| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/0034/И |
| Дугаар | 034 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 034
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Д.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 1.260.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байдаг марс худалдааны төвийг ажиллуулж байна. Дэлгүүрээ өргөжүүлж 2 давхар байр барин зарим өрөөгөө иргэдэд түрээслүүлж түрээсийн мөнгө халаалт, тогондоо зарцуулж байна. ******* нь манай өргөтгөлийн байранд 1 өрөөг ломбард нээх зорилгоор сарын 150.000-170.000 төгрөгийн хөлсөөр түрээслэж үйл ажиллагаа явуулахаар тохиролцож орсон. Одоо 5-12 саруудын түрээс 1.260.000 төгрөгийг төлөхгүй өдий хүрсэн. Иймд *******гаас байрны түрээсийн мөнгө 1.260.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Жаргалант багт оршин суух Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Д.*******ийн нэхэмжлэлтэй танилцлаа. *******ийн өрөөг 12 сарын 25-нд султгаж өгнө. Түрээсийн мөнгөнөөс 10 сарын мөнгө өгмөөргүй байна. Яагаад гэвэл 10 сарын 15-нд цоожны гол солилоо гэж дуудаад манай нөхөр лүү ярьсан тийм болохоор л өгмөөргүй байна. Ингээд 5-9 сарын түрээсийн мөнгө 750.000 төгрөгийг төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* байрны түрээсийн мөнгөнд 750.000 төгрөг төлнө гэсэн хариу тайлбар гаргасан байна. Миний бие 750.000 төгрөг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна. Дахин энэ асуудлаар гомдол нэхэмжлэл гаргахгүй гэдгийг ойлголоо гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь иргэн Б.*******д холбогдуулан 1.260.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь 750.000 төгрөг төлөхийг, нэхэмжлэгч Д.******* 750.000 авахаа хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34790 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа багасган 750.000 төгрөг болгож, хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага болох 750.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Б.*******гийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 34790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17395 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 17395 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ