Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 035

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би *******ийн *******ны ******* салбарын нэхэмжлэлтэй Д.*******, Ш.******* нарт холбогдох 9.791.65762 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ийн *******ны ******* салбар нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Д.*******, Ш.******* нар нь *******тай 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ТБ/ТНЦЗ/00/2015 /170000275585/ тоот цалингийн зээлийн гэрээг байгуулан 7.700.000 төгрөгний зээлийн үлдэгдэл дээр 5.500.000 төгрөгний нэмэлт зээл авч нийт 13.200.000 төгрөгийн цалингийн зээлийг 1.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж давтан хэтрүүлж байгаа тул зээлдэгч Д.*******, Ш.******* нараас 9.791.65762 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* аймгийн Улиастай сумын Чигэстэй багт оршин суух Д.*******, Ш.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ийн *******ин дахь гэрээт цалингийн зээлийн үлдэгдэл болох 9.791.658 төгрөгийг төлж барагдуулах болно гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

*******ийн *******ны ******* салбар нь иргэн Д.*******, Ш.******* нарт холбогдуулан 9.791.65762 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.*******, Ш.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.791.65762 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171617 төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. *******ийн *******ны ******* салбарын нэхэмжлэлтэй Д.*******, Ш.******* нарт холбогдох 9.791.65762 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 9.791.65762 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Д.*******, Ш.******* нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 171617 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 85809 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 85809 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ