Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 037

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. Би 1979 оноос 1980 он хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд моторчноор, 1984-1988 он хүртэл ******* сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор, 1988-1990 он хүртэл ******* сумын ******* нэгдэлд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн он, сар, өдөр засвартай, тамга тэмдэг бүдэг байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм.

Иймд намайг 1979 оноос 1980 он хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд *******ноор, 1984 оноос 1988 он хүртэл ******* сумын Мал эмнэлгийн жолоочоор, 1988 оноос 1990 оныг дуустал тус сумын ******* нэгдэлд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь 1979 оноос 1980 он хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд моторчноор, 1984 оноос 1988 он хүртэл ******* сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор, 1988 оноос 1990 он хүртэл тус сумын ******* нэгдэлд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Б.******* 1979 оны 06-р сарын 11-нд Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд *******ноор ажилд орж, 1980 оны 05-р сарын 25-н хүртэл, 1984 оны 01-р сарын 05-нд Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор ажилд орж 1988 оны 03-р сарын 13-н хүртэл ажиллаж байсан болох нь 1973 оны 09-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдож байна.

Харин 1988 оны 03-р сарын 13-нд Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд туслах ажилтнаар ажилд орж, 1990 оныг дуустал ажиллаж байсан талаар аймгийн архивын тасгийн 2002 оны 05-р сарын 31-ний өдрийн ******* тоот лавлагаагаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.******* ...******* бид хоёр нас чацуу, нэг нутгийн хүмүүс байгаа юм. ******* 1983 оноос 1988 онуудад ******* сумын Мал эмнэлэгт жолоочоор ажиллаж байгаад 1988 оноос 1990 он хүртэл ******* сумын ******* нэгдэлд Зил-130 машин барьж байсан. Тэгээд 1990 онд нэгдэл тарсан юм. Тухайн үед ******* сумын ******* нэгдлийн дарга нь Г.******* гэдэг хүн байлаа. ******* манай нэгдэлд ирэхээс өмнө ******* суманд мотор асаадаг байсан юм. Мөн аймгийн эмнэлэгт жолооч хийдэг байсан. 1979 онд цэргээс ирж байсныг сайн мэднэ... гэсэн,

гэрч Н.*******гийн ... ******* бид нар багийн найзууд байгаа юм. Би *******ыг бага байх үеэс нь эхлээд мэднэ. ******* 1983 оноос 1990 он хүртэл ******* сумын ******* нэгдэлд жолооч байсан юм. ******* сумын Мал эмнэлэгт УАЗ-469 машин барьж байгаад, дараа нь нэгдэлд ЗИЛ-130 машин барьсан. Улмаар нэгдэл тартал ЗИЛ-130 машин барьсан. Тэрнээс хойш аймгийн төвд орж ирээд, хот шилжээд явсан хүн байгаа юм. Тухайн үед ******* сумын ******* нэгдлийн дарга нь Г.******* гэдэг хүн байлаа. ******* өмнө нь ******* суманд байсан юм. Нэгдэлд моторчин хийдэг, мотор асаадаг байсан юм. Бид нар 1976 оны 07-р сард цэрэгт явж байсан юм. Тэгэхээр цэргээс ирээд ******* суманд моторчин хийж байгаад ******* суманд ирсэн юм... гэсэн,

гэрч Н.гийн ... Би 1976 оноос эхлэн 1992 он хүртэл ******* сумын ******* нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Б.******* 1983 оны өвлөөс манай нэгдлийн Мал эмнэлгийн албанд УАЗ-469 машин барьж байгаад, сүүлд нь манай нэгдэлд 59-24 ЗАА улсын дугаартай ногоон ЗИЛ-130 машин барьж байсан. Б.******* нь 1990 он хүртэл ******* сумын ******* нэгдэлд ажилласан. Тухайн үед ******* сумын ******* нэгдлий даргаар эй сумаас ирсэн Г.******* гэдэг байлаа... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б.*******ыг 1979 оны 06 дүгээр сарын 11-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд *******ноор, 1984 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Мал эмнэлгийн тасагт жолоочоор, 1988 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл ******* сумын ******* нэгдэлд туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ