Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
Хэргийн индекс | 143/2016/00206/и/ |
Дугаар | 05 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 05
|
|
|
“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.На*******жаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00538 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ******* ******* Өмнөговь салбарт хариуцагдах
“Эвдэрч гэмтсэн тавилга тоног төхөөрөмж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ болох 9607255 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бүдбазарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.На*******жаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лув*******, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лув******* шүүхэд гарга******* нэхэмжлэлдээ: “...******* ******* банк нь манай компанийг зээлээ төлж чадахгүй байгаагаар шалтаглан нэг тэрбум нэг зуун сая гаруй төгрөгийн төвийн бүсийн А зэрэглэлийн газарт баригд******* объектыг, инженерийн шугам сүлжээ бүхий байршил сайтай газрын хамт нийт төлөх 569 112 784 /таван зуун жаран есөн сая нэг зуун арван хоёр мянга долоон зуун наян дөрвөн/ төгрөгийн зээлийн өрөнд суутгаж бусдад худалд******* гэж хэдэн төгрөгөөр, хэнд, ямар замаар худалдан борлуулснаа нууцлан манай компанийн хөрөнгөнд хууль бусаар халдаж, илтэд үнэгүйдүүлэн, бусдад ихээхэн хэмжээний хөрөнгө завших бололцоо олгосон үйл ажиплагаа явуул*******. Энэ нь 2015 оны 12-р сарын 21-нд үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөх шаардлага тавьж, ямар нэг хугацаа өгөлгүй шахаж шаардан, маш их яарч, бүх цоожийг сольж, манай компанийхныг болон түрээслэгчидийг орж гарах бололцоогүй болгон тавилга, эд хогшил, бараа, тоног төхөөрөмжийг задлан зөөж гаргаж бай******* байдлаар нь ч тодорхой харагдаж байна. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал ******* ******* ******* Өмнөговь аймаг дахь салбарын ажилчин Т. Эрдэнэсүх, Б. Болормаа, Р. Сувдаа, О. Хашбат нар нь гадны хэн нь үл мэдэгдэх зарим нь архи уу******* согтуу хүмүүсийн хамтаар дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх үйл ажиллагааг хүчээр, хууль бусаар явуулж байх үедээ зарим нэг тавилга, эд хогшил, бараа бүтээгдэхүүнийг эвдлэх, ашиглах болон худалдах аргагүй болгон муутгаж чанар байдлыг алдагдуулах зэргээр нилээд их хэмжээний хохирол учруул******* бөгөөд энэхүү хохирлыг одоо болтол төлж барагдуулаагүй... Иймд дээрх эд хөрөнгийг актаар тогтоосны дагуу
-“******* *******” ХХК-ны мууд******* хүнсний бараа:
1.Өндөг-56ш нэгж үнэ 280 төгрөг нийт 15680 төгрөг
2.1,5л гоё тараг 3ш нэгж үнэ 4500 төгрөг нийт үнэ 13500 төгрөг
3.0,5л гоё тараг 3ш нэгж үнэ 1800 төгрөг нийт үнэ 5400 төгрөг
4.Пирожин 1ш 900 төгрөг
5.Хэрчсэн гурил 1ш 800 төгрөг
6.Үзэмт 2ш нэгж үнэ 1300 төгрөг нийт үнэ 2600 төгрөг
7.Бин 1ш 1600 төгрөг
8.Маахуур 1ш 2300 төгрөг
9.Кремт 3ш нэгж үнэ 1500 төгрөг нийт үнэ 4500
10.Шагшуурга 1ш 2300 төгрөг
11.Савхан ДЗ хүнс 2ш нэгж үнэ 2300төгрөг нийт үнэ 4600 төгрөг
12.Савхан бөмбүүлэй цех 1ш 2300төгрөг
13.Кремт ДЗ хүнс 1ш 1500 төгрөг
14.Шоколадтай кремт 2ш нэгж үнэ 1600 төгрөг нийт үнэ 3200 төгрөг
15.Тоонот талх 1ш 1000 төгрөг
16.Фужи алим 3,075 нэгж үнэ 5000 төгрөг нийт үнэ 15375 төгрөг
17.Ца******* гоо алим 1,450 нэгж үнэ 6000 төгрөг нийт үнэ 8700 төгрөг
18.Сироп 132ш нэгж үнэ 200 нийт үнэ 26400 төгрөг
19.6-тай чоко-пей 1ш 2200 төгрөг
20.12-той чоко-пей 6ш нэгж үнэ 4300 нийт үнэ 25800
21.Лаазал******* шпрот загас 1ш 2300 төгрөг
22.Лаазал******* сардина загас 1ш 3000 төгрөг
23.Тушёнка 1ш 1700 төгрөг
24.Монгол төмс 12кг нэгж үнэ 800 нийт үнэ 9600 төгрөг. Дүн 157255 төгрөг.
-******* ******* ХХК-ны тавилгын эвдрэл гэмтлийн тооцоо:
1. Оффисын том хүрэн ширээ 1ш үнэ 3600000 төгрөг /эвдэрсэн нь: Урт тумбочка, тавцан тогтоодог хөл 4 ширхэг, ширээний нүүр, том ширээний тавцан /актны 1,2,3,6-д/ Энэ ширээг угсрах аргагүй бүх углуурга хугар*******, урагд*******, зурагд*******, хөл дугуйнууд хагар******* хугар*******/
2. Оффисын жижиг хүрэн ширээ 1ш үнэ 1350000 төгрөг /эвдэрсэн нь: Урт тумбочка, тумбочкатай хөл, ширээний тавцан /актны 4,5,9-д/. Энэ ширээ ашиглах аргагүй хугар*******, урагд*******, зурагд*******, цөмөрсөн/
3.Сэтгүүлийн ширээ 1ш үнэ 300000 төгрөг /эвдэрсэн нь: Тавцан нь маш их зурагд******* /актны 7-д/ Энэ ширээ ашиглах аргагүй урагд*******, зурагд*******/
4. 5 хаалгатай хүрэн шкаф 1ш үнэ 1800000 төгрөг /эвдэрсэн нь: Хаалга нь цөмөрсөн/ актны 8-д/ Ижил хаалга олдохгүй тул ашиглах аргагүй/
5. Бичгийн 7 хаалгатай шар шкаф 1ш үнэ 1200000 төгрөг /эвдэрсэн нь: Хана нь цөмөрсөн, булан хугар*******, углуурганууд хугар******* /актны 10,11-д/ хана олдохгүй тул ашиглах аргагүй, угсрах аргагүй/
6. Бичгийн шар ширээ 1ш үнэ 300000 төгрөг /эвдэрсэн нь: Энэ ширээ бүрэн эвдэрсэн /актны-12-д//
7. Гэрэлтдэг үсгэн хаяг үнэ 900000 төгрөг,
Нийт хохирол 9607255 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* Өмнөговь салбараас шүүхэд гарга******* хариу тайлбартаа: ******* ******* ******* Өмнөговь салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд зөвхөн ******* үйлчилгээний зарим үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг мөн манай салбар нь тусгайл******* хуулийн этгээдийн гэрчилгээ байхгүй билээ. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.” гэж заа******* байх тул хуульд заасны дагуу нэхэмжлэлээ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах нь зүйтэй. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно.” Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ, 28.2 дахь хэсэгт “Хуулийн этгээд нь оршин байх нэг газар буюу хууль ёсны хаягтай байна.” гэж тус тус заа******* байна.
Иймд манай салбар нь ******* Хөгжлийн банкыг шүүхэд шууд төлөөлөх эрхгүй мөн нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нэхэмжлэлээ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргаагүй байна. Энэ хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл, “65.1.2 энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заа******* шүүхийн харъяалал зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн үед би байгаагүй дөнгөж ажилд шинээр томилогдож бай*******. Бараа бүтээгдхүүн дээр маргаад байх зүйл байхгүй. Эд хөрөнгөн дээр үнэлгээ хийлгүүлж үнийг тогтоочихоод байхад нэхэмжлэгч тал *******ал нийлэхгүй байгаа юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******* Хөгжлийн ******* Өмнөговь салбараас 4877255 төгрөг гаргуулан “******* *******” ХХК-д олгож, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлээс 4730000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168667 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* Хөгжлийн ******* Өмнөговь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 92987 төгрөг гаргуулан “******* *******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* ******* ******* Өмнөговь салбар давж заалдах гомдолдоо:
“...Тус шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаа ******* ******* ******* Өмнөговь салбар гэж сонгон ав******* байх бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчаар сонгон аваад байгаа субъект нь эрх зүйн чадваргүй, мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заа******* шүүхийн харъяаллыг зөрчсөн мөн төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оруул******* зэргээр хууль зөрчсөн байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх учир байдлыг тайлбарла*******, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг шаард******* боловч авч хэлэлцэлгүй иргэний хэрэг үүсгэж, хэрэг маргааныг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00538 тоот шийдвэрээр шийдвэрлээд байна.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00538 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лув******* давж заалдах гомдолд гарга******* хариу тайлбартаа:
*******, ******* ******* Өмнөговь салбар нь зээлийн болон түр хугацаагаар хүн ажиллуулах гэрээ байгуулах, бусад байгууллага буюу иргэдийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргаж шүүхийн байгууллагаар шийдвэр гаргуулах зэрэг бусад олон үйл ажиллагааг салбарын захирал, захирлын үүрэг гүйцэтгэгчийн шийдвэрээр /*******, ******* банкыг төлөөлөх итгэмжлэлтэй байдаг/ явуулдаг.
******* ******* ******* Өмнөговь аймаг дахь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж. Бүдбазарын гарын үсэг бүхий албан мэдэгдлийн дагуу Улсын бүртгэлийн Ү-1105001790 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, 12 дугаар сууцны урд талд байрлах “******* *******” төв хаягт орших худалдаа үйлчилгээний зориулалттай 1329 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан борлуулах зорилгоор суллах үйл ажиллагаа явагд*******. Эдгээр мэдэгдэл шаардлагууд нь хэргийн материалд авагд******* болно.
******* ******* ******* Өмнөговь аймаг дахь салбарын эрх бүхий ажилтнууд манай дээрх үл хөдлөх хөрөнгийг суллах, албадан борлуулах зорилгоор доторх “хөдлөх” эд хөрөнгө болох тавилга, тоног төхөөрөмж, эд хогшил, бараа бүтээгдэхүүнийг зөөж гарган өөр газар /“Гандирс” худалдааны төвийн зоорийн давхарт/ хадгалж байгаад 2016 оны 01 дугаар сарын 11 ний өдөр хүлээлгэн өгсөн болно. Ийнхүү хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед зарим эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүн эвдэрсэн, хадгалалтын горим алдагд*******аас мууд*******, чанар байдал алдагдаж борлуулах аргагүй болсон байсныг акт, жагсаалт үйлдэж ******* ******* ******* Өмнөговь аймаг дахь салбарын холбогдох хүмүүсээр нь гарын үсэг зуруулан баталгаажуулж ав******* юм. ******* ******* банкнаас энэхүү хохирлыг барагдуулж өгнө үү гэж 2016 оны 01 дүгээр сарын 26 ны өдрийн № 05 тоот албан бичгээр шаардахад одоо болтол хариу өгөхгүй, ямарч арга хэмжээ аваагүй. Дараа нь тэр үед ажилла******* хүмүүсээр нь төлүүлж хохирлыг нь барагдуул гэж Тусгай активийн ажилтан С.Баяр-Эрдэнэдээ даалга******* сураг /үнэн худлыг мэдэхгүй/ байдаг боловч мөн л ямарч арга хэмжээ авалгүй өдий хүрч байна. Энэ хохирлыг ******* ******* ******* Өмнөговь салбар хариуцан барагдуулах хууль зүйн үндэстэй бөгөөд хөрөнгийг буулгах, зөөх, тээвэрлэх явцад манай “******* *******” ХХК-ийн ажиллагсад огт оролцоогүй тул хэн хэнээр, хэрхэн ямар арга замаар дээрхи үл хөдлөх хөрөнгийг суллаж, доторх эд зүйлс юмсыг гарга*******, зөөсөн, түр хадгалах газар хураа*******ыг ******* ******* ******* Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж. Бүдбазар, тус салбарын ажилтан Т. Эрдэнэсүх, Б. Болормаа, Р. Сувдаа, О. Хашбат нар мэдэх учиртай.
******* ******* ******* Өмнөговь аймаг дахь салбар нь Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, 12 дугаар сууцны урд талд байрлах “******* *******” төв хаягт орших худалдаа үйлчилгээний зориулалттай 1329 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг суллах үйл ажиллагааг явуулахдаа өөрийн ******* Өмнөговь аймаг ажиллагсадаас гадна гэрээгээр хүмүүс хөлсөлж тавилга төхөөрөмжийг задлах, зөөх, ачих буулгах ажлуудыг хийлгэсэн. Тэдгээр хүмүүс зурагтаар гар******* зарлалын дагуу Өмнөговь аймаг дахь салбарын байранд ирж түр ажил гүйцэтгэх аман гэрээг хийсэн бай*******. Үүнд удирдах дээд байгууллагаас нь нэгч хүн оролцоогүй зөвхөн тус салбарын ажиллагсад тийм ажил хийнэ, хурдан ажиллах хэрэгтэй гэж бай******* байна.
Манай ******* ******* ХХК-д учир******* тавилга эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүн эвдэрсэн, хадгалалтын горим алдагд*******аас мууд*******, чанар байдал алдагдаж борлуулах аргагүй болсон хохирол нь *******, ******* ******* удирдах дээд байгууллагын үйл ажиллагаанаас бус харин тус ******* Өмнөговь аймаг дахь салбарын үйл ажиллагаанаас, удирдлага зохион байгуулалт, бусдын өмч эд хөрөнгөнд хүйтэн сэтгэлээр /Үл хөдлөх хөрөнгийг л суллаж чөлөөлж байвал бусдын хөрөнгө яаж сүйдсэн ч хамаагүй гэх байдлаар/ ханд*******аас болсон байна гэж дүгнэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “14.2 Хариуцагч нь хуупийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заа******* боловч манай компани нэхэмжлэлээ хуулийн этгээдийн нэрээр бус хохирол учируул******* гэж үзэж байгаа газар, хувь хүн хэнийг ч хариуцагчаар татан оролцуулах эрхтэй гэж ойлгож байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заа******* журмын дагуу явуулж, хэрэгт цуглар******* нотлох баримтыг бүх талаас нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэн, хэргийн оролцогчдын хуульд заа******* эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн ханга******* нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ханга******* гэж үзлээ.
“******* *******” ХХК нь хариуцагч *******, ******* ******* Өмнөговь салбарыг шүүхийн 2014 оны 454, 457, 458 дугаар шийдвэрүүдээр төлөх ёстой 569112784 төгрөгийн өрөндөө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвийн А бүсэд байрлах үл хөдлөх хөрөнгийг газрын хамт шилжүүлж авахдаа тавилга, эд зүйлийг эвдсэн, зарим барааг ашиглах боломжгүй муутга******* гэж хохирол 9607255 төгрөгийг нэхэмжилжээ.
Нэхэмжлэлийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 143/ШЗ2016/00594 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, *******, ******* ******* Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Бүдбазарт 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарла******* байна. /хэргийн 20-21, 26, 28 дугаар тал/
Хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулснаас хойшх 14 хоног болон хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын талаар ирсэн гэх хариу тайлбар хэрэгт авагдаагүй байна. Иймээс хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заа******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалз******* үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх түүнчлэн мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хариуцагчийг эсрэг талын тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тооцох үндэслэл тогтоогдож байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заа******* хугацааны дотор буюу хуульд заа******* хэрэг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 30 хоногоор сунга******* хугацаанд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2016 оны 7 сарын 01-ний өдөр 143/ШЗ2016/01080 тоот шүүгчийн захирамж гар******* байна. /хэргийн 33,34 дүгээр тал/
Энэ хугацаанд эрх зүйн маргааны талаар биш, нэхэмжлэл шүүхийн харъяалал зөрчсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн ав******* шүүгчийг татгалзах хүсэлтийг гаргаж бай******* байна. /хэргийн 43, 118, 116 дугаар тал/ Мөн хариуцагчийн 18 хүнээс гэрчийн мэдүүлэх авхуулах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж байжээ./хэргийн 133, 137 дугаар тал/ Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүгчээс татгалз******* хүсэлтдээ манай салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй, зөвхөн ******* үйлчилгээний зарим үйл ажиллагаа эрхлэн явуулдаг гэх агуулга бүхий мэдээлэл бичсэн боловч эрхлэх үйл ажиллагааныхаа чиглэлийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. /хэргийн 118 дугаар тал/
Нэхэмжлэлд дурд******* эвдэрч гэмтсэн, мууд******* бараанаас учир******* хохирол нь хариуцагч ******* ******* ******* Өмнөговь салбарын захирал Ж.Бүдбазарын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7-414/551 тоот албан бичгээр шаард******* шаардлагыг нэхэмжлэгч ******* ******* ХХК биелүүлээгүйгээс Өмнөговь салбарын хийсэн нүүлгэлтийн ажиллагааны явцад учир******* болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжигдсэн хариуцагчийн төлөөлөгч Ж.Бүдбазарын “ ...манайх нүүлгэлт хийсэн,...хөлсний хүмүүсээр нүүлгүүлсэн..., ...бараа бүтээгдэхүүн дээр маргаад байх зүйл байхгүй...” гэсэн тайлбарын агуулга, шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал няцаагаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэгт авагд******* нотлох баримтын хэмжээнд хохирлыг хариуцагчид хэсэгчлэн хариуцуулж шийдвэрлэсэн ба шүүхийн энэ шийдвэрийн талаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гараагүй байна.
Иймд дээр дурд******* үндэслэлүүдээр хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заа******* нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх зэрэг үүргээ биелүүлээгүй байх тул хуу******* үндэслэлээ нотолж чадаагүй нь нотлогдож байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул хуулийн этгээдийг удирдах албан тушаалтан итгэмжлэлгүйгээр, эрх бүхий этгээдийн олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөх ялгааг шүүх анхаараагүйгээс шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж нэрлэн бичсэн байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заа******* үндэслэл тогтоогдоогүй тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168666 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заа******* үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан ав*******, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БЯМБАЖАВ ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Н.НАСАНЖАРГАЛ