Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 03

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******,******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 139/ШШ2016/00374 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дундговь аймгийн газрын дарга *******д холбогдох,

Гэм хорын хохиролд 35.686.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч*******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, прокурор *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манайх 2004 оноос эхлэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын , тоотод оршин суудаг байсан. 2014 оны 8 сарын 30-ны өдөр амьдарч байсан байшин маань галд өртөн эд хэрэгсэл, бичиг баримт юу ч үгүй болж өмссөн хувцастайгаа үлдсэн. Тухайн өдөр байшиндаа гал гарсныг мэдэнгүүтээ холбогдох байгууллагуудад дуудлага өгөхөд Дундговь аймгийн газрын орлогч дарга ахлагчтай хүмүүс ирсэн боловч ямар ч арга хэмжээ авахгүй, харсаар байтал юу ч үгүй болж шатсан. Хугацаа алдалгүй дуудлага өгсөн байхад холбогдох байгууллага шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авсан бол манайх өдий хэмжээний хохирол амсахгүй байсан. газрынхан ажилдаа хариуцлагагүй хандаж, ажлаа хийгээгүйгээс болж манайх галд тэр чигээрээ өртсөн гэж үзэж байна. Иймээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссоос гаргасан үнэлгээний дагуу бидэнд учирсан хохирол болох 35686000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 сарын 30-нд би үдээс өмнө ээж, аав хоёрыгоо эмнэлэгт үзүүлэх гээд гарсан. Тэгтэл манай хүүхэд над руу залгаад манайхаас утаа гарч байна гал гарч байгаа юм шиг байна гэж хэлсэн. Би машинтай явж байсан. Тэгээд гэр лүүгээ явж байх замдаа газарт дуудлага өгөх гээд залгасан чинь манайхаас сая хүмүүс явсан гэсэн хариу өгсөн. Тэгээд намайг очиход газрынхан оччихсон байсан. Намайг очиход манай байшин баруун талаасаа утаа гараад шатаж байсан. Манайх төмөр хашаатай юм. хэлтсийнхэн машинаа зам дээр хашааны хойд талд тавьсан байсан. ажилчид шаланк угсрах гээд байгаа бололтой тэрийгээ оролдоод ерөөсөө гал руу усаа тавихгүй байсан. Тэгээд би яагаад гал руу усаа тавихгүй байгаа юм бэ? Гал унтраах арга хэмжээ аваач гэж ажилчдаас гуйж үзсэн, зөндөө хэлж үзсэн боловч огт ус өгөхгүй байсан. гэдэг хүн тэнд байсан. Би тэр хүн дээр очоод хажуунаас нь татаад та нар ямар нэг юм хийгээчээ гэж хэлсэн. Тэр хүн надад ямар ч хариу өгөөгүй. Баруун талаасаа шатаад байсан болохоор би зүүн талаас нь гүйж ороод сервантны нүднээс бичиг баримтаа авсан юм. Тэгэхэд араас гэдэг хүн гал руу орж болохгүй гэж хэлж байсан. Тухайн үед хүн олон цугларсан байсан. Тэнд байсан бүх хүмүүс гал руугаа яагаад ус өгөхгүй байгаа юм бэ, гал унтраах арга хэмжээ аваач гэж хэлж байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс ажилчид согтуу байна, шаланкаа холбож чадахгүй байна гэж байсан. Харагдах байдал болон явж байгаа нь харахад согтуу байдал ажиглагдсан. Манай байшин бүхэлдээ шатсан. Хажуу талын эгчийн байшин шатсан мөн хураалттай гэр лүү ч гэсэн гал орсон. Тэгээд усны машин ирж ус өгөөд гал унтарсан. Хашаанд ачааны машин байсан. Тэр машиныг манай ах, дүү мөн тэнд байсан хүмүүстэй хамт түлхэж хашаанаас гаргасан. Ийм л зүйл болсон. хан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, цаг хугацаа алдсан. хан анх ирсэнээсээ хойш цаг гаран болсон. ажилчид хугацаа алдахгүйгээр ажил үүргээ сайн гүйцэтгээд галыг унтраасан бол ийм их хэмжээний хохирол учрахгүй. Бага хэмжээний хохирол учрах байсан гэж үзэж байна. Иймд 35686000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 сарын 30-ны өдөр иргэн *******ийнх шатсан байдаг. Энэ үеэр манай дуудлага хүлээн авагчид цаг алдалгүй очсон. Тухайн газар нь 1.5 километр орчим газар, нугачаа ихтэй байсан. Дуудлага хүлээн авснаас хойш 4 минутын дараа очсон байдаг. Очоод ажилласан, ажил үүргээ гүйцэтгэсэн. Тухайн үед байсан гэдэг ахлагч тархалт хийхдээ галын ойролцоо шаланкаа шидсэн байсан. Гал тархчихсан байсан учраас берзинттэй байсан шаланк нь галд төөнөгдөөд ус өгөхөд цоорсон байдаг. Тэгээд дахиж нөөц шаланк гаргаж залгаад ус өгч тархалтыг зогсоосон байдаг. Цаг хугацаа алдсанаас болоод ийм зүйл болоогүй. Манай ажилчид ажилладагаараа ажилласан. Тухайн үеийн баг ажилчдад арга хэмжээ авсан. Арга хэмжээ авсан үндэслэл нь гал унтраах дүрэмд заасан хэмжээгээр ажиллаагүй, галын ойролцоо шаланкаа шидсэнээс болж шаланк цоорч дахиж шаланк сольсон нь цаг хугацаа алдаж байгаа юм. Энэ үндэслэлээр тухайн үед ажилласан албан хаагчиддаа арга хэмжээ авсан. Тухайн үед очсон албан хаагчид согтуу байсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Манай гал унтраах ангийн дарга өглөө ээлжийг нь хүлээлцүүлдэг. Манайд эмч ажилладаг. Эмч давхар даралт зэргийг нь үздэг. Энэ чинь өөрөө хариуцлагатай алба. Харин айлын найран дээр байсан ганц нэг хүмүүс гүйж ирсэн байдаг. Тэр хүмүүс шаланк холбох зэрэг зүйл дээр оролцсон байдаг. Тэр хүмүүс гал гарчихсан байна гэж сонсоод өөрсдөө ажилладаг болохоор ганц нэг хүмүүс ирсэн байдаг. Түүнээс тухайн үед очсон манай ажилчид архи ууснаас болоод хариуцлага алдаж ийм зүйл болоогүй. Манайхан нэхэмжлэгчийн гэрт очоод чүдэнз зураад шатаачихсан юм биш. Галын аюулгүй байдлаа хангах нь иргэн хүний өөрийнх нь хариуцлага. Гэр 6-7 минутад бүрэн шатдаг. Зуны модон байшин 7 минутад бүрэн шатдаг. Гал гарахыг анх харсан хүн хаалгыг нь онгойлгоод ус цацсан байдаг. Хаалгыг нь онгойлгохоор тархалт нь улам ихэсдэг. Дараа нь тэр хүн худгийн хүнд очиж хэлсэн байдаг. Энэ хооронд их хугацаа алдсан байгаа. Объектын хоорондын зай алдагдсан байдаг. Гэрээ байшингийнхаа ар талд хураачихсан, машин шахаад тавьчихсан, хажуу талынх нь айл ойрхон байсан. Ийм байрлалтай байхад хажуу талынх нь айл руу гал оруулаагүй, хашаанд байсан машин, гэр хоёрыг нь холдуулсан байдаг. Байгаа хэмжээнд тохируулан ажилласан байхад цаг хугацаа алдсан гэж байна. Манайд энэ мөнгийг төлөх мөнгө ч байхгүй. Төлнө гэсэн журам ч байхгүй. Галыг байгаа хэмжээнд унтраах нь бид нарын үүрэг. Бид нар үүргээ гүйцэтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн иргэний хэргийн шүүх хуралдаанд Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээл зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу Дундговь аймгийн газрыг төлөөлж иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Иргэн *******ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас гал түймрийг унтрааж чадаагүй учир иргэн *******т 35686000 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа боловч гал гарсан объект дээр гал унтраах бүрэлдэхүүн ирэх үед галын тархалт ихэссэн байсан нь гэрч, хариуцагч, нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна. Хэрэв газрын албан хаагч нарын буруутай үйлдэл байгаа бол галын улмаас шатсан гэх 35686000 төгрөгийн эд зүйлсийн хохирлыг бүхэлд нь хариуцах боломжгүй юм. Мөн албан хаагчдыг буруутай гэж үзэж байгаа бол гамшгаас хамгаалах тухай хууль болон гал унтраахтай холбогдсон ямар хууль, дүрэм, журмын ямар заалтыг, хэрхэн зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан болохыг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 35686000 төгрөгийн хохирол учирсныг нотолсон гэх үнэлгээний дүгнэлт нь үндэслэлгүй, дээрх эд зүйлс нь хохирогчийнд байсан эсэх нь тогтоогдохгүй, эд зүйлсийг үнэлэхдээ хэт тойм байдлаар үнэлсэн нь эргэлзээтэй байна. Тухайлбал хүүхдийн 4 улирлын хувцас 8000000 төгрөг, эмэгтэй хувцаснууд 4 улирлын 4500000 төгрөг гэх мэт тодорхойгүй эд зүйлсийг үнэлсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх саналтай байна гэв.

 

Анхан шатны шүүх:

 

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасныг баримтлан *******ийн Дундговь аймгийн газрын дарга *******д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 35686000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид 336380 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар  сарын  15-ны өдрийн 139/ШШ2016/00374 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан заалтыг дурьдан ОБХ-ийн албан хаагч нарт  Дундговь аймгийн хэлтсийн даргын 2014 оны 9 сарын 5-ны өдрийн Б/25 дугаартай “Албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалаар арга хэмжээ авсан байна гэжээ.

Шүүх шийдвэртээ дурьдсан энэхүү үндэслэлээрээ хэлтсийн  албан хаагч нарын буруутай үйлдэл байсан болох нь тогтоогдсон мэтээр дүгнэсэн атлаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

2.Хавтаст хэргийн материалд авагдсан Сайнцагаан сумын Үнэ тогтоох комиссын үнэлгээгээр  үнэлэгдсэн 52 нэр төрлийн  эд зүйлийн үнэлгээг үндэслэлгүй, эд зүйлс нь нэхэмжлэгчид байсан эсэх нь тогтоогдохгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар бүрдүүлээгүй нотлох баримт хэмээн дүгнэжээ.

2014 онд манай байшинд гал гарсан гэх мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авч гал гарсан шалтгааныг тогтоох ажиллагааг хийх явцдаа мөрдөн байцаагчаас тогтоол үйлдэн холбогдох албан тушаалтнуудаар үнэлгээ гаргуулсан байдаг. Дээрх үнэлгээний талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ямар нэгэн маргаан гаргаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар  хариуцагч нь эсрэг талын тайлбар, түүнийг нотлох баримттай танилцаж, тайлбар, хүсэлт өгөх эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүх хэргийн оролцогчийн гаргаж ирүүлсэн нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрдүүлээгүй  баримт хэмээн нотлох баримтаар үнэлээгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэлтсийн дарга *******д холбогдуулан  гаргасан бөгөөд ******* нь ажил олгогч биш учир нэхэмжлэлийг хариуцах этгээд биш хэмээн үзжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагч нь аймгийн газарт холбогдуулан түүнийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэдгээр нь  дарга Я.Алтанхундагыг хариуцагчаар татан оролцуулсан ба энэ тухайгаа манай өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тодруулж тайлбарласан. Мөн хариуцагч талаас ч тухайн маргааны хариуцагчаар хувь хүн биш төрийн байгууллага оролцож байгаа гэдгийг бүрэн ухамсарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын эрх, ашиг зөрчигдсөн хэмээн үзэж прокурорыг шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргасан. Хүсэлтийг шүүх нь өөрөө хангаж прокурорыг шүүх хуралдаанд оролцуулах тухай шийдвэр гаргасан юм.  Хариуцагч байгууллага болон шүүх нэхэмжлэлийн хариуцагчаар төрийн байгууллага оролцож байгаа гэдгийг дээрх үйлдлүүдээрээ хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэлийг хувь хүнд холбогдуулан гаргасан хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар гал унтраах аврах ажиллагааг цаг алдалгүй шуурхай явуулсан гэж үзэх боломжгүй ба энэ нь анх хэдэн цагт дуудлага хүлээн аваад хэдэн минутын турш аврах ажиллагааг явуулсан болох нь эргэлзээтэй, галын байцаагчийн гаргасан акт дүгнэлт болон хариуцагчийн гаргасан тайлбар зэрэг нь эрс зөрүүтэй байхад шүүх түүнийг анхаарч үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг  ноцтой зөрчсөн байна.  

Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн газрын ажилтнуудын албан үүргээ цаг алдалгүй шуурхай биелүүлээгүйгээс орон байр, улмаар байшинд байсан эд зүйл гал түймрийн улмаас бүхэлдээ шатаж үгүй болсон гэх үндэслэлээр тухайн байгууллагын дарга *******ар эд зүйлийн үнийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар нь хуулийн этгээд байхаар зохицуулсан байна. Гэтэл нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хуулийн этгээдэд бус хэлтсийн дарга *******д холбогдуулан гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т хуулийн этгээдэд холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийг хуулийн этгээдийн оноосон нэр хаяг, оршин байгаа газрыг нэхэмжлэлд тусгах, уг хуулийн 65.1.11-д энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал 65.1.11-т зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах зохицуулалтыг хуульчилсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаны үр дагаварт нэхэмжлэлийг шүүх хүлээн авахад саад болж буй зөрчлийг засаж, шүүхэд дахин хандсанаар  уг хуулийн 3 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь баталгаатай хэрэгжих боломжтой.

Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн Дундговь аймгийн газарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэж, уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн атлаа “... ******* ажил олгогч биш учир нэхэмжлэлийг хариуцах этгээд биш...” гэж үзсэн,  энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэл болсон талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийг зөрчсөн төдийгүй шүүх дээрх үндэслэлээр  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх ноцтой зөрчигдсөн байна. 

Шүүх хариуцагч байгууллагын хүсэлтээр гэдэг хүнийг шүүх хуралдааны үед гэрчээр дуудаж мэдүүлэг авчээ.

Хавтаст хэргийн 72-94 дүгээр талд  *******ийн байшин шатаж, хохирол учирсан гэх хэрэгт  эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалын хуулбарууд  байгаа ба шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн нь хариуцагч байгууллагын ажилтан, улмаар гал түймрийг унтраах ажлын хэсгийг ахалж оролцсон, мөн тухайн эрүүгийн хэрэгт мөрдөн байцаагчийн тогтоолын дагуу шинжээчийн хувиар оролцсон гэх үйл баримтууд тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримт нь Иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох эсэх нь тухайн нотлох баримтанд талууд маргаантай эсэхээс хамаардаг. Гэтэл тухайн нотлох баримтын хувьд талууд маргаантай, уг маргаантай нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болжээ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг маргааны бодит байдлыг тогтоох, түүнтэй холбоотой үйл баримтыг мэдэх хэн ч гэрч байж болох боловч шүүхээр хянан хэлэлцэгдэж буй хэрэгт гэрч ямар нэгэн сонирхолгүй байх ёстой.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээч шинжилгээ явуулах, уг хуулийн 16.1.4-т хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, 16.1.5-д шинжээчээс тухайн хэргийн талаар хийсэн шалгалтын материал нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болсон байвал шинжээчийг татгалзан гаргах үндэслэл болох талаар хуульчилсан.

Хэдийгээр гэрч шинжээчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх нь талуудын хүсэл, сонирхлоор хийгдэх ажиллагаа хэдий ч гал унтраах багийн бүрэлдэхүүнд орж ажилласан этгээд өөрөө байшин шатаж хохирол учирсан гэх эрүүгийн хэрэгт шинжээч, хохирол нэхэмжилсэн иргэний хэрэгт гэрчээр оролцсон явдал нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх болон  шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Шүүхээс үзлэг хийх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар шүүх хуралдааны явцад үзлэг хийх ажиллагааг явуулжээ. Үзлэг хийх ажиллагаа нь  уг хуулийн 48.1-д заасан журмын дагуу явагдаж, үзлэгийн ажиллагааг бэхжүүлсэн тэмдэглэл нь хуулийн 51.4 51.5, 51.7-д нийцэж  байх ёстой. Гэтэл шүүх хуралдааны явцад үзлэгийн тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар биш шүүгчийн туслахаар хөтлүүлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-д тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон буюу байлцсан бүх хүн уншиж танилцах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тэдэнд тайлбарлаж өгөх талаар хуульчилжээ.

Үзлэгийг хаана хийсэн, хэдэн цагт эхэлсэн нь тодорхойгүй, тэмдэглэлийг байлцсан бүх хүмүүст уншиж танилцуулсан эсэх нь уг тэмдэглэл болон шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдахгүй, хөндлөнгийн 2 гэрчээс үзлэг явагдсаны дараа  түүнийг байлцуулан хийсэн үзлэгийн явц, үр дүнг баталгаажуулж өгөх талаар асуулт асуугаагүй, санал гаргах эрхийг эдлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүхээс хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  12 дугаар сарын 15-ны өдрийн 139/ШШ2016/00374 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336380 / гурван зуун гучин зургаан мянга гурван зуун наян/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                    ШҮҮГЧИД                            Н.НАСАНЖАРГАЛ

                                                              Ц.ОТГОНЦЭЦЭГ