| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0163/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/165 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч М.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мхолбогдох эрүүгийн 2038001210190 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Мнь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар баг 4-8 тоотод оршин суух иргэн Б.Сгэрээс хүрэн өнгөтэй үстэй дээлийг нууцаар хууль бусаар авч 550.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Мнь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар баг 4-8 тоотод оршин суух иргэн Б.Сгэрээс хүрэн өнгөтэй үстэй дээлийг нууцаар хууль бусаар авч 550.000 төгрөгний хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038001210190 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Ммөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Сэргэлэнбаясгалангийн гэрт байсан хүрэн өнгийн үстэй дээлийг өмсөөд гэрээс нь гарахдаа гэрийг нь цоожлоод түлхүүрийг нь үүдний довжоон доогуур нь хийгээд явсан…Сэргэлэнбаясгалангийн дээлийг нь авчирч өгчөөд буцаад гэрлүүгээ хөдөө гарсан. Би тухайн дээлийг эргүүлж эзэнд нь хүлээлгэж өгсөн...Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Дээлэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Хохирогч Д.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрт Төмөрбулаг сумын 1-р багийн иргэн М.Мгэдэг залууг орхиод хөдөө яваад нэг хоноод 01-р сарын 08-ны өдөр ирэхэд манай гэрт байсан ягаан өнгөтэй сэгсүүргэн үстэй дээл байхгүй болсон байна гэж манай хүү Сэргэлэнбаясгалан надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,
Гэрч Б.Смөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг хөдөө явахад миний үстэй дээл гэрийн баруун талын авдар дээр байсан. Харин хөдөөнөөс ирэхэд үстэй дээл байхгүй болсон байсан. Намайг ирэхээр М.Мгаднаас ирээд юуч хэлээгүй мотоциклио аваад явсан. Явсны дараа үстэй дээл алга болсныг мэдээд М.Моос утсаар асуух гэсэн сүлжээ унаад байхаар нь манай найз охин Уянга мессеж бичээд асуухад чиний хөлстэй дээлээр би яадаг юм гээд уурлаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч Б.Умөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөдөөнөөс ирэхэд үстэй дээл байхгүй болсон байсан. Сэргэлэнбаясгалан бид хоёрыг ирэхээр М.Мгаднаас ирээд юуч хэлээгүй мотоциклио аваад явсан. Явсны дараа үстэй дээл алга болсныг мэдээд М.Моос утсаар асуух гэсэн сүлжээ унаад байхаар нь би М.Мын утас руу мессеж бичээд асуухад би хөдөө байна, чиний хөлстэй дээлээр би яадаг юм гээд уурлаад байсан...Төмөрбулаг сумын төв гудаманд М.Мтой таараад чамаас өөр хэн авдаг юм гээд хэлхэд тэр дээлээр чинь би яадаг юм авчирч өгнө. Нэг бол одоо дагаж очоод ав гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 22-23-р хуудас/,
Хохирогч Д.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038001210190 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Мнь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар баг 4-8 тоотод оршин суух иргэн Б.Сгэрээс хүрэн өнгөтэй үстэй дээлийг нууцаар хууль бусаар авч 550.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Ммөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Д.Б/хх-ийн 9-11-р хуудас/, гэрч Б.С/хх-ийн 12-13-р хуудас/, гэрч Б.У/хх-ийн 14-15-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Дээлэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 22-23-р хуудас/,
Хохирогч Д.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч М.Мнь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч М.Мнь Б.Сгэрээс үстэй дээл хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлж, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Мнь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Мнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038001210190 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Онход М.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Мд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2038001210190 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР