Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2017/0009/И |
Дугаар | 009 |
Огноо | 2017-01-03 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 009
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Т.*******гийннэхэмжлэлтэй М.*******д холбогдох 5635000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Т.******* миний биеэс М.******* нь 1.500.000-аар 2 удаа, 5.000.000 төгрөгөөр 1 удаа нийт 8.000.000 төгрөгийг цувуулж аваад сард 5%-ийн хүүтэй 2015 онд авсан болно. Үүнээс хойш хүүг сар бүр өгч байсан бөгөөд 2016 оны 3 сараас хойш хүүг өгөхгүй 3 сар намайг Солонгос явах хойгуур ээжийгээ хүүний мөнгө аваад цалингийн зээл хийлгүүлэхээр явуулсан. Намайг хөгшин хүнийг олон удаа явууллаа гэж хэлснээс болж хүүний мөнгийг 2 сараар удаа дараа 20-д хоногоор хоцроосон. Одоо үлдэгдэл 4.900.000 төгрөг үүн дээр сүүлийн 3 сарын хүү 735000 төгрөг нийт 5635000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд 2017 оны 01-р сарын 03-ны өдөр шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч М.******* бид харилцан тохиролцож шүүхийн өмнө эвлэрэн хэлэлцэж байна. Бид 1.450.000 төгрөгийг өгч авалцахаар эвлэрлээ. Бид энэ асуудлаар дахин маргалдахгүй давж заалдахгүй гэдгээ ухамсарлалаа гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь М.*******гээс 5.635.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 1.450.000 төгрөгийг өгч авалцахаар эвлэрсэн болох нь тэдний шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иймд шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105110 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. Т.*******гийн нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 5635000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож 1.450.000 төгрөгийг өгч авалцахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105110 төгрөгний 52555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 52555 төгрөг, хариуцагчаас 52555 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5.Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ