Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 82

 

   2020    04    14                                              2020/ШЦТ/82

 

           

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0078/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга  даргалж, шүүгч Э.Одхүү, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй   шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                           Ц.Бямбадорж,

Иргэдийн төлөөлөгч                                            А.Наранчимэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                  П.О,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн

өмгөөлөгч                                                              Б.Мянган,

Хохирогч                                                               Ц.А,

Хохирогчийн өмгөөлөгч                                       Г.Бадамгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Б.Очбадар, Б.Болортунгалаг,

Шүүгдэгч                                                   Ш.Э нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э-д холбогдох 2039.......... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ш.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Э нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Ногоон мод” гэх газар өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт хутгалж алсан,

Мөн 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Ногоон мод” гэх газар өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.А-ны толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч .Э нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг “Ногоон мод” гэх газар өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нуруун тус газарт хутгалж алсан, Ц.А-ны толгойн тус газарт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нөхөр бид 2007 оноос хамтран амьдарч байгаад 2008 онд гэр бүл болж 2009 оны 01 дүгээр сард албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Талийгаач бид 2 дундаасаа бол Баярсайхан /10 настай/, Лхагвасүрэн /4 настай/ нарыг өсгөсөн том охин Цэдэнсодном /22 настай/, дунд охин Уртнасан /17 настай/ нар маань болохоор миний дагавар хүүхдүүд байгаа юм, гэхдээ талийгаачаар овоглодог байсан. Талийгаач бид 2 гэр бүл болоод анх Завхан аймгийн Цагаанхайрхан суманд хөдөө мал маллаж 1 жил гаран амьдраад 2009 онд гэрлэлтээ батлуулсаныхаа дараа Багануур дүүрэгт нүүж ирж тус дүүргийн 1-р хороо хөдөө хэсэг гэх хаяг дээр өдийг хүртэл амьдарч байна. Би болохоор Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багт шилжиж ирсэн, талийгаач маань болохоор Багануур дүүрэгтээ бүртгэлтэй байгаа. Нөхөр бид хоёр 150 орчим толгой бог, ганц хоёр бодтой, мөн энд тэндхийн хүмүүсийг харж амьдрал ахуйгаа авч явдаг байлаа. Талийгаач маань бага байхдаа өвчний учир баруун нүдээ авахуулсан, тэгээд үүгээр группт байдаг, сардаа 174.000 төгрөгийн тэтгэмж авдаг байсан. Энэ хэргийн улмаас нөхөр маань амь насаараа хохирсон. Ард нь үлдэж байгаа бид маш хүнд байдалтай байна. Хүүхдүүд маань бага, сургуульд сурцгаадаг, хамгийн гол нь бага охин Лхагвасүрэн маань 2016 оны намраас хойш байнга эмнэлгээр явж эмчийн хяналтад байдаг юм, 2019 оны 09 дүгээр сард хагалгаанд орох гэж байгаад хойшлогдоод сая 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр  эх нялхаст очиж үзүүлж хагалгаанд орохо ёстой байсан ч энэ хэрэг явдлаас болоод чадсангүй ээ, одоо тэгээд дуудсан үед нь очиж үзүүлж харуулж байгаад зүрхний хагалгаанд орно, охиныхоо хагалгаанд ороход зориулаад 2019 оны намар анх хагалгаанд орно гэж байхад 2.5 сая төгрөгийн малчны зээл Хаан банкнаас зээл авсан байсан, тэр мөнгөө сая талийгаачийн ажил явдалд нь зарцуулчихлаа, одоо тэгээд эмнэлгээс гэнэт дуудвал эмчилгээний зардал мөнгөгүй болчихоод байна, дээр нь мөн малчны зээлээ төлөх гээд олон хүнд асуудалтай үлдлээ... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... Энэ хэргийн улмаас одоогийн байдлаар оршуулгын зардал, унааны зардал, өмгөөлөгчид төлсөн зардал гээд нийт 5.296.718 /таван сая хоёр зуун ерен зургаан мянга долоон зуун арван найм/ төгрөгийн баримтуудыг бүрдүүлж гаргаж өглөө. Мөн өгөөгүй байгаа баримтуудаа нэгтгэж гэм буруутай этгээдээс нэхэмжлэх нийт хохирлын хэмжээ гарна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би нөхөр хэдэн хүүхдийн хамт Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг “Устын хамар даваа” гэх газар хувиараа мал маллан амьдардаг юм. Тэгээд уржигдар манай нөхөр М хониндоо яваад өдөр 14 цагийн үед гэртээ ирчихээд маргааш мөсөнд явах болохоор гүүр явж бензин авчирна гээд мотоциклоо асаагаад хөдөлсөн. Тэгээд тэрнээс хойш нөхөр маань орой гэртээ ирэхгүй болохоор нь охиноороо Оюунбилэг, Даваасамбуу, Бат-Эрдэнэ гэх айлууд руу залгуулж асуухад ямар ч сураг гараагүй. Тэгээд шөнө 22 цагийн үед манай саахалт айлын Г-н эхнэр Сараа гэрийн утас руу залгахад манай охин аваад Сараатай утсаар ярихаар нь би утсыг нь аваад Сараатай хальт ярихад Г танай хүнтэй зодолдоод цус нөжтэй нь холиод хаячихлаа ирж хүнээ ав аа гэж хэлэхээр нь би хажуу талынхаа айлын Эрдэнэбаярыг охинтойгоо хамт Г-х руу явуулсан. Тэгээд охин ч яваад хэл чимээгүй байж байхад Г-н цаана өвөлждөг залуу мотоцикльтойгоо ирээд таныг охин чинь Г-нд аваад ир гэнэ ээ гэж хэлэхээр нь би хажуу айлын хөгшинтэй хамт мотоцикль дээр нь сундалаад Г-нд ирсэн. Тэгээд Г-нд ороход манай хүн гэрийнх нь хойд талд ам нь ангайчихсан дээш харсан байдалтай хэвтэж байхаар нь та нар чинь биенийгээ алчихаа юу, эртхэн хэлж болохгүй байсан юм уу гэхэд Г манай хүний хажууд завилаад суучихсан зүйл дууссан, одоо цагдаа энэ тэр нь ирээд шалгадаг юм байгаа биз дээ гээд хээвчгүй нэг юм хэлж байсан. Тэгэхэд манай дүү ойртоод хэрэггүй гээд талийгаач руу ойртуулаагүй... Хэрэг болохоос 7 хоногийн өмнө намайг хонин дээрээ явж байхад тэр Г гэх залуу над дээр давхиж ирснээ бэлчээр идлээ, нэртэйгээр нь манай гадаа хонио хотлуулчихгүй гээд хэрүүлийн чанартай юм яриад байхаар нь танай хотонд ороогүй ш дээ би хониндоо хүч хүрэхгүй л явна гэсэн... Сараа анх манай охинтой ярьж байхад нь би утсыг аваад Сараатай хальт ярихад танай хүнийг Г зодоод цус нөжтэй нь холиод аллаа гэж хэлээд утсаа тасалсан. Манай охин энэ талаар яриагүй болохоор би нэмж хэлж байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 104-105 тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оийн шүүх хуралдааны явцад өгсөн: "...   Саранцэцэг танай хүн хоорондоо зодолдоод байна гэж хэлэхэд нь охиныгоо хажуу айлын залуутай явуулсан. Тэгээд очих хооронд нь мнай хүн нас барсан байсан. Хүүхдүүдийн сэтгэл санааны хохиролд 10,000 000 төгрөг, гэм хор учруулсны төлбөр нэмж нэхэмжилнэ... " гэсэн мэдүүлэг

2. Хохирогч Ц.А-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний толгой руу Э цохисон, яг юугаар цохисон гэдгийг нь би хэлж мэдэхгүй байна, гараараа бол цохиогүй, нэг юмаар л цохисон. Тэгээд халуу оргиод цус гараад толгой манараад явчихсан, тэгээд гэрийн хойно очоод толгойгоо дараад хэвтсэн. Тэгсэн гэрт түжигнэж байгаад л талийгаач миний хажуу талд ирээд ёолоод хэвтсэн, нэг хэсэг ёолж байгаад чимээгүй болчихсон, харин Э миний нөгөө талд суучихаад шулганаад байсан, би яриаг нь ойлгоогүй. Би арай ч ийм асуудал болчихсон гэж бодоогүй, тэр 2-г зодолдож байгаад салчихлаа даа гэж л бодож байсан. Тэгсэн охин нь ирээд талийгаачийг өнгөрчихсөн байна гэхээр нь би айгаад гэр лүүгээ гараад алхчихсан. Эынхаас гараад согтуудаа би гэрээ олохгүй 2-3 цаг алхсан байсан, гэрт ирэхэд ах Оюунбилэг ганцаараа байж байсан, миний 2 гар бараг хөлдөнгөө алдаад улайсан байсан, тэгээд нүүрээ угааж цусаа арилгасан... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ. ... Би их согтуу байсан, тэгээд түжигнээд тэр хоёр барьцалдаад шүүгээний тэнд зогсож байхаар нь согтуу ч гэсэн салгах санаатай очоод тэр 2-г бариад автал Э миний нүүр лүү цохиод авсан, ахиж би тэр хоёр руу ойртоогүй, тэр хоёр ч зодолдоод байгаа бололтой хэсэг түжигнэж байгаад чимээгүй болчихсон. Би тэр хоёрыг яаж зодолдсон гэдгийг нь хараагүй, толгойноос цус гараад, дээр нь манараад яахаа мэдэхгүй байсан... Би болсон асуудлыг үнэн зөвөөр ярьлаа... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62 тал/

Хохирогч Ц.А-ны мөрдөн шалгах ажиллаагааны явцад гэрчээр өгсөн: “...Хэрлэнгийн гүүр лүү очиж урд талынх нь дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил архи нөгөө танихгүй залуу худалдаж авсан. Тэгээд тэндээсээ Г-х руу явсан, Г-нд талийгаач, Г бид 3 үлдсэн, харин Магнай болон нөгөө залуу харьцгаасан. Тэгээд Г-нд ирээд авч ирсэн 1 шил архиа талийгаач, Г бид 3 хувааж уусан. Архи дуусаад талийгаач, Г 2 барьцалдчихсан гэрийн зүүн талд байдаг аяга шанага хийдэг тавиурны хажууд зогсож байсан. Би очоод салгах гэтэл Г миний дух руу цохисон, юугаар цохисон гэдгийг нь анзаараагүй, тэгээд би толгойгоо бариад гэрийн хойд хэсэг рүү явсан. Тэгээд удалгүй талийгаач миний хажуугаар ирээд дээшээ хараад ёолоод хэвтсэн, Г болохоор миний зүүн талд ирээд суучихсан шулганаад юм яриад байсан, би яриаг нь ойлгоогүй. Тэгээд удалгүй талийгаачийн том охин нь хажуу талынхаа айлын ахтай ирсэн. Тэгээд талийгаачийг татсан, өнгөрчихсөн байсан, тэгээд л цагдаа магдаа дуудсан... Г гэж Эыг хэлж байгаа юм... Нэг мэдсэн заамдалцаад зогсож байсан. Тэгээд салгах гэсэн намайг Э цохихоор нь би толгойгоо бариад буцаад явсан, толгойноос цус гарсан... Баярмагнай, талийгаач, Э нартай 2 шил 0.75 литрийн архи, 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 79-82 тал/

3. Гэрч Г.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Нөхөр бид 2 өчигдөр хужирт явахаар ярилцаж байсан юм, тэгээд манай нөхөр Э өглөө 10 цагийн үед хониндоо явсан, явахдаа машин доороо цог тавьчихаад явсан. Намайг болохоор Аыд очоод дагуулаад ир, цуг хужир шүүндээ явъя гэсэн юм. Тэгээд би ганцаараа манайхаас дээшээ 3 км орчим зайтай газар нутаглаж байгаа Аых руу явган очиж Ад шүүнд явъя гэж хэлээд хамт буцаад манайх руу явган ирцгээсэн. Гэртээ ирэхэд нөхөр хониноосоо арай ирээгүй байсан, гэртээ ирээд удаагүй байтал нөхөр хониноосоо ирж таарсан. Тэгээд машинаа асаах гэсэн асаагүй, уруу газар луу А бид 2 түрж өгөөд ч мөн асаагүй, тэгээд нилээн байж байтал нэг машин явж байгаа харагдсан, А хараад “Магнай байна, дуудъя” гэж байсан. Тэгээд тэр машин ирсэн, машинд талийгаач залуу Баярмагнайтай хамт байж байсан. Тэр 2 гүүр лүү бензинд явж байна гэж ярьцгааж байсан .Тэгээд Баярмагнайн машинаар нөхөр машинаа чирүүлээд мөн асаагүй. Би Аы хамт гэр лүүгээ орсон. Хэсэг хугацааны дараа манай нөхөр Баярмагнай, талийгаач 2-той согтуу архи уучихсан гэртээ орж ирсэн. Тэр 3 ирэхдээ нэг шил 0.75 литрийн архитай ирсэн. Тэр авч ирсэн архиа Атай нийлээд 4 –үүлээ манай гэрт хувааж уусан. Тэгээд тэр хэд талийгаачийг хүргэж өгнө гээд гарцгаасан, тэгсэн манай хүн “хүний юм яаж зүгээр уухав” гээд гэрээсээ 1 шил 0.5 литрийн чингис архи аваад явсан, би нөхөртөө “чи яах гээд байгаа юм үлд” гэж хэлсэн боловч цуг яваад ирье гэсээр байгаад явцгаасан. Тэгээд орой үндэсний телевизээр цагийн хүрд мэдээ гарч байхад Баярмагнай, А, талийгаач бас нэг танихгүй залуутай хамт Баярмагнайн машинтай ирцгээсэн. Тэр үед манай нөхөр бүр согтчихсон байсан. Тэр хэдэд “манай нөхрийг гэрт нь оруулж өг, согтоод гадаа унтчихдаг юм” гэж хэлж байгаад нөхрийгөө гэр лүү оруулсан, гэрийн зүүн хэсгээр газраар нөхрийг тэр чигт нь хэвтүүлчихсэн. А бас шал согтуу байсан, тэр хэд ирэхдээ 1 шил ерөөл архитай ирцгээсэн, тэрийгээ Баярмагнай, А, талийгаач, нөгөө Баярмагнайн машиныг бариад явж байсан танихгүй залуу 4 хувааж уусан, манай нөхөр тэр архинаас огт уугаагүй, тасраад газар унтаж л байсан. Талийгаач гэрийн хойд хэсэгт зурагтны наана архиа бариад сууж байсан. А болохоор бүр согтчихсон мөртлөө нөгөө архинаас уух гээд согтуурхаад л байсан, талийгаач надад архинаас хийж өгсөн, би уугаагүй. Тэгээд А согтоод манай нөхрийн наагуур газар унаад өгсөн, тэгсэн мөртлөө архинаас ууна гээд байсан. Тэгээд унтаж байгаа хүн зүгээр байлгахгүй манай нөхрийг татаж чангаасаар байгаад сэрээчихсэн. Нөхөр сэрээд бөөлжчихсөн, би гараад түмпэн олж ирээд нурууг нь дарж өгөөд бөөлжүүлсэн. Тэгсэн нөхөр газар шалан дээр бөөлжчихсөн байхаар нь муу даавуугаар арчаад даавуугаа хаячихаад гэртээ ороод ирэхэд гэрийн урд хэсэгт талийгаач манай нөхрийн дээр нь гарчихсан цохиод байж байсан. Тэгээд салгах гээд талийгаачийн араас чангаасан боловч дийлээгүй. Тэгээд хүн амьтанд мэдэгдэх гээд гэрээсээ утсаа аваад доошоо сүлжээтэй газар луу гүйсэн. Утсанд сүлжээ орохоор нь талийгаачийн гэрийнх нь утас руу залгасан, утсыг нь талийгаачийн охин нь авсан, ээжтэй нь яръя гэсэн чинь ээж унтаж байна гэхээр “аав чинь манайд манай нөхөртэй зодолдоод байна” гэж хэлсэн, тэгсэн охин болохоор “наашаа явуулчих аа” гээд байсан. Гадаа хүйтэн байсан, тэгээд утас бээрээд унтарчихаад хажуухан харагдаж байсан нэг айл руу очсон, хаалга нь түгжээтэй байхаар нь тогшсон чинь хаалгаа тэр айлын нөхөр нь нээсэн. Би гэрт ороод галынх нь дэргэд сууж байгаад “манайд У манай нөхөртэй зодолдоод байна аа” гэж хэлсэн, тэгсэн чинь нөгөө гэрийн эзэн залуу “гайгүй байлгүй дээ” гэж байсан. Тэгээд би жоохон сууж дулаацаж аваад гэр лүүгээ алхсан. Гэрийнхээ гадаа очиход гэрийн гаднаас морьтой хүн хөдлөөд явах гэж байгаа харагдахаар нь дуудсан чинь талийгаачийн охин морьтой ирсэн байсан. Тэгээд би охиноос нь “юу болж байна аа  яачихваа” гэж охиноос нь асуухад “Аав хөдлөхгүй байна аа” гэхээр нь сандраад гэрээрээ ч оролгүй түргэн дуудахаар доошоо гүйсэн. Тэгээд утсаараа Багануурт байдаг дүү Хэрлэнцэцэг рүү утсаар залгаж “Э ах чинь хүн алчих шиг байна, тэр нь хөдлөхгүй байна гэж байна, түргэн дуудаад өг” гэж хэлсэн. Тэгээд хэл дуулгачихаад буцаад гэр лүүгээр ирэхэд талийгаачийн эхнэр, хүүхдүүд нь ирчихсэн байсан. Гэр лүүгээ ороход манай нөхөр гэрийн зүүн талд орны наагуур сууж байсан, талийгаач гэрийн хойд талын авдарны наагуур дээшээ хараад хэвтэж байсан. Харин А гэрт байхгүй байсан, нөхрөөсөө Аыг хаашаа явсан талаар нь асуухад “явлаа гээд л гараад явсан” гэж надад хэлсэн. Би нөхөртөө “чи хүн алчихлаа ш дээ ” гэхэд манай нөхөр “би хүн алчих шиг боллоо” гэсэн, би айж сандраад “чи яаж байгаа юм бэ?” хүү бид 2 яах юм бэ?” гээд уйлсан, нөхөр “хүүг маань хүний царай битгий харуулаарай, малаа аятайхан зохицуулаарай” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа эмнэлэг ирээд талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...“ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-71 тал/

4. Гэрч Н.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед манай бэр Саранцэцэг над руу утсаар ярьсан юм. Ингэж утсаар ярихдаа надад “Э хүн алчихлаа” гэж хэлсэн, би юу болсон талаар нь тодруулж асуухад “Э өөрөө унтаад байна, хажуудах хүн нь амьсгаа нь сонин болоод бараг өнгөрч байх шиг байна, түргэн дуудаад өгөөч ээ” гэж их сандарсан байдалтай ярьсан... Эын гэрт нь... очиход түргэн ирээд явчихсан, сумын цагдаа нар байсан. Этай бол уулзах боломж байгаагүй, цагдаа нар уулзуулаагүй... надад анх утсаар ярьж хэлэхдээ “хажуудах нь сонин амьсгалаад өнгөрч байх шиг байна, Э алчихлаа Э хажууд нь унтаад байна” гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 74-76 тал/

5. Гэрч Б.Баатарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 2 дугаар баг Уст гэх газар гэртээ 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой байсан. Манай гэрт эхнэр хүүхдүүд байсан. 18 цаг өнгөрч байхад Баярмагнай гэх залуу суудлын автомашинтай манайд ирсэн. Машин дотор Баярмагнайн хамт У, Г, Амараа гэх хүмүүс байсан. Баярмагнай, У, Г, Амараа нар манай гэрт ирэхдээ архи уусан согтуу ирсэн. Баярмагнай гэдэг хүн Чингис нэртэй 500 граммын шилтэй тал архи барьж манай гэрт орж ирсэн. Тэгээд Магнай, У, Г, Амараа нар явахаар болсон. Магнай машин барьж явсан нилээд согтсон байсан. Магнай намайг хүргээд өгөөч гэж гуйсан. Би зөвшөөрсөн. Манай гэрээс зүүн зүгт Бат-Эрдэнэ, Батбаатар гэх айлынд очсон. У гэх залуу Бат-Эрдэнэ, Батбаатар нарынхаар оръё гээд байсан. Хоёр гэр байсан. Манайхаас ойролцоогоор 3 км зайд Харзатын адаг гэх газарт Бат-Эрдэнэ, Батбаатар нарынх өвөлждөг юм. Эхлээд бид Батбаатарын гэрээр орсон. Г машинд унтаад үлдсэн. Ер нь бол ганц шил архи олчих санаатай явсан. Бат-Эрдэнэ , Батбаатар хоёрт архи байгаагүй. Тэгээд 19 цаг өнгөрч байхад тэндээс хөдлөөд Хэрлэнгийн гүүр Дэлүүн болдог гэх дэлгүүрт очсон. У намайг ганц шил архи аваач гээд байсан. Би Дэлүүн болдог гэх дэлгүүрт ганцаараа ороод 500 граммтай ерөөл нэртэй архи 9800 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд бид Г-н гэрт ирсэн. Энэ үед би машин барьсаар явсан. Г-н гэрт ирэхэд 20 цаг болж байсан байх гэж бодож байна. Г-н гэрт 500 граммтай ерөөл архиа тойруулаад хуваагаад уусан. Би  машин барьж явсан болохоор нэг их уугаагүй. Архи дуусахаар би Магнайг дагуулаад Магнайг хүргэж өгөхөөр явсан. Г-н гэрээс баруун зүгт 3-аас 4 км зайд Магнайгийн гэр байдаг. Магнайгийн гэрт очиход 20 цаг өнгөрч байсан. Би гэртээ ирээд хүүхдүүдтэйгээ хөзөр тоглож байгаад унтаж амарсан. Шөнө унтаж байхад миний 80511130 дугаартай гар утас дуугарсан. Би гар утсаа авахад 04 цаг 02 минут болж байсан. Над руу 98891310 дугаартай гар утсаар Бат-Эрдэнэ гэж хүн нөгөө хэд чинь зодолдоод У эмнэлэг явсан юм шиг байна Амараа нь явган гараад явчихсан алга болсон байна гэнэ одоо Амараа нь хөлдөж үхэж байгаа юм биш байгаа чи очиж ол гэж хэлсэн.  Би тэгэхээр нь өөрийн машинаа асаагаад Магнайгийн гэр лүү явж байтал өөдөөс машин ирсэн. Тэгсэн цагдаа нар Магнайг дагуулаад явж байсан. Би тэгээд цагдаа нарыг дагаад ирсэн... Орой 22 цаг өнгөрч байхад Бат-Эрдэнэ гэдэг хүн над руу залгаад намайг хаана байгаа юм гэсэн. Би гэртээ байна гэж хэлсэн. У гэртээ харьсан уу гэж асууж байсан. Би тэгэхээр нь Уг Г-нд хүргээд өгчихсөн гэж хэлсэн. Тэнд хоорондоо маргалдаж муудсан хүн байгаагүй. Г согтоод унтаад босохгүй байхаар бид нар өргөөд гэрт оруулаад зуухны баруун талаар газар хэвтүүлсэн... Г-н эхнэр нь гэртээ ганцаараа байсан... У Амараа хоёр  бага зэргийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 86-88 тал/

Гэрч Б.Баатарсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... У гэж талийгаач Мыг, Г гэж Э нь юм билээ. Тэдний гэрт талийгаач М, Амраа, Баярмагнай, Э бид 5 очсон. Манайхаас гараад Бат-Эрдэнэ, Батбаатар гэдэг нэг хотны айлуудаар орчихоод Хэрлэнгийн гүүр лүү явж Дэлүүн болдог дэлгүүрээс би 9800 төгрөгөөр 1 шил 0.5 литрийн ерөөл архи худалдаж аваад буцаад Эын гэр лүү явцгаасан. Авч очсон архиа талийгаач М, Амраа гэх ах, Баярмагнай бид хэд хувааж ууж дуусгасан. Тэгээд талийгаачийг Баярмагнай хүргэж өгөх үү гэхэд талийгаач “мотоцикль энд байгаа, энд хонолоо” гэсэн, тэгээд Баярмагнай бид 2 Баярмагнайгийнх руу явсан, гэрээр орж эхнэрийг авч машин бариулаад би гэртээ буугаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 89-90 тал/

6. Гэрч Ш.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн үед худаг дээр өөрийн үхрээ услаад байж байхад талийгаач У нь улаан өнгийн мотоцикльтой ирээд надад хандан: Хэрлэнгийн гүүр орох гэсэн юм шатахуун авъя гадаа хүйтэн байна чиний машин шатахуунтай бол хоёулаа гялс яваад шатахуун аваад ирэх үү би замдаа дэлгүүрээс ганц архи авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд талийгаач бид хоёр миний 58-41 ХЭҮ улсын дугаартай машинтай төв зам руу орох гээд явж байхад Г гэх хүн гэрийнхээ гадаа машин дээрээ зогсоод над руу далалсан. Машин чирж асаагаад өгөөч гэж хэлсэн. Г-н цагаан өнгийн портер маркийн машиныг чирээд асаах гэсэн боловч асахгүй байхаар нь төв зам руу гараад чирээд үзье гэж ярилцаад төв зам руу гарах гэсэн чинь холбосон уяа нь 2-с 3 удаа тасрахаар нь өөр бүдүүн уяа олж машинаараа чирье гэж ярилцаад Гтой цуг бид 3 Хэрлэнгийн гүүр орж “Шижир-Ойл” нэртэй шатахуун түгээх газраас 20.000 төгрөгөнд шатахуун саванд хийж аваад талийгаач замдаа Дэлүүн болдог нэртэй дэлгүүрийн гадаа манаач Доржтой уулзаад Доржоор дэлгүүрээс ARHI нэртэй 0.75 л архи авахуулаад тэндээ архинаасаа уулгүйгээр шууд Г ахын гэрийн ойролцоох мориныхоо аргамжаан дээр очоод Г ахыг буулгаад худгийн хажуу талын Боргил гэх айл руу хүрээд ирээрэй бид 2 тэнд байж байя гэж хэлээд Боргилын гэр лүү нь явсан. Ингээд талийгаач бид 2 Боргилын гэрт ирэхэд гэрт нь Боргилтой хамт амьдардаг ах нь болох Баяраа байж байсан. Тэгээд Баяраа ах,  талийгаач У бид 3 авчирсан архийг хувааж уугаад Г гэх хүний машин руу очиход манай нутгийн Дашаа гэх ах ачааны машинаараа чирж үзлээ асахгүй юм байна гээд Г, Баяраа нар байж байсан. Тэгээд Г машин асахгүй юм чинь маргааш, нөгөөдөрөөс Багануур дүүрэг рүү машинаа чирж орж үзүүлье гэж хэлсэн. Тэгээд Г, Боргил, талийгаач бид 4 эргээд Хэрлэнгийн гүүр орж Дэлүүн болдог дэлгүүрээс Г ах бид 2 ARHI нэртэй 0.75 л архи дахин 2 шилийг авсан. Тэгээд эргээд Боргилын гэрт очоод Баяраа ах, Г ах, талийгаач бид 4 нэг шил архийг нь хувааж уугаад тэндээсээ хөдлөөд Г ахын гэр лүү очсон. Гэрт нь ороход Г ахын эхнэр нь А гэх хүнтэй хоёулаа байж байсан. Тэгээд Г ах, А ах, талийгаач бид 4 үлдсэн нэг шил ARHI нэртэй 0.75 л архины тал хүртэл нь ууж байхад Г ах гэрийнхээ авдарнаас 0.5 л Алтан Чингис нэртэй архи гаргаж ирсэн. Тэгээд бүгдээрээ архиа уухаа болиод тал архи, 0.5 л архиа аваад бид 4 нутгийн Баатарсайхан гэх айлын гэр лүү очсон. Тэгээд Баатарсайханы гэрт нь ороход Баатарсайхан эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд тэднийд А ах, Баатарсайхан, талийгаач бид 4 архиа ууж дуусаад би дээрх хүмүүсийг гэрт нь хүргэж өгөх гэсэн чинь А ах Баатарсайханаас дахиад нэг архи аваад өгөөч гэж гуйсан юм байна лээ. Тэгээд бид хэд миний машинтай эргээд Хэрлэнгийн гүүрний Дэлүүн болдог дэлгүүр орж Баатарсайхан дэлгүүрээс 0.5 л ерөөл нэртэй архи аваад буцаад Г гэх хүний гэр лүү очсон. Тухайн үед Г машинд ирэхдээ тасарчихсан байсан учир Гыг Баатарсайхан бид 2 өргөөд гэр лүү нь оруулж унтуулаад гэрт нь А, Баатарсайхан, талийгаач бид 4 авчирсан 0.5 л архиа ууж дуусаад би талийгаачид хандан: Гэр лүүгээ хүргүүлэх үү? гэж асуухад Талийгаач “би явахгүй, Г-н гэрт нь хоночихоод өглөө явна” гэж хэлээд үлдсэн. Тэгээд би Баатарсайханыг гэрт нь хүргэж өгөөд гэр лүүгээ явсан. Намайг гэртээ ирэхэд 20 цаг болж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 тал/

Гэрч Ш.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Г гэж Э, У нь болохоор талийгаач Мыг хэлж байгаа юм. Дэлүүн болдог дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн архи авч ирээд Эын баруун талын саахалт айл болох Боргилынд очиж тэндээ 1 шил архиа талийгаач М, Э, Боргилын ах Баяраа бид 4 хувааж уусан, эхний архи дуусаад тэднийхээс үлдсэн нэг шил архиа аваад Эынд талийгаач М, Э бид 3 очсон. Гэрт нь очиход Эын эхнэр нь тэнд нутаглаж байгаа А ахтай байж байсан. Тэгээд нөгөө авч ирсэн 1 шил архиа бид 3 А ахтай хувааж ууцгаасан, архи дуусаагүй байхад Э гэрээсээ 0.5 литрийн Чингис гэдэг архи гаргаж ирсэн, тэгээд согтуу хүмүүс халуурцгаагаад замын урд байдаг Баатарсайханых руу би талийгаач М, Э, А нарыг дагуулж авч явсан. Гэрээс гараад явж байхад Э миний машинд унтчихсан, тэгээд Баатарсайханыд очоод үлдсэн байсан тал шил архи болон Эын гаргаж өгсөн 0.5 литрийн Чингис архийг А, талийгаач М бид 3 Баатарсайхантай хувааж ууж дуусгасан. Баатарсайханыг аваад талийгаач замын урд талын Бат-Эрдэнэ, Баавай гэдэг нэг хотны айлуудаар ороод гарцгаасан, энд бол архи дарс уугаагүй, Э бол миний машинд л унтаад явж байсан. Тэндээсээ Хэрлэнгийн гүүр лүү очиж Дэлүүн болдог гэдэг дэлгүүрээс Баатарсайханаар 1 шил 0.5 литрийн ерөөл архи авахуулаад тэрийгээ аваад бид хэд Эын гэр лүү явцгаасан. Эын гэрийн гадаа ирэхэд Э машинд унтаж л байсан, тэгээд Эыг Баатарсайхан бид 2 түшээд гэр лүү оруулж гэрийн зүүгээр газар хэвтүүлсэн. Тэнд нөгөө 1 шил архиа Баатарсайхан, А ах, талийгаач 3 хувааж уусан, би бол тэр архинаас уугаагүй. Архиа дуусгаад талийгаачийг хүргүүлэх үү гэж асуухад талийгаач М “би эндээ хононо” гээд А ахын хамт Эын гэрт үлдсэн. Харин Баатарсайхан бид 2 гарч явсан, би гэрээр орж эхнэрийг аваад машинаа бариулаад Баатарсайханыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ ирж амарсан. Намайг гэртээ ирэхэд 20 цаг өнгөрч байсан... Талийгаач М, А ах, Э мөн Эын эхнэр нар үлдсэн... Баатарсайхан бид 2-г гарч явснаас хойш талийгаач М, Э 2 хоорондоо маргалдаж муудалцсан юм шиг байна лээ, энэ талаар нь би шөнө цагдаа нараас сонссон... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 93-94 тал/

7. Гэрч Д.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...12 сарын 26-ны шөнө 22 цагийн үед аавынд унтаж байхад хажуу айлын Отгонцэцэг орж ирээд манай нөхөр доод талын айлын залуутай зодолдоод байна гэнэ тэр айлын эхнэр нь сая утсаар ярьж хэллээ чи манай охинтой морьтой яваад ирэх үү гэж хэлэхээр нь би тэгье гээд охиныг нь сундлаад нөгөө айл дээр нь ирсэн. Тэгээд би ч морио уяж байхад нөгөө охин нь түрүүлээд тэр айл руу яваад орчихсон. Тэгээд би морио уячихаад араас нь нөгөө айл руу ороход тэр айлын хэдэн унь нь уначихсан гэр орон нь хөглөрчихсөн зодолдсон байдалтай гэрийн хоймор хэсэгт 3 хүн тараад хэвтчихсэн байдалтай байхаар нь энд юу болсон юм гэхэд охин нь аавыгаа босоорой гээд татаж байсан, тэгэхэд зүүн талд нь хэвтэж байсан хоёр нөхөр сэрээд босож ирсэн, тэгэхэд охин аав босохгүй ухаангүй байна ш дээ гэхээр нь би очоод нөгөө нөхрийн хүзүүн дээр нь дарж үзэхэд У өнгөрчихсөн байна гэдгийг мэдсэн. Тэгээд хажууд нь байсан хар куртекийг толгой доор нь ивж өгөөд тэр хоёрт нас барсан гэдгийг хэлэхгүйгээр энэ хүн чинь ухаан алдчихсан байна ш дээ би явж эмч дуудъя гээд охинтой нь хамт гэрээс гарсан, тэгэхэд тэр хоёр суугаад үлдсэн. Тэгээд бид хоёр морьтой доошоо явж байхад нөгөө айлын эхнэр нь бид хоёртой таарснаа тэр гурав юу хийж байна гэхээр нь би юу хийхэв наад хүмүүс чинь зодоон нүдээн хийгээд нэг нь ухаангүй байна ш дээ, бид хоёр эмнэлэг дуудахаар явж байна гэсэн чинь эхнэр нь сандраад зам дагаад доошоо гүйсэн. Тэгээд бид хоёр баруун аманд нь байдаг айлд очоод утсыг нь гуйж аваад мотоциклийг нь асаах гэтэл мотоцикль нь асахгүй байхаар нь нөгөө охиноо морьтой доошлоод сүлжээ барьдаг газраас утсаар ярь гээд явуулсан. Би ч нөгөө айлын залуутай мотоциклийг нь асаагаад урагшаа нөгөө охиныхоо араас очиход охин ч утсаар ярьчихлаа гээд өөдөөс ирсэн. Тэгэхээр нь би нөгөө айлын залууг чи яваад талийгаачийн эхнэрийг аваад ирээч гээд тэр залууг мотоцикльтой нь явуулсан. Тэгээд би талийгаачийн охинтой хамт нөгөө айлд ирсэн. Тэгээд бид хоёрыг ороход хамт байсан Амараа гэх залуу нь гэрт байхгүй, талийгаачийн хажууд Г гэх залуу нь сууж байсан. Тэгээд талийгаачийн охин, Г бид гурав гэрт нь нилээн суусан. Тэгээд сууж байхад нөгөө мотоцикльтой залуу талийгаачийн эхнэр болон манай аавыг сундлаад хамт гэрт орж ирцгээсэн. Тэр гурвын араас хоёр машин 1 эмнэлгийн машин гурван машин ирцгээсэн. Тэгээд эмч нар нь түрүүлж орж ирээд үзсэнээ энэ хүн өнгөрөөд цаг гаран болсон байна гэж хэлсэн... Бид хоёрыг анх ирэхэд Амараа, Г гэх хоёр залуу талийгаачийн зүүн талд газраар хэвтэж байсан. Би анх орж ирээд харахад талийгаач өнгөрчихсөн байсан. Тэгэхээр нь би нөгөө хоёрт өнгөрсөн талаар нь хэлээд яахав бас иймээ тиймээ юм болчихож  магадгүй гээд тэр хоёрт та нар чинь юу хийсэн хүмүүс вэ энэ хүн чинь ухаан алдчихсан байна шдээ бид хоёр гарч түргэн дуудахаас гэж хэлээд гарсан. Би тэр хоёртой нээх юм яриагүй, Г нь бид хэд хоорондоо зодолдсон гэж хэлж байсан. Харин Амараагийнх нь дух нь халцарчихсан байсан. Тэгэхэд Амараа нь Гыгоо чи намайг цохисон шүү гээд хоорондоо ярьж байсан... Хамарнаас цус гарчихсан, дээл нь энгэр хэсгээрээ тайлагдсан байсан. Анх ороход талийгаачийн нүүр нь хоймор талруугаа харчихсан хажуу талаараа хэвтэж байсан. Тэгэхэд охин нь очоод аавыгаа татаад дээш нь харуулж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 тал/

8. Насанд хүрээгүй гэрч М.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... манай сургуулийн амралт болоод 12 сарын 20-ны өдөр хөдөө гэртээ ирээд байсан юм. Тэгээд 12 сарын 26-ны шөнө ээж болон хоёр дүүтэйгээ гэртээ унтах гэж байхад шөнө 22 цаг 04 минутанд 86788278 гэсэн дугаараас манай гэрийн утас руу залгахаар нь би утсаа авсан чинь манай саахалт айлын Г ахын эхнэр Сараа утасны цаанаас Г, У хоёр зодолдоод байнаа, бие биенийгээ аллаа хүрч ирж авахгүй юм уу гэхээр нь би ээжид хэлээдхий гээд утсаа тасалсан. Тэгээд би ээжид энэ талаар хэлсэн чинь ээж хажуу талын айл руу ороод Уг яаж Г-хоос авчирах уу гээд хажуу талын ахтай яриад морьтой авчирхаар болоод би Эрдэнэбаяр ахтай морин дээр сундлаад Г-х руу явсан. Тэгээд Г-н гадаа ирээд би гэр лүү нь түрүүлж орсон. Тэгэхэд аав гэрийн баруун хойд талд нь доошоо хараад хэвтэж байсан. Харин Г, Амараа ах хоёр аавын зүүн талд буюу гэрийн хойд хэсэгт зэрэгцээд өөд өөдөөсөө хараад хэвтэж байсан. Тэгээд би аавыг явъя гээд хөл рүү нь өшиглөсөн чинь аав сэрэхгүй байхаар нь би аавыг дээш нь харуулж байхад гаднаас Эрдэнэбаяр ах орж ирээд юу болсон юм бэ гээд хараад зогсож байхад Г ах сэрсэнээ гэр орон ийм болчихлоо  эхнэр байхгүй хаачсан юм гэж байсан. Тэгсэн мөн Амараа ах сэрсэнээ би Уг аваад явна гэсэн чинь Г ах байж бай гэж хэлж байсан. Тэгээд Амараа ах чи намайг шаачихсан байна гээд духаа бариад байсан. Тэгэхэд Амараа ахын дух нь шалбараад цус гарчихсан байсан. Тэгээд Эрдэнэбаяр ах аавыг харсанаа аав чинь нэг л бишээ гээд утас олж түргэн дуудахгүй бол болохгүйн ээ гээд Эрдэнэбаяр ах аавын толгой доор нь юм ивж хийчихээд бид хоёр Г ахын гэрээс нь гараад ойрхон явж байхад Сараа эгчтэй гэрийнх нь урдхан таарсан. Тэгсэн Сараа эгч наадуул чинь юу болж байна яаж байна гэж асуухаар нь юу болохов Г, Амараа ах хоёр сэрчихсэн л байна, аав нэг л сонин байна бид хоёр явж түргэн дуудлаа гэсэн чинь Сараа өө тийм үү ямар балай юм бэ бие биенийгээ алчихсан юм биш үү гээд сандраад урагшаа утсаар ярина гээд явсан. Тэгээд Эрдэнэбаяр ах бид хоёр Г ахын барууханд байдаг айлд ирээд тэр айлын охиных нь утсыг аваад би морьтой яваад сүлжээ барьдаг газраас ээжийн дүү Баасанцогт ах руу утасдаад аав Г ахынд ирээд хоорондоо муудалцсан юм шиг байна, аавын бие сонин байна та цагдаа түргэн аваад ирэх үү гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьчихаад нөгөө айл руу буцаж явтал Эрдэнэбаяр ах нөгөө айлын хүнтэй мотоцикльтой ирснээ энэ ахыг чинь танайх руу ээжийг чинь авчруулахаар явуулчихая гэж хэлээд нөгөө ахыг мотоцикльтой нь манайх руу явуулсан. Тэгээд Эрдэнэбаяр ах бид хоёр сүлжээ барьдаг газраа очиж Баасанцогт ахтай ярьчихаад буцаад Г ахынд ирсэн. Тэгээд би Г ахынх руу ороход аав хэвтэж байсан газраа хэвтэж байсан. Харин Г ах мөн гэрийн хойд талд хэвтэж байсан. Харин Амараа ах гэрт байхгүй байсан. Тэгээд аавыг хэвтэж байсан газраасаа хөдлөөгүй болохоор нь аавын хажууд очоод судсан дээр нь гараа тавьж үзэхэд судас нь цохилохгүй , нүд нь гөлийчихсөн, бие нь хөшчихсөн байхаар нь би аавыг өнгөрчихсөн байна гээд уйлахад гаднаас Эрдэнэбаяр ах орж ирсэн. Тэгэхэд Г ах сэрсэнээ тайвшир тайвшир одоо юунд нь уйлахав гэж хэлж байсан. Тэгээд Эрдэнэбаяр ах одоо биенд нь битгий хүрээ эмч, цагдаа иртэл ойртоод яахав гэж хэлсэн. Тэгээд нээх удаагүй байж байхад ээж, хажуу талын ахтай Г ахынд орж ирсэн, араас нь Сараа эгч машинтай ирсэн. Тэгээд орж ирсэн хүмүүс бие биенийгээ алчихав уу яав гээд хоорондоо ярьж байсан. Тэгээд байж байхад Баасанцогт ах нэг найзтайгаа ирсэн. Нилээн удаж байгаад Сараа эгчийн дүү нь түргэний машин дагуулж ирсэн... Эрдэнэбаяр ахтай Г-н гадаа ирээд би түрүүлээд Г ахынх руу ороход аав гэрийн баруун хойд хэсэгт нь доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Харин зүүн талд нь Г, Амараа ах хоёр өөд өөдөөсөө харчихсан газар хэвтэж байсан. Тэгээд би аавыг сэрээх гээд татаж үзэхэд сэрэхгүй болохоор нь дээш нь эргүүлсэн. Аавын хамраас цус гарчихсан, дээл нь энгэр хэсгээрээ задгай болчихсон, ам нь ангайлттай байсан... Г ах Амараа ахыг бодвол нээх согтуу байгаагүй, Амараа ах намайг чи хэн юм гээд танихгүй байхыг бодвол нилээн согтуу байх шиг байсан... Намайг ороход гэрийнх нь унь нь уначихсан нилээн хөглөрсөн байдалтай байсан... Г урьд нь хонины бэлчээр танай малнууд идлээ гээд ээжтэй муудалцаж байсан. Та нарыг ална тална гээд харааж зүхэж байсан гэж ээж ярьж байсан. Харин Амараа ах аав хоёр хоорондоо маргалдаж муудалцахаар хүмүүс биш... Манай аав тийм муухай зан байхгүй, тайван талдаа хүн байсан. Архи хааяа ганц уудаг байсан... Аав хониндоо явчихаад өдөр 14 цагийн үед хониноосоо ирээд намайг хониндоо яваарай аав нь маргааш мөсөнд явах болохоор гүүр орж бензин авчирна гээд мотоцикльтойгоо гэрийнхээ гаднаас хөдөлсөн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 тал/

9. Гэрч Д.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... А ер нь манайхаар байдаг хүн байгаа юм, ганц бие болохоор манай хажууд гэрээ бариад өвөлдөө манай гэрт хөгшин бид хоёртой өвөлжиж байгаа юм. Өчигдөр өглөө 10-н цагийн үед хөгшин болон А бид хэд саравчинд үхрийн баас арилгаад байж байхад М морьтой ирээд миний чаргаар зөөж байсан үхрийн бааснаас хоёр зөөж өгчихөөд миний араас гэрт орж ирсэнээ та мотоциклоо түр өгөөч би гүүр орж бензин авчирчихаад өгье гэж хэлэхээр нь би мотоциклынхоо түлхүүрийг өгсөн чинь гадаа байсан миний мотоциклыг асаах гэж оролдоод асахгүй болохоор нь та надад жоохон бензин өгөөч гэхээр нь би ундааны саваар жоохон бензин өгсөн тэрийг аваад морио унаад явсан. Тэр хооронд Эын эхнэр Сараа явган манайд ирэхээр нь юу хийж яваа юм гэсэн чинь хужирт явах гэсэн юм аа замаараа нүүрс аваад Баянжаргалан явнаа, Аг авч явах гэж байгаа юм гээд Аг дагуулаад тэр хоёр манай гаднаас явган урагшаа алхсан, тэр үед талийгаач У тэр хоёрын ардхан морьтойгоо шогшиж явсан. Тэгээд шөнө нь 23 цаг өнгөрч байхад манайд талийгаачийн эхнэрийнх нь дүү Баасанцогт манай гадаа машинтай ирээд манайд орж ирээд Э, М, А гурав Эынд зодолдоод Уг алчихжээ. А энүүгээр ирсэн үү гэж асуусан. Эхнэр бид хоёр ирээгүй гэж хэлсэн. Тэгээд манай хүн тэр хэдтэй хамт талийгаачийн нас барсан газар луу явсан. Тэгээд би шөнө нойр хүрэхгүй гэртээ хэвтэж байхад 04 цагийн үед А гаднаас согтуу орж ирсэн, орж ирэхдээ духан дээр нь язарчихсан, тэрнээс нь цус гарчихсан, хоёр гар нь бээлий байхгүй хэдэн хуруунууд нь мэлцийтэл улайчихсан байхаар нь би мөстэй усаар хоёр гарыг нь жоохон шавшиж байгаад гар нүүрийг нь угаалгасан. Тэгээд өөрөө сууж байгаад гутлаа тайлаад орон дээр гараад хэвтсэн. Тэгээд удалгүй манай эхнэрийг хүргэж ирсэн Сараагийн хамаатнууд гээд хоёр залуу ирэхээр нь Аг тэр хэдтэй явуулсан... Би гаднаас орж ирэхэд нь чи юу хийж явна гэж үгэлсэн чинь тэр хоёр зодолдоод байхаар нь би салгах гэсэн чинь намайг цохьчихлоо гээд духруугаа заасан... Нүүр нь л цус болсон байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 тал/

10. Гэрч Ц.Долгорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... А манай төрсөн дүү болохоор нөхөр бид хоёрын хажууд гэрээ бариад ганцаараа амьдардаг юм. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өглөө манай нөхөр болон А бид гурав пүнзэнд малын баас авч байхад талийгаач М морьтой ганцаараа ирээд манай хүний зөөж байсан үхрийн бааснаас ганц нэг зөөж өгч байсан. Тэгэхэд Эын эхнэр Сараа явган алхаад манайд ирж байгаа харагдсан. Тэгэхэд манай нөхөр болон А талийгаач М, Сараа нар манай руу орцгоосон, би ч ганцаараа тугалын баас аваад пүнзэнд үлдсэн. Тэгээд би пүнзэнд баасаа авчихаад гэр лүү ороход Сараа Аыг аваад хужранд явах гэж байгаа гэж ярьж байсан. Тэгээд Сараа, А, хоёр манайхаас гарсан. Араас нь талийгаач морьтойгоо мордож байсан. Тэгээд орой нь нөхөр бид хоёр 22 цагийн үед гэрлээ унтраагаад орондоо ороод хэвтэж байхад гаднаас нэг хүн орж ирснээ гэрлээ асаагаарай болохоо байлаа шүү гэхээр нь би сандраад гэрлээ асаасан чинь талийгаачийн эхнэрийнх нь дүү гээд нэг залуу орж ирчихсэн Э, М, А гурав Эынд архи уугаад нэгийгээ алчихсан байна гэж хэлэхээр нь би сандраад юу болов хэн нь хэнийгээ алчихав гээд асуусан чинь Мыг алчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явъя гээд тэр хэдтэй Эынх руу явсан. Тэгэхэд тэдний гадаа баахан хүмүүс ирчихсэн мөн цагдаа нар ирсэн байсан. Тэгээд Эаас юу болсон юм А хаана байна гэсэн чинь мэдэхгүй манайхаас гараад явсан гэхээр нь тэнд байсан хүмүүстэй тэр хавиар Аг хайгаад олоогүй, тэгээд би Эын гадаа үүрийн 06 цаг хүртэл байсан, тэгсэн Сараагийн хамаатнууд та энд даараад суугаад яахав бид таныг хүргээд өгье гээд намайг машинд суулгаад манайх руу явцгаасан. Тэгээд тэр хэд намайг хүргээд манайд ирэхэд А гэртээ ирчихсэн хэвтэж байхаар нь Аг босгож хувцасыг нь өмсүүлээд тэр хоёр залуугийн машинтай Эынх руу явуулсан... Намайг гэр лүү ороход орон дээрээ хэвтэж байсан. Манай нөхөр Амарааг нилээн согтуу байна гэж хэлж байсан. Би ч Амараатай нээх юм яриагүй намайг хүргэж ирсэн Сараагийн хамаатан хоёр залуутай Эынх руу явуулсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 108-109 тал/

11. Гэрч Г.Хэрлэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 22 цаг 40 минутын үед гэртээ унтаж байхад утас дуугарсан. Тэгээд утсаа аваад харсан чинь манай ээжийн дүү нагац эгч Саранцэцэг залгаад Э ах чинь хажуу талын айлын хүмүүстэй архи уугаад муудалцаад байна гэж хэлсэн. Тэгэхэд Саранцэцэг эгчийн утасных нь сүлжээ нь тасалдаад зарим үг нь сонсогдохгүй байсан. Тэгэхээр нь юу болсон юм гэж асуусан чинь ухаангүй байна хурдан түргэн дуудаарай гэж хэлсэн, тэгээд сүлжээ нь унаад утас нь дуулдахгүй болохоор нь би Багануурын 103-н эмнэлэг рүү залгаад Хэрлэнгийн гүүрнээс цааш 14 км-н цаана манай ах эгч  хоёр хөдөө мал малладаг юм аа, нөхөр нь хажуу айлынхаа хүмүүстэй архи уугаад зодолдсон юм шиг байна аа, тэгээд нөхөр нь ухаангүй байгаа юм шиг байна, эхнэр нь сая над руу залгаад түргэн дуудаад өг гэхээр нь би түргэн дуудаж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс энэ дуудлага чинь алсын дуудлагандаа орноо энэ дуудлагыг хүлээн авлаа танайхаас зам заагаад явчих хүн байна уу гэж хэлэхээр нь би нөхөртэйгөө зам заагаад явчихъя гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр машинтайгаа түргэний машиныг дагуулаад 00 цаг 30 минутын үед Багануураас гарсан. Тэгээд түргэний машиныг дагуулаад Э ахын гадаа ирсэн. Тэгэхэд гэрийнх нь үүдэнд баахан машинтай хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд түргэний эмч түрүүлж ороод араас нь Саранцэцэг эгч болон би, мөн гадаа байсан хүмүүсээс хоёр гурван танихгүй хүмүүс гэр лүү хамт орцгоосон. Тэгэхэд гэрийн эзэн Э ах зуухныхаа хойно сууж байсан, харин гэрийн баруун хойно нэг танихгүй хүн дээш  харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд эмч нөгөө хүнийг үзээд энэ хүн нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс гэрээс гарцгаасан. Би Багануураас гарахдаа Э ахыг л хүнтэй зодолдоод ухаангүй байгаа юм байлгүй гэж ойлгоод ирсэн. Тэгэхэд Э ах гэрийнхээ хойд талд сууж байсан... Э ах манай нагац эгч Саранцэцэгийн нөхөр байгаа юм... Баяр ёслолоор хүмүүстэй нийлээд уучихсан харагдаж байсан. Ер нь бол хүмүүстэй жоохон хэрэлдэж муудчих гээд байдаг хүн. Эхнэртэйгээ хоёулаа л хүн бүл муутай гээд хэдэн айлын мал нийлүүлж хараад л хөдөө байдаг...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 110 тал/

12. Гэрч Т.Боргилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хониндоо явчихаад өдөр 15 цагийн үед хониноосоо ирэхэд У, Магнай хоёр манай гэрийн гадаа машинтайгаа ирчихсэн зогсож байсан. Тэгээд би тэр хоёртой уулзаад гэр лүүгээ ороход тэр хоёр манайд нэг шил архи гаргаж ирээд задалсан. Тэгэхэд миний төрсөн ах Майнбаяр манайд байсан юм. Тэгээд У, Магнай хоёр гаргаж ирсэн 1 шил архиа Майнбаяр ахтай хувааж уусан. Тэгээд тэр гурав 1 шил архиа хувааж уучихаад Магнай, У хоёр манайхаас гараад явахаар нь бид тэр хоёртой хамт гэрээс гарсан. Тэгсэн Магнай 3-уулаа яваад манай үхрийг худаг дээр усалчихъя гэхээр нь бид гурав Магнайгийн машинтай худаг дээр ирээд Магнайгийн үхрийг усалсан. Тэгэхэд худгийн урдхан Г машинаа асаах гээд чирүүлж байсан. Тэгээд бид гурав үхрээ усалчихаад Г дээр очсон. Тэгсэн У, Магнай хоёр Хэрлэнгийн гүүр лүү архинд явъя гэхээр нь 4-лээ Магнайгийн машинд суугаад гүүр лүү хамт явцгаасан. Тэгээд гүүрэн дээр ирээд Г дэлгүүрийн урд талын эгчтэй уулзаад 1 шил архи зээлчихье гэж хэлээд тэр эгчээр авахуулсан байх, тэгэхэд тэр эгчтэй Магнай хамт дэлгүүр лүү ороод гарч ирж байх шиг байсан. Тэгээд тэр эгч Гт 1 шил архи өгч байх шиг байсан. Би ч тэр архийг нь сайн хараагүй. Тэгээд тэр дэлгүүрийн үүднээс хөдлөөд Магнай намайг гэрт буулгах гээд манайд 4-лээ ирцгээсэн. Тэгээд намайг буулгахдаа тэр гурав манайд ороод дэлгүүрээс авсан 2 шил архиныхаа нэгийг нь манай ахтай 4-лээ хувааж ууцгаасан. Тэгээд Магнай, Уг хүргэж өгнө гээд гэгээ тасарч байхад манайхаас тэр гурав гараад явсан. Тэгээд тэр хэдийг гараад явсны дараа манай эхнэр хүүхдүүдтэйгээ Багануураас ирсэн. Манай ах ч эхнэр хүүхдийн ирсэн машинтай Багануур луу явсан. Тэгээд нилээн орой 23 цагийн үед бид хэд гэртээ кино үзээд дуусаж байхад Г-н авгай манайд орж ирсэнээ тэр хэд манайд зодолдоод байхаар нь би утсаар ярьчихаад явж байна гээд манайд жоохон дулаацаж байгаад манайхаас гараад явсан. Тэгээд төд удалгүй байж байхад Угийн охин нь нэг хүнтэй хоёулаа манайд орж ирээд утсаар яриулаач аав Г ахынд ухаан алдчихсан юм шиг байна түргэн дуудах гэсэн юм гээд сандарчихсан орж ирэхээр нь би утсаа өгөөд гаргасан. Тэгээд охин нь манайхаас нилээн доош явж байгаад сүлжээ барьдаг газраас утсаар ярьсан. Тэгсэн Угийн охинтой хамт явж байсан нөгөө ах “чи Угийн гэр лүү яваад эхнэрийг аваад ирээч” гэхээр нь би мотоцикльтойгоо хөдлөөд Угийн гэрийн гадаа ирж эхнэрийг нь болон хажуу талынх нь нэг өвгөнтэй аваад Г-н гадаа авчирч буулгасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 113-114 тал/

13. Гэрч Н.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 26-ны орой яг хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна хотоос ирчихээд Баянжаргалан суман дээр хүмүүсээ буулгачихаад хөдөө явж байхад Эын эхнэр Саранцэцэг над руу залгаад Г архи уучихаад хамт уусан хүмүүстэйгээ муудаад байна би айгаад гараад ирлээ гээд даарчихсан байдалтай утсаар ярихаар нь чи буцаж очоод яахав зам тосоод Багануур луу хүрээд ир, аль эсвэл ойр хавынхаа айл руу орж дулаацаа гэж хэлсэн. Тэгээд шөнө унтаж байхад Саранцэцэгийн дүү Хэрлэнцэцэг над руу утасдаад Э ахынд зодолдсон хүмүүсээс нэг нь өнгөрчихсөн байна гэж хэлэхээр нь би шууд Багануураар дамжаад Энхбат ахыг аваад Эын гадаа очсон. Бид хэдийг очиход цагдаа болон өөр баахан машин ирчихсэн байсан. Тэгээд гэрийнх нь гадаа машиндаа сууж байхад Эынд зодолдсон хүмүүсийнх нь нэг нь алга болчихсон гээд тэр хавиар байсан хүмүүс гэрлээ тусгаад хайгаад яваад байсан. Ах бид хоёр Амараа гэх залуугийн эгчийг гэрт нь хүргэж өгөх гээд очиход Амараа гэх залуу нь гэртээ ирчихсэн унтаж байсан. Тэгээд ах бид хоёр нөгөө залууг босгоод хөөе чамайг тэрүүгээр сураад байна хамт явъя гээд босгосон. Тэгсэн эгч нь тэр Амараагийн дээгүүрх хувцсыг солиод бид хоёртой явуулсан. Тэгээд ах бид хоёр ч Амарааг авчираад цагдаа нартай уулзуулсан... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 118 тал/

14. Гэрч Б.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 26-27-ны шилжих шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3-р багт Устын ам гэх газар Шоовдор овогтой Э гэх айлд зодоон болоод нэг нь ухаангүй болсон байна гэсэн дуудлагыг хүлээн авсан. Сумын төвөөс замын цагдаагийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Батсайханы хамтаар уг дуудлага өгсөн газар очсон. Уг газарт очоод  гэрт нь ороод хартал Ш.Э эхнэртэйгээ байсан, гэрийн хойд хэсэгт нэг хүн хэвтэж байсан. Тэгээд тухайн хүнийг амьд эсэхийг шалгахад нас барсан байсан. Мөн гэрийн гадаа амь хохирсон хүний ар гэрээс нийт 4 хүн ирсэн байсан. Хэргийн газрын хамгаалалт аваад байж байтал Хэнтий аймгийн Цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн ирж цогцсыг авч явсан... Хамарнаас их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Ам дагаад урсаж байсан...“ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 119-120 тал/

15. Гэрч С.Баатар-Уулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Улаанбаатар хотын Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд мэс заслын тасгийн эрхлэгч эмч ажилтай. 12 дугаар сарын 26-ны шөнө 00 цаг 40 минутад Багануур дүүргийн урд талын Хэрлэн гүүрний цаана хүнд зодуулсан хүн ухаангүй байна гэх дуудлага мэдээлэл ирсэний дагуу алсын дуудлаганд явсан. Ингээд дуудлаганд очиход гэрт гэрийн баруун хойд хэсэгт толгой нь хоймор өөд дээш харсан байдалтай ухаангүй хүн, гэрийн эзэн нь бололтой согтуу хүн, мөн эхнэр нь бололтой нэг эмэгтэй нийт 3 хүн байсан. Тэгээд би гэрийн баруун хойд талд ухаангүй хэвтэж байгаа хүнд үзлэг хийхэд нас барсан байхаар нь нас барсан байна цагдаа дууд гэж хэлээд эргээд Багануур дүүрэг рүү явсан. Намайг гэрээс нь гарахад тэр айлын гэрийн гадаа 4 машин байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 123 тал/

16. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №05 дугаартай: “...

1. Талийгаач Б.Мын цогцост нуруунд зүүн талын 8-р хавирганы түвшинд 1,9 см өргөн ташуу байрлалтай, зүүн уушгины доод дэлбэнд 2 см өргөн хатгагдаж нэвтэрсэн шарх, цээжний хөндийн дотуур цус алдалт /1900мл/ зүүн хөмсөг, зүүн эгэм, баруун чихний дэлбэнд зулгаралт, зүүн сарвууны 3-р шивнүүрийн 3-р үеийн дотор хэсэгт зүсэгдсэн шарх, баруун сарвууны 4, 5-р шивнүүрийн уг хэсэгт цус хуралт, нурууны зүүн тал 8-р хавирганы түвшинд хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх нуруу, зүүн уушгины доод дэлбэн, зүүн сарвууны 3-р шивнүүрт үүссэн шарх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Талийгаачийн цусанд 3,1% ходоодны шингэнд 2,9% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ.

4. Талийгаач Б.М нь цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цээжний хөндийн дотуур цус алдалт /1900 мл/, цус алдалтын шокод орж нас баржээ.

5. Талийгаач Б.М нь дээрх гэмтлийг авсанаас хойш хурц цус алдалтын шокод орсон тул эмнэлгийн тусламж авах боломжгүй.

6. Б.Мын биед учирсан шарх нь хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлэн хураан авсан нийт урт 235 мм, бариулны урт 99 мм, ажлын хэсгийн урт 136 мм, ажлын хэсгийн арын өргөн 19 мм, ажлын хэсгийн мөрний өргөн 2 мм үзүүр нь шовх хутгаар үүсгэгдсэн байх боломжтой... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 125-128 тал/

17. Шинжээч эмч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллааганы явцад өгсөн: “... Амь хохирогч Б.Мын нуруу, зүүн уушгины дэлбэнд үүссэн шарх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн. Мөн зүүн сарвууны 3-р шивнүүрт үүссэн шарх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Өөрөөр хэлбэл хурц ир, ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлийн улмаас тус тусдаа үүссэн гэсэн үг юм... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 133 тал/

18. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №2020.010 дугаартай: “...

1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад урагдалт, цооролт илэрсэн.

2. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн урагдалт, цооролт нь ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг үзлэг ба шинжилгээний хэсэгт дэлгэрэнгүй тусгав.

3. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн зүсэгдсэн уранхайнууд нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутгаар үүсгэгдсэн байж болно... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 140-141 тал/

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №349 дугаартай: “...

1.Хар өнгийн бариултай бариул хэсгийг хар өнгийн лентээр ороосон хутган дээр цус илэрсэн.

2. Хар өнгийн бариултай бариул хэсгийг хар өнгийн лентээр ороосон хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

3. Хар өнгийн бариултай бариул хэсгийн  хар өнгийн лентээр ороосон хутган дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Мын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.

4. Ш.Э, Б.М нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов...  ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 150-151 тал/

20. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №1 дугаартай: “...

1. Ш.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн согтолттой байсан байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан.

2. Ш.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

3. Ш.Э нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэг үгүй.

4. Ш.Э нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 154-157 тал/

21. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №23 дугаартай: “...

1. Ц.А-ны биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагданаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна... ” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 161 тал/

22. Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1-р хх-ийн 14-22 тал/

23. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 23-33 тал/

24. Шүүгдэгч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... би хониноос ирээд машинаа асаах гээд гэртээ орж аккумлятор аваад асаах гэсэн асаагүй, тэгээд түрж түрж орхисон. Тэгээд орхичихоод харих гэж байтал урдаас Баярмагнай машинтай тэр Утай цуг ирсэн, тэгээд машинаар чирээд асахгүй замын наана хаячихсан, тэгээд гүүр явж архинд явлаа гэж байсан, мөн эргэж ирж машиныг чинь асаая гэсэн. Тэгээд би тэр 2-той цуг гүүр лүү машинтай явж 1 шил архи авч ирсэн, тэр 2 архиа аваад айл руугаа явсан юм. Тэгээд тэр 2 архиа уугаад удаад байсан, тэгж байтал таньдаг хүн маань таарсан, чирэх гээд байж байтал Баярмагнай талийгаачтай архиа уучихаад хүрээд ирсэн. Машинаа тэр чигт тэнд нь хаячихаад тэр айлын хүнтэй, Баярмагнай, талийгаач бид хэд гүүр лүү явж Дэлүүн болдог дэлгүүрээс ахиад 2 шил архи авсан. Нэгийг У авсан байх, нэгийг нь би авсан. Тэгээд тэрийгээ авч ирээд нөгөө эхний шил архийг уусан айлдаа ирж уусан. Нэг шил архи үлдсэн байсныг нь манайд Баярмагнай, талийгаач бид 3 очиж уусан. Тэрнээс хойш би юугаач мэдэхгүй байгаа юм шиг санагдаад байгаа юм... нэг мэдэхэд л талийгаач, А бид 3 байна гэж бодсон, өшөө нэг их хүн амьтан байхгүй байсан юм чинь, бид 3 л яах аргагүй хоорондоо муудалцаад дээр доороо ороод яваад байсан. Тэгээд дээр доороо ороод үүд хүртэл зодолдоод явсан. Унь мунь унасан байсан, нэг мэдсэн тогоо шанаганы хажууд зодолдож байгаад гараа тэмтэрч байгаад хутга авсанаа санаад байгаа юм, хутга байна уу нэг юм авсан, тэгээд У /талийгаач/-г дүрчихсэн санагдаад байгаа юм, би л дүрчихсэн шиг санагдаад байгаа юм. Тэгээд У нэг мэдэхэд ёолоод баруун талд хойшоо хараад хэвтэж байсан, би өөрөө тэрийг санаад байгаа юм. Нэг мэдсэн А байж байхад нь Ад “Байж байгаарай” гэж хэлж байсан, нэг мэдсэн алга болчихсон байсан. Тэгээд би өөрөө талийгаачийн хажууд хэвтэж байсан шиг санагдаад байна... Талийгаачийн эхнэр нь сүүлд орж ирээд “та 2 бэлчээр дээрээсээ болж муудалцсан юм уу” гэж хэлж байсан, архи ууж байхдаа бол ямар ч хэрүүл маргаан болоогүй... Уусан архиндаа тасарчихсан байсан болохоор болсон асуудал, хийсэн үйлдлээ санахгүй байна... Яг тэнд гэж хэлж чадахгүй байна, санахгүй байна... Харин хутгалсан гэдэг үйлдлээ санаад байна, би л хутгалчихсан байх, яг хаана нь шаасан гэдгээ сайн мэдэхгүй байна... Цуг л дээр доороо оролцоод явж байсан шиг санаж байна, хорих гээд ч юм уу 3-лаа зууралдаад явж байсан шиг санагдаж байна... Тогооны шүүгээнээс ухаж байгаад хутга авсан шиг санаж байна, тэмтэрч байгаад л таарсаныг нь авсан л даа, тэгж санагдаад байгаа юм... Тэрийг сайн мэдэхгүй байна. Ноцолдож явж байгаад л хутгалсан байх... Би яг хутгалсан гэдэг үйлдлээ бүдэг бадаг санаад байгаа юм. Би шаасан, тэгж санаад байгаа юм... 5-10 минут ёолсон байх аа, тэгж санагдаад байна. Би тэр үед талийгаачийг яачихав, алчих вуу гэж бодож байсан. Хүн амьтан байхгүй, холбоо барих утас ч байхгүй, яахаа мэдэхгүй байсан... Хутгалуулчихаад л ёолоод хэвтэж байна гэж бодсон... Тусламж үзүүлэх учраа мэдэхгүй, яахаа ч мэдэхгүй сандраад байсан. Эхнэр утас аваад явчихсан байсан, тэгээд холбоо барьж чадаагүй... Боломж байсан бол талийгаачид тусламж үзүүлэх байсан, ганцаараа яахаа ч мэдэхгүй хараад хажууд нь байсан... Гэмшиж байна... Дээр доороо ороод зодолдож яваад л унь мунь унагаад явсаар байгаад тогоо шанаганы хажууд очсон. Тэгээд тэмтрээд тогоо шанагаас нэг юм яах аргагүй аваад дүрчихсэн... намайг дарамталсан, ятгасан зүйл байхгүй, би өөрийнхөө санаж байгаа зүйлийг л ярьж байна... Миний ярьсан зүйл үнэн... Би талийгаачийн яг хаана нь хутгалсан гэдгээ мэдэхгүй байна... Хутгалсан үйлдлээ  санаж байгаа нь үнэн... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 185-190 тал/

Шүүгдэгч Ш.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар дахин өгсөн: “...Тогтоолтой танилцлаа. Би өөрөө согтуу байсан учраас Аы цохисон үгүйгээ сайн санахгүй байна... “ гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 13 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүнийг хутгалж алсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан боловч оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул уг хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О нь оршуулгын зардалд нийт 5.296.718 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ш.Э төлж барагдуулсан болох нь шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн Готовын Саранцэцэг гэх эзэмшигчийн 5750231346 дугаартай данснаас Пүрэвжавын Отгонцэцэг гэх эзэмшигчийн  5495330540 дугаартай данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 89 тал /, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Баярсайханы Мын эзэмшлийн 330000837887 тоот дансруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 90 тал/, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Лхагвасүрэнгийн Мын эзэмшлийн 330000836383 тоот дансруу 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 90 тал/,  2020 оны 04 сарын 13-ны өдрийн Готовын Саранцэцэгийн эзэмшлийн 5495330540 дугаарын данснаас Пүрэвжавын Отгонцэцэгийн эзэмшлийн 5750231346 тоот дансруу 2.200.000 төгрөг шилжүүлсэн баримт /2-р хх-ийн 91 тал/, Багануур дүүргийн тойргийн нотариатч Д.Оюунтунгалагийн баталсан “2020 оны 02 сарын 03-ны өдрийн хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгасныг нотариатаар баталгаажуулсан” /2-р хх-ийн 92 тал/ баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.О нь сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг болон гэм хор учруулсны төлбөрт 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн бөгөөд сэтгэл санааны хохирлыг тооцож гаргах арга, хуулийн зохицуулалт байхгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэм хор учруулсны төлбөр буюу 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нотлох баримт дутуу, хэрэгт хавсаргагдсан баримтуудад үндэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх, хохирогч Ц.А-ны эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй /1-р хх-ийн 61 тал/ гэсэн  байх тул шүүгдэгч Ш.Эыг хохирогч Ц.Ад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эыг 11 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эад оногдуулсан 11 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240  цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 11 жил 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эад оногдуулсан 11 жил 30 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эын цагдан хоригдсон 108 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол дээл 1 ширхэг, юүдэнтэй ногоон өнгийн цахилгаантай цамц 1 ширхэг, хөх өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг, хар өнгийн дугуй захтай цамц 1 ширхэг, шаргал өнгийн бэлхэнцэг 1 ширхэг, цагаан өнгийн хөндлөн судалтай улаан өнгийн цамц 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, ARKHI нэртэй архины шил 1 ширхэг, тамхины иш 3 ширхэг, хар өнгийн үйлийн хайч 1 ширхэг, эрээн өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг бичлэг бүхий  DVD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт 08-02 УБЗ улсын дугаартай “HYUNDAI PORTER” маркийн автомашин, Жалам хар маркийн мотоциклийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадоржийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 01 дүгээр  сарын 14-ний өдрийн №02 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оийн сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэм хор учруулсны төлбөр буюу 2 хүүхдийн тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.От оршуулгын зардлыг бүрэн төлсөн, хохирогч Ц.Ад төлбөргүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                           Ц.МӨНХТУЛГА

 

 

                                                 ШҮҮГЧ                           Э.ОДХҮҮ

 

 

                                                                                        Д.ГАНЗОРИГ