Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 010

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Т.*******н нэхэмжлэлтэйажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хотын ******* дүүргийн******* хороо *******ы ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Завхан аймгийн сумд 1953 онд төрсөн. 1961 оноос 1965 он хүртэл сумын бага сургуульд суралцаж төгсөөд 1965 оны 05-р сарын 26-наас 1971 оны 08-р сарын 08-н хүртэл сумын ийн бригадад нэгдлийн хонин сүрэг маллаж байгаад цэргийн албанд явсан билээ. Мал маллах хугацаандаа нэгдлийн туслах үйлвэрлэлийн хашаа хороо барих, хадлан тэжээл бэлтгэх, мал нядлах сүүний фермд тос цохих зэрэг бүхий л ажлыг тасралтгүй хийж байсан билээ. Миний малчнаар ажиллаж байсан тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр, МХЗЭ-ийн батлах зэрэг бичиг баримт 1976 оны 12-р сард манай эцгийн гэр шатаж гэртэй хамт устсан юм. Завхан аймгийн Архивын газраас миний эцгийн нэр дээр цалин авч байсан 1965-1971 он хүртэл архивын баримт байгаа миний нэр дээр цалингийн баримт олдохгүй байна. Иймд 1965-1971 он хүртэл малчнаар ажиллаж байсныг бүрэн сайн мэдэх 2 хүний тодорхойлолтыг үндэслэн дээрхи ажиллаж байсан хугацааг тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Т.******* нь 1965 оноос 1971 онуудад Завхан аймгийн сумын Майн нэгэн нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч *******ийн ******* 1968 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1971 оны 08-р сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн  сумын Майн нэгэн нэгдэлд мал маллаж байсан болох нь 1966, 1970 онуудад шагнуулж байсан баярын бичгүүд, гэрч Т.Шугаржавын ...Би 1964 онд ******* 1965 онд бага сургууль төгсөөд мал малласан. Бид 2 хоёулаа хоньчин байсан. Би 1969 он хүртэл мал маллаад цэрэгт явсан. ******* 1971 оны 08-р сарын 08-ныг хүртэл мал маллаж байгааад цэрэгт явсан. ... гэсэн, Ч.Махбалын ...******* бид 2 1961 онд сургуульд ороод 1965 онд бага сургуулиа төгсөөд хамт мал маллаж нэг голоор нутгалдаг байсан. Бид Завхан аймгийн сумын ийн бригадад бог мал малладаг байсан. Бид 1971 онд цэрэгт хамт явсан. Тэр үе хүртлээ мал малласан... гэсэн, гэрч Ч.Ишжамцын ...*******гийнхтэй манайх айл байдаг байсан. Бага сургууль төгсөөд аав ээжтэйгээ хамт мал малласан. Тэгээд 1971 онд цэрэгт явсан. Би 1972 онд цэрэгт яваад 1975 онд халагдаж ирсэн. сумын Майн нэгэн нэгдэл гэж байхад тэнд дандаа хонь ямаа маллаж байсан... гэсэн, гэрч Б.ын ...1965 онд 4-р анги төгсөөд аав ээжийн хамт 1971 он хүртэл сумын ийн бригадад мал маллаж байсан. Аав ээж нь бог мал малладаг хүмүүс байсан тэгээд аав ээжтэйгээ л мал маллаж байсан. Би 1963 онд хөдөө гараад бригадад үнээ саадаг байсан... гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Т.******* нь 1965 оноос 1971 онуудад мал маллаж байснаа тогтоолгохыг хүссэн бөгөөд энэ үеэс эхэлж мал малласан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тэдий ч 1965 оноос 1967 онуудад хөдөлмөр эрхлэх насанд хүрээгүй өөрөөр хэлбэл 12-14 настай хүүхэд байсан тул ажил хөдөлмөр эрхэлсэн гэж үзэх боломжгүй байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуульд мэргэжлийн баримжаа ажлын дадлага олгох зорилгоор 15 насанд хүрсэн хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж болохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгч Т.*******г 1968 оноос буюу 15 наснаас эхлэн мал малласан гэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульдзаасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ийн *******г 1968 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1971 оны 08-р сарын 08-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын Майн нэгэн нэгдэлд  мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ