Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 23

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8-7 тоотод оршин суух Харчин овгийн Мишигийн Мөнхжаргалын /РД: ДЮ60120804/ хүсэлттэй 
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч М.Мөнхжаргал нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1960 оны 12 сарын 08-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. 1978 оны 01 сараас 1979 оны 08 сарыг дуустал Халиун сумын Чацран багт малчнаар, 1980 оны 05 сараас 10 сарыг дуустал ногоочноор ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1978 оны 01 сараас 1979 оны 08 сарыг дуустал Халиун сумын Чацран багт малчнаар, 1980 оны 05 сараас 10 сарыг дуустал Халиун сумд ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
М.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч М.Мөнхжаргал нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Чацран бригадад малчин, 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Төв бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
М.Мөнхжаргал нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Чацран бригадад малчин, 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Төв бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 211 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. 
Иймд М.Мөнхжаргалыг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Чацран бригадад малчин, 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Төв бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийгөө эзгүйд шүүх хуралдаан хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харчин овгийн Мишигийн Мөнхжаргалыг 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Чацран бригадад малчин, 1980 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн Төв бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.ОЮУНБИЛЭГ