Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 036

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Завхан аймаг дахь *******гийн ******* нэхэмжлэлтэй М.*******т холбогдох 58800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: М.******* нь 2016 оны 12 дугаар сарын 14-нд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 138 тоот шийтгэвэрээр 14 хоног баривчлагдаад баривчлах байрны шууд зардал 58800 төгрөг төлөөгүй байна. Иймд дээрх 58800 төгрөгийн шууд зардлыг барагдуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Завхан аймаг дахь ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг ******* ******* ******* тоотод оршин суудаг ******* овогтой ******* нь баривчлах байрны шууд зардал 58800 төгрөг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь *******т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагчаас Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь *******т зааснаар тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийн тал хувь 2275 гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Завхан аймаг дахь *******гийн ******* нэхэмжлэлтэй М.*******т холбогдох 58800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгазсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь *******т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчаас 2275 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ