Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 015

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Д.*******гийн нэхэмжлэлтэй Ц.*******д холбогдох гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь Ц.******* хоёр охины хамт амьдардаг. Бид 2000 онд гэр бүл болсон. Ц.******* нь согтууруулах ундаанд ихээхэн дуртай. Суусан үедээ агсам согтуу тавьж гэр орон болон бусад эд материал бусдын эд материал биед гэмтэл учруулж сэтгэл санааны гүн хямралд оруулдаг. Мөн бусдыг эрүүл мэндээр нь хохироож тэдгээрийн эмчилгээ болон замын зардлыг би болон гэрийн эдийн засгийн банкнаас зээл авах хувь хүнээс мөнгө авах замаар төлдөг. Энэ байдалд хэзээ ч санаа зовохгүй архи ууж архины мөнгө нэхэх өгөхгүй бол доромжлох, ажлын байранд ирж орилж хашгирах цохих гэж хөөх зэргээр айлган сүрдүүлдэг. Үүний улмаас цагдаад дуудлага өгч удаа дараа баривчлах торгуулах шийтгэл авч байсан...Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Д.******* миний бие нь Ц.*******д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаататгалзсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийгхэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ