| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/0030/И |
| Дугаар | 030 |
| Огноо | 2017-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 030
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Э.Цэрмаа, нэхэмжлэгч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Я.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 оны 01-р сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн. Одоо 60 настай. Би 16 настайгаасаа буюу 1972 оны 01-р сараас эхлэн Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад аав С.*******ы хамт мал маллаж эхэлсэн. Ийнхүү аавынхаа хамт мал маллаж байгаад 1974 онд аав маань нас барж, би ээж, дүү нартайгаа 1990 он хүртэл тус нэгдэл тартал мал маллаж цалин хөлсөө тооцуулсан.
Би аймгийн архиваас ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлсөө тооцуулж байсан талаар лавлагаа авахад 1972 оноос 1974 оныг дуустал аав С.*******ы нэрээр, 1974 оноос 1989 он хүртэл өөрийн нэрээр цалин хөлс тооцуулсан тухай лавлагаа гарсан. Би сургуульд ч суугаагүй, цэрэгт ч яваагүй тасралтгүй мал малласан.
Намайг тус бригадад мал маллаж байх үед миний нэрийг хоёр хөдөлмөрийн дэвтэр дээр Я.*******, Я.******* гэж хоёр өөр нутгийнханы дууддаг нэрээр буруу бичилт хийж нээсэн байх бөгөөд аймгийн архиваас авсан цалин хөлсний лавлагаан дээр Я.******* гэсэн нэрээр цалин хөлс авч байсан лавлагаа гарсан юм. Харин 1981 оны 04-р сарын 28-ны өдөр авсан миний иргэний паспорт дээр *******ы ******* гэж зөв бүртгэгдсэн байна. Мөн төрсний бүртгэлийн лавлагаа авахад Я.******* гэж зөв бүртгэгдсэн байна.
Иймд намайг 1972 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг, мөн *******ы ******* гэсэн нэртэй ******* дугаартай, *******ы ******* гэсэн нэртэй хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь *******ы ******* намайг мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.******* нь 1972 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин байсан болохоо болон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүсчээ.
Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхэнд бичигдсэн нэр нь ******* гэх бөгөөд түүний олонд нэршсэн нэр нь ******* буюу ******* болох нь гэрч Б.*******, Д., Ю. нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Түүнчлэн Я.*******гийн төрсөний бүртгэлийн лавлагаа болон нийгмийн даатгалын дэвтэр дээр ******* гэж бичигдсэн лавлагаа бичиг баримтууд байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Я.*******г 1979 оны 12-р сарын 27-ны өдөр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, мөн 1981 оны 07-р сарын 08-ны өдөр олгосон дугааргүй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэстэй.
Мөн нэхэмжлэгчийн 1972 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан хөдөлмөрийн хөлс он бүрээрээ гарсан нь аймгийн архивын тасгийн 2017 оны 01-р сарын 10-ны өдрийн А/38 тоот лавлагаагаар нотлогдож байна.
Гэрчүүдийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн шаардлагад хамаарч байх тул шүүх үнэн зөв гэж үзэн үнэлсэн болно.
Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар *******ы *******г 1979 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон ******* дугаартай, 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон дугааргүй хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ы *******г 1972 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчин байсан болохыг тогтоосугай.
3. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ