Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/22

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Б.Мөнхдөл,

иргэдийн төлөөлөгч Н.Соёлмаа,

хохирогч М.Э,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын М-т холбогдох эрүүгийн 1817002670001 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 37 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Урсахын............ тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт амьдардаг, Б овогт Г*ын М /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Г.М нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Сэвхүүлийн 1-2 тоотод байх гэрийн гадаа иргэн Я.Мтэй маргалдан, улмаар зодолдож  хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр О гэдэг ахтай хадам ээжийндээ очсон. Тэр өдөр юу болсон талаар санахгүй байгаа. Маргааш өглөө нь 07 цаг болж байхад эхнэр утасдаж би хадмындаа очсон. Намайг очиход цагдаа ирээд намайг баривчилсан. Намайг эрүүлжүүлэхэд байхад О ирээд би юу болсон талаар асуухад өөрөө хадам ахындаа намайг аваад очсон. Тэгээд хадам ахтайгаа муудаад байхаар нь би чамайг аваад явсан гэж хэлсэн. Би юу болсон талаар тодорхой сайн санахгүй байгаа гэв.

 

2. Хохирогч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би ах эгч хоёрыгоо жоохон байхаасаа мэднэ. Манай аав энэ хүнд сайн байдаг байсан. Энэ хүмүүс хоорондоо муудалцаж байгаагүй. Аавынхаа хэрэгтэй танилцсан. Зураг болон бусад зүйлтэй танилцсан. Гавалын яс цуурсан гэдгийг хаалгаар гарах гэж байгаад ойчсон байх гэж бодож байна. Би уурхайд ажилладаг, Өглөө ажлаасаа буугаад гэртээ унтаж байхад аав чинь өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд намайг өглөө очиход хаалганы үүдэнд ойчсон байсан. Надад хананд байсан цус, ойчсон байдал гээд бүх зүйл ил харагдсан. Манай эмээгийн гэрийн босго өндөр. Миний аав архи даадаггүй хүн байсан. Ер нь согтоод дандаа толгойгоороо доошоо ойчдог байсан. Он гарахаас өмнө хэрэг шийдэгдсэн гэхэд нь би үнэн зөв шийдэгдсэн гээд их баярласан. Дараа нь буцаад сөхөгдлөө, намайг ирж мэдүүлэг өг гэхэд гайхсан. М ахыгаа гэм буруугүй гэж үзэж байна. Манай аавтай муудах хүн биш. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөөсэй гэж хүсч байна гэв.

 

3. Хохирогч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Намайг жоохон байхад манай ээж Б, аав М нар гэр бүл салж байсан. Би дээрээ М.Э /25 настай/, доороо М.Х /12 настай/ гэдэг ах дүү нартай бөгөөд бид гурав талийгаач аав Мгийн хүүхдүүд байгаа юм. Бид нар бүгд ээж Батжаргалын хамт амьдардаг. Талийгаач аавтайгаа нэг их холбоотой байдаггүй юм. Би аав Мтэй хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уулзсан. Тэр өдөр би найз охиноо аавтайгаа танилцуулах гээд гэрт нь очсон. Тэгэхэд аав эрүүл саруул гэртээ байж байсан. Манай аав өөрийнхөө ээж Чын хамт амьдараг. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аавыг нас барсан талаар ээжээсээ мэдсэн. Манай аав, ээж намайг бага байхад салаад би ээжтэйгээ байдаг болохоор аавынхаа талаар ер нь сайн мэдэхгүй. Манай гэрийнхэн ярилцаж байгаад намайг хохирогчоор орохыг зөвшөөрсөн.Талийгаач аавын ажил явдалд зарцуулсан мөнгийг тооцоогүй. Надад болон манай ар гэрийнхний зүгээс аавын үхэлд гомдол санал байхгүй, мөнгө төгрөг нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 74-75/

 

4. Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 24-ний үдээс хойш яг цагийг нь санахгүй байна цалин орсон байж магадгүй дансаа шалгана гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд цалин нь ороогүй байсан гэр лүүгээ явж байгаад төрсөн дүү Дтай таараад ахынх нь гар өвдөөд байна, эм авах гэсэн мөнгө байхгүй гэхээр нь дүү Д нь талийгаачийг дагуулаад эмийн сан ороод антибиотек авах гэтэл эмчийн жороор өгнө гээд өгөөгүй гэсэн. Тэгээд ахдаа эм ав гээд 10.000 төгрөг өгсөн гэж байсан. Тэгээд манай талийгаач хүү дүүгийнхээ өгсөн мөнгөөр 1 шил 0,75 литрийн “Монгол стандарт” нэртэй архи, 1 хайрцаг улаан шонхор нэртэй тамхи аваад гэртээ ирсэн. Тэр үед би гэртээ хоол хийгээд байж байсан ба цаг хэд болж байсныг санахгүй байна. Тэгээд би хоолоо гаргаж байхад талийгаач надаас нэг юм нуугаад орны цаагуур хийгээд байсан. Тэгээд хоолоо идсэний дараа орны цаанаас 1 шил “Монгол стандарт” нэртэй архи гаргаж ирээд ээж нэг татчих гээд хийж өгөхөөр нь би нэг удаа уусан, дахиад хийгээд өгөхөөр нь би уухгүй гээд өөрийн төрсөн охин Д хүргэн Мынд очиж хонолоо гээд гарсан. Манай талийгаач хүү ганцаараа үлдсэн. Тэгээд би маргааш өглөө нь 11 цагийн үед хүргэн Мынхаас ирэхэд гэрийн үүдэнд байх амбаар дотор хэвтэж байсан. Тэгээд би унтаж байгаа юм байх гээд гарыг нь барихад цэв хүйтэн байсан тэгээд манай охин Хулан цагдаа дуудсан байх...Тэгээд байж байхад манай хүргэн М, О нар гаднаас орж ирсэн. Би ер нь цаг хардаггүй болохоор хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд орж ирэхээр нь би Мд ээж нь Дынд очиж хонолоо гээд ганцаараа явсан. Намайг Дын гэрт очиход Д 3 хүүхдийн хамт, мөн хэвтэрийн дэглэмд байдаг манай охин Т нар байсан. Тэгээд би тэдний гэрт хоносон. Хүргэн М тэр шөнө ирж хоноогүй... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 85-88/

 

   5. Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай найз Тэгшбаяр 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 14-15 цагийн үед Даланжаргалан суманд манайд очоод надаас бүдүүн гүү, даага 2 авч зарахаар тохироод Шивээгээс миний ачааны машиныг чирч ачих, мөн туслах малчин авах санаатай хамт Шивээговь суманд ирсэн. Тэгээд би тэр өдрөө Б ахынд хоносон. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед намайг унтаж байхад Тэгшбаяр ирээд бид 2 хамт гараад машинаа аваад Шивээгийн Мынд зүүн гэр хорооллын урдуур очиж уулзсан. Мынд нэг шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архийг Шивээгийн М, Будын Г, Д, Т, Мын эхнэр Дгийн дүү Түмээ гэдэг эмэгтэй бид хэд хувааж уусан. Тэгээд би Мын эхнэр Дтай утсаар яриад цалин хөлсөө тохиролцоод Дгийн данс руу 300.000 төгрөг шилжүүлээд Мыг Даланжаргалан руу малчнаар авч явахаар болсон. Тэндээсээ Шивээгийн Мын хадам ах Мгийнд очиж бензин хийх сав авсан. Замаараа дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл нэртэй архи 2 шилийг, 0,5 литрийн архи 1 шилийг аваад Б ахынд Шивээгийн М, Тэгшбаяр бид гурвыг очиход Б ах түүний эхнэр Б эгч нар байсан. Тэгээд авч очсон архиа хувааж уусан. Архи арай дуусаагүй байхад Тэгшбаяр миний машиныг гараашинд тавихаар явсан. Тэгээд би удалгүй тасраад өглөө сэрсэн. Тэр хооронд хэн орж гарсныг сайн санахгүй байна. Намайг өглөө сэрэхэд Б ах Б бид 3 унтаж байсан. Өглөө юмуу үүрээр Шивээгийн М галзуу хочтой Туяатай хамт орж ирж байсан. Тэгээд Туяа нь удалгүй явсан. Тэгшбаяр ирээд байж байтал миний утас руу Д залгаад манай ах өнгөрчихсөн байна гэж ярьсан. Тэгээд би Шивээгийн Мт утсаа өгч яриулсан...Тэгээд байж байтал 22 цагийн үед  М, О нар Бын гэрээс гарч явсан. Хэдэн цагт буцаж ирснийг нь сайн мэдэхгүй байна. Тэр 2 гарч явахдаа нүүр ам нь зүгээр байсан. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би сэртэл Мын нүүр нь хацар дээрээ шалбарчихсан байсан. Аль хацар дээрээ байсныг би одоо санахгүй байна. М үүрээр орж ирсэн болохоор өглөө намайг босоход унтаж байсан...  ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 92-93, 108-109 хуудас/

 

6. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “ Би 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16-17 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Мэсрэнцоогийн М гэж найзынд очсон. Тэгээд М надтай хамт Шивээговь суманд орой 20-22 цагийн үед ирсэн. М тэр өдрөө Б ахынд хоносон. Тэгээд 24-ний өдөр 11 цагийн үед М бид 2 Дорноговь аймгийн Айраг сумаас гаралтай Шивээговь сумын харьяат Мынд зүүн гэр хорооллын урдуур очиж уулзсан. Тэгээд Мын 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архийг Даланжаргалангийн М, Шивээгийн М, Будын Г, Д бид хэд хувааж уусан. Тэгээд Мын эхнэр Дтай Даланжаргалангийн М утсаар яриад цалин хөлсөө тохиролцоод Мыг Даланжаргалан руу малчнаар авч явахаар тохиролцсон. Тэгээд тэндээс Шивээгийн Мын хадам ах Мгийнд очиж бензин хийх 5 литрийн цэвэр усны савнууд авсан. Тэгээд замаараа дэлгүүрээс 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад Б ахынд очсон. Тэнд Даланжаргалангийн М, Шивээгийн М бид 3 очсон. Г, Д нар салаад явсан. Бид гурвыг очиход Б ахынд Б ах түүний эхнэр Б 2 гэртээ байж байсан. Тэгээд нөгөө архиа бид дөрөв хувааж уусан. Архи арай дуусаагүй байхад би Мын машиныг гагнуурчин Отгонбаатар гэдэг залуугийн дулаан гараашинд хийгээд гэртээ очиж хоол идчихээд 1 цаг гарангийн дараа буцаад Б ахынд очиход хашааны гадаа Оолоо буюу Дашийн О, Мөөнөө буюу Мөнхжаргал нар орох гээд зогсож байсан. Тэгээд бид 3 хамт дотогш орсон. Гэрт Б ах, түүний эхнэр Б, Даланжаргалангийн М, Шивээгийн М нар байсан. Тэгээд Даланжаргалангийн Маас хэзээ явах вэ машиныг чинь дулаан гараашинд хийсэн шүү гэж хэлээд гэр лүүгээ явсан. Намайг гарахад оройны 18-19 цаг болж байсан байх. Тэгээд би буцаж очоогүй. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09-10 цагийн үед Б ахынд очиход Б ах, Б эгч нар боссон байсан. Харин Даланжаргалангийн М унтаж байсан, Шивээгийн М гаднаас дөнгөж орж ирлээ гээд сууж байсан. Тэгээд тэнд бид нар байж байхад Шивээгийн Мын утас руу нь эхнэр Д нь залгаад ах өнгөрчихлөө гэж ярьж байсан...

...Мгийн гадаа очоод сигналдахад М гэрээс ганцаараа гарч ирсэн. Шивээгийн М бензиний сав өгөөч гэхэд М өөрөө амбаараас 5 литрийн усны сав авч өгсөн. Бид 3 гэрт нь ороогүй, гадаа нь ямар нэгэн машин мотоцикль байгаагүй, хүн байгаа шинжгүй байсан...Тухайн үед Мг харахад нүүрэндээ ил харагдах ямар нэг шинэ гэмтэл шарх байгаагүй ба архи дарс уугаагүй эрүүл байсан. Унтаж байгаад сэрсэн бололтой нойрмогдуу байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 94-95, 103-104 хуудас/

 

7. Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай эмээ Төмөрчулуун Шивээговь сумын 1 дүгээр баг Төвийн 3 тоотод “Хөгжил” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тэр дэлгүүрт нь би амарч байх хугацаандаа худалдагч хийдэг юм. 2018 оны 12 дугаар сарын 24-ний орой хэдэн цагийг нь сайн санахгүй байна манай нагац ах О орж ирээд эмээ Төмөрчулуунаас архи авъя гэхэд эмээ түүнд 12.000 төгрөг өгсөн. Тэгээд би хаалгаа түгжээд гарахад С гэдэг хүнтэй хамт явж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 45 хуудас/

 

8. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “М 12 дугаар сарын 25-ны өглөө үүрээр ганцаараа 03 цаг 50 минутын орчимд манайд ирсэн, амнаас нь архи үнэртэж байсан. Тэгээд би гэрийн хойморт хивс дэвсэж өгөхөд тэр хивсэн дээр хувцастайгаа унтаад өгсөн. Тэгээд өглөө 08 цаг болж байхад босоод манайд хоол унд идээгүй, бид 2 цуг манай гэрээс гараад Б ахынд очсон. Би Б ахаас хүүхэддээ таарах костюм асуугаад байхгүй гэхээр нь гэр лүүгээ харьсан. Манайд нөхөр Б, хүүхэд бид 3 байсан. Цэнхэр өнгийн дээлтэй, шар өнгийн бүстэй, түрийтэй хар өнгийн гуталтай, малгайгүй байсан. Зүүн талын хацар дээрээ зүссэн байсан, тав тогтоогүй шинэ шарх байхаар яасан юм бэ гэж асуухад хөдөө адуу уургалж байгаад унахдаа урсан юм гэж байсан. Найз нь хөдөөнөөс ирлээ, урагшаа айлд очсон чинь хаалгаа нээж өгдөггүй найз нь танайд хоноё гэж байсан... 2018 оны 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байх үед миний 86991627 дугаарын утас руу Чимэд гуайн хүргэн М залгаад нөхөр чинь байгаа юм уу гэж асуухаар нь байна гэтэл найз нь яг хөлдөж үхлээ танайд очье гэж хэлэхээр нь би Баагийтай ярь гээд нөхөртөө утсаа өгтөл манай нөхөр тэгээ тэг гэж хэлээд утсаа салгасан. Төд удалгүй М дахин залгаад танайх чинь хаана билээ гэж асуухаар нь чи өөрөө хаана явж байгаа юм бэ  гэтэл урд талын чинь эгнээнд явж байна гэж хэлэхээр нь арынх нь эгнээгээр ор гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл удалгүй манай гэрийн хаалгыг нүдэхээр нь манай нөхөр очиж тайлж өгөхөд М орж ирсэн. Манай нөхөр Маас чи юу хийж яваа юм бэ, хаанаас ирэв гэж асуухад М хөдөөнөөс сая орж ирлээ, гэр лүүгээ харих гэж орж ирснээ авгайдаа хэлээгүй болохоор очоогүй юм гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр нүүрээ яачихсан юм бэ гэж асуухад адуу уургалж яваад уначихсан юм гэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 130-131 хуудас/

 

9. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай эхнэр О-ийн дүү О-ийн баз хүргэн Б-ынд ороход манай хадам ээж Т, О түүний 2 найз гээд залуучууд сууж байсан. Тэгээд би өчигдөр архи уусан дотор муу байна гэхэд О-ийн 2 найз гэх залуучууд надад 0,75 литрийн Хараа архи авч өгсөн. Тэгээд тэр 2 залуу уудаггүй гэхээр нь би дээрээс нь 2 татчихаад үлдсэн архийг нь ундааны саванд хийгээд Б ахынд очсон. Тэдний гэрийн үүдэнд зөрөөд О гараад явж байсан. Тэднийд М.М, Т, О, Б түүний эхнэр Б нар байсан шиг санагдаж байна. Би өөрөө согтуу байсан болохоор зарим хүмүүсийн нэрийг солиод байж магадгүй. Намайг ороход тэд нар архи ууцгааж байсан. Би архинаас нь бас уусан. Тэгээд согтсон байсан, нэг мэдэхэд өглөө гэртээ сэрсэн...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 101-102 хуудас/

 

10. Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манайх Шивээговь сумын 2 дугаар баг Шивээгийн 1-11 тоотод оршин суудаг. Энэ нь сумын төвийн зүүн урд талын гэр хороололд байдаг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ байсан. Дорноговь аймгийн Иххэт суманд А гэдэг айлд хөдөө мал маллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Ирсэн өдрөөсөө хойш би 5 хоног тасралтгүй архи уусан. Энэ 5 хоногийн хугацаанд манай гэрт ямар үйл явдал болсон, хэн хэн манайд орж ирснийг би огт мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 107 хуудас/

 

11. Гэрч Я.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 25-ны өглөө намайг гэрт унтаж байхд ээж Ч орж ирсэн. Тэгээд М ахыг нас барчихсан юм шиг байна гэхээр нь би ээжийг дагуулаад гэрт нь очсон. Тэгсэн М ах гэрийнхээ үүдний  таамбарт нас барсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би Д эгч рүү утсаар ярьсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 110-113 хуудас/

 

12. Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Би М гэх хүнийг танина. Архи уудаг, шоронд орж байсан гэсэн, ажил төрөл хийдэг эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16-17 цагийн үед манай дэлгүүрт орж ирсэн. Тухайн үед ганцаараа явж байсан. Тэгээд манай дэлгүүрээс “Монгол стандарт” нэртэй 0,75 литрийн 1 шил архийг бэлэн мөнгөөр худалдаж аваад гарсан. Тухайн үед М согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл явж байсан...О манай хүүхэд байгаа юм. О 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед орж ирсэн. Тэгээд архи авна гэхээр нь би архи уух гэлээ гээд загнасан. Тэгээд О 05, литрийн Ерөөл нэртэй архи 1 шилийг аваад гарсан. Тухайн үед ганцаараа явж байсан. Оын нүүрэнд шарх сорви байгаагүй, зүгээр явж байсан. Тэгээд орой нь дэлгүүр хаахаас өмнө 23 цагийн үед гэрийн хаалгаар халамцуу орж ирсэн. Тэр үед нүүрний хэсэгтээ хацар дээрээ шалбарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 114-116 хуудас/

 

13. Гэрч Я.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ 2018 оны 12 дугаар сарын 24-ний орой би ажлаасаа бууж яваад талийгаач ах Мтэй Шивээговь сумын төвд байдаг Мини маркет дэлгүүрийн өмнө 16 цаг 50 минутын үед таараад юу хийж яваа талаар асуухад цалин орсон үгүйг үзээд явж байна гэж хэлсэн. Уурхайд ажиллаж байхдаа паарны халуун усанд гараа түлсэн байсан. Гар нь гайгүй болж байна уу гэж асуухад гайгүй болохгүй байна дотогшоо идээлээд байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гарандаа юу хэрэглэж байгааг асуухад уусмалаар цэвэрлэж байгаа гэхээр нь би дотроос нь антибиотек уухгүй болж эдгэхгүй гэж хэлсэн. Тэгэхэд эм авах мөнгө байхгүй гэхээр нь би түүнд 10 000 төгрөг өгчихөөд ер нь хоёулаа цуг эмийн сан орьё гээд 8-р байрны эмийн сан ороход эмчийн бичиггүй бол эм өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхэд ах маргааш ах нь эмнэлэгт үзүүлээд эмчийн бичиг аваад эмээ авчихъя гэсэн. М ах гэртээ харилаа гээд салаад явсан. ...Манай ажил 16 цаг 30 минутанд тараад автобусанд суугаад Шивээговь сум руу хөдлөх гэж байхад манай нөхөр Г.М над руу залгаад одоо хөдөө Мынх руу явах гэж байна гэсэн...Тэгээд намайг гэртээ байж байхад орой 19 цагийн үед над руу залгаад хөдөө ирчихсэн байна гэж ярихаар нь би М.Мтай яръя гэхэд яриулсан. Орой 22 цагийн үед гэртээ өөрийн 2 хүүхэд, төрсөн дүү Т охинтойгоо бид хэдийг байж байхад ээж Ч гаднаас ганцаараа орж ирээд ээж нь танайд унтахаар ирлээ гэж хэлсэн. Хэвтэж байхдаа Мөөгий, Оолой 2 ирээд гэхээр нь битгий худлаа яриад бай Мөөгийн хөдөө байгаа би түрүүхэн ярьсан гэхэд ирсэн л юм даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ээжийг манай нөхөр бензин хийх 5 литрийн сав авахаар очсон гэж ярьж байсан болохоор түүнийг нь ээжийг хольж солиод байна гэж бодсон. Өглөө ажил дээрээ очоод байж байхад манай дүү Э утсаар М ахыг нас барсан талаар хэлсэн...

...Г.М бид хоёр 2006 онд танилцаж нэг гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Бид хоёрын дундаас хүүхэд гараагүй. Би Мтай дагавар хүүхэдтэй сууж байсан юм. Г.М нь Дорноговь аймгийн Айраг сумынх, ээж нь одоо Айрагт амьдардаг. М нь төлөв даруу зантай, дуу цөөтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, хүн амьтантай маргалдаж муудаад байдаггүй хүн байгаа юм. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, гэрээс гардаггүй, голдуу гэртээ байдаг хүн байгаа юм...

...Манай ах М нь нийт 18 жилийн хугацаанд шоронгоор орж гараад явсан бөгөөд хамгийн сүүлд Мааньтын хорихоос гараад Архангай аймагт амьдардаг Нарангэрэл гэж хүүхэнтэй 6 жил хамт амьдарсан. Талийгаач М ах шоронгоос гарахдаа л  тархи толгойны өвчтэй болчихсон 3 сар болоод байнга дусал хийлгэдэг байсан. Хаана ямар гэмтэлтэйгээ хэлдэггүй байсан. Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын дундуур ганцаараа 330.000 төгрөгтэй Улаанбаатар хот руу дэмий сэлгүүцэж архи ууж яваад 2-3 хоночихоод ирэхдээ хотод зодуулаад тархи нь зүүн болон ар хэсгээрээ хавдчихсан, нүүрээ урчихсан, утас мөнгө, төгрөг гээд бүх зүйл нь байхгүй ирсэн. Тэр үед би юу болсон талаар асуухад хотод цагдаад зодуулаад гэж хэлж байсан. Би одоо эргээд бодоход М ахын тархины зургийг авахуулчихсан байсан бол тэр үеийн гэмтэл нь гараад ирэх байсан гэж бодож харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 118-123 хуудас/

 

14. Гэрч Я.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Би өөрийн төрсөн эгч Дын гэрт түр амьдарч байгаа бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би гадуур банк хөөцөлдөж байгаад 13-14 цагийн үед Д эгчийн гэрт очсон. Тэгсэн хөдөөнөөс М.М ах болон Т ах нар ирчихсэн байсан. Тэд нар манай хүргэн Г.Мыг хөдөө авч яваад мал маллуулна гэж ярьж байсан. Тэгээд Г.М ахад хөдөө өмсөх гутал олж өгөх гээд бид нар дэлгүүр орсон боловч нэг гутал 170.000 төгрөг гэж байсан. Тэгээд үнэтэй байна гээд Т ах гутлаа М ахад өгөөд бид нар эргэж ирсэн. Тэгээд байж байгаад 15-16 цагийн үед Г.М, М.М, Т ах нар явцгаасан. Би тэд нартай явах гэсэн чинь өөр хүн авч явна намайг багтахгүй гээд үлдээсэн. Тэд нар цагаан өнгийн Портер машинтай явж байсан. Тэгээд би 18 цаг өнгөрч байхад гэрээс гараад 23 цаг өнгөрч байхад буцаж ирэхэд ээж Ч ирээд унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 124-125 хуудас/

 

15. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Илчлэг Шивээ ХХК-д машинистаар ажилладаг юм. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 08 цагт ээлж аваад орой 20 цагаас ажлаасаа буугаад гэртээ харьж амарсан. Шөнө 03 цаг өнгөрч байхад манайд М ганцаараа орж ирсэн. Архи үнэртүүлчихсэн байсан. Нэг их согтуу байгаагүй. Тэр анх манай эхнэрийн утас руу залгаад хөдөөнөөс ирлээ, эхнэртээ хэлээгүй юм танайд очиж хоноё гээд ирсэн. Тэр цэнхэр өнгийн дээлтэй, хар өнгийн түрийтэй гуталтай байсан. Би түүнд босч хаалга нээж өгсөн. Зүүн талын хацран дээрээ шалбархайтай байсан. Яагаад хацраа шалбарсан талаар асуухад адуу уургалж байгаад унасан гэж хэлсэн. Тэгээд манайд хоночихоод өглөө нь манай эхнэр Гтай хамт гараад явсан. Манай эхнэр хүүхдийн шинэ жил болох гээд айлаас костюм пиджак асууж ирнэ гээд явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 132 хуудас/

 

16. Гэрч Г.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 24-ний орой намайг гэртээ байж байхад О, С 2 орж ирсэн. Орж ирэхдээ мотоциклиос уначихлаа гээд О баруун хацраа шалбалчихсан цус нь гоожсон байсан. Тэгээд түүний цусыг С 00-н цаасаар арчиж өгч байсан. Тэр 2 манайд 19-20 цагийн үед л орж ирсэн шиг санагдаж байна, цаг хараагүй болохоор нарийн сайн мэдэхгүй байна. О манай хашаанд мотоциклио үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 135 хуудас/

 

17. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Шивээговь сумаас урагш 9 км Бэхт гэх газар эхнэр С-ын хамт мал маллаж амьдардаг. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Шивээговь суман дээр малчдын шинэ жилд манай эхнэр С орно гээд би түүнийг хөдөөнөөс өөрийнхөө БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоциклиор 15 цаг өнгөрч байхад суман дээр хүргэж ирсэн. Эхнэрээ өөрийнхөө ээжийнд буулгачихаад жинхэнэ нэрийг нь мэдэхгүй Мөөнөө гэх гэр хороололд байдаг айлд очсон. Гэрт нь очиход Мөөнөө эхнэр хүүхдийнхээ хамт байж байсан. Тэгээд ороод мэнд ус мэдээд сууж байтал Мөөнөө намайг чи ганц юм аваад өгчих гэхээр нь би Хөгжил дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл архи аваад буцаад Мөөнөөгийнд 16 цагийн үед очсон. Тэгээд Мөөнөө бид 2 тэр архийг хувааж уусан. Тэндээсээ Бынд очиход 17 цаг болж байсан байх цаг хараагүй, яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Тэднийд Т, Г.М, М.М, Б эхнэр Бийн хамт архи уугаад сууж байсан. Ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь уучихаад архи дуусахаар нь би Мөөнөөг хүргэж өгөхөөр явсан. Мөөнөөгийнд эргээд очиход нар жаргаад харанхуй болж байсан. Тэгээд Мөөнөөг буулгачихаад эргээд Бынд ирэхэд Г нэмэгдээд ирчихсэн Т гараад явчихсан нөгөө хэд байж байсан. Намайг ороход Хараа нэртэй 0,75 литрийн архи задалчихсан сууж байсан, түүнээс нь би хамт уусан. Тэгээд би архи ууж сууж байгаад Ч гэдэг айлд очиж үхэр мэргэлүүлэхээр болоод хамт архи ууж байсан тэдний хүргэн Г.Мыг аваад гадаа байсан мотоциклио унаад Мыг сундлаад ээжийн дэлгүүр орсон. Дэлгүүрт 1 шил 0,5 литрийн Ерөөл архи аваад Ч эгчийнд очсон. Гадаа харанхуй болчихсон байсан. Цагийг сайн санахгүй байна. Ч эгчийнд Ч эгч хүү Мгийнхээ хамт байж байсан. Ч эгч зүүн баганын харалдаа зүүн талд сандал дээр сууж байсан. М гэрийнхээ баруун талд сууж байсан. Гэрт нь ортол хойморт байх ширээн дээр “Монгол стандарт” нэртэй архи байсан, би тэр хоёрыг архи ууж байгаа юм байна гэж ойлгосон. Би тэгээд Ч эгчид үхэр алдчихаад байна мэргэлүүлэх гэж ирсэн гэхэд мэргэний чулуугаа гаргаж ирсэн боловч их согтсон байсан болохоор мэргэлж чадахгүй чулуугаа газар унагаад байсан. Ч эгч надад хандаад эгч нь өнөөдөр согтсон байна, маргааш ирж мэргэлүүлээрэй гэж хэлсэн. Тэр хооронд М архиа тойруулж байсан ба тэр архи дууссан. Би өөрийн авчирсан архийг гаргаад Мд өгсөн. Тэр архийг тойруулж байхад гэрийн баруун талд сууж байсан М М 2 хоорондоо хэрэлдээд эхэлсэн. М Мт чи миний дүү Дг дээрэлхдэг гэхэд М чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд хоорондоо нэг нэгнийгээ харааж зүхээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд тэр 2 муудалцаж байгаад гэрээс гараад явсан. Гэрт нэг нэгнийгээ цохиж зодсон зүйл байхгүй. Г.М түрүүлээд араас нь М гарсан. Гарахдаа М пизда чинь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд Г.Мын араас гараад явсан. Тэгээд намайг гэрт сууж байхад гадаа нөгөө 2 чанга чанга дуугараад хоорондоо хэрэлдэж маргалдаад байх шиг болохоор нь би нэг их удалгүй араас нь гарсан. Миний авчирсан Ерөөлийг талд нь оруулаад орхисон. Ч эгч гэртээ ганцаараа согтуу үлдсэн. Намайг гэрээс гараад ирэхэд гэрээс урагш нэг их холгүй Г.М, Я.М нар хоорондоо зууралдаад нэг нэгийгээ заамдаад зогсож байхад нь би салгаад Мыг аваад явсан. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан. Гудамжны гэрэл асаалттай байсан болохоор тэр хоёрын зууралдаад зогсож байгаа нь тод харагдаж байсан. Ер нь гэрэлд үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Намайг гарч очиход М Мын өөдөөс чи муу хэзээ ийм болчихсон юм, ингэх болоогүй шүү гээд пизда наахуугаар нь дуудаад зогсож байсан. Харин М өөдөөс нь сэхцэн байна гээд хэрэлдээд зогсож байсан. Намайг гарч ирэхээс өмнө газар нэг нэгийгээ унагаасан юм шиг байсан. Гэрийн урд тэр хоёрын заамдалцаад зогсож байсан газрын шороон дээр хүн унасан гэх мөр гарсан байсан. М гэрээс гарахдаа зүгээр гарсан бөгөөд намайг гарч ирэхэд Мын зүүн шанааны хэсэгт шалбарсан байсан. Цус гоожиж байсан үгүйг анзаараагүй. Тэгээд би тэр хоёрыг салгаад Мыг цаашаа аваад явахад М гэрийн баруун урд 10-20м зайд очоод явган суучихаад тонгойгоод суугаагаараа Мтай пизда, наахуу гээд хэрэлдээд байсан. Тэр босч ирэхгүй суугаагаараа хэрэлдээд байсан. Дг л яриад байсан. М гуталныхаа түрийнээс хуйтай хутга гаргаж ирээд нэг буцааж хийгээд байсан. Хутга гаргахаар нь би яах гээд байгаа юм бэ боль гэхэд буцаагаад түрийндээ хийгээд байсан. Хутгаа 2 удаа гаргаж ирээд буцааж хийсэн...Тэгээд би мотоциклио асаагаад Мыг явья гээд сундлаад хөдөлсөн. М өөрөө  ирээд миний мотоциклийн ард ирээд суусан. Харин М гэрийн баруун урд хэсэгт ганцаараа явган суугаад амандаа үглээд үлдсэн ...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 139-141 хуудас/

 

18. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай нутгийн хуурай дүү Мэсрэнцоогийн М Шивээгээс машинаа авна, малчин олж авна гээд 2018 оны 12 дугаар сарын 23-ны орой 20-21 цагийн үед ирсэн. Тэр өдрөө манайд хоноод маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үед Тэгшбаяр орж ирээд Мыг аваад гарсан. Тэр үдээс хойш Тэ Шивээгийн М, Даланжаргалангийн М гурав хамт 0,75 литрийн Ерөөл нэртэй архи 2 шил, 0,5 литрийн архи 1 шил нийт 3 шил архитай ирээд ууцгаасан. Түүний дараахан Г, Д хоёр орж ирсэн. Хамт ууцгааж байгаад Д, Г нар согтоод унтчихаад сэрээд гэр лүүгээ явцгаасан. Орой 20 цагийн үед шиг санаж байна О, М хоёр орж ирээд  нийлээд ууцгаасан. Тэгээд О Мөнхжаргалыгаа гэрт нь хүргэж өгөөд буцаж ирсэн.Тэгээд жоохон сууж байгаад эхнэр Солонгоо шинэ жилтэй эрт харина гээд 21 цаг өнгөрч байхад гэр лүүгээ гарсан. Тэгээд манай нөхөр Б, Г.М, М.М бид 4 үлдсэн. Тэгээд би 23 цагийн үед унтахаар хэвтсэн. Нөгөө гурав шуугилдаад би нэг сэрээд хартал шөнийн 03 цаг 15 минут болж байсан, тэгээд би гараад эгнээнийхээ баруун үзүүрийн айл болох Баатархүүгийнд очиж унтсан. Намайг ороход Баатархүү, эхнэр Г 3 хүүхдийн хамт байсан. Намайг гэрээс гарахад Шивээгийн М, Даланжаргалангийн М, манай нөхөр Б нар гэрт үлдсэн. Өглөө орж ирэхэд тэр гурав л байж байсан...Тэгээд тэр хоёрыг явснаас хойш 40-50 орчим минут болоод хашааны гадаа мотоцикль дуугарах шиг болоод удалгүй О, М 2 эргээд ороод ирсэн. Орж ирэхдээ О 1 шил 0,5 литрийн Ерөөл архитай орж ирсэн, хаачаад ирэв гэхэд Ч гуайнд оччихоод ирлээ гэж О хэлсэн. Г.Мын зүүн шанаанаас нь цус гарсан байхаар нь яасан талаар асуухад Мтэй муудаад, М надад томроод гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 144-145 хуудас/

 

19. Насанд хүрээгүй гэрч Ш.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 24-ний орой С ах, О ах 2 манайд ирсэн. Би цаг хараагүй болохоор хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. С ах архи уусан үгүйг мэдэхгүй, харин О ах архи уучихсан бололтой согтуу байсан. О ахын баруун хацар шинээр шалбарсан бололтой цус гарч байсан. Тэгээд О ах цус арчих цаас байна уу гээд гэрийн зүүн талын орон дээр суухаар нь би цаас байхгүй 00-н цаасаар арч гэсэн чинь С ах гэрийн баруун урд байсан шкафан дээрээс цаас авч байгаа харагдсан. Тэгээд би тэр 2 ахыг согтуу байна яв яв гэж аашилж байгаад явуулсан. О ах манай хашаанд мотоциклио үлдээгээд С ахтай явган явсан...” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 151 хуудас/

 

20. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 382 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Я.М, яллагдагч Г.М, гэрч Д.О нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч цагдаагийн дэслэгч Ш.П гэжээ. /2-р х.х-ийн 6-7 хуудас/,

 

21. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 383 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Я.Мгийн баруун зүүн гарын хумснууд дээр цус илэрсэн. Арьс илрээгүй, хөлс илрүүлэх боломжгүй.

Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Я.Мгийн баруун, зүүн гарын хумснууд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцоороо Я.Мгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /2-р х.х-ийн 10-11 хуудас/,

 

22. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 384 дүгээр дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хавтан дээр цус илэрсэн.

Шинжилгээнд ирүүлсэн хавтан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна.

Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо талийгаач Я.Мгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /2-р х.х-ийн 14-15 хуудас/

 

23. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 385 дугаар дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хулдаасан дээр цус илэрсэн.

Шинжилгээнд ирүүлсэн хулдаасан дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо эрэгтэй хүний цус байна.

Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо Я.Мгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн хошууч дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /2-р х.х-ийн 18-19 хуудас/,

 

24. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 386 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Д.Оын баруун, зүүн гарын хумснууд дээр цус арьс илрээгүй, хөлс илрүүлэх боломжгүй.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /2-р хх-ийн 22 хуудас/

 

25. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 387 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Д.Оын гэх хувцаснууд дээр цус илэрсэнгүй.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /2-р хх-ийн 26 хуудас/

 

26. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 388 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Г.Мын баруун, зүүн гарын хумснууд дээр цус арьс илрээгүй, хөлс илрүүлэх боломжгүй.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /2-р хх-ийн 29 хуудас/

 

27. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 389 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Г.Мын гэх хувцаснууд дээр цус илэрсэнгүй.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /2-р хх-ийн 33 хуудас/

 

28. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 387 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 0,75 литрийн багтаамжтай “Монгол стандарт” архины шилэн лонхноос 4 ширхэг гарын мөр илэрсэн.

Дээрх илэрсэн гарын мөрнүүдээс “3” дугаартай 1ш гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “1,2,3” дугаартай мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

Шинжилгээнд тэнцсэн “3” дугаартай 1ш гарын мөр гарын хээний нэгдсэн санд 2300320, 11026, MN000610016815, 30717 дугаараар бүртгэгдсэн Ядамсүрэнгийн Мгийн баруун гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Сүхболд гэжээ. /2-р хх-ийн 47-55 хуудас/

 

29. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 315 дугаар дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн ногоон эрээн өнгийн малгайтай гадуур хүрмэнд 203мм, 110мм, 185мм, бор өнгийн задгай энгэртэй цамцанд 37мм, цэнхэр өнгийн цамцанд 20мм татах чангаах хүчний үйлчиллээр гарсан шинэ ханзралтууд байна.

Мөн бор өнгийн задгай энгэртэй цамцны доороосоо 2 дахь товч татах чангаах хүчний үйлчиллээр  унасан байна.

Ногоон эрээн өнгийн малгайтай гадуур хүрмэнд 95х120мм, хар өмдөнд 9мм эдэлгээний явцад дулааны үйлчиллээр гарсан түлэгдэлтүүд байна.

Цэнхэр өнгийн цамцанд 16мм татах чангаах хүчний үйлчиллээр шинээр гарсан урагдалт байна.

Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.

.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ө.Тамирмаа гэжээ. /2-р хх-ийн 59-63 хуудас/

 

30. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 314 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хундаган дээрээс 1ш гарын мөр илэрсэн.

Илэрсэн 1ш гарын мөрний  ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооны хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн хошууч О.Золзаяа гэжээ. /2-р хх-ийн 66-67 хуудас/

 

31. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 317 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд гэмтэл гарсан байна.

- Цэнхэр дээлэнд гарсан 5х6мм, 9х8мм, 7х5мм хэмжээтэй гэмтлүүд нь дулааны үйлчиллээр тус тус гарсан хуучин түлэгдэлтүүд байна.

- Хүрэн өмдөнд гарсан 36мм, 45мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчиллээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна.

- Хар бээлийнд гарсан 5х2,5см, 3х2,5 см, 7х3см, 4,5х3см, 15х10см, 5,5х3,5см, 6х3см, 5,5х3см хэмжээтэй талбайд гарсан гэмтлүүд нь эдэлгээний явцад татаж чангаах хүчний үйлчиллээр тус тус гарсан хуучин урагдалтууд байна.

- Хүрэн эсгий гуталд гарсан 2мм, 23мм, 25мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу үзүүртэй зүйлийн үйлчиллээр тус тус гарсан хуучин урагдалтууд байна.

- Хүрэн эсгий гуталд 12х8мм, 3мм, 5х2,5см хэмжээтэй талбайд 7мм, 35х6мм, 1х2см хэмжээтэй талбайд гарсан гэмтлүүд нь  эдэлгээний явцад хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчиллээр гарсан хуучин гэмтлүүд байна.

Бусад хувцас гэмтэлгүй.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.Солонго гэжээ. /2-р хх-ийн 71-75 хуудас/

 

32. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 313 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Ерөөл нэртэй тунгалаг шилний гадаргуугаас 2 ширхэг гарын мөр илэрсэн нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Нарантунгалаг гэжээ. /2-р хх-ийн 80-81 хуудас/

 

33. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 533 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 146х118см хэмжээтэй улаан алаг өнгийн хивс дээр цус болон биологийн бусад мөр илрээгүй.

Цус болон биологийн бусад ул мөр илрээгүй тул асуулт №2 болон 3-т хариулах боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан: ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэнүүн гэжээ. /2-р хх-ийн 84 хуудас/

 

34. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 381 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн талийгаач Я.Мгийн гэх футболка, өмд дээр цус илэрсэн, гутлын улны урд хэсэгт цусны мөр илэрсэн. Гутлын улны урд хэсэгт илэрсэн цусны ул мөр шинжилгээнд тэнцэхгүй.

Талийгаач Я.Мгийн футболка, өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо Я.Мгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Пүрэвдулам гэжээ. /2-р хх-ийн 88-89 хуудас/

 

35. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар дүгнэлтэнд:

- Г.Мын биед зүүн хацар, зүүн чихний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч  эмч Б.Сэргэлэн гэжээ. /2-р хх-ийн 92 хуудас/

 

36. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 318 дугаар дүгнэлтэнд:

Шинжилгээнд хөх өмдний зүүн талын 2 түдүүлийн дээд залгаас оёдолд татаж чангаах хүчний үйлчиллээр гарсан хуучин ханзралт байна.

Шинжилгээнд ирүүлсэн хос гутлын зулагны улны залгаас хэсэгт эдэлгээний явцад гарсан хуучин урагдалт байна. Баруун гутлын үдээс үзүүрээс 49см хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчиллээр гарсан хуучин урагдалт байна.

Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахмад Г.Ганзориг гэжээ. /2-р хх-ийн 101-103 хуудас/

 

37. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 009/002 дугаар дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн мөр нь мөр дүрсийн шинж тэмдэг муу, ерөнхий болон онцлог шинж тэмдгүүд нь тоо чанарын хувьд хангалтгүй байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.

Дүгнэлт гаргасан: криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүлэн гэжээ. /2-р хх-ийн 106 хуудас/

 

38. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн “Ерөөл” архины шилнээс 2 ширхэг гарын мөр илэрсэн. Уг 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч, цагдаагийн ахмад  Э.Сүхболд гэжээ. /2-р хх-ийн 109-111 хуудас/

 

39. Шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаар дүгнэлтэнд:

- Талийгаач Я.Мгийн биед гавлын хүнхрээ хэсгийн хугарал тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан дээрх цусан хураа, хуйхны дотор хэсгийн цус хуралт, Баруунд: нүүрний баруун хэсэгт хөмсөг, дух доод зовхи, хамрын нуруу, баруун гарын тохой, өвдөгт зулгаралт, Зүүнд: суга, тохой, алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Я.Мгийн биед учирсан гавлын хугарал, тархины эдийн няцрал хатуу хальсан дээрх цусан хураа зэрэг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, бусад зулгаралт гэмтлүүд нь нийлэн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

- Талийгаач нь уг гавал тархины гэмтлийг авснаас хойш 24 цагийн дотор нас барсан байна.

- Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан байна.

- Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байжээ.

- Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

- Талийгаач нь нам хэмийн үйлчиллийн улмаас осгож нас баржээ. Дүгнэлт гаргасан: шинжээч  эмч Б.Сэргэлэн гэжээ. /2-р хх-ийн 119-120 хуудас/

 

40. 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 315 дугаартай яллагдагч Г.Мын тухайн хэрэг явдал болох үед өмсөж явсан “ 1. ...ногоон эрээн өнгийн малгайтай гадуур хүрмэнд 203 мм, 110 мм, 185 мм, бор өнгийн задгай энгэртэй цамцанд 37 мм, цэнхэр өнгийн цамцанд 20 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралтууд байна.

-Мөн бор өнгийн задгай энгэртэй цамцны доороос 2 дахь товч татах чангаах хүчний үйлчлэлээр унасан байна.

-Цэнхэр өнгийн цамцанд 16мм татах чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан урагдалт байна. Шинжээч ахлах дэслэгч Ө.Тамирмаа /2-р хх 159-160 тал/

 

41. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  “.... би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч эмч Золжаргал Ганзориг нарын хамт 401 дугаартай дүгнэлт гаргасан. Талийгаач Я.Мгийн гавлын зулай ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус хуралт, хатуу хальсан дээрх цусан хураа, хуйхны дотор хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн нүүр хөмсөг дух, доод зовхи, хамрын нуруу баруун гарын тохой гэх мэт дүгнэлтэнд дурьдсан гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гавлын орой хэсэг, зулайн голын заадсаар 18 см хэмжээтэй хэзээ авсан талаар цаг хугацааг тогтоох боломжгүй. Учир нь зах ирмэг нь бороолж эдгэрэлт явагдаж байсан хуучин гэмтэл. Өөрөөр хэлбэл зулай ясны хугарал гэмтэл нь гэмтэл аваад амь насанд аюултай хүндрэл үүсээгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэхгүйгээр эдгэрэх боломжтой...

Осголтын гол шинж нь дотор эрхтнүүдэд гарч байгаа эд эсийн өөрчлөлт бөгөөд ...хүүрийн толбоны илрэл, өнгө өөрчлөлт зэрэг болно.  Тархины цусан хураа нь гадны хүч үйлчилсэн, зулай хэсгээрээ мөргөх үед болон цохигдох үед үүснэ. Жишээ нь унасан байхад өшиглөх, архины шил болон бусад мохоо зүйлээр цохих г,м.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 129-133/-т  

 

41. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд: Талийгаач Я.М гавлын ясны заадасны салалт хугарал нь гавлын цус хуралт, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа нь нэг дор нэг цаг хугацаанд үүссэн байгаа. Цусан хураанд хийсэн эд эсийн шинжилгээгээр уг гэмтэл нь нас барахаас 2-6 цагийн өмнө үүссэн гэсэн хариу гарсан. Иймээс Я.М нь уг гавал тархины гэмтлийг авснаас хойш 2-6 цагийн хугацаанд амьд байсан байх боломжтой юм. Тухайн гэмтлийг авснаас хойш тархи дарагдаж төв мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа алдагдах хүртэл бие даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Дотор эрхтэний шинжилгээний хэсэгт ходоод агшсан, нээхэд салст улайсан, атираа нугалаас дагасан хүрэн өнгийн толботой гэж бичигдсэн байгаа. Энэ нь ходоодны салстын цус харвалт буюу вишневскийн толбоны хэллэг юм. Шүүх эд эсийн шинжилгээнээс уушгины гуурсан хоолойн авчил, тэлэлт, зүрхний булчингийн ширхгийн голомтлог нягтрал зэрэг нь осголтын үед гардаг эд эсийн шинжилгээний онцлог шинж тэмдэг бөгөөд эдгээрийг үндэслэн дүгнэлтээ гаргасан болно...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 129-130/

 

42. Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 224 дүгээр давтан дүгнэлтэнд:

- Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

- Талийгаач Я.Мгийн биед гавлын зулай ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан дээрх цусан хураа, хуйхны дотор хэсгийн цус хуралт, нүүрний баруун хэсгийн хөмсөг, дух, доод зовхи, хамрын нуруу, баруун гарын тохой, өвдөгт зулгаралт, зүүн суга, тохой, алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр нэг бус удаагийн үйлдлээр үүснэ.

- Талийгаач Я.Мгийн биед учирсан гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

- Талийгаач нь гавал тархины гэмтлийг нас барахаас 2-6 цагийн өмнө авсан байна.

- Дээрх гэмтлийг авснаас хойш эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. Уг гэмтэл нь унах үед үүссэн байх боломжтой

- Дээрх гэмтлийг авсан хүн бие даан үйлдэл хийх боломжтой. Хэдий хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх нь бие махбодийн онцлогоос шалтгаалж хүн бүрт харилцан адилгүй байдаг учир нарийвчлан тодорхойлох боломжгүй.

- Талийгаачийн дотор эрхтэнүүдэд үүссэн цус эргэлтийн алдагдал нь осголтын улмаас илэрч буй үхэлд хүргэж байгаа хүндрэл юм.

- Талийгаач нам хэмийн ерөнхий үйлчиллийн улмаас осгож нас баржээ. Талийгаач нь гавал тархины гэмтлийг авсны улмаас ухаан алдаж осгосон байх боломжтой. Дүгнэлт гаргасан: шинжээч  эмч Ч.Эрдэм-Болор, Б.Даваасүрэн, М.Аригуунтөгс гэжээ. /2-р хх-ийн 138-141 хуудас/

 

43. Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 401 дүгээр давтан дүгнэлтэнд:

            - 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 224 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

   - Талийгаач Я.Мгийн биед гавлын зулай ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсан дээрх цусан хураа, хуйхны дотор хэсгийн цус хуралт, нүүрний баруун хэсгийн хөмсөг, дух, доод зовхи, хамрын нуруу, баруун гарын тохой, өвдөгт зулгаралт, зүүн суга, тохой, алганд зулгаралт гэмтэл учирчээ.

 

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

 

- Талийгаач Я.Мгийн биед учирсан гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

- Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

- Дээрх гэмтлийг авсан хүн бие даан үйлдэл хийх боломжтой ба хэдий хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийхийг тогтоох боломжгүй.

- Дээрх гэмтлийг авснаас хойш цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой.

- Талийгаач нь осголтын улмаас нас барсан ба дотор эрхтэнүүдэд “Уушигны хаван, дотор эрхтэний зүрхний, нойр булчирхайн цус харвалт, бөөр, дэлүү” зэрэг цус эргэлтийн алдагдал нь бие махбодийн дасан зохицуулах үйл ажиллагааны алдагдалтай холбоотой үүсч байгаа илрэл юм.

- Талийгаач нам хэмийн ерөнхий үйлчиллийн улмаас осгож нас баржээ. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед болон талийгаачийн биед тогтоогдсон гавал тархины гэмтэл нь осгож нас барах нөхцөлд нөлөөлсөн байж болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Ариунзул, шинжээч эмч Б.Ганзориг, шинжээч эмч М.Золжаргал гэжээ. /2-р хх-ийн 157-160/

 

44. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шинжээч эмч Б.Ариунзулаас мэдүүлэг авсан тэмдэглэлд:

Талийгаачийн хуйхны зулайн хэсэгт 8х5см хэмжээтэй цус хуралттай байсан. Хуйхан дахь цус хуралт нь цохилтын хүч үйлчилсэн газрыг зааж байгаа бөгөөд энэ нь шинэ гэмтэл юм. Гавлын зулай ясны хугарал нь хуучин гэмтэл бөгөөд учир нь хугаралуудын ирмэг мохоо, зузаарч бороолсон, ирмэгүүд эргэж нийлэхгүй зайтай /шинэ хугаралыг буцааж эвлүүлэхэд зай үүсэхгүй эв цаваараа нийлж эвлэгддэг/ байсан... гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 164-168/

 

45. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 99/

 

46. Шинжээч эмч М.Золжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэлд:

Шинжээч эмч М..Золжаргал би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч эмч Ариунзул, Ганзориг нарын хамт 401 дугаартай дүгнэлт гаргасан. Талийгаач М нь осголтын улмаас нас барсан ба дотор эрхтэнүүд, уушгины хаван дотор эрхтэний, зүрхний, нойр булчирхайн цус харвалт, бөөр дэлүү зэрэг цус эргэлтийн алдагдал нь бие махбодийн дасан зохицуулах үйл ажиллагааны алдагдалтай холбоотой үүсч байгаа илрэл юм. Талийгаачийн гавал зулай ясны хугарал нь ирмэг мохоо зузаарч бороолсон ирмэгүүд нь эргэж нийлэхгүй байгаа нь хуучин гэмтэл гэж үзэхээр байна. Уг хуучин хугаралд хүч үүссэний улмаас зулай ясанд шинэ хугарал үүсч тархины эдийн няцрал аалзан хальсан доорх цус харвалт хатуу хальсан дээрх цусан хураа нь хуйхны дотор хэсгийн цус хуралт гэмтэлүүд үүссэн байна. Гавлын зулай ясны хугарал мохоо болж бороолход хүний биеийн онцлогоос шалтгаалж доод талын хугацаа 2 сар байх ба түүнээс дээш хугацаанд зузаарч бороолох боломжтой... гэх мэдүүлэг. /3-р хх-ийн 127-128/

 

47. Шинжээч эмч Б.Ариунзулаас мэдүүлэг авсан тэмдэглэлд:

Шинжээч эмч Б.Ариунзул би 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч эмч Золжаргал Ганзориг нарын хамт 401 дугаартай дүгнэлт гаргасан. Талийгаач Я.Мгийн гавлын зулай ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус хуралт, хатуу хальсан дээрх цусан хураа, хуйхны дотор хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Мөн нүүр хөмсөг дух, доод зовхи, хамрын нуруу баруун гарын тохой гэх мэт дүгнэлтэнд дурьдсан гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гавлын орой хэсэг, зулайн голын заадсаар 18 см хэмжээтэй хэзээ авсан талаар цаг хугацааг тогтоох боломжгүй. Учир нь зах ирмэг нь бороолж эдгэрэлт явагдаж байсан хуучин гэмтэл. Өөрөөр хэлбэл зулай ясны хугарал гэмтэл нь гэмтэл аваад амь насанд аюултай хүндрэл үүсээгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэхгүйгээр эдгэрэх боломжтой... гэх мэдүүлэг /3-р хх-ийн 129-133/

 

48. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1310 дугаартай дүгнэлтэнд:

- Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаартай, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны  өдрийн 224 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 401 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

- Талийгаач Я.Мгийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ, шарилд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавлын ясны зулай ар хэсгээс заадас даган явж дух яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцралт, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун хөмсөг, дух, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны баруун хэсэг, баруун гарын тохой, өвдөгт зулгарал, зүүн суга тохой, алганд зулгарал гэмтлүүд учирсан нь тогтоогджээ.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Нүүрний баруун хэсгийн зулгаралтууд нь мохоо зүйлийн 1 буюу хэд хэдэн удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Гэмтэл үүсгэгч хүчин зүйлүүдийн үйлчиллийн тоог нарийвчлан тогтоох боломжгүй.

- Талийгаач Я.Мд учирсан гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Талийгаачид хийсэн Шүүх эмнэлгийн шижнилгээнүүдээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна.

- Талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас бараагүй байна.

- Гавал тархины гэмтлийг авсны дараа яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой.

- Дээрх гэмтлийг авсан хүн бие дааж үйлдэл хийх боломжтой, хэдий хугацаанд үйл хөдлөл хийхийг шинжээч эмч тогтоохгүй.

- Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл байна.

- Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна.

- Талийгаач нь осгож нас барсан байх ба гавал тархины гэмтэл нь осгоход нөлөөлсөн байж болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Энхбаяр, Ж.Ганцэцэг, Н.Туяа, Т.Чимэд-Очир, Ц.Нандинцэцэг гэжээ. /3-р хх-ийн 172-180/ зэрэг нотлох баримтыг  шинжлэн судлав.

 

Улсын яллагчаас гэрч Д.О нь мөрдөн байцаалтын шатанд “...М М 2 хоорондоо хэрэлдээд эхэлсэн... тэгээд тэр 2 муудалцаж байгаад гэрээс гараад явсан... Гарахдаа М пизда минь чинь яах гээд байгаа юм бэ гэж хэлээд Мын араас гараад явсан... Намайг гэрээс гараад ирэхэд гэрээс урагш нэг их холгүй М, М нар хоорондоо зууралдаад нэг нэгнийгээ заамдаад зогсож байхад нь би салгаад Мыг аваад явсан... Намайг гарч очиход М Мын өөдөөс чи муу хэзээ ийм болчихсон юм, ингэх болоогүй шүү гээд пизда наахуугаар нь дуудаад зогсож байсан. Харин М өөдөөс нь сэхцэн байна гээд хэрэлдээд зогсож байсан. Намайг гарч ирэхээс өмнө газар нэг нэгийгээ унагаасан юм шиг байсан. Гэрийн урд тэр хоёрын заамдалцаад зогсож байсан газрын шороон дээр хүн унасан гэх мөр гарсан байсан. М гэрээс гарахдаа зүгээр гарсан бөгөөд намайг гарч ирэхэд түүний зүүн шанааны хэсэгт шалбарсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Мыг цаашаа аваад явахад М гэрийн баруун урд 10-20м зайд очоод явган суучихаад тонгойгоод суугаагаараа Мтай пизда, наахуу гээд хэрэлдээд байсан. Тэр босч ирэхгүй суугаагаараа хэрэлдээд байсан...” гэсэн мэдүүлдэг,

Гэрч Б.Ч нь мөрдөн байцаалтын шатанд “М О нар гаднаас орж ирсэн. Би охин Дын очиж хонохоор гарсан” гэсэн мэдүүлэг, 

Гэрч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд “М О хоёрыг явснаас хойш 40-50 орчим минут болоод хашааны гадаа мотоцикль дуугарах шиг болоод удалгүй М О хоёр эргээд орж ирэхдээ 0.5 литрийн Ерөөл архитай ирсэн. Тэгэхээр нь хаашаа яваад ирэв гэхэд Ч гуайнд очоод ирлээ гэж О хэлсэн. Мын зүүн шанаанаас нь цус гарсан байхаар нь яасан талаар асуухад Мтэй муудаад, надад томроод гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг,

Я.М, Г.М нарын хувцсанд шинжилгээ хийсэн дүгнэлтэнд хувцаснуудад татах чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралтууд тогтоогдсон,

Мөн шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүдээр Я.Мгийн биед гавлын ясны зулай ар хэсгээс заадас даган явж дух яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцралт, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун хөмсөг, дух, баруун нүдний доод зовхи, хамрын нурууны баруун хэсэг, баруун гарын тохой, өвдөгт зулгарал, зүүн суга тохой, алганд зулгарал гэмтлүүд учирсан нь тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Талийгаач Я.Мд учирсан гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас бараагүй байна. Талийгаач нь осгож нас барсан байх ба гавал тархины гэмтэл нь осгоход нөлөөлсөн гэх нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч Г.М нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Сэвхүүлийн 1-2 тоотод байх гэрийн гадаа иргэн Я.Мтэй маргалдан, улмаар зодолдож хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн нь тогтоогдоогүй. Улсын яллагчаас гэрч Оын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд илүү үндэслэж байна. Яагаад энэ хүн Мыг энэ хэрэгтэй холбоотой гэж үзсэн бэ, нөгөөтэйгүүр О нь өөрөө энэ хэрэгтэй холбоотой эсэхийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Уг хүсэлттэй холбоотой Оын үйлдэл холбоотой байна уу гэдэгт тодорхой ажиллагаа хийсэн зүйл байхгүй. Мын зүүн шанаанд гэмтэл учирсан, мөн Оын баруун шанаа хэсэгт гэмтэл учирсан байдаг, мөн Оын хувцсанд шинээр урагдал учирсан байдаг. Оын мэдүүлэгт тулгуурлаж Мыг энэ гэмт хэрэг үйлдсэн гэх хийсвэр таамаглал дэвшүүлж өнөөдөр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нөхцөл байдал үүссэн. Гэрч Оын мэдүүлэгт ямар нэгэн зодоон болсон талаар байхгүй ба харин зууралдаж зогсож байхад нь салгасан гэдэг. Хэргийн газрын үзлэгт талийгаачийн үүдний амбаартаа нас барсан байдал, хананы хулдаас, хавтан зэргээс талийгаачийн өөрийнх нь цус илэрсэн ба нас барсан байдал нь фото зургаар хэрэгт авагдсан. Мөн 2,8 хувийн мителийн спирт агуулсан буюу хүнд зэргийн согтолттой байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Шүүгдэгч Г.Мын үйлдлээр уг гэмтэл үүссэн гэдгийг нотлох боломжгүй. Согтуу биеэ дийлэхгүй байгаа хүнд ямар нэгэн хэмжээгээр жаахан доргилт өгөхөд уг гэмтэл нь хүнд зэргийн гэмтэл болохыг үгүйсгэхгүй. Уг гэмт хэргийг М үйлдсэн гэдэг нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гэм буруугийн дүгнэлт гаргажээ.

 

Мөн иргэдийн төлөөлөгч Н.Соёлмаа нь шүүгдэгч Г.Мыг гэм буруугүй гэж байгаа болохоо илэрхийлж дүгнэлтээ бичгээр шүүхэд гаргасан байна.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдаанд талуудын мэтгэлцэлийг үндэслэж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч Г.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь: шүүгдэгч Г.М нь талийгаач Я.Мг зодож биед махбодид нь гавлын ясны зулай ар хэсгээс заадас даган явж дух яс хүрсэн шугаман хугарал, хатуу хальсны дээрх цусан хураа, тархины няцралт, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Хэдийгээр гэрч О нь...Намайг гэрээс гараад ирэхэд гэрээс урагш нэг их холгүй М, М нар хоорондоо зууралдаад нэг нэгнийгээ заамдаад зогсож байхад нь би салгаад Мыг аваад явсан...Намайг гарч ирэхээс өмнө газар нэг нэгийгээ унагаасан юм шиг байсан. Гэрийн урд тэр хоёрын заамдалцаад зогсож байсан газрын шороон дээр хүн унасан гэх мөр гарсан байсан. М гэрээс гарахдаа зүгээр гарсан бөгөөд намайг гарч ирэхэд түүний зүүн шанааны хэсэгт шалбарсан байсан...Мыг цаашаа аваад явахад М гэрийн баруун урд 10-20м зайд очоод явган суучихаад тонгойгоод суугаагаараа Мтай пизда, наахуу гээд хэрэлдээд байсан. Тэр босч ирэхгүй суугаагаараа хэрэлдээд байсан...хэрвээ зүгээр байсан бол бид хоёрыг явуулах хүн биш” гэсэн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн боловч М, М нарыг хоорондоо хэрхэн ямар байдлаар зодолдсон, Мгийн биед ямар хэмжээний гэмтэл учирсан талаар тодорхой мэдүүлээгүй, өөрөөр хэлбэл Мын ямар үйлдлийн улмаас Мд гэмтэл учирсан, учрах боломжтой үйлдэл хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Талийгаач М нь газарт суугаад үлдсэн гэх газраас өөр газарт буюу хэргийн газрын үзлэгээр талийгаач Я.М нь өөрийн амьдардаг гэрийн үүдний амбаар хэсгээс олдсон нь тогтоогддог бөгөөд талийгаачид учирсан хүнд гэмтлийг хэн хэзээ учруулсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогоогүй, мөн талийгаач Я.Мгийн өмсөж явсан гэх хувцас нь гэрч Д.Оын өгсөн мэдүүлгээр газар унаж ноцолдох явцад шороо болсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Харин талийгаач нь уг зулай хэсэгт үүссэн гэмтлийг өөрөө гэртээ орох явцдаа үүдний амбаар хэсэгт толгойгоороо унаж авсан байж болзошгүй болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр үүдний амбаар хэсгийн баруун хананд хадсан цагаан саарал өнгийн цэцгэн хээтэй хулдаасан дээр газраас дээш 45 см баруун талаас 25 см, дээд өнцгөөс 1.30 см зайд 30х15 см зайд тархсан наалдаж хөлдсөн цус илэрсэн ба энэ нь талийгаачийн ДНХ-тай тохирсон, мөн шинжээчийн 4 удаагийн дүгнэлтээр талийгаач нь унах үед тухайн хүнд гэмтлийг авсан байх боломжтой, нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан болох нь тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Мын биед болон хувцсанд хийсэн үзлэгээр талийгаач Мгийн цусны толбо илрээгүй. Үүнээс үзэхэд М М нар нь хоорондоо зууралдахад Мд гэмтэл учирсан бол түүнээс цусны толбо илрэх боломжтой гэж үзлээ.

 

Мөн шинжээчийн дүгнэлтээр талийгаач М нь 2,8 хувийн мителийн спирт агуулсан буюу хүнд зэргийн согтолттой байсан нь тогтоогдсон байна. Ийм хэмжээний согтолттой хүн нь ямар хэмжээний үйл хөдөлгөөн хийх, өөрийгөө хэрхэн авч явдаг талаар мэдүүлсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байна.

 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас дүгнэхэд гэрч Б.Ч /1-р хх 89, 85-р тал/, Д.О /1-р хх 140, 3-р хх 124-р тал/, Я.Д, Д.Б /1-р хх 92/, Г.Г / 1-р хх 96/ нарын мэдүүлэгээр Г.М нь хохирогч Я.Мг зодсон талаарх шууд нотлох баримтын талаар  мэдүүлээгүй, энэ талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой мэдэхгүй, зөвхөн талийгаач Я.Мг зодсон, түүнтэй Г.М зодолдсон байж магадгүй тухайгаа мэдүүлсэн.

 

Шүүгдэгч Г.М нь тухайн үед ямар үйл явдал болсон талаар мэдүүлэг өгдөггүй, архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир санахгүй байна гэдэг ба тухайн үед хохирогч Я.Мтэй зодолдоогүй гэж мэдүүлдэг.

 

 Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад зааснаар “яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг” нь дангаараа түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, бусад нотлох баримтаар нотлогдсон байна гэсэн шаардлагыг хангахгүй байна.

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Мыг тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн гэдгийг  бус харин талийгаач нас барахынхаа өмнө хэнтэй юу хийсэн, дараа нь ямар байдалтай олдсон талаарх үйл явдлыг болон талийгаачийн биед учирсан гэмтлийн шинж чанар, үхлийн шалтгааныг тогтоосон баримтууд байх бөгөөд эдгээр баримтуудыг үндэслэн Г.Мыг  “Я.Мг алсан” гэдгийг нотлох боломжгүй бөгөөд талийгаачийн үхэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойг тогтоосон талаарх яллах талын нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд цуглуулж бэхжүүлж чадаагүй байна.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн модон хавтан, цэнхэр өнгийн цэцгэн хээтэй хулдаас, 0,75 литрийн Монгол стандарт архины шил, 0,5 литрийн Ерөөл архины шил, улаан алаг хивс /146х118см/ хүрэн өнгийн өмд, хар ноосон малгай, хар өнгийн бээлийн 1 хос, улбар шар өнгийн бүс, хүрэн өнгийн эсгий гутал, эрээн өнгийн куртик, цэнхэр өнгийн Монгол дээл, цайвар цэнхэр өнгийн босоо захтай ноосон цамц, хүрэн өнгийн ноосон цамц, түрийтэй хар өнгийн 1 хос гутал, ногоон өнгийн бүс, хар саарал өнгийн хүрэм, саарал өнгийн дээл, хар өнгийн цэнхэр канттай биеийн тамирын өмдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, “Шивээговь Хөгжил хүнсний дэлгүүр камер 1,2,3 гэсэн бичиглэл бүхий CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, шүүгдэгч Г.М нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 151 хоног цагдан хоригдсоныг дурдвал зохино.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин шарнууд овогт Ганбатын Мт холбогдох эрүүгийн 1817000276001 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Г.Мийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Г.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт 151 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт  зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц

- “Шивээговь Хөгжил хүнсний дэлгүүр камер 1,2,3 гэсэн бичиглэл бүхий CD 1 ширхэгийн хэргийн хугацаа дуустал хэрэгт  үлдээж

 шаргал өнгийн модон хавтан, цэнхэр өнгийн цэцгэн хээтэй хулдаас, 0,75 литрийн Монгол стандарт архины шил, 0,5 литрийн Ерөөл архины шил, улаан алаг хивс /146х118см/ хүрэн өнгийн өмд, хар ноосон малгай, хар өнгийн бээлийн 1 хос, улбар шар өнгийн бүс, хүрэн өнгийн эсгий гутал, эрээн өнгийн куртик, цэнхэр өнгийн Монгол дээл, цайвар цэнхэр өнгийн босоо захтай ноосон цамц, хүрэн өнгийн ноосон цамц, түрийтэй хар өнгийн 1 хос гутал, ногоон өнгийн бүс, хар саарал өнгийн хүрэм, саарал өнгийн дээл, хар өнгийн цэнхэр канттай биеийн тамирын өмд зэргийг тус тус устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ

                                                                ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА

                                                                                                            Т.ЭНХМАНДАХ