Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 870

 

                                   2020/ШЦТ/870

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга  Б.Билэгжаргал,                           

улсын яллагч Б.Ганзориг,

иргэдийн төлөөлөгч Э.Болорсүх,

насанд хүрээгүй хохирогч Г.Ариунжаргал, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Энх-Амгалан, тэдний өмгөөлөгч Г.Нарантуяа,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав, Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Эт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01970 2071 дугаартай хэргийг 2020 оны 04 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн М. Э, 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Улаанбаатар” хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 102 дугаар сургуулийн 11в ангийн сурагч, ам бүл 3, ээж дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 26 дугаар гудамжны 688 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж ял хойшлогдсон, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч М.Э нь 2017 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 22 дугаар гудамж, 528 тоотод бага насны буюу 11 нас, 10 сартай Г.Ариунжаргалыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсондоо гэмшиж байна. Үүнд буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Г.Ариунжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хичээл тарахад 18 цаг, 45 минут болж байсан. Хичээлээ тараад сургуулиас гарахад М.Э найзуудтайгаа шатны дээр зогсож байсан. Тэгээд С.Сүх-Эрдэнэ гээд найзыгаа дөхүүлж өгнө хамт алхъя гэхээр нь хамт алхсан. Тэр үед би Эаас гурван анги дүү байсан. Тэгээд алхаж байхад нэг байшин руу орж үзэцгээе сүнстэй гэсэн гэхээр нь бөөнөөрөө цонхоор нь орсон. Тухайн байшин дотор ор, хог, архины шил гээд янз бүрийн эд зүйл байсан. Тэгээд М.Эын найзууд гараад явсан. Тэгэхэд М.Э намайг хүчээр дараад миний өмдийг тайлсан, хүчиндсэн. Би эсэргүүцсэн боловч дийлээгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Энх-Амгалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 11 нас, 10 сартай охины хөх нь ургасан байх уу? Би М.Эыг шүүх хурал дээр юу яриад байгааг ойлгохгүй байна. Би өөрийн өсгөсөн охиноо хүчиндүүлчихээд хөтлөөд нэг жил гарангийн хугацаанд цагдаа, шүүхийн байгууллагаар явж байна. Мөн М.Э энэ талаар олон хүүхдүүдэд тараачихаад ийм зүйл яриад зогсож байгаад гайхаж байна. Сургуулийн сайн сурагч гэдэг бол худлаа. Сайн хүүхдийн дүр эсгэсэн сонин хүүхэд байна. Бид нар шүүхийн байгууллагаар нэг жил гаран явж байна. Энэ хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлмээр байна. Бид нарт нэхэмжлэх зүйл байхгүй, гол нь хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл: Г.Ариунжаргал нь хэдэн настай болохыг тоолоход: 2017 оны 04 дүгээр сард буюу гэмт хэрэг гарсан хугацаанд Г.Ариунжаргал 11 нас, 10 сартай

Насанд хүрээгүй хохирогч Г.Ариунжаргал:

2005 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн.

2006 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1 нас.

2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2 нас.

2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3 нас.

2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 4 нас.

2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 5 нас.

2011 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 6 нас.

2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 7 нас.

2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 8 нас.

2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 9 нас.

2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 10 нас.

2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 11 нас.

2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 12 нас, 2017 оны 12 дугаар сарын байдлаар 12 нас, 6 сартай байсан байна. Одоо 2019 оны 06 дугаар сард 14 нас, 01 сартай болохыг тодорхойлов. /хх-20/, хохирогч Г.Ариунжаргалын төрсний гэрчилгээний хуулбар /хх-21/,

Насанд хүрээгүй хохирогч Г.Ариунжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 102 дугаар сургуульд сурдаг байсан. Би Мөнхдалайгийн Э гэдэг хүүхэдтэй анх 2017 оны дундуур санагдаж байна Фэйсбүүкээр танилцаж байсан. Тэр өмнөөс өмнө 102 дугаар бүрэн дунд сургуульд сурч байхад сургууль дээр тааралддаг мэндийн зөрүүтэй зүс мэддэг болсон байсан. Ингээд 2017 оны зун найзуудтайгаа сургуулийн гадна сууж байхад Э найзуудынхаа хамт ирээд надтай юм яриад суудаг болоод бид 2 үерхдэг болсон, яг хэдэн cap гэдгийг сайн мэдэхгүй байна. Бид 2 үерхээд шинэ буудал автобусны буудлын орчим гадна уулздаг байсан, үерхдэг хирнээ Э бид 2 байнгын уулзаад байдаггүй байсан, би одоо он cap өдрийг нь санахгүй байна, ямарч байсан Э бид 2 үерхдэг болоод 3 cap орчим болсон, 2017 онд манай дээд ангийн хүүхэд болох Э нь намайг хичээлээ тараад явж байхад сургууль дээр байсан ба намайг нэг тийшээ хамт явчаад ирье гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Тэр үед Этай хамт Сүх-Эрдэнэ, Дархаа нартай хамт өөр нэг хүүхэд байсан би нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд намайг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг эзэнгүй байшинд аваачсан. Тэгээд байшин дотор Э намайг дагуулаад орсон. Тухайн үед манай хичээл 18 цаг 45 минут гэж тараад явсан ба өвлийн улирал байсан болохоор харанхуй болсон байсан . Тэгээд надтай уулзаад одоо хэнийг санахгүй байна нэг найзыг нь хүргэж өгчихөөд ирье шинэ буудлын зүг рүү алхацгаасан, Э бид 2-той Сүх-Эрдэнэ, Анхбаатар, өөр нэрийг нь мэдэхгүй 2 хүүхэд байсан. Тэгээд дээшээ Дарь-Эхийн шинэ буудал руу алхаж байгаад ийшээ хальт орчихоод ирье гээд Э хэлээд бид нар дагаад сэлбийн 22-р гудамж руу орсон чинь нэг нийтийн байрны хажуу талын хуучин хашаан дотор цонх хагархай хаалга түгжээтэй эзэнгүй муу байшин руу хагархай цонхоор нь бид нар орцгоосон. Биднийг ороход гадаа харанхуй байсан учраас дотор талдаа ямар гэрэл гэгээ байгаагүй учир Э гар утасныхаа гэрлийг тусгаад хажуу талынх нь модон хаалгатай өрөө рүү Э бид 2 орсон. Өрөөнд ороход хуучин модон ширээ дээр нь унтраастай лаатай хажуу талдаа 2 жижиг буйдан, нэг матрас харагдсан, газраар нил архины шил байгаа харагдсан. Тэгсэн чинь Э гар утасныхаа гэрлийг тусгаж харж байснаа шууд матрас руу түлхэж унагангуутаа нүүр лүү алгадсан тэгээд дээр гараад 2 гар барьж байгаад өмд тайлсан тэгэхээр нь би өмдөө татах гэхээр нь чадахгүй байсан тэр хооронд Э өмдөө тайлаад надтай бэлгийн харьцаанд орсон, ингээд би эсэргүйцээд ноцолдсоор байгаад ойролцоогоор бараг 30-аад минут болоод Э дуусаад боссон. Тэгээд би харанхуйд өмдөө өмсөөд гарах гэхэд харанхуй болохоор нь гарч чадаагүй байж байгаад Этай зэрэщэж гараад урагшаа зам руу гараад такси бариад гэрлүүгээ харьсан. Манай гэр тухай үед 32-ын орчим нийтийн байранд байсан юм. Тэгсэн чинь маргааш нь босч чадахгүй хэвлийгээр нил өвчин орсон байсан, тэгээд би айгаад гэрийнхэндээ хэлж чадахгүй байсан.

Тэгээд тэрнээс хойш Э фэйсбүүк чатаар холбогдоод надаас мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэхээр би чамайг сургууль чинь онигоо болгож чадна шүү гэж сүрдүүлдэг болсон, надтай үерхдэг байхдаа надад ээжээс мөнгө ирдэгийг мэддэг байсан болохоор тэгээд мөнгө нэхээд би Эын шилжин очсон 127 дугаар сургууль дээр аваачиж өгдөг эсвэл манай сургууль дээр ирчихсэн байдаг байсан тэгээд би өдөрт л 10-30 төгрөгийг өдөр болгон өгдөг байсан тэгэхээр яг хэдэн өдөр хэдэн cap мөнгө өгсөнийг сайн санахгүй байна. Тэрнээс хойш 1 cap гарангийн дараа сургууль дээр Э нь надтай унтсан гэж яриа тараасан байсан. Өөр ангийн хүүхдүүд Эыг чамтай унтчихсан юм уу Э тэгж яриад яваад байна лээ гэдэг байсан... гэсэн мэдүүлэг / хх-32-32/, /хх-34-35/,

Гэрч Т.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Г.Ариунжаргал нь 2005 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орхон-Уул аймагт терсөн миний төрсөн эгч Гүндэгмаагийн 2 дахь охин болон мэндэлсэн. Дээрээ нэг эгчтэй, айлын бага хүүхэд юм. Бага насаа Орхон-Уул аймагт Эрдэнэт хотод 3 нас хүртлээ байж байгаад 3 наснаасаа хойш буюу 2008 оноос хойш Улаанбаатар хотод манай гэрт ирсэн. Манайд ирсэн шалтгаан нь аав Хаянхярваагийн Чинбат, ээж Түдэвдоржийн Гүндэгмаа нар нь гэр бүлийн асуудлаас болж салаад хүүхдүүдээ манай гэрт түр байлгахаар ирсэн. Энэ угацаанд Г Ариунжаргалын эцэг, эх нь салж нийлээд салж нийлээд байсан ба энэ 2008 онooc хойш манайд байж байгаад 2 дугаар ангиад байхад ээж нь нэг удаа ирж авсан яг он сарыг санахгүй байна 2013 байна уу 2014 оны үед ээжтэйгээ хамт байсан. 2017 оны 07 дугаар сард ээж Гүндэгмаа нь Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан ба 2 охиндоо Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 32-н тойргийн тэр хавьд нийтийн байр түрээслэж үлдээгээд явсан. Тэгээд хэсэг хугацаанд нийтийн байр түрээслэж байгаад болиод Сансарын тэнд байр түрээслэж байсан юм.

2018 оны 10 сарын үед байх Ариунжаргалын эгч Золжаргал над руу залгаад Ариунжаргалын багш нь залгаад хичээлдээ явахгүй байна сурлага нь муудаад байна гадуур тэнээд байна гээд ярьж байна гээд над руу утсаар ярьсан юм. Тэгээд Ариунжаргалыг хайж түрээслэж байсан байрныхан тэр хавьд хүүхдээс асуухад Хулан гэж найзындаа байгаа талаар хэлсэн тэгээд тухайн үедээ очоод яагаад хичээлдээ явахгүй байгаа талаар асуухад хичээлдээ явмааргүй байна гэхэд нь хичээлдээ яв гээд эгчид нь хүргэж өгсөн юм.

Тэгээд өвөл байх дахиад эгч нь над руу залгаад хичээлдээ явна гэж гараад 2 хоног гэртээ ирсэнгүй утас руу нь залгахаар авахгүй байна гэсэн. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Фейсбүүктэй байнга байсан боловч бидэнд ямар нэг хариу бичихгүй байсан тул бид нар өөрийнхөн үеийн эрэгтэй хүүхдээр чат бичүүлж 25 дугаар эмийн сангийн  КФС хоолны газар дээр уулзахаар тохирч тэндээс олж аваад би гэртээ авчирсан юм.Тэгээд манай гэрт байж байгаад нэг найз нь дуудаад байна гээд гараад явсан тэр гарсан өдрөө ирээгүй ба би фейсбүүк чатыг нь өөрийн утсан дээр хийлгэсэн байсан тэгтэл нэг найз охинтойгоо кино үзэх талаар бичсэн байсан тул би тэнд нь очиж байж байгаад гараад явсан.

Тэгээд ямар учраас ингээд гэртээ ирэхгүй байгаа талаар нь асуухад би хичээлд явмааргүй бвйна гэртээ ч баймааргүй байна гээд байсан. Тэгээд илүү сайн ярилцаж үзэхэд манай дээд ангийн Э гэж хүүхэд намайг балгасанд оруулаад хүчиндсэн юм. Тэрнээс хойш байнга мөнгө нэхээд өгөхгүй бол чамайг онигоо болгоно гээд намайг янхан гээд тараасан байна. Тэгээд сургуулийн хүүхдүүд нь чамайг тэгж байна ингэж ярьж байна үнэн үү гэж асуугаад байхаар нь сургуулиа хаясан талаар хэлсэн тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж өргөдел гаргасан юм... гэсэн мэдүүлэг /хх-37-39/,

Гэрч Д.Далайдорж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2017 оны өвөл шинэ жил дөхчихсөн сургууль дээрээ явж байтал манай үеийн хүүхдүүд коридорт Далайдоржийн дүү Ариунжаргал нь манай дээд ангид сурдаг Этай унтсан гэж ярьж байхыг нь сонссон. Тэр үед надад маш эвгүй сэтгэдэл төрж байсан. Тэгээд энэ хэргийн талаар энэ жил эгч ярьсан тэгэхээр нь би сонссон зүйлээ хэлсэн. 2018 оны 05 дугаар сард сургууль дээр Ариунжаргалын утсыг үзсэн чинь Эаас "хүрээд ирээ 2 охин дагуулаад ир" гэсэн чат бичсэн байсан би тэр чатыг нь уншаад энэ юу болж байна гэж хэлэхэд Ариунжаргал юм хэлээгүй, үүний дараахан хэд хоногийн дараа Энх-Амгалан эгчийн гэрт санаандгүй Ариунжаргалын утсаар тоглож байтал Эаас Ариунжаргалын утсанд чат ирсэн тэгэхээр нь унштал "РС-нд хонох гэж байна 5000 төгрөг явуулчих, чи юун сүртэй юм бэ за за зайл зайл" гээд чат биччихсэн байсан… гэсэн мэдүүлэг /хх-43-44/,

    Гэрч Э.Дарханбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би М.Этай найз нөхөдийн холбоотой, бид 2 бага ангидаа 102 дугаар сургуулийн нэг ангид суралцаж байсан юмаа, би одоо бол хөдөө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р дунд сургуулийн 10а ангид сурдаг, аав, ээж маань Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг учраас амралтаараа ирэхээр Э болон Бүрэнжаргал, Анхбаатар нартай уулздаг юм. Өөр ямар нэгэн холбоо байхгүй.Би Г.Ариунжаргал гэдэг охины талаар сайн мэдэхгүй байна, Этай үерхдэг найз охин нь гээд нэг удаа PC тоглож байхад ирж байсан тэр үед л нэг удаа харсан...” гэсэн мэдүүлэг, /хх 53-54/,

      Гэрч Х.Анхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би М.Э, Б.Ариунжаргал нарыг танина. М.Э нь надтай хамт 1-6 дугаар анги хүртэл нэг ангид сурч байгаад манай анги 6 дугаар ангиа төгсөөд тарахад М.Э 7а ангид би 7г ангид хуваагдаад орсон. Тэрнээс хойш найзалдаг болоод хааяа нийлж РС тоглодог болсон. Тэгээд Эын найз охин нь Ариунжаргал гэдэг охин бид нар дээр ирээд байдаг байсан. Анх ирэхэд нь манай хамаатны охин гээд байдаг байснаа сүүлд нь манай найз гэж хэлж байсан. Тэгээд нэг өдөр бид нарыг 102 дугаар сургуулийн ар талын РС тоглоомын  газар тоглож байхад Ариунжаргал орж ирээд тэр үед нь бид нарын цаг дуусаад харих гээд гарцгаасан юм. Тэгсэн чинь хэн нэг нь сүнстэй байшин орох уу гээд бид нар алхаад очсон, яг тэр үед манай ах Дөлгөөн утсаар яриад дуудахаар нь ахын гэр лүү ороод мөнгө авчихаад 2, 3 минут болоод эргээд гарч ирсэн чинь манай найзууд урдаас гараад ирсэн юм. Тэгээд бүгдээрээ тараад харьцгаасан. Би уг сүнстэй гэх байшинг зааж өгч чадна, учир нь манай ахынх хажуу талд байсан юм, Би Э, Ариунжаргал 2 юу хийснийг мэдэхгүй ээ, намайг урагш харсан хагархай цонхоор нь ороход хойд талынх нь өрөөнөөс гэрэл тусгаад нөгөө хэд гарч ирж байсан болохоор намайг байхгүй хойгуур юу болсоныг мэдэхгүй байна. Би цагийг нь үнэхээр сайн санахгүй байна. Э, Ариунжаргал 2-ыг унтсан гэж Бүрэнжаргал хэлэхэд нь бид нар итгээгүй өнгөрсөн. Яагаад гэвэл тэр найз охин Б.Ариунжаргал нь насаар их бага жаахан охин учраас ерөөсөө итгээгүй.

Б.Ариунжаргал өөрийгөө тэдэн настай гэж танилцуулж байгаагүй, харахад биеэр жаахан биетэй, бид нарыг 9-р ангид байхад 7 дугаар анги гэж байсныг бодоход их жаахан хүүхэд байсан...гэсэн мэдүүлэг / хх 56-57/,

Гэрч С.Сүх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Г.Ариунжаргалтай 2015-2016 онд үерхэж байсан түүний дараа манай найз М.Этай үерхэх болсон. Г.Ариунжаргал надтай үерхэж байхдаа даруухан охин байсан. Би 8 дугаар ангидаа байсан санагдаж байна. Э, Бүрэнжаргал, Наранцэнд, Анхбаатар бид нар 102-р сургуулийн ойролцоох РС тогтоомын газар сууж байхад Ариунжаргал, Э өөрөө ирсэн. Тэгээд манай гэрийн урд талын гудамжинд байдаг эзэнгүй байшин руу бөөнөөрөө хамт ирээд тэр байшин руу Наранцэнд бид хоёр орохгүй шууд гэртээ ирсэн. Э, Ариунжаргал, Бүрэнжаргал, Анхаа нар үлдсэн. Наранцэнд бид хоёр хамаатан нэг хашаанд амьдардаг байсан. Наранцэнд бид хоёрыг гэртээ харьсаны дараа ямар үйлд явдал болсныг мэдэхгүй. Сүүлд нь Э надад Ариунжаргалтай унтаж үзсэн тухай хэлж байсан. Надад болон найзууддаа л Ариунжаргалтай үерхэж байгаад унтсан л гэж зүгээр хэлж байсан өөр бусад хүмүүст энэ тухай ярьж байгаагүй байх...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/,

Гэрч Б.Сайнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.. Би Этай 4-5, 8-9 дүгээр ангидаа хамт нэг ангид суралцаж байсан найзууд. Ариунжаргалыг сайн танихгүй Этай үерхэж байсныг нь мэднэ. Э 8 дугаар ангидаа энэ яриад байгаа охинтой үерхэж байсан. Би 8 дугаар ангид байхдаа миний санаж байгаагаар 2017 оны 11 дүгээр сарын үед байхаа Э, Анхбаатар, Сүх-Эрдэнэ, Бүрэнжаргал нарын хамт 102 дугаар сургуулийн ойролцоо РС тогтоомын газар тоглож байхад 18-19 цагийн орчим Ариунжаргал Этай уулзан гэж ирсэн. Тэгээд тэндээсээ буюу Дарь-эхийн хуучин эцсээс шинэ буудал хүртэл 1 км хүртэл алхаж яваад манай гэрийн урд гудамжинд байдаг эзэнгүй байшингийн гадаа ирээд бид нар бөөнөөрөө тэр байшинтай хашаа руу орсон. Тэгээд л тэр байшинд Сүх-Эрдэнэ бид хоёр оролгүй хашаан дотор нь дөнгөж орчихоод буцаж гараад гэртээ харьсан. Би үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байж байтал Э саяхан над луу чат бичээд ярьсан чинь Ариунжаргал надтай үерхэж байхдаа унтаж, хэвтсэн талаараа цагдаад өгсөн байна. Чамайг цагдаагаас дуудах байх гэж хэлж байсан...”/хх-60-62/  гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Бүрэнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоо он, cap, өдрийг санахгүй байна, ямарч байсан цасгүй байсан санагдаж байна, нэг өдөр хичээл тараад бид нарын очиж тоглодог РС тоглоомын газарт Г.Ариунжаргал хүрээд ирсэн, тэгээд бид нар PC тоглоомын газраас гараад шинэ буудал руу алхацгаасан. Бид нар шинэ буудлаас салаад харьцгаадаг юм. Тэгээд шинэ буудал руу алхаж байхад хэн нэг нь нийтийн байрны хажуугийн хуучин эзэнгүй байшин руу орох санал гаргаад орцгоосон, бид нарыг ороход урагш харсан цонх нь санагдаж байна онгорхой байхаар нь цонхоор ороход дотроо харанхуй байсан болохоор Э гар утасныхаа гэрлийг асааж харахад зүүн зүүн гар талд нэгн буйдан байсан, нэг жижиг өрөөтэй байхаар нь ороход цонхын голд хананд шахсан ширээтэй, орны матрас баруун талдаа байрлуулсан газраар шороо тоос шороо болсон бохир газар байсан. Тэгээд одоо хэн байсныг санахгүй байна, лааг нь асаасан тэгээд удалгүй Анхбаатар, бид 2 гадагшаа гарсан санагдаж байна. Тэгээд гадаа бие ;!асчихаад буцаад орж ирэхэд Э, Ариунжаргал хамтдаа сууцгааж байсан. Тэгээд тэндээсээ гараад харьцгаасан.Би тэр өдөр Э, Ариунжаргал нар бэлгийн харьцаанд орсон гэж мэдээгүй, уг үйл явдал болсоны маргааш өдөр нь би Ариунжаргалтай унтсан бэлгийн харьцаанд орсон талаараа надад хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-63-65/,

Гэрч Ч.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би дүү Г.Ариунжаргалтай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 63-29 тоотод хамт хоёулаа амьдарч байгаа ээж маань 2016 онд БНСУ-д ажиллаж амьдрахаар явсан түүнээс хойш дүү бид хоёр хамт амьдрах болсон. Надад Э гэх хүүхдийн талаар яриагүй. Болсон хэргийн талаар тодорхой ярьж байгаагүй. 6 дугаар ангид байхдаа өдөрт надаас ихдээ 5000 төгрөг, багадаа 3000 төгрөг авдаг байсан. Тэр үед манай хамаатны дүү Далайдоржоос би дүүгийнхээ талаар асуухад Ариунжаргал хоол унд авч идэж сургууль дээр харагддаггүй. Эрэгтэй хүүхдэд мөнгө өгөөд яваад байгаа тухай сонссон.. гэсэн мэдүүлэг /хх-69-71/,

Гэрч М.Амаржаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 102 дугаар сургуульд биеийн тамирын багш ажилтай. Эын анги удирдсан багшаар 2015 онд буюу 6 дугаар ангид байх үед нь анги дааж авч байсан. Тухайн үед сурлага, хүмүүжил сайн, удирдан зохион байгуулах ур чадвар сайтай өгсөн үүрэг даалгарыг цаг хугацаанд сайн биелүүлдэг анги хамт олондоо нэр хүндтэй маш сайн хүүхэд байсан... гэсэн мэдүүлэг /хх-72-73/,

Гэрч Г.Оюунтөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... би Эын бага ангийн багш байгаа юм. Би 1-5 дугаар анги хүртэл анги даасан багшаар ажиллаж байсан. 2-5 дугаар анги төгсөн хүртлээ анги дарга байсан. удирдан зохион байгуулах ажилдаа сайн. Ар гэрийн зүгээс эмээ, ээж хоёр нь их санаа тавьдаг. Сурлагаараа тэргүүний шилдэг хүүхэд байсан юм... гэсэн мэдүүлэг /хх 73-74/, Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-77/,

    Шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 576 дүгээр:

  1. М.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. М.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. М.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4. М.Э  нь  гэмт хэрэг     үйлдэгдэх үед  болон  гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчлөөгүй байна.
  5. М.Эын сэтгэцийн хөгжил нь насныхаа түвшинд байна.
  6. М.Э нь болсон явдалд дүгнэлт хийж үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрсэлж үзүүлэх чадвартай байна.
  7. М.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  8. М.Э нь хэрэг хариуцах чадвартай байна.
  9. М.Э нь СЭМҮТөвийн хяналтанд байдаггүй байна.
  10.  М.Эт албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна...гэх дүгнэлт /хх-н 77-79/, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-80/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9468 дугаартай:

  1. М.Э нь хурьцал үйлдэх чадвартай байна.
  2. Нэгдүгээр бүлгийн харъяаллын цустай байна.
  3. ДНХ-ийн бүтцийн дарааллыг биологийн шинжээч тогтооно.
  4. Бэлгийн замын халдварт өвчингүй байна гэсэн дүгнэлт /хх-82/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн 644 дүгээр:

  1. Г.Ариунжаргал нь F 43,24 Төрх үйлийн хямрал давамгайлсан дасан зохицохын эмгэгтэй байна. Энэ нь олдмол сэтгэцийн эмгэг юм.
  2. Г.Ариунжаргал нь хүчирхийлэлд өртөж сэтгэл зүйн гэмтэл авсны улмаас F 43,24 Төрх үйлийн хямрал давамгайлсан дасан зохицохын эмгэгтэй болсон байх магадлалтай.
  3. Г.Ариунжаргалын нь сэтгэцийн хөгжил нь хүүхдийн насны түвшинд байна. Хурц хоцрогдолгүй байна.
  4. Г.Ариунжаргал болсон явдалд өөрийн насны түвшинд дүгнэлт хийж үг яриа болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай.
  5. Г.Ариунжаргал нь харсан зүйлийн талаар мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай гэсэн дүгнэлт /хх-84-86/,

Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-87/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3648 дугаартай:

  1. Г.Ариунжаргал нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй насанд байна.
  2. Г.Ариунжаргал охин хальс хуучин хөндөгдсөн байна.
  3. Үтрээний арчдас наалдцанд үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй байна.
  4. Бэлгийн замын халдварт өвчин илрээгүй байна гэсэн дүгнэлт /хх-88/,

Төрсний гэрчилгээний хуулбар /хх-93/, Сурагчийн хувийн хэрэг /хх-101-107/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-110-111/, шийтгэх тогтоолын лавлагаа /хх 116-120/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-132/,

Гэрч Х.Ундрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 04 дүгээр сард Э, Ариунжаргал, Сүх-Эрдэнэ, Бүрэнжаргал, Наранцэнд нартай эзэнгүй байшинд очсон. Эзэнгүй байшин руу бид нар бүгдээрээ орох нь орсон тэгээд намайг манай ах утсаар дуудсан. Би шууд гараад явсан. Манай гэр тэр эзэнгүй хашааны хажууд байдаг голдоо нэг хашааны зайтай юм. Тэр үед Наранцэнд надаас түрүүлж гарч явсан санагдаж байна. Э надад чатаар Ариунжаргалтай унтсан гэж хэлж байсан. Хэзээ гэдгийг санахгүй байна. Одоо тэр чат нь миний утсан дээрээс устсан. Сэргээх боломжгүй. Тэр хаяг одоо байхгүй устсан. Байгаа. Би Ариунжаргалыг Эын найз мэддэг юм... гэсэн мэдүүлэг /хх 136-137/, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн прокурорын тогтоол /хх 141-142/,

Яллагдагч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ариунжаргалыг хүчиндээгүй. 2017 оны 04 дүгээр сард “РС” тогтоомын газар байхад өөрөө над дээр ирсэн. Тэгээд тэр эзэнгүй байшин руу Анхбаатар, Бүрэнжаргал, Наранцэнд Сүх-Эрдэнэ Ариунжаргал бид нар очсон чинь гаднаас нь Сүх-Эрдэнэ, Наранцэнд нар гэр рүү гээд явсан. Байшин дотор Бүрэнжаргал, Анхбаатар, Ариунжаргал бид нар орсон дараа нь Бүрэнжаргал, Анхбаатар нар тамхи татах гээд гарсан үед Ариунжаргал бид нар хоёр тэр байшинд үлдсэн. Бэлгийн харьцаанд орох саналыг хэн нэг санаачилж гаргаагүй эхлээд Ариунжаргал миний өвөр дээр ирж суугаад миний хөхийг барьдаа үеийнхнээсээ том байгаа биз дээ барьж үзэх үү гээд байсан тэгэхээр нь бэлгийн харьцаанд орсон. Би дур тавиагүй хальт нэг углаад больчихсон. 2-3 орчим минут үргэжилсэн байх. Ариунжаргал дур тавьсан үгүйг мэдэхгүй байна. Гадаа Анхбаатар, Бүрэнжаргал нар байсан болохоор эвгүй байсан. Тэр байшин ер нь хүйтэн байсан. Би Г.Ариунжаргалаас мөнгө төгрөг нэхэж авч байгаагүй ганц нэг удаа үерхэж байсан учраас 2000-3000 төгрөг гуйж авч буцаагаад өгч байсан. Би Ариунжаргалтай бэлгийн харьцаанд орсон тухайгаа найзууддаа л сонирхуулж ярьж байсан... гэсэн мэдүүлэг /хх 143-144/,

Гэрч М.Нарангарав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр эзэнгүй байшин нь Сүх-Эрдэнэ бид хоёрын гэр рүү явах замд нэг гудамжинд байдаг юм. Яг хэн нь нэг тэр байшин руу явах санаачлагыг гаргаагүй. Зүгээр замд байдаг болохоор орсон юм. Би Э Ариунжаргал нараас өөрсдөөс сонсож байгаагүй. Э надад ийм хэрэг болчихлоо цагдаа дээр намайг дуудаж шалгаж байгаа гэж хэлж байсан.... гэсэн мэдүүлэг, /хх-233-234/,

Гэрч Х.Ундрал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ариунжаргал зүгээр л Эыг дагаад байшин руу надаас түрүүлж цонхоор нь орсон Ариунжаргалд ямар хүч хэрэглэж албадсан зүйл байхгүй Намайг явах үед байшин дотор зогсож байсан. Э надад чатаар “ Би Ариунжаргалтай унтсан” гэж хэлж байсан. Тухайн үедээ энэ хоёр үерхэдэг байсан... гэсэн мэдүүлэг /хх-235-237/,

Гэрч Д.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “... Ариунжаргал анх манай байранд 2016 онд нүүж ирж байх үед нь Ариунбилэг бид хоёр танилцаж тэр үедээ найзалж байрны гадаа тоглодог байсан. 2017 оны хавар дулаахан байхад Ариунжаргал Ариунбилэг бид хоёртой хамт Сансарын тунель дээр явж байгаад үерхдэг бандитайгаа уулзана гэж хэлсэн тэр үед Тунель дээр Э хүлээгээд зогсож байсан. Этай тэр тунель дээр таарч танил болсны дараахан Ариунбилэг бид хоёрыг хамт байж байхад Ариунжаргал 102-т сурдаг байх үедээ хичээлээ тараад ирлээ гэж хэлээд уулзахдаа өөртөө бид хоёрт найз банди Этайгаа бэлгийн харьцаанд нэг эзэнгүй байшинд анх орж үзэж байсан гэж хэлж байсан. Тэр үед хүчиндүүлсэн гэж хэлээгүй хоёулаа сайн дураараа орсон гэж сонирхуулж ярьж байсан... гэсэн мэдүүлэг /хх 238-239/

 

      Гэрч Л.Ариунбилэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: “... Ариунжаргалтай 2016-2017 оны үед танилцаад найзалж байсан. Би нэг удаа Сансарын тунель дээр 2017 онп Ариунжаргалтай хамт явж байхад манай үерхдэг банди Тунель дээр хүлээж байгаа гэж хэлэхээр нь хамт явж байгаад Этай нь тааралдаад царайг нь харж байсан. Тухайн үед нүдний шилтэй намхан банди байсан үүнээс хойш Эыг таньдаг болоод ганц хоёр удаа уулздаг болсон. Үүнээс хойш Ариунжаргал Эаас салсан гэж өөрөө хэлж байсан. Ямар шалтгаанаар салсан талаар би мэдэхгүй надад шалтгаанаа хэлээгүй. Ариунжаргал манай найз Хулан бид хоёрт нэг удаа найз банди Этай байшинд сайн дураараа бэлгийн харьцаанд орж байсан гэж хэлж байсан. Тэр тухай ярихдаа хүчиндсэн гэж хэлээгүй өөрсдөө сайн дураараа бэлгийн харьцаанд орж үзсэн п гэж сонирхуулж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-240-241/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг үндэслэлгүй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй буюу 11 нас, 10 сартай хүүхэд бэлгийн харьцаанд өөрийн хүсэл зоригоор орох хууль зүйн ойлголт үгүй бөгөөд хуульд 14 наснаас доош насны хүнийг хүүхэд гэж тодорхойлжээ.

Иймд өмгөөлөгч нарын хэргийг зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.    

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Өсвөр насны яллагдагч М.Э нь 2017 оны 04 дүгээр сард Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 22 дугаар гудамж 528 тоотод бага насны буюу 11 нас, 10 сартай Г.Ариунжаргалыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Г.Ариунжаргалын: “Хичээл тарахад 18 цаг 45 минут болж байсан. Хичээлээ тараад сургуулиас гарахад М.Э найзуудтайгаа шатны дээр зогсож байсан. Тэгээд С.Сүх-Эрдэнэ гээд найзыгаа дөхүүлж өгнө хамт алхъя гэхээр нь хамт алхсан. Тэгээд алхаж байхад нэг байшин руу орж үзэцгээе гэхээр нь бөөнөөрөө цонхоор нь орсон. Тухайн байшин дотор ор, хог, архины шил гээд янз бүрийн зүйл байсан. Тэгээд М.Эын найзууд гараад явсан. Тэгэхэд М.Э намайг хүчээр дараад миний өмдийг тайлсан гэсэн мэдүүлэг,

Нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-20/,

Гэрч Х.Анхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би цагийг нь үнэхээр сайн санахгүй байна. Э, Ариунжаргал 2-ыг унтсан гэж Бүрэнжаргал хэлэхэд нь бид нар итгээгүй өнгөрсөн. Яагаад гэвэл тэр найз охин Б.Ариунжаргал нь насаар их бага жаахан охин учраас ерөөсөө итгээгүй. Б.Ариунжаргал өөрийгөө тэдэн настай гэж танилцуулж байгаагүй, харахад биеэр жаахан биетэй, бид нарыг 9-р ангид байхад 7 дугаар анги гэж байсныг бодоход их жаахан хүүхэд байсан...гэсэн мэдүүлэг / хх 56-57/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

           Эрүүгийн хариуцлагын талаар:              

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул бага насны буюу 11 нас, 10 сартай Г.Ариунжаргалыг хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгдэгч М.Эыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч М.Эыг хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энх-Амгалан нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөр шүүгдэгчээс нэхэмжлээгүй болохыг дурьдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

Шүүх өсвөр насны шүүгдэгч М.Эт ял шийтгэл оногдуулахдаа түүнийг хэдийгээр 19 насанд хүрсэн ч гэлээ гэмт хэрэг үйлдэх үедээ 16 настай байсан, оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд хүүхдээрээ, гэнэн томоогүй, аливаа зүйлийн мөн чанар, цаашид гарах үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул, шохоорхолд хөтлөгдсөн байдал, шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгөхдөө биеэ авч яваа байдал болон хавтаст хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаар тодорхойлсон бичгийн нотлох баримтуудыг харгалзан үзсэн.

18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь: хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилж өгсөн.

Иймд өсвөр насны шүүгдэгч М.Эт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хоёр дахин багасгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2,  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/  жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Эт оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Э 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 19 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тоолох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Эыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Эт 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Эт оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, түүний бүгд биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/-н жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2,  6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн, М.Эын нийт биечлэн эдлэх ялыг 8 /найм/  жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Эт оногдуулсан 8 /найман/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эын урьд цагдан хоригдсон нийт 19 /арван ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                   

  •       , ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР

                               

  •  

 

ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ