Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 462

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Төмс овогт Ганболдын Ганболор, Баянхайрхан овогт Эрдэнэбатын Ган-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар маргаан гаргаагүй болохыг дурдсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар эцэг эх хүүхэдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүй хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээх хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах эрхийг адил тэгш эдлэх болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар Эцэг эх дээр дурдсан үүргээ биелүүлэхэд хяналт тавьж ажиллахыг тухайн харьяалах сум дүүрэг баг хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашигт харшилахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэ шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3–н өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанцэцэгт даалгасугай. 

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ганболорын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Ганболор хариуцагч Э.Ган-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурьдсугай. 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ