Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 848

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, шүүгч С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

          Иргэдийн төлөөлөгч Б.Үүрийнтуяа,

          Улсын яллагч Б.Ганзориг,

          Шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 09091 1931 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Налайх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Т .

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 6-нд шилжих шөнө 12:00 цагаас 02 цагийн хооронд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вашингтон” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд хохирогч С.Уянгын хувцсыг хүчээр тайлж, нүүр, хөл хэсэгт цохих зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, аманд нь дотуур өмдийг нь /дотоож/ хийж, скочоор ороож, пивоны шилний амсар хэсгийг скоч ороож бэлэг эрхтэн рүү хийх, хохирогчийн цүнхэнд байсан нүүрний тосоор бөгс, цавь хэсгээр нь түрхэж анусаар бэлгийн харьцаанд орно гэж тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндсэн,

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 6-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чилүгэн” нэртэй зочид буудлын хоёр давхар шатны хажуу талын өрөөнд хохирогч С.Уянгыг бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байхад нь нүүрэн тус газарт нь цохиж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник”-н автобусны буудлын хажууд хохирогч С.Уянгатай “гар утас дээр байгаа мессеж нуусан, өөр эрэгтэй хүнтэй харьцсан” гэх шалтгааны улмаар маргалдаж түүний зүүн хөлний шилбэ хэсэгт өшиглөж, улмаар “Вашингтон” нэртэй зочид буудал руу тээврийн хэрэгсэлтэй зорчиж явахад нь толгой хэсэгт цохисон, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Вашингтон” нэртэй зочид буудлын 305 тоо өрөөнд нүүрэн тус газарт цохиж, хөл хэсэгт өшиглөсөн, Баянгол дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чилүгэн” нэртэй зочид буудлын хоёр давхар шатны хажуу талын өрөөнд нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гуяа, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                  

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т  мэдүүлэхдээ: “...Хэрвээ С.Уянгыг 2 өдөр дараалж зодсон гэж байна. Ийм хөхрөлт төдий үүсэхгүй, хөх няц болно. Хөлөнд нь өшиглөсөнөө хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр би эхэлж таксинд суусан. Хэрвээ хүчээр авч явсан бол түрүүлээд таксинд суулгах ёстой байсан. С.Уянга ч таксины жолоочид хэлэх боломжтой. Хүнийг хүчээр зочид буудал руу авч орох асуудал байхгүй. Тухайн үед ресепшнд хэлэх боломжтой байсан. Тухайн үедээ бичлэг үзээд дуурайж хийдэг тохиолдол бол байсан. Тухайн үед С.Уянга биеэ үнэлсэн байсан. Би утсыг авч үзээд “тэр залуугаа дуудчих” гэхэд тэр залуу ирсэн. Нэг шил архи авч ирсэн. Тэр архины ихэнхийг нь би уусан. Би тэр хүнтэй маргалдсан. Тэгэхэд тэр залуу “би ахиад нэг шил архи аваад ирье” гээд тэр чигтээ алга болсон. С.Уянга бас уусан. 750 граммтай архи байсан. Миний утас түрийвч ямар ч зүйл байгаагүй. Буудлаас гараад би С.Уянгад “орой боллоо яв” гэхэд “миний утсыг ломбардад тавьчих” гэж хэлсэн. Гэтэл мэдүүлэгтээ янз бүрээр хэлсэн байсан. “Шөлөндөө” орсон. С.Уянга надад “хэрвээ чамайг мэдэхгүй байсан бол хичээл ортол хийх гэж байсан” гэж хэлсэн. С.Уянга дургүйцээд байхаар нь би “харьцахаа болъё” гэж хэлэхэд надаас эмэгтэй хүнийхээ хувьд уучлал гуйгаад “хоёулаа уулзъя” гэж хэлсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр нотлох баримт шалга гэсэн байсан. Хэргийн хувьд тэр залуу, пивоны шил, скоч байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоох шаардлагатай байна.” гэв.

 

        Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч С.Уянгын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Оюунтогсийн өгсөн мэдүүлэг /хх-30/, гэрч Ж.Тэмүүлэнгийн өгсөн мэдүүлэг /хх-31/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13488 дугаартай дүгнэлт /хх-33/, Б.Т гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24-26, 90-91/, шүүгдэгч Б.Т гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх39/, шүүгдэгч Б.Т гийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-41/, шүүгдэгч Б.Т гийн Цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээлэл /хх-42/, шүүгдэгч Б.Т гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/, гэрч Ш.Пүрэвжаргалын өгсөн мэдүүлэг /хх-77/, гэрч О.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /хх-78/, Эдийн засгийн Их сургуулийн шаталсан сургалттай бакалаврын хөтөлбөрийн тодорхойлолт /хх-79/, Монгол Улсын Их сургуулийн оюутаны тодорхойлолт хувийн хэрэг /хх-80-86/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 6-нд шилжих шөнө 12:00 цагаас 02 цагийн хооронд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вашингтон” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд хохирогч С.Уянгын хувцсыг хүчээр тайлж, нүүр, хөл хэсэгт цохих зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, аманд нь дотуур өмдийг нь /дотоож/ хийж, скочоор ороож, пивоны шилний амсар хэсгийг скоч ороож бэлэг эрхтэн рүү хийх, хохирогчийн цүнхэнд байсан нүүрний тосоор бөгс, цавь хэсгээр нь түрхэж анусаар бэлгийн харьцаанд орно гэж тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндсэн,

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 6-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чилүгэн” нэртэй зочид буудлын хоёр давхар шатны хажуу талын өрөөнд хохирогч С.Уянгыг бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байхад нь нүүрэн тус газарт нь цохиж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник”-н автобусны буудлын хажууд хохирогч С.Уянгатай “гар утас дээр байгаа мессеж нуусан, өөр эрэгтэй хүнтэй харьцсан” гэх шалтгааны улмаар маргалдаж түүний зүүн хөлний шилбэ хэсэгт өшиглөж, улмаар “Вашингтон” нэртэй зочид буудал руу тээврийн хэрэгсэлтэй зорчиж явахад нь толгой хэсэгт цохисон, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Вашингтон” нэртэй зочид буудлын 305 тоо өрөөнд нүүрэн тус газарт цохиж, хөл хэсэгт өшиглөсөн, Баянгол дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чилүгэн” нэртэй зочид буудлын хоёр давхар шатны хажуу талын өрөөнд нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гуяа, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Уянгын өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 14-15 цагийн үед Налайхаас гараад автобусанд суугаад явж байгаад хуучин найз залуу Б.Т тэй тааралдаад бид хоёр автобусны хойд талын суудал дээр сууж байтал Тэмүүжин миний гар утсыг булаан авч Ботаникийн буудал дээр буухаар нь би араас нь дагаж буугаад “утсаа авъя” гэхэд миний шилбэ рүү өшиглөсөн. Улмаар бид хоёр маргалдан Б.Т  намайг зодож таксинд хүчээр суулган Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Вашингтон” зочид буудал руу явахаар нь би “явахгүй” гэж хэлсэн чинь замдаа миний нүүрэн тус газар олон удаа алгадаж цохиж явсаар “Вашигтон” зочид буудлын 3 дугаар давхрын хамгийн захын өрөөнд хүчээр дагуулж ороод миний хувцаснуудыг хүчээр тайлах гээд байхаар нь би “тайлуулахгүй” гэсэн чинь “миний гар утсыг цонхоор шиднэ” гэсэн учир би утсыг биеэ үнэлж авсан биз дээ гээд миний цүнхэнд байсан түрийвчийг аваад дотор нь байсан 80.000 төгрөгийг авч тооцоог хийн үлдэгдэл мөнгөөр пиво, скоч авч орж ирээд миний трусикийг аманд чихэж байгаад амыг минь скочоор ороогоод миний гарыг скочдоно гээд байхаар нь гараа скочоор ороолгоогүй. Тэгсэн надтай хүчээр бэлгийн харьцаанд ороод дараа нь нэг шил пиво ууж дуусаад шилний амсар хэсгийг скочоор ороогоод миний бэлэг эрхтэн рүү шилээ хийгээд дараа нь миний анусаар бэлгийн харьцаанд орно гээд цүнхэнд байсан нүүрний тосыг бөгс болон цавиар тараагаад байхаар нь би эсэргүүцсэн чинь орон дээр дарж унагаад миний скочоор ороосон бөглөөтэй байхад нүүрэн дээр дэрээр дарж байгаад бэлгийн харьцаанд орсон. Тэгсэнээ миний утсыг үзэж байгаад миний харилцаж байгаа мессежийг уншаад өмнө нь чаталж байсан нэг л удаа уулзсан залуу руу мессеж бичээд “хүрээд ир, хамт групп секс хийе” гэж дуудсан чинь нөгөө залуу нь 0.75 Соёрхол аваад ороод ирсэн. Тэр үед нь би хувцсаа өмсөх гэхээр миний хувцсыг өмсүүлэхгүй байсан. Мөн фэйсбүүкийн найз эрэгтэйг чат бичин дуудаж ирүүлэн архи уусан ба надтай хүчээр бэлгийн харилцаанд оруулах гэж байхад нь би эсэргүүцсэн. Тэр залуутай бэлгийн харилцаанд ороогүй. Тэр залуу нэмж архи авчирна гэж гараад буцаж орж ирээгүй. Дараа нь миний Айфон 7 маркийн гар утсыг 90.000 төгрөгөөр ломбардад тавьж хороололд байрлах “Чилэгүн” зочид буудалд орж дахин зодож хүчээр бэлгийн харилцаанд орсон. Би явах гэсэн боловч утсаа аваагүй болохоор чадаагүй. Тэмүүжин буцаж орж ирэхдээ 2 шил пиво, 1 том скоч бариад орж ирсэн. Орж ирээд хувцсыг хүчээр тайлаад хүчиндсэн... Зочид буудалд орсны дараа ч намайг "янхан минь" гээд байсхийгээд алгадаад байсан. Хүчиндэх үед би “болиоч” гэж хэлсэн боловч дийлэхгүй учир биеийн дэрээр дарчихаад дахиж хүчиндэж баихдаа “дуугүй байгаач” гээд алгадаад байсан...С.Тэмүүжин намайг зодох үед зүүн талын шилбэ хөхөрсөн, нүүрний баруун нүдний хэсэгт хөхөрсөн, хавдсан байсан ба тэр үед миний нүүр, шилбэ хөхөрсөнийг таньдаг, хүмүүсээс хэн ч хараагүй. Би 3 хоног гэрээсээ гараагүй ба гурван хоногийн дараа гэрээсээ гарахад хавдар нь буусан.” /хх-14-22, 176-180/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Талсболорын өгсөн: “...Түүнээс хойш 3 хоногийн дараа 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 18:00 цагийн үед С.Уянга, манай эгчийн охин Тэргэлийн хамт ажил дээр ирсэн. Уянга дуу муутай ярьж чадахгүй байсан ба би шалгааж байгаад асуухад “тань дээр очих гээд явж байхад Б.Т тэй таарсан, Б.Т  миний гар утсыг булаагаад Ботаникийн автобусны буудал дээр буусан, би араас нь дагаж буухад намайг зодоод таксинд суулгаад зочид буудал оруулсан, гар утсыг ломбарданд тавиулаад, түрийвчинд байсан мөнгө авсан, тийм болохоор би утасгүй болоод таньтай ярьж чадахгүй байсан, би буудлаас зугтаах гэж байгаад баригдахад гар, ам скочдсон, Б.Т  надтай үерхсэнгүй, утас авсангүй” гээд уурласан гэж хэлсэн. “Ээж аавдаа хэлэх юм бол ална шүү” гэсэн болохоор би хэлж чадахгүй байсан” гээд өөр зүйл нуугаад байсан. Би өөр зүйл болсон гэж зөн совингоор дахиж лавлаж асуухад хүчиндүүлсэн талаар хэлсэн. Би шууд цагдаад хандсан. Б.Т  “цагдаад хэлэх юм бол гэр бүлийг чинь хүйс тэмтэрнэ шүү” гэж заналхийлсэн байсан.” /хх-25-26/ гэх мэдүүлэг,  

 

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13488 дугаартай дүгнэлтэд:

         1. С.Уянгын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

        3. Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

        5. С.Уянгын үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна.

        6. С.Уянгын цус нь О/I/ бүлэг байна.

        7. С.Уянга нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

        8. С.Уянгын охин хальс хуучин урагдалтай байна.” /хх-33/ гэх дүгнэлт,  

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 291 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Т  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Т  нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Б.Т  нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.” /хх-37-38/ гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Т гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/  зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хохирогч С.Уянга нь мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т гийн зүгээс “…Би хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин С.Уянгыг хүчиндээгүй” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн зүгээс “...Миний үйчлүүлэгч Б.Т гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн шинжгүй” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаад хохирогч С.Уянгын өгсөн: “...миний трусикийг аманд чихэж байгаад амыг минь скочоор ороогоод миний гарыг скочдоно гээд байхаар нь гараа скочоор ороолгоогүй. Тэгсэн надтай хүчээр бэлгийн харьцаанд ороод дараа нь нэг шил пиво ууж дуусаад шилний амсар хэсгийг скочоор ороогоод миний бэлэг эрхтэн рүү шилээ хийгээд дараа нь миний анусаар бэлгийн харьцаанд орно гээд цүнхэнд байсан нүүрний тосыг бөгс болон цавиар тараагаад байхаар нь би эсэргүүцсэн чинь орон дээр дарж унагаад миний скочоор ороосон бөглөөтэй байхад нүүрэн дээр дэрээр дарж байгаад бэлгийн харьцаанд орсон.” /14-22, 176-180/ гэх мэдүүлэг, гэрч Г.Талсболорын өгсөн: “...Би өөр зүйл болсон гэж зөн совингоор дахиж лавлаж асуухад хүчиндүүлсэн талаар хэлсэн. Би шууд цагдаад хандсан. Б.Т  “цагдаад хэлэх юм бол гэр бүлийг чинь хүйс тэмтэрнэ шүү” гэж заналхийлсэн байсан.” /хх-25-26/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13488 дугаартай дүгнэлтэд: “...С.Уянгын биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.” /хх-33/ гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон учир шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал зөрчигдсөн байх ба хүний амьдралын нарийн асуудалд хамаарах учраас энэ гэмт хэргийг үүсэх, хянан шалгахад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам тогтоож, энэ тухай мэдээллийг задруулахгүй байх, хэргийг шүүх хурлаар хаалттай хэлэлцэнэ.

 

Хүчиндэх гэмт хэрэг гэдэг нь хүний бэлгийн халдашгүй бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэх, заналхийлэх буюу бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн байдаг. 

 

Тодруулбал шүүгдэгч Б.Т  нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хохирогчтой бэлгийн харьцаанд орсон, хохирогчийн бэлэг эрхтэнд пивоны шилний амсар хэсгийг скочоор ороогоод оруулсан үйлдлийг хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжид хамааруулан ойлгох ба харин тэдгээрээс энэхүү үйлдлээр хохирогчийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор ёс бусаар авирлаж, илтэд басамжилжилсан байдлаар хүчиндсэн нөхцөл байдал тогтоогдсон тул хүчиндэх гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн байна гэж шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгч Б.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 6-нд шилжих шөнө 12:00 цагаас 02 цагийн хооронд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вашингтон” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд хохирогч С.Уянгын хувцсыг хүчээр тайлж, нүүр, хөл хэсэгт цохих зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, аманд нь дотуур өмдийг нь /дотоож/ хийж, скочоор ороож, пивоны шилний амсар хэсгийг скоч ороож бэлэг эрхтэн рүү хийх, хохирогчийн цүнхэнд байсан нүүрний тосоор бөгс, цавь хэсгээр нь түрхэж анусаар бэлгийн харьцаанд орно гэж тохуурхан доримжилж, хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндсэн,

2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 6-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чилүгэн” нэртэй зочид буудлын хоёр давхар шатны хажуу талын өрөөнд хохирогч С.Уянгыг бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байхад нь нүүрэн тус газарт нь цохиж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.

 

Мөн Б.Т  нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник”-н автобусны буудлын хажууд хохирогч С.Уянгатай “гар утас дээр байгаа мессеж нуусан, өөр эрэгтэй хүнтэй харьцсан” гэх шалтгааны улмаар маргалдаж түүний зүүн хөлний шилбэ хэсэгт өшиглөж, улмаар “Вашингтон” нэртэй зочид буудал руу тээврийн хэрэгсэлтэй зорчиж явахад нь толгой хэсэгт цохисон, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Вашингтон” нэртэй зочид буудлын 305 тоо өрөөнд нүүрэн тус газарт цохиж, хөл хэсэгт өшиглөсөн, Баянгол дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чилүгэн” нэртэй зочид буудлын хоёр давхар шатны хажуу талын өрөөнд нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гуяа, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

        Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т гийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

         Хохирогч С.Уянга нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Т г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

         Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

         Шүүхээс шүүгдэгч Б.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

 Прокуророос шүүгдэгч Б.Т г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 6-нд шилжих шөнө 12:00 цагаас 02 цагийн хооронд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вашингтон” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд хохирогч С.Уянгын хувцсыг хүчээр тайлж, нүүр, хөл хэсэгт цохих зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, аманд нь дотуур өмдийг нь /дотоож/ хийж, скочоор ороож, пивоны шилний амсар хэсгийг скоч ороож бэлэг эрхтэн рүү хийх, хохирогчийн цүнхэнд байсан нүүрний тосоор бөгс, цавь хэсгээр нь түрхэж анусаар бэлгийн харьцаанд орно гэж тохуурхан доромжилж, хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндсэн, 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 6-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чилүгэн” нэртэй зочид буудлын хоёр давхар шатны хажуу талын өрөөнд хохирогч С.Уянгыг бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байхад нь нүүрэн тус газарт нь цохиж хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ботаник”-н автобусны буудлын хажууд хохирогч С.Уянгатай “гар утас дээр байгаа мессеж нуусан, өөр эрэгтэй хүнтэй харьцсан” гэх шалтгааны улмаар маргалдаж түүний зүүн хөлний шилбэ хэсэгт өшиглөж, улмаар “Вашингтон” нэртэй зочид буудал руу тээврийн хэрэгсэлтэй зорчиж явахад нь толгой хэсэгт цохисон, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Вашингтон” нэртэй зочид буудлын 305 тоо өрөөнд нүүрэн тус газарт цохиж, хөл хэсэгт өшиглөсөн, Баянгол дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чилүгэн” нэртэй зочид буудлын хоёр давхар шатны хажуу талын өрөөнд нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гуяа, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

        

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д “...хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчлөлт оруулжээ.

 

Гэтэл 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д “үйлдсэн бол хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болно.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэргүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

         Шүүхээс шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг биелүүлэн эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Т д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

           Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

           Шүүгдэгч Б.Т  нь энэ хэрэгтээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан нийт 146 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д заасныг түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хуагцаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б.Т г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д заасан “хүчиндэх гэмт хэргийг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн” хэрэг үйлдсэн гэм буруутайд,

         мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн тус тус тооцсугай.

 

          2. Б.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Т д шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Б.Т д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан торгох ялыг дүйцүүлэн оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Б.Т д оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

          6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т гийн цагдан хоригдсон 146 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,                       Э.ЧИНГИС

                              

                                      ШҮҮГЧИД                        С.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                           С.ӨСӨХБАЯР