Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 033

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Ж.*******ын нэхэмжлэлтэй Х.*******д холбогдох 1200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэннэхэмжлэлдээ: Х.******* нь ******* багт байрлах ******* цайны газар 2014 оны 02 дугаар сарын 17-ноос сар бүрийн 300000 төгрөгний түрээс төлөхөөр 3 өрөө байрыг түрээслэн ажиллуулахаар түрээсийн гэрээ байгуулж 2014 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл ажилуулсан. Гэвч сүүлийн 8 сараас 12 сар хүртэлх түрээсийн 4 сарын төлбөрийг өгч чадаагүй. Төлбөрөө нэхэхээр дараа мөнгөтэй болохоороо өгнө гэж хэлээд өгч чадаагүй 2015 оны хавар болсон. Нөхөр нь цэргийн ангид ажилладаг руу ажиллагаанд яваад энэ оны 9 сард ирсэн. Өмнө нь өрөө нэхэхээр нөхөртэйгээ хоёулаа ажиллагаанаас ирээд өрөө төлнө гэж тохирсон боловч өдий хүртэл өгөөгүй тул 4 сарын төлбөр 1200000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух  овогт ын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.******* миний бие нь ******* багт байрлах цайны газрыг 2014 оны 02 дугаар сарын 17-ноос сар бүрийн 300000 төгрөгний түрээс төлөхөөр түрээслэсэн нь үнэн. Сар бүр миний бие түрээсийн төлбөрийг төлж байсан. Ингээд 2014 оны 06 сараас эхлэн орлого эрс буурсан бөгөөд Стандарт хэмжил зүйн газраас танай ажиллуулж байгаа цайны газрыг ажилуулахгүй. Чанарын шаардлага хангахгүй энэ цайны газрыг ажилуулж болно гэсэн Тохиролын гэрчилгээ байхгүй учир үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлага тавьсан. Гэтэл ******* эгч надаас энэ цайны газрыг битгий хаалга наадахыгаа цааш нь сайн хөөцөлдөөд Тохиролын гэрчилгээ олж аваач гэсэн...нийт 1200000 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ******* эгчтэй хийсэн түрээсийн гэрээгээ 11-р сард цуцлаагүй нь миний буруу болсон байна. Ийм учраас энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: Ж.*******ын нэхэмжлэлтэй Х.*******д холбогдох 1200000 төгрөг гаргуулах иргэний хэргийн зохигчид 600000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сад 300000 төгрөг, 2017 оны 06 дугаар сард 300000 төгрөгийг өгч авалцахаар эвлэрлээ гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.******* нь Х.*******гаас 1200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Х.******* нь 600000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******д 2014 оны 04 дүгээр сад 300000 төгрөг, 2017 оны 06 дугаар сард 300000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийгбаталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 33350 төгрөгний тал хувь 16675 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Ж.*******ын нэхэмжлэлтэй Х.*******д холбогдох 1200000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн оролцогчид 600000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож уг төлбөрийг 2014 оны 04 дүгээр сад 300000 төгрөг, 2017 оны 06 дугаар сард 300000 төгрөгийг өгөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 33350 төгрөгийн 16675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж улсын төсвийн орлогын 090000941 тоот данснаас 16675 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 16675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатнышүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ