Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/166

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч Ж.Т, Д.Д,

Шүүгдэгч Ж.Төмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Ж.Т, Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Тнарт холбогдох эрүүгийн 2038000000192 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7-р багт 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Ттолгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Тнь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7-р багт 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Д.Дгийн зүүн эгэм тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7-р багт 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Ттолгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ж.Тнь Д.Дгийн зүүн эгэм тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000192 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэг гараараа газар тэмтэрч байгаад гарт нэг юм баригдахаар нь Ж.Тийн толгой руу цохитол ууж дууссан архины шилээр цохичихсон байсан...Намайг цохих үед архины шил нь бутарч хагарсан...Бид хоёр одоо харилцан эвлэрч эвлэрлийн гэрээ  байгуулсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Тмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Д.Д бид хоёр харилцан зодолдсон. Бид хоёрыг харилцан зодолдох үед Д.Дгийн эгэмний яс хугарсан байх гэж бодож байна...Бид хоёр одоо эвлэрсэн байгаа...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Тмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Д.Д сууж байсан байрнаасаа миний толгойруу нэг хатуу зүйлээр хүчтэй цохисон. Би яаж байнаа гэж асуутал яадаг юм бэ? гээд дахиад цохичихсон. Тэгтэл миний толгой дээр архины шилээр цохитол шил нь хагарсан...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Ж.Тнамайг нэг гараараа цамцны захаар хоолой боогоод баруун гараараа миний зүүн эгэм, мөр хэсэг рүү маш олон удаа цохиод байсан. Би нүүрээ хамгаалаад 2 гараараа нүүрээ дарсан...Бид хоёр эвлэрсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Э.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед гэртээ байж байтал ээлжийн сувилагч Амарбаасан утсаар холбогдож эмнэлэг дээр цус алдсан хүн ирсэн талаар мэдэгдсэн. Би тэр даруйдаа эмнэлэг дээр ирэхэд Цэцэрлэг сумын 4-р багийн харъяат Жамбаа овогтой Ж.Ттолгойн зүүн хэсэгт чихнээс дээш хуйх нь язралттай цус их алдсан байдалтай байсан. Бид 6 оёдол тавьж, цус тогтоох эм болон шингэн хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Гэрч Г.Жмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би адуунаас ирээд гэртээ байж байтал Д.Д манайд цустай хутгалдсан байдалтай орж ирээд гараа угаана гэхээр нь би нялах хүүхэдтэй айлд цусаа угаах гэлээ гэж хэлээд гар гэж хэлсэн. Манай эхнэр ч бас хөөж гаргах шиг болсон...Ж.ТД.Дд цохиулаад эмнэлэгт байгаа гэж сонсогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

Гэрч Д.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д.Д ахаас юу болсон талаар асуухад Ж.Тгэдэг хүн агсам тавиад дээрээс нь дараад зодоод байхаар нь гарт баригдсан архины шилээр толгой руу цохисон. Тэгээд босоод ирэхэд мөр даагдахгүй болсон байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Гэрч Ж.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ах Ж.Туурхайн эмнэлэгт эмчилгээ хийлгэж хоносон байсан. Д.Д гэдэг хүн архины шилээр толгой руу нь цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/,

Гэрч Б.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Д.Д утсаар ярихдаа би хүнд зодуулчлаа гэхээр нь хэнд гэхэд Мөнхтөр гэдэг залууд эгмээ хугалуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Тгавал тархины КТГ шинжилгээний хариуг үзлэг хэсэгт бичилт хийж хавсарган дүгнэлтэнд тархи доргилтоор оруулан гэмтлийн зэрэг тогтоосон. Д.Дгийн эгэм ясны хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл бөгөөд бусдад зодуулсанаас эсвэл морь болон ямар нэгэн зүйлээс унаснаас болж үүссэн гэмтэл эсэхийг ялгах боломжгүй. Рентген зурагт зүүн талын эгэм дунд 3/1 хэсгээрээ зөрөөтэй хугарсан бөгөөд бороололт үүсээгүй байсан нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой...Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 191 дугаартай:

  1. Ж.Тбиед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд шарх, дагзны зүүн хэсгийн хуйханд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. Ж.Тбиед үүссэн шарх болон тархи доргилт нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн  40-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 189 дугаартай:

  1. Д.Дгийн биед зүүн эгэмний зөрөөтэй хугарал, зүүн эгэм, баруун мөр, баруун бугалга, нуруунд цус хуралт, оочны хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. Д.Дгийн биед үүссэн эгэмний хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн  44-р хуудас/,

 Шүүгдэгч Ж.Тхувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-78-р хуудас/,

Шүүгдэгч Д.Дгийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-73, 75-р хуудас/,

       Хохирогч Ж.Т, Д.Д нар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 86-87-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000192 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7-р багт 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Ттолгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ж.Тнь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 7-р багт 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Д.Дгийн зүүн эгэм тус газар гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Д, Ж.Тнарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Ж.Т, Д.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гэрч Э.Н/хх-ийн 22-р хуудас/, гэрч Г.Ж/хх-ийн 27-29-р хуудас/, гэрч Д.О/хх-ийн 33-34-р хуудас/, гэрч Ж.Т/хх-ийн 36-р хуудас/, гэрч Б.А/хх-ийн 38-р хуудас/, шинжээч эмч Б.Цолмонгийн /хх-ийн 48-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 191 дугаартай дүгнэлт /хх-ийн  40-р хуудас/,

      Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 189 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

      Хохирогч Ж.Т, Д.Д нар нь шүүгдэгч нартай сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 86-87-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Д, Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ж.Тнь ганцаараа тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ж.Т, Д.Д нар харилцан бие биендээ хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Тнь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Д нь урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75, 83-84-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Тнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Д.Д нь 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр,  шүүгдэгч Ж.Тнь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг тус тус хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000192 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Тийг 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Т, Д.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2038000000192 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР