с захиалж байсан Charles barkley загварын цэнхэр өнгөтэй пүүз 680.000 төгрөгөөр захиалж авсан. LA гэсэн бичигтэй малгай 2017 онд зах дээрээс 35.000 төгрөгөөр авч байсан хар өнгөтэй. Huawei гар утсаа 500.000 төгрөгөөр, I phone 6 утсаа 150.000 төгрөгөөр пүүзээ 680.000 төгрөгөөр, малгайгаа мөн авсан үнээр үнэлж байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4/

Хохирогч дахин байцаалтаар “...би эд зүйлээ эргүүлэн авсан байгаа одоо надад гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 25/

 

Гэрч С.Мэтун мөрдөн байцаалтанд: “ Би 2017 оны 3 сарын 17-ны өдөр өөрийн найз залуу Атай уулзаад 5 шарын автобусны замын урд талын Бадрах зочид буудлын 402 тоотод 2 өрөө аваад Ан найз Дэлгэрдалай болон Дэлгэрдалайн эхнэр Отгонцэцэг нарын хамтаар орсон. Буудалд орохдоо 140.000 төгрөгтэй орсон. Буудалд байхдаа буцаж  гараад замын хойд талын миний сүлжээ дэлгүүрээс хүнсний эд зүйл аваад 40.000 орчим төгрөг болоод 90.000 төгрөг үлдсэн. Өглөө сэртэл А бид хоёр хоёулаа буудалд хоносон байсан...босоод юмаа үзтэл миний Huawei Y6 загварын гар утас, цүнхэнд байсан 90.000 төгрөг, Агийн I phone маркын гар утас өмсөж байсан цэнхэр өнгийн пүүз ажлын нөүтбүүк, саравчтай малгай, хар өнгийн цүнхтэй dell  загварын нөүтбүүк байхгүй болчихсон байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 26/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...03:34:25 секундэд хар өнгийн үстэй, дээгүүрээ хар өнгийн куртик, доогуураа эрээн өнгийн өмд өмссөн, доогуураа цэнхэр өнгийн углааштай үл таних эрэгтэй дараагийн өрөө буюу 402 тоот өрөөний хаалгыг татаад орж байгаа бичлэгийг харуулав... 03:44:34 секундэд 402 тоот өрөөнөөс...гарч ирж байгаа бичлэгийг гэрэл зургаар харуулав...” гэжээ.  /хх-ийн 7-17/

 

М.Жаас эд зүйл хураан авч, С.Мэтунд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19/,  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34/

 

Яллагдагчаар М.Ж мөрдөн байцаалтанд: “2020 оны 3 дугаар сарын 17-ны орой 22-23 цагийн үед эхнэрийнхээ эгчийн хүүхэд болох Мөнх-Эрдэнийн хамт Бадрах нэртэй буудлын 5 давхарт 2 ортой өрөө авч орсон. Буудлын өрөөнд ороод  Мөнх-Эрдэнэ бид хоёр 1 шил архи хувааж уугаад би нэлээн согтсон байсан болохоор ухаан санаа орж гараад байсан. Би буудлын 1 давхар руу буухад Мөнх-Эрдэнэ 1 дүгээр давхарт зогсож байсан тэгсэн буудлын рэсэпшин намайг юу хийгээд яваад байгаа юм өрөө рүүгээ орооч гэсэн. Тэгээд би буцаад өрөө рүүгээ орох гээд дээшээ явж байгаад нэг мэдэхэд 4 дүгээр давхар онгорхой өрөө рүүгээ орох гээд дээшээ явж байгаад нэг мэдэхэд 4 давхарт онгорхой байсан өрөө рүү орчихсон байсан. Уг өрөөнд 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн унтаж байсан. Тэгээд би өрөөнд байсан түрийвчээс нь бэлнээр 90.000 төгрөг болон зөөврийн компьютер, 2 ширхэг гар утас, малгай аваад буудлаас гарч явж байгаад 5 шарын буудал дээр сэргэсэн юм. Тэгээд буцаагаад оруулж өгөх гэснээ айгаад BSB дэлгүүрийн автомашины зогсоол дээр байсан машины доор авсан зүйлээ нууж тавьчихаад буцаж буудал руугаа ороод өрөөнд унтаж байсан Мөнх-Эрдэнийг дуудаж сэргээгээд буудлаас гарсан юм. Буудлаас гараад Мөнх-Эрдэнийг автобусны буудал дээр зогсож бай би бие засчихаад ирье гэж яваад хулгайлсан эд зүйлээ аваад Мөнх-Эрдэнийн хамт такси бариад гэр рүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоорэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Ж 2020 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 3 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бадрах” зочид буудлын 402 тоот өрөөнд унтаж байсан А.Ан эд зүйлсийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...өрөө рүүгээ орох гээд дээшээ явж байгаад нэг мэдэхэд 4 давхарт онгорхой байсан өрөө рүү орчихсон байсан. Уг өрөөнд 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн унтаж байсан. Тэгээд би өрөөнд байсан түрийвчээс нь бэлнээр 90.000 төгрөг болон зөөврийн компьютер, 2 ширхэг гар утас, малгай аваад буудлаас гарч явж байгаад 5 шарын буудал дээр сэргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45/, хохирогч А.Ан “...өглөө 8 цагийн орчимд сэрээд эхнэрийн түрүүвчнээс мөнгө авах гэтэл мөнгө байхгүй байсан. Босоод пүүзээ өмсөх гэтэл пүүз байхгүй. Найз охин бид хоёрын гар утас, 90.000 төгрөг...Dell celerom загварын нөүтбүүк 2014 онд 1.150.000 төгрөгөөр pc mall-с авч байсан. Найз охины Huawei y6 маркын хар өнгөтэй гар утас 2019 оны 5 сард Тедигээс 580.000 төгрөгөөр авч байсан хар өнгөтэй. Миний өөрийн I phone маркын гар утас 2017 онд Теди төвөөс 350.000 төгрөгөөр авч байсан шар өнгөтэй, Америкаас facebook-с захиалж байсан Charles barkley загварын цэнхэр өнгөтэй пүүз 680.000 төгрөгөөр захиалж авсан. LA гэсэн бичигтэй малгай 2017 онд зах дээрээс 35.000 төгрөгөөр авч байсан хар өнгөтэй. Huawei гар утсаа 500.000 төгрөгөөр, I phone 6 утсаа 150.000 төгрөгөөр пүүзээ 680.000 төгрөгөөр, малгайгаа мөн авсан үнээр үнэлж байна”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 4/, гэрч С.Мэтуны “...босоод юмаа үзтэл миний Huawei Y6 загварын гар утас, цүнхэнд байсан 90.000 төгрөг, Агийн I phone маркын гар утас өмсөж байсан цэнхэр өнгийн пүүз ажлын нөүтбүүк, саравчтай малгай, хар өнгийн цүнхтэй dell  загварын нөүтбүүк байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-17/, М.Жаас эд зүйл хураан авч, С.Мэтунд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19/,  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.Ж “Бадрах” зочид буудалд өрөө авч үйлчлүүлсэн нь хууль ёсны боловч тус зочид буудлын 402 тоот өрөөнд зөвшөөрөлгүй нэвтрэн орж, уг өрөөнд согтуурсан байдалтай унтаж амарч байсан А.А, С.Мэтун нарыг тухайн үйл явдлыг мэдрэхгүй байдлыг нь далимдуулан шууд санаатай, шунахай сэдэлтээр, нууцаар сэм орж, хүч хэрэглэхгүйгээр, эд зүйлсийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Хяналтын прокуророос М.Жыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан шүүгдэгч М.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй болно.

 

Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч М.Жыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч А.А“...хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй” гэж мэдүүлсэн нь шүүгдэгч М.Жыг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Жд шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

М.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Ж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээ зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн бол...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Түүнд оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт хураагдаж ирсэн нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь  зүйтэй.