Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 93

 

 

2020   04  30                                        2020/ШЦТ/93

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0136/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    М.Долгоржав,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                                          Ө  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Ө-д холбогдох 2039.......  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ө

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ө нь 2020 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Од” буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.А, Н.Г нарын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ө нь 2020 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Од” буудалд иргэн А.А, Н.Г нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Хохирогч А.Агийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сараас эхэлж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А32 дугаар байрны урдаасаа ордог подволд “Од” зочид буудал ажиллуулж байна. Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 01 цагийн үед намайг ажлын байрандаа байх үед буудлын коридорт Хэнтий аймгийн Төрийн банкны эдийн засагч ажилтай Ө гэдэг залуу манай ангийн Г гэдэг хүнийг нүүрэн тус газарт нь цохиод унагаасан. Тэгээд намайг хөөе чи яаж байна аа гэхэд эргэж хараад миний нүүрэн тус газарт маань цохиж унагаасан. Тэр үед амралтын өрөөнд Гтой хамт байсан Дашдаваа гэдэг ах гарч ирээд чи боль яаж байгаа юм гээд тэр залууд хэлсэн юм. Тэгтэл мөн Дашдаваа ахын нүүрэн тус газарт нь, толгой руу нь хэд хэдэн удаа Ө гэх залуу цохиод авсан. Мөн тухайн үед Өгийн хамт байсан Монгол банкны Оргил гэх залуугийн таягийг нь булааж аваад намайг таягаар цохисон, мөн Гийг таягаараа цохисон. Тэр асуудлыг Монгол банкны ажилтан Оргил бүгдийг харж байсан. Уг болсон асуудал манай буудлын телекамерын бичлэгт тод үлдсэн. Ингээд хэрүүл маргаан дуусаад Ө, Оргил хоёрыг яваад өгснөөс хойш эргүүлийн цагдаа Цэндцэрэн, бас нэг залуу цагдаагийн хамт орж ирэхээр нь манай ажил дээр согтуу хүн агсам тавьж надаас гадна хоёр хүнийг зодсон гэж хэлээд телекамерын бичлэг үзүүлэхэд Цэндцэрэн нь гар утсан дээрээ бичлэгийг хуулж авсан. Ингээд би маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед миний дээд уруул нэг газар, доод уруул гурван газарт язарсан, зүүн тохой хэсэгт бага зэрэг зулгарсан байсан. Тэр нь би цохиулаад унах үедээ хананд нидэрч унасан. Мөн Гийн зүүн нүд нь хөхөрч хавдсан, Дашдаваа ахын хамар нь гэмтсэн байх, хамраас нь цус гараад байсан... Би гомдолтой байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/

Хохирогч А.Агийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин  өгсөн: “... Өд зодуулсанаас болж Best массаж төвд бариа, мөн цахилгаан хийлгэсэн. Нийт 10 хоногийн хугацаанд 400.000 /дөрвөн зуун мянга/ зарцуулсан... Өгээс  эмчилгээний болон надад учруулсан гэм хор, хохиролд нийт 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна... Миний нэхэмжилж байгаа 2.500.000 төгрөгийг надад өгч надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулах юм бол надад гомдол, санал байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 тал/

2. Хохирогч Н.Гийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой найз А, Дашдаваа нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудалд 01 тоот өрөөнд байхад, уг буудлаар үйлчүүлж байсан Хэнтий аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Төрийн банкны эдийн засагч Ө гэх залуу манай өрөөнд орж ирээд манай найз Дашдаваатай маргалдаад байхаар нь чи одоо ингэж болохгүй гэж хэлээд өрөөнөөс гаргасан. Тэгээд буудлын коридорт Оргил гэдэг залуутай тааралдаад юм ярьж байтал намайг тэврээд явахаар нь юм ярих гэж байна гэж бодтол миний нүүрэн тус газарт цохиж унагааж байгаад дээрээс хөлөөрөө хоёр гурван удаа өшиглөсөн. Тэгээд Аг болиулах гээд ирэхэд нь эргэж хараад Аг бараг ухаан алдтал цохиж унагаасан. Тэгээд цаанаас ирсэн Дашдавааг мөн баруун гарын шуу хэсгээр 2, 3 удаа нүүрэн тус газарт нь цохиж хамраас нь цус гаргасан. Дараа нь Оргилын тулж байсан таягыг Ө булааж аваад миний далан тус газарт нэг удаа, Дашдаваагийн хүзүү орчим 2, 3 удаа чичиж хатгасан. Тэгээд Агийн баруун гар орчим таягаар цохисон. Би зодуулсандаа гомдолтой байна. Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Өөр гэмтэл шарх үүсээгүй... Би эмчилгээний зардалд 700.000 /долоон зуун мянга/ төгрөг нэхэмжилнэ... эмчилгээний зардлаа авах юм бол гомдол санал байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 тал/

 

Хохирогч Н.Гийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “... Би Өтэй хохирлын талаар тохиролцсон. Надад эмчилгээний зардалд Ө 700.000 /долоон зуун мянга/ төгрөг өгөхөөр болсон. 2020 оны 05 дугаар сарын 02-ны дотор надад учруулсан хохирлыг төлж барагдуулна гэсэн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Өтэй сайн дураараа эвлэрсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/

3. Гэрч А.Оргилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудалд Төрийн банкны залуучуудтай хамт байсан юм. Гэтэл Төрийн банкны эдийн засагч Ө уг буудалд байсан Г гэдэг хүнийг буудлын коридорт гараараа нэг удаа цохиод унагаасан. Тэр үед буудлын эзэн А гэх хүүхэн Гийг салгаж авах гэтэл Ө Аг бас гараараа цохиод унагаасан. Тэр үеэр бас Гтой цуг явсан бололтой нэг ах ирээд Гийг Өгээс салгах гэхэд Ө тэр ахын нүүрэн тус газарт нь баруун гарын шуугаар 2, 3 удаа цохитол хамраас нь цус гарч байсан. Тэгээд миний гартаа бариад байсан таягийг Ө булааж аваад тэр гурвыг бас цохих гээд таягаар чичээд байсан. Би хөлөө гэмтээгээд суга таягтай явсан юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/

4. Гэрч Ш.Дашдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой хамаатан болох А гэдэг хүнтэй уулзсан. Тэгээд намайг гэртээ урьж хоол ундаар дайлсан юм. А маань Хэрлэн сумын 4 дүгээр баг А32 дугаар байрны нойл давхарт “Од” зочид буудал ажиллуулж өөрөө тэндээ амьдардаг юм байна лээ. Намайг очиход Агийн ангийнх нь залуу гээд Г гэдэг хүн байсан. Ингээд Г бид хоёр танилцаж юм яриад А Г бид хоёр 0.5 литрийн архи гаргаж өгснийг бид хоёр хуваагаад ууж байсан юм. Ингээд шөнө 00 цаг өнгөрч байхад нэг залуу Г бид нарын амарч байсан буудлын өрөөнд орж ирээд байсан юм. Ингээд тэр залуу ч гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Г амарч байсан өрөөнөөс гараад 00 орох гээд гарсан юм. Тэгтэл буудлын коридорт дуу чимээ болоод явчихаар нь гараад хартал А нүүрээ дараад коридорт зогсож байсан. Г буудлын текний араар орчихсон ойчсон байдалтай, манай өрөөгөөр орж ирээд байсан залуу дээрээс нь дараад цохиод байгаа бололтой байсан. Тэгээд би очоод тэр залууг Гоос салгаад араас нь татсан чинь эргэж хараад миний хамар орчим баруун гарын шуугаар 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл миний хамарнаас цус гарсан. Ингээд би Агийн өөрийнх нь амьдардаг өрөөнд орж хамарнаас гарсан цусаа угаасан. Тэгээд эргээд хартал нөгөө залуу коридорт зогсож байсан залуугийн таягийг гартаа барьчихсан намайг чичиж байсан. Тэгэхдээ миний биед таяг нь хүрээгүй... миний биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй... Хамарт маань ямар нэгэн өөрчлөлт ороогүй...  Энэ хэргийн маргааш Ө гэдэг залуу ирж уулзсан. Тэр залуу Г, А бид гурвыг зодсон. Би тэр явдлын маргааш нь буудлын бичлэгийг үзэж байхад Ө эхлээд Гийг цохиж унагаад дараа нь Аг мөн гараараа цохиж унагаасан. Тэр үед би өрөөнөөс гарч ирж Гийг зодуулж байхад очиж салгаж байхдаа хамартаа цохиулж байгаа бичлэг тодорхой харагдаж байсан. Тэр бичлэгт эхлээд Г, Ө, Оргил нар юм ярьж байснаа Ө, Гтой маргаад шууд цохиод авч байсан. Мөн Г, А бид гурвыг цохисны дараа Оргил гэдэг залуугийн суга таягийг булааж аваад Агийн баруун гарын шуу орчим хальт цохиж аваад намайг таягаар чичих хөдөлгөөн хийж байсан. Намайг чичих үед миний дүрс камерт бичигдээгүй үлдсэн байна лээ... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 тал/

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №160 дугаартай: “...

1. А.Агийн биед тархи доргилт, уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №165 дугаартай: “...

1. Н.Гийн биед тархи доргилт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34 тал/

7. Шүүгдэгч Өгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А32 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Од” зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ буудлын эзэн А, Хэрлэн сумын Ерөнхий Боловсролын 4 дүгээр сургуулийн жижүүр Г нарыг зодож биед нь гэмтэл учруулсан асуудлаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед ажлынхаа газрын Алтан-Өлзий, Гялс төрөг хадгаламжийн зээлийн хоршооны эдийн засагч Доржжүгдэр, Монгол банкны хянан шалгагч Оргил нарын хамт “Од” зочид буудалд орсон юм. Ингээд бид 07 тоот өрөөнд 2 шил 0.75 литрийн архи уусан. Ингээд би 00 орох гэж өрөөнөөс гарч яваад Г ахтай тааралдсан чинь ах нь энд байгаа гээд өрөөгөө зааж өгсөн. Тэгээд би хэсэг хугацааны дараа Г ахын байрлаж байсан 01 тоот өрөөнд ороход Г ах бас нэг ахимаг насны ах, мөн буудлын эзэн А нар юм яриад сууж байсан. Г ах нөгөө ахтай хамт архи уууж байсан. Ингээд би өрөөнөөс нь гараад 07 тоот өрөөнөөс Оргил ахыг аваад буудлаас бүр гарах гэж байхдаа Г ахтай коридорт тааралдсан. Ингээд бид хоёрыг гарах үед Оргил ахтай юм ярьж байснаа маргалдах гэхээр нь би Оргил ахыг дагуулаад гарах гэтэл Г ах намайг бацаан минь, ална шүү, зүгээр байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд Г ахын нүүрэн тус газарт нь цохиод авсан чинь арагшаа унаад өгсөн тэгэхээр нь би нэг удаа Г ахын хөл рүү нь хальт өшиглөсөн чинь оноогүй, тэр үед Г ах намайг зуураад авсан. Тэгтэл араас нэг хүн татахаар нь шууд эргэж хараад нүүрэн тус газарт нь цохиод автал тэр хүн цаашаа унаад өгсөн. Би тухайн үед А эгчийг эргэж хараад цохиод авснаа мэдээгүй. Тэгтэл Г ахтай цуг байсан ах ирээд намайг бариад авах гэхээр нь би баруун гарын шуугаараа нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Тэгээд би Оргил ахын хэрэглэж байсан суга таягийг нь Оргил ахаас булааж аваад А эгчийн баруун гарын шуу руу нь хальт цохисон. Мөн Гтой цуг явсан ахыг таягаар чичсэн. Тэр үед намайг таягаар чичхэд тэр ах оногдоогүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн бурууг хүлээн зөвшөөр байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.А, Н.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч А.Ад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.500.000 төгрөг төлж барагдуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 56 тал/, хохирогч нь  Өгээс 1.500.000 төгрөг авсан тул шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 57 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн, хохирогч Н.Г нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 700.000 төгрөг нэхэмжилснээс  шүүгдэгч нь 200.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдсэн 500.000 төгрөгийг  2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Өгээс 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гт олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хөнгөн цагаан материалтай таягийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өг  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Өг 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Өд  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000  төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ө  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хөнгөн цагаан материалтай таягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, 1 ширхэг флашийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өгээс 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Гт олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч нь  хохирогч А.Ад төлөх төлбөргүй, хохирогч Н.Гт 200.000 төгрөг төлсөн, 500.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон болохыг  дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Өд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ГАНЗОРИГ