| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0311/Э |
| Дугаар | 349 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 349
2020 04 30 2020/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч: Г.Анармөнх,
Шүүгдэгч: Г.Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.У-т холбогдох эрүүгийн 1911 0217 60286 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Твин Транс ХХК-д менежер ажилтай, ам бүл-3, эх, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Рашаант өртөөний 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, Б овогт Б.У
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB” бааранд согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ иргэн Д.Мөнхбаатартай маргалдаж улмаар зүүн шанаа тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Д.Мөнхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 12-ны шөнө 00 цагийн үед хоёр найзын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах UB бааранд орж 03 цаг хүртэл суухдаа нэг 0,75 литрийн Эдэн архи мөн нэг шил вино хувааж уусан бөгөөд би 03 цагийн үед хүнтэй уулзах гэж гараад буцаж 04 цаг өнгөрч байхад ирэхэд уг баар хааж байсан бөгөөд текны хажууд 4 биерхүү залуу хажуугийнх нь ширээн дээр манай найз Одсүрэн сууж байсан бөгөөд текен дээр очиж хааж байгаа юм уу гэхэд хааж байна гэсэн бөгөөд хажуугаас нөгөө 4 залуугийн хоёр нь чи хэн бэ, яах гэж яваа юм гэхээр нь би манай найз сууж байна авах гэж ирлээ гэх зуур л нөгөө 4 залуу намайг зодож цохиол үүдрүү хөөгөөд гаргасан тэгээд баарны үүдэнд буланд шахаж байгаад өшиглөөд, толгой руу цохиол байсан тэгсэн нэг нь араас шилэн хүзүүрүү цохисон бөгөөд би газар шалан дээр унах үед нөгөө 4 залуу нь татаж байсан тамхиныхаа цогоор уруулын зүүн дээд талд түлсэн бөгөөд тэд нар тэгж байгаад яваад өгсөн тэгэхээр би буцаж ороод баарны эзэн залууд танай найз нар намайг зодчихоод явчихлаа хаана байдаг юм бэ гэхэд танихгүй гэхээр нь гараад төв зам руу очтол таксинд суугаад явж байсан өөр болсон зүйлгүй. ...Миний хоёр шанаа толгой хавдсан уруулын дээд талд тамхины цогоор түлсэн шарх байна мөн богино сүүл сууж болохгүй өвдөөд байна мөн зүүн бөөрний хавьд явахаар хөндүүрлэж өвдөөд байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23-р хуудас/
Гэрч Т.Зөнбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн өдөр бид нар найз хамт ILoft бааранд шөнийн 23 цагийн орчим ороод байж байхад Б.У UB баарны эзэн гэх залуу хоёр шөнийн 01-02 цагийн орчим явлаа гээд явчихсан бөгөөд 30 минут орчмын дараа Батгэрэл, Төрболд, Баттөмөр, Б.У-н байгаа газарлуу явцгаасан харин би тусдаа найз эмэгтэйчүүдтэйгээ явлаа гэж өөр тийшээ яваад 1 цаг орчмын дараа UB бааранд очоод Баттөмөрлүү заалгаа хаалгаа гэж хаалтыг нь нээгээд ороход үүдэнд нь нэг залуу нүүрээ дарчихсан сууж байсан харин цаана зааланд мөн нэг танихгүй туранхай залуу болон манай найз нар нэг пиво тавьчихсан сууж байсан бөгөөд би тухайн бааранд орж бие засчихаад тэгээд гарсан тэгсэн Б.У үлдсэн бөгөөд бид нарыг машинд суугаад явж байхад араас гарч ирж харагдсан бөгөөд араас нь нөгөө хоёр залуу замаар явж байсан нэг машиныг зогсоогоод машинаас 3 залуу гарч ирээд нөгөө хоёр залуутай муудалцаад байх шиг харагдсан зодолдсон зүйл харагдаагүй тэгээд ирж Б.У-г аваад явцгаасан өөр болсон зүйлгүй”
“...Дээрх гэмтлүүдийг Б.У тухайн залууд үүсгэсэн байх би бол гэмтэл учруулахаар цохиж зодсон зүйл байхгүй. Харин Б.У тэр залууг коридорт унагаад гараараа нүүрлүү нь цохиод авсан тэгсэн нөгөө залуу босоод ирэхээр нь дахиад зодоон болох нь гэж бодоод нөгөө залууг цааш түлхтэл согтолт ихтэй байсан болохоор цаашаа уначихсан өөрөөр тэр залууд гар хүрч цохиж, зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 29-30-р хуудас/
Гэрч Г.Баттөмөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “тухайн өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчим найз нартайгаа талбайн хажуу талын бааранд орсон бөгөөд 03 цагийн орчим манай найз Б.У, Батгэрэлтэй утсаар ярьсан юм билээ. Тэгсэн Батгэрэл надад хандан суугаарай гэсэн тэгээд бид нар Чингэлтэй дүүрэгт байрлах UB нэртэй бааранд ирэхэд Б.У текний хажуугийн ширээн дээр нэг танихгүй залуутай архи тавьчихсан юм яриад сууж байсан. Тэгсэн Батгэрэл юу болсон гээд ороход тухайн баарны бармен энэ хүн тооцоогоо хийхгүй байна гэсэн. Тэгсэн Батгэрэл тухайн залууд хандан тооцоогоо хийгээч гэсэн бөгөөд уг залуу нь өөдөөс нь та нар олуулаа ирчихээд намайг айлгана агшаана гэж бодоо юу гэх зүйл хэлсэн. Цохиж зодсон зүйл байхгүй Б.У тухайн залуугийн гарыг өчиж байсан мөн Батгэрэл, Б.У, Зөгий нар түлхэж унагаасан тухайн залуу согтуу байсан болохоор гар хүрэх төдий л газар унаад байсан.
“...Тухайн үед Б.У л хохирогч залууг зодож цохисон харин Батгэрэл тухайн залууг түлхэж унагааж байгаа харагдсан түүнээс гар хүрч зодож цохиогүй харин Зөнбилэг гараараа цээж рүү нь цохиж байлуу түлхсэн үү ямар ч байсан биед нь гар хүрч байгаа харагдсан өөр харсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34, 35-36-р хуудас/
Гэрч Б.Наранжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Б.У бид хоёр гаднаас орж ирээд байхад манай бааранд нэг залуу байсан бөгөөд Б.У тэр залууд хандан алив нэг татчихъя гээд эвтэй байж байсан. Гаднаас 15-20 минутын дараа байхаа Б.Угийн найз нар орж ирэхэд зодуулсан залуу мөн тэд нарын араас орж ирсэн тэгсэн тэд нар хоорондоо тооцооны асуудлаас болж маргаан болж болох шиг болсон бөгөөд Б.У найз нартайгаа одоо энэ зодуулсан залуутай бөөнөөрөө баарны үүдрүү явцгаасан тэгсэн удалгүй саяны зодуулсан гээд байгаа залуу танай найз нарт зодуулчихлаа гээд буцаад ороод ирсэн хэн хэнийгээ зодсон талаар надад харсан зүйл байхгүй гэхдээ тэнд байсан Батгэрэл гэх залуутай саяны зодуулсан гэх залуу хэрэлдээд байсан бөгөөд түлхэж унагааж байгаа харагдсан тэгээд бөөнөөрөө цаашаа үүдрүү гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/
Гэрч С.Одсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Шөнийн 04 цагийн орчим тооцоогоо хийгээд гарах санаатай текен дээр зогсож байхад гаднаас 3-4 залуу орж ирээд энэ юун хүн юм гээд нэгэнтэй нь хэрүүл маргаан хийгээд хэсэг удсан тэр үед гаднаас Мөнхбаатар орж ирээд текен дээр нь зогсоод миний тухай барменаас нь асуусан юмуу хаашаа тэгэхэд тэнд байсан залуучуудыг нэг нь цохиж байгаа харагдсан тэр үед нь Мөнхбаатар доошоо суугаад нүүрээ дартал хоёр талаас өшиглөөд байсан тэгсэн тэнд байсан бармен боль гээд салгасан байх тэгээд гарсан бөгөөд мөн гадаа зодуулсан гэсэн би тэрийг нь хараагүй...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46-р хуудас/
Шүүгдэгч Б.У-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...тухайн өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр найз нартайгаа уулзан Сүхбаатар дүүрэг iloft нэртэй бааранд хэсэг сууж байгаад би түрүүлээд Наранжаргалтай гарч түүний ажилуулдаг Чингэлтэй дүүрэг байрлах UB нэртэй бааранд ирэхэд 1 залуу текен дээр бармен залуутай хэл ам хийгээд зогсож байхаар нь уусан юм бол тооцоогоо хийчихээч гэхэд нөгөө залуу надад хандан би бааранд тооцоо хийдэггүй гэж хэлээд гарах гэхээр нь барменд хандан наад утсыг нь барьцаанд авчих тэгээд тооцоогоо хийхээр нь өгчих гэхэд гаднаас тэр залуугийн найз бололтой танихгүй залуу /хохирогч Мөнхбаатар/ орж ирээд надад хандан яахлаараа хүний утас авдаг юм би түрүүн тооцоо хийх мөнгө найздаа үлдээгээд явсан гэж уурлангуй хэлэхээр нь би тэр залуутай хамт коридорт гарахад араас нөгөө найз нь хэрүүл хийгээд дагасан бөгөөд тэрийг нь Батгэрэл аваад үлдсэн юм тэгээд би тэр залуутай коридорт гарч заамдалцаж аваад тонгорч унагаан цээжин дээр нь өвдөглөн нүүр лүү нь нэг цохисон тэгтэл Зөнбилэг, Баттөмөр нар гаднаас орж ирж таараад намайг татаж авсан бөгөөд би тухайн үед тамхи асаагаад татаад зогслож байтал нөгөө залуу босч ирээд чи яахаараа намайг цохидог юм гээд над руу хүрээд ирэхээр нь цохих гэж байна гэж ойлгоод тамхи татсан гараараа хаатал тамхины цог тухайн залуугийн нүүрэн дээр нь таараад түлчихсэн тэгсэн манай найз нар одоо боль гээд салгаад гарцгаасан ....дээрх гэмтлүүдийг би хохирогчийн биед учруулсан. Эхэлж тэр залууг тонгорч унагаагаад цээжин дээр нь өвдөглөж байгаад нүүрлүү нь нэг удаа цохисны дараа нь санамсаргүй байдлаар нүүрэн дээр нь татаж байсан тамхиныхаа цогоор түлчихсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-62-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн №9924 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Д.Мөнхбаатарын зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-р хуудас/
Шинжээч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Зүүн хацарт цус хуралт зөөлөн эдийн няцрал нь нэг удаагийн үйлчилэлээр үүсэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хацарт шарх гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл нь тус тусдаа нэг удаагийн үйлчилэлээр үүсгэгдэнэ гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52-р хуудас/
Шүүгдэгч Б.У-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67-р хуудас/
Шүүгдэгч Б.У-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 63-64-р хуудас/
Шүүгдэгч Б.У-н шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол, төлбөр барагдуулсан талаарх баримт зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Шүүгдэгч Б.У нь 2019 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB” бааранд согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ хохирогч Д.Мөнхбаатартай маргалдаж улмаар түүнийг зодож хохирогчийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, хүзүү, цээжинд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Мөнхбаатар, гэрч Т.Зөнбилэг, Г.Баттөмөр, Б.Наранжаргал , С.Одсүрэн, шүүгдэгч Б.У-н яллагдагчаар болон шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн №9924 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, шинжээч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.У-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос шүүгдэгч Б.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У нь хохирогч Д.Мөнхбаатарт 800.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байна. Одоо бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.У нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, ял эдэлж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Мөнхбаатарын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч нь шүүгдэгч Д.Мөнхбаатараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон