| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/0032/И |
| Дугаар | 032 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 032
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Э.*******гийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1999 оны 0******* сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* сумын төрөх тасагт төрсөн. 2004 онд ******* сумын ******* ******* орж суралцаад одоог хүртэл энэ *******аа бүтэн 12 жил суралцах гэж байна. Одоо 09-р сарын 01-нд 12 дугаар ангид орно. Суралцаж байх үедээ дээд ангийн С.******* гэдэг хөвгүүнтэй 1 жил гаруй үерхээд 2015 оны 10-р сард түүнээс хүүхэдтэй болсноо мэдэлгүй хичээлдээ явсаар хавар 3 сард ээж маань мэдээд ******* гэдэг айлтай холбоо бариад уулзсан, бас аав, ээж хоёр маань *******тэй биечлэн уулзахад ******* миний хүүхэд мөн гэдгийг хэлсэн. Тэгэхээр ээж нь биш гээд намайг янхан жингэрээр дуудаад одоо хүртэл холбоо барихгүй болсон. Би *******-ны өдөр ******* минутад 3.500 гр хүү төрүүлсэн юм.
Иймд С.г миний хүү ын эцэг мөн болохыг тогтоож, миний хүүд 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хавар 3 сард охиноо жирэмсэн болсныг мэдсэн. Тэгээд ээж, аавтай уулзсан. *******тэй ч бид нар биечлэн уулзсан. Аавтай нь олон удаа уулзаж байгаагүй. Хөдөө малтай болохоор зав зай нь болдоггүй байх гэж боддог. Өнгөрсөн зун энд тэнд аав, ээжтэй таардаг байсан. Тэгэж таарахдаа миний биеийг биш юмаа гэхэд миний охины биеийг асууж болох л байсан. Гэтэл ээж, аав нь асуудаггүй. Миний охин нялхаараа хүүхэд шүү дээ. Анх удаа төрж байгаа болохоор хавар надад их хэцүү хүнд байсан. Тийм үед ******* утсаар залгаад намайг янз бүрээр хэлж доромжилсон. ээж ч мөн намайг янз бүрээр хэлж л байсан. Одоо тэр өнгөрсөн асуудал яахав дээ. Миний ******* 2016 оны 07 сарын 28-ны өдрийн ******* минутад Завхан аймгийн эмнэлгийн төрөх тасагт хүү ийгаа төрүүлсэн. Зээ маань одоо 6 сар хүрэх гэж байна. Хүү маань эрүүл сайн бойжиж байгаа. Би 2 хүүхдээ цаашид өөрөө өсгөөд явах учраас *******эс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Энэ хүүхдүүд жил гаран үерхэж байсан гэж хэлсэн. Би үерхэж байсан талаар нь мэдээгүй. Би өглөө эрт гэрээсээ гараад нөхөртэйгөө хамт шугаманд яваад орой гэртээ орж ирдэг. Тэр хооронд том болчихсон хүүхдүүд хичээлдээ яваад болоод л байгаа юм байх гэж бодоод байсан чинь ийм асуудал болсон байсан. Тэгээд би охиноо аваад хотруу явсан. Хотод очоод 2-3 эмнэлгээр орж үзүүлээд хүүхдийг нь авахуулах гэсэн боловч хугацаа хэтэрсэн байна гээд зөвшөөрөөгүй. Тэгээд анхны хүүхэд учраас авахуулаад яахав гээд энд аваад ирсэн. н ээж надруу эмнэлгээр явж үзүүлж харуулж, авахуулсангүй гээд уурлаж л байсан. Цаашдаа хүүхдүүд хамт амьдраад хамт сурч төгсөөд хүүхдээ гээд тоовол тэр л биз. Түүнээс би одоо 6 сартай зээ хүүгээ бодсондоо тэтгэлийг нь ааваар нь төлүүлэх хүсэлтэй байна гэв.
Хариуцагч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би онд төрсөн. 2016 онд 4 дүгээр ******* 12-р анги төгссөн. Одоо -д суралцаж байгаа. Би Э.*******тэй 2015 оны 10-р сарын үед үерхэж байгаад 2016 оны 02-р сараас үерхэлээ тасалсан юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө оюутан учраас аав, ээжээсээ мөнгө авдаг. Сургуулиа төгсөөд хүүхдийнхээ тэтгэлгийг төлье гэж бодож байна. Би хүүхдээ өөрийнхөө хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Э.******* өмнө нь өөр хүнтэй үерхэж байсан юм байна лээ. Тиймээс би эргэлзсэн юм гэв. Тэгээд би шүүхэд нэхэмжлэл ирсний дараа өгсөн хариу тайлбартаа хүүхдээ миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Мөн манай ээжүүд хоорондоо муудалцаж харилцаа муутай байдаг болохоор *******тэй холбоо муутай байгаа. Би ээжтэй ярилцсан. Ээж зөвшөөрсөн учраас би *******тэйнгээ хүүхэдтэйгээ цаашдаа хамт амьдрана гэж бодож байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Э.******* нь С.*******д холбогдуулж эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Э.******* нь -ны өдөр хүү М.ыг төрүүлсэн болох нь түүний төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.
Мөн М.ын эцэг С.******* мөн болох нь Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тай дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Э.******* хүү ыг өөрийн асрамжид үлдээж, эцэг С.*******эс тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байна.
Хариуцагч С.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хүү ыг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.*******эс гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөх хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгийн хэмжээнээс тооцож улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсгүүдэд зааснаар -нд төрсөн хүү М.ын эцэг *******гийн ******* болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар *******гийн ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16-н нас суралцаж байгаа бол 18 насанд хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг С.*******эс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.*******д даалгасугай.
4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 08-р сарын 23-ны өдрийн 979 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Э.*******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИХШХШ тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 96350 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ