| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/0018/И |
| Дугаар | 018 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 018
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Я.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие 1973 оноос 1993 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн мал аж ахуйн хэсэгт мал маллаж байсан юм.
Иймд намайг Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн мал аж ахуйн хэсэгт 1973 оноос 1993 он хүртэл мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.******* нь 1973 оноос 1993 он хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Я.******* 1973 оны 01-р сарын 01-нээс 1993 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэл болон ******* ХК-д мал маллаж байсан болох нь 1974 оны 01-р сарын 15-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1981 оны 10-р сарын 13-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн, 1992 оны 02-р сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдлөмөрийн дэвтрүүдээр нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.*******ийн ...******* бид хоёр анх 1964 онд ******* сумын бага сургуульд 1-р ангид орж байсан юм. ******* 1968 онд 4-р анги төгсөөд сургуулиас гарч байсан юм. Тэгээд аав, ээжтэйгээ Шинэ ******* нэгдэлд мал маллаж байгаад 1974 онд цэрэгт яваад 1977 онд цэргээс ирсэн. Тэгээд цэргээс ирээд Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* бригадад насаараа мал малласан хүн байгаа юм. Хувьчлал явагдаад нэгдэл Шинэ цэцэрлэг ХК болж өөрчлөгдөж байсан. 1991-1992 оны үеэр л компани болж байсан байх. ******* Шинэ цэцэрлэг нэгдэл болон Шинэ цэцэрлэг ХК-д 1993, 1994 он хүртэл мал малласан. Хонь голдуу малладаг байсан. Адуу хэдэн жил хариулсан байх. Тухайн үед нэгдлийн дарга нь *******, *******, , компанийн дарга нь гэж хүмүүс байсан... гэсэн,
гэрч Б.ын ... *******ынхан манайхан нэг багийн хүмүүс байгаа юм. Манайхан айл, саахалт ойрхон байдаг байлаа. Би 1972 онд сургуульд орж байсан юм. Тэгэхэд л ******* мал маллаж байсан. Манайх 2000 он хүртэл ******* суманд байсан. Тэгэхэд малаа маллаж л байсан. ******* 1994 он хүртэл нэгдэл болон компанид мал малласан юм. ******* ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байсан. Шинэ цэцэрлэг нэгдэл тарж Шинэ цэцрлэг ХК болон өөрчлөгдөж 1991-1994 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан юм. ******* адуу их хариулсан, хонь, үхэр бас малладаг байсан. Тэр үед Шинэ цэцэрлэг нэгдлийн дарга нь *******, *******, , компанийн дарга нь гэж хүмүүс байсан... гэсэн,
гэрч Х.ын ... ******* 1968 онд 4 дүгээр анги төгссөн юм. Түүнээс хойш ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. Нэгдэл 1990 онд тарж, Шинэ цэцэрлэг ХК болон өөрчлөгдөж 3 жил буюу 1993 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. ******* 1993 он хүртэл Шинэ цэцэрлэг ХК-д мал маллаж байсан. Тэрээр нэгдэл болон тус компанид тасралтгүй мал малласан. Хонь голдуу маллаж байсан, бас хэдэн жил адуу маллаж байсан. Тэр үед Шинэ цэцэрлэг нэгдлийн дарга нь *******, *******, , компанийн дарга нь , гэж хүмүүс байсан... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэл нь 1991-1996 онд ******* сумын хувьцаат компани нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивын 2015.07.27-ны өдрийн 105 тоот лавлагаагаар тогтоогджээ.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Тойнуу овогт *******ын *******ыг 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 30-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин, 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1993 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ