Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 401

 

 

2020         05          27                                  2020/ШЦТ/401

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лувсаншарав,

Улсын яллагч: Ц.Хулан,

Шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Д.Н-д  холбогдох эрүүгийн 2011 0000 00533 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1973 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, шүдний техникч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр Зам ХХК-д вагоны үйлчлэгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20-465 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д.Н,

Холбогдсон хэргийн талаар:

Д.Н нь 2020 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-189 иргэн Н.Чулуунтулгатай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, хөл, нуруу хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун шанаа, хамрын нуруу, хүзүү, баруун мөр бугалга, шуунд зулгаралт, хамар, баруун чамархайн зүүн хацар, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч Н.Чулуунтулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Би 2020.05.10-ны орой би эхнэртэйгээ учраа олох гээд залгаад ярьсан бөгөөд манай эхнэр 7-н буудалд найзындаа байна гэж хэлсэн бөгөөд би яваад очих уу гэхэд хэрэггүй гэж хэлсэн. Ингээд манай эхнэрийн найз хүүхэн нь надруу залгаад таньж байна уу гэх мэтээр яриад утсаа тасалсан. Тэгээд найз нь надруу залгахаар нь найзыг нь суганы үс чинь яах гээд байгаа юм гэж хэлээд утсаа таслаад шөнө 01 цагийн үед надруу мессеж бичсэн байхаар нь утсаа унтраагаад унтаж байтал гаднаас манай эхнэр, найзтайгаа хамт орж ирээд намайг сэрээгээд би бостол миний толгой руу Д.Н 1 удаа цохисон. Тэгээд би яаж байгаа талаар асуутал суганы үс чинь ороод ирлээ гэж хэлсэн. Тэгээд миний нүүр рүү өшиглөсөн бөгөөд болиоч гээд түлхтэл би цагдаатай ирсэн байна гэж хэлсэн бөгөөд гаднаас нэг залуу орж ирээд яасан юу болсон гэж хэлээд гараад явсан. Ингээд орон дээрээ суугаад нөгөө 2-г гараад явах байх гэж бодтол Д.Н дахиад миний нүүр рүү өшиглөсөн. Тэгээд манай эхнэр аваад гарах гэтэл үүдэнд байсан сандалаар цохичихоод яваад өгсөн. Миний хамарнаас цус гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/

Гэрч Д.Хандармаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...2020 оны 05 дугаар сарын 10-ний орой 22 цагийн орчимд Д.Н гэх манай найз манай ажил дээр ирсэн бөгөөд ярьж сууя гэж хэлээд Д.Н-н гэрт нь очсон 5 буудал орчимд очсон. Тэгээд Д.Н-нд ирээд юм яриад сууж байтал хамтаран амьдрагч Чулуунтулга надруу залгаад хаана байна ирсэнгүй гээд юм яриад байхаар нь би найзындаа байна гэж хэлтэл чамд найз гэж юу байсан юм гэж одоо очно гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьж байтал манай найз Д.Н утасыг нь өгчих би яриатахая гэж хэлсэн. Би дугаарыг нь өгөөд Чулуунтулгатай яриулсан. Манай найз утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан бөгөөд Д.Н-г Чулуунтулга сугны үс, гичий, янхан гэх мэтээр хэлсэн бөгөөд тэгтэл Д.Н одоо хоёулаа очьё сургаад өгөе гэж хэлээд чамайг доромжиллоо гээд гэрээс нь 5-н буудлаас таксинд суусан бөгөөд Приүс-20 загварын цагаан өнгөтэй такси байсан. Таскинд суутал дотор нь 25-30 орчимд 2 залуу байсан бөгөөд Чулуунтулгын гэр рүү явсан. Ингээд Чулуунтулгын хашааны үүдэнд очиж зогсоод хашааны хаалгыг нь би нүдтэл хүн гарч ирээгүй юм. Ингээд Д.Н хашааг нь даваад хаалгыг нь дотоос нь нээсэн. Гэрийн хаалгыг нүдтэл Чулуунтулга өөрөө хаалга нээсэн дотроосоо уяагаар уясан байсан. Ингээд Д.Н Чулуунтулга 2 маргалдаад Чулуунтулга гар гээд Д.Н-н энгэрээс нь зулгаагаад байсан. Тэгтэл Д.Н Чулуунтулгыг ор рүү түлхээд унагаачсан. Чулуунтулга архи уусан байдалтай байсан. Би түлхэж унагахаар нь эргэж гараад таксины 2 залууг дуудаад энэ 2 зодолдоод байна та хоёр салгаад өгөөч гэж хэлтэл нэг залуу нь орж ирээд болиочээ гэж хэлээд заза эгчээ та нар өөрсдөө учраа ол гээд гараад яваад өгсөн юм. Тэгтэл Д.Н Чулуунтулыг чи намайг утасны цаанаас юу юу гэж хэлж доромжилдог гэнээ би ороод ирлээ нүүр рүү 1 удаа цохитол Чулуунтулга нүүрээ дараад суусан. Тэгтэл хамарнаас нь цус гарч байсан. Би нүүр рүү нь хамаагүй битгий цохио гэж хэлтэл гараа атгаж байгаад нуруу руу нь нилээд олон удаа цохисон, мөн нүүрээ тагласан байхад нь гар, гуя зэрэг газрууд руу 3-4 удаа өшиглөсөн би одоо болноо явья гээд дагуулаад гараад Д.Нгийн гэрт нь ирсэн. Би Д.Н-н гэрт хоносон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №5655 тоот дүгнэлт: 1. Н.Чулуунтулгын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун шанаа, хамрын нуруу, хүзүү, баруун мөр, бугалга, шуунд зулгаралт, хамар, баруун чамархай, зүүн хацар, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

   Шүүгдэгч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг “...2020.05.10-ний орой 21 цаг өнгөрч байхад найз Хандармаагийн ажил болох халуун усны газарт ирсэн. Ингээд 22 цаг өнгөрөөгөөд халуун усны газраас газраас манай гэр болох Чингэлтэй дүүрэг 14-р хороо Хайлаастын 20-465 тоотод ирсэн. Би гэртээ ганцаараа байсан бөгөөд би найзтайгаа юм ярьж суусан. Тэгтэл манай найзруу ажил дээр байхаас нь хойш нөхөр нь гэх Чулуунтулга гэх залуу залгаад маргалдаад байсан бөгөөд Хандармаа хүүхэд нь Хандармаа руу залгаад хаана байгаа талаар асуугаад Чука ах залгаад байна гэж хэлсэн. Тэгтэл Хандармаа Чука руу залгаад хэрэлдээд байсан. Тэгтэл Хандармаагийн нэгж дуусчихаад миний утсаар Хандаа хэрэлдэж байгаад тасалтал эргээд миний утас руу Чука залгаад маргалдаад байхаар нь би утсаа автал янханууд минь яах гээд байгаа юм гээд байсан бөгөөд би харанхуй шөнө битгий хүний утас руу залгаад бай гэж хэлсэн бөгөөд Хандаад Чука нь та хоёр хоёудаа л байгаа юм бол би яваад очьё гэхээр нь би юу гэж гэртээ хүн авч ирдэг юм гэж хэлтэл Хандаа бид 2 өөр газар байна гээд хэлчихсэн юм. Тэгтэл Хандаа манай хүүхдүүд рүү залгаад олон юм яриад байдаг юм гэж хэлсэн. Ингээд бид 2 юм яриад сууж байтал байн байн залгаад байхаар нь гэр нь хаана байдаг юм гээд би Хандаагаас асуутал 84 дээр байдаг юм гэж хэлэхээр нь бид 2 гэрт нь очоод учраа ольё гэж ярилцаад хамт таксинд суугаад явсан. Тэгээд очоод хашааных нь хаалгыг нь таттал цоожтой байхаар нь би хашааг нь даваад хаалгыг нь нээгээд гэрт нь орсон. Тэгээд гэрт нь ороод хүрээд ирлээ гэтэл Чулуунтулга аан янханууд ороод ирэв үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би янхан байна уу юу байна үзэх үү гээд маргалдсан. Би Чулуунтулгын нүүр рүү гараа атгаж нүүр рүү цохисон бөгөөд Чулуунтулга унасан бөгөөд хамарнаас нь цус гарсан. Ингээд Хандармаа гэрээс гараад гүйсэн бөгөөд таксины жолоочийг дуудаад оруулж ирсэн бөгөөд таксины хүн орж ирээд ийм асуудалд оролцохгүй гээд гараад явсан. Би Чулуунтулгын хөл рүү нь хэдэн удаа өшиглөсөн, нуруу бөөр хэсэгт 1,2 удаа цохисон...” /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,

   Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5-р хуудас/

Шүүгдэгч Д.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32-р хуудас/

Шүүгдэгч Д.Н-н иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 38-р хуудас/

Д.Н-н ажлын байр, цалингийн тодорхойлолт /хавтаст хэргийн 41-42-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч Н.Чулуунтулгын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 47-р хуудас/

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар шүүгдэгч Д.Н-н гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 46-р хуудас/

Яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 150-р хуудас/

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 5 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-189 иргэн Н.Чулуунтулгатай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, хөл, нуруу хэсэгт нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөж хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун шанаа, хамрын нуруу, хүзүү, баруун мөр бугалга, шуунд зулгаралт, хамар, баруун чамархайн зүүн хацар, баруун шуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Н.Чулуунтулгын мэдүүлэг, гэрч Д.Хандармаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №5655 тоот дүгнэлт, шүүгдэгч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.  

Прокуророос шүүгдэгч Д.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Чулуунтулга нь “...Д.Н-д зодуулсан асуудалд надад учруулсан гэмтэл болох хамрын 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, мөн толгойны зургийг авхуулсан 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг бэлнээр өгч хоорондоо сайн дурын үндсэн дээр эвлэрч хохирол болон гэм буруугийн тал дээр маргаангүй болсон надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнөүү” гэсэн байх тул шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч Н.Чулуунтулгын  эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч Н.Чулуунтулга нь шүүгдэгч Д.Н-с нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байгаа талаараа ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон