Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
Хэргийн индекс | 143/2016/00353/и/ |
Дугаар | 06 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 06
|
|
|
П.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 143/ШШ2016/00508 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч П.*******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ц.*******д хариуцагдах
“3574920 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5950000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацралын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.******* нь 2014 онд Ай-Иси төв Чех улсын элчин сайдын яамны жижиг төслийн сангийн санхүүжилтээр болон хувийн хөрөнгө оруулалтаар арвай, царгас, шар хуайс тариалсан. Уг тариалалтын үеэрээ П.******* гэх хүнийг цалинжуулан ажиллуулж байсан ба туслах аж ахуйн хөрөнгийг хадгалах контейнер заавал хэрэгтэй, мөн манай хүргэн ******* гэж хүн бий, тэр хүн их аж ахуйч хүн байгаа юм, тэр бүгдийг чинь хийгээд өгчихнө ажиллуулчих гэсэн санал тавьсаны дагуу хүлээн авч хувиасаа цалинжуулан ажиллуулсан байдаг. ******* ажиллаж байхдаа талбай дээрээ хашаа барих блокны 26 тонн цементийг чинь хятадаас Улаанбаатар хүртэлх зардлыг оруулаад маш хямдханаар буюу 3574920 төгрөгөөр оруулж ирж чадна гэсний дагуу ******* нь уг мөнгийг Ц.*******д өгсөн байдаг. Гэтэл ******* цементийг авчирч өгөлгүй алга болсны эцэст 3 сарын дараа цементийг Улаанбаатарт авчирахын тулд ахиад 3,5 сая төгрөг шаардлагатай гэхэд нь ******* нь мөнгө нэмж өгч чадахгүй, харин өгсөн мөнгөө буцааж авья гэсэн байдаг. ******* нь өнөөдрийг хүртэл өгсөн мөнгөө авч чадаагүй байгаа тул хариуцагч Ц.*******гаас 3574920 төгрөгийг П.*******т гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “П.******* Төв аймгийн нутаг Сэргэлэн дивизийн хажууд 2014 оны 05 дугаар сард надаар аж ахуй хадгалах контейнер зөөх, хашааны шонгийн труба бэлдэх, усалгааны системийн ажлуудыг хийлгэж байгаад усалгааны сав шаардлагатай гэсний дагуу усны ёмкост барих ажлыг санал болгож хийлгэсэн юм. Тэгээд ******* хашаа барих санал гаргаж, цемент авч блокны машин авч газар дээр нь блок цохиж хундаамтай 3 үе блокон суурьтай торон хашаа барих ажил яригдаж цемент татах ажил яригдаж эхэлсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос цемент татахад үнэтэй тусч байсан болохоор Эрээн хотоос цемент татаж шууд газар дээр нь буулгахаар ярилцан тохиролцсоны үндсэн дээр миний таньдаг Өвөр Монгол руу мөнгө шилжүүлсэн. 3574920 төгрөг үндэслэлгүй шилжүүлсэн мөнгө биш цементний үнэ /тухайн үеийн юаниар хөрвөж бодогдсон/ юм. Гаалийн татвар тээврийн хөлс өөрөө төл гэж хэлснээс үүдэн цементээ авахаа болилоо мөнгөө эргүүлж авъя гэсэн асуудал үүссэн болохоос цементний үнэ дээр нэмж 3,500,000 төгрөгийг нэхээгүй. Нэхэмжлээд байгаа 3574920 төгрөгөнд 26 тонн цемент биш 40 тонн цемент ирэхээр байсан. Үүнийхээ гаалийн татвар, тээврийн хөлсийг *******ийг өөрөө төл л гэж хэлж байсан. Уг цементний үнэ болох 3,574,920 төгрөгийг би шилжүүлээгүй. П.******* нь өөрөө миний танил Өвөр Монгол руу ярьж Нямсүрэн гэж хүний дансаар дамжуулж шилжүүлсэн. Урд нь П.*******ийг өөрийн танил ӨвөрМонголд зуучилж хашааны тор, худгийн мотор, тросс зэргийг хямд зардлаар нийлүүлж газар дээр нь буулгуулж байсан учраас энэ хоёр хүнийг зуучилж өгсний төлеө нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Харин би П.*******ийн санал болгосон ажлын дагуу гүйцэтгэсэн 60 тоннын усны ёмкостын материалын зардал 9,650,000 төгрөгийг өөрөөс нь гаргуулж Төв аймагт аваачин суурилуулж хүлээлгэн өгсөн. Тухайн үед надад ажлын хөлс гэж 750,000 төгрег өгсөн энэ бол бодит ажлын хөлс биш. Би П.*******т 16,700,000 төгрөгөнд хийгддэг ажлыг материалынх нь зардлаар хийж өгсөн учраас би хохирсон. Би П.*******т услалтын системийн труба, төмөр зэрэг орох шаардлагатай бүхий л материалуудыг найз нөхдөөсөө гуйж, хямдаар олж сэтгэл гаргаж хийж өгсөн. Тэгээгүй бол зөвхөн материалын зардал 10,000,000 төгрөг хол давах байсан. Ажпын хөлсөө хангалттай өгнө биздээ гэж амаар ярилцаад гэрээ байгуулаагүй гүйцэтгэж өгсөн. Гэтэл надад 750,000 төгрөг өгч намайг шоконд оруулсан. Ийм учраас ажлын хөлсөө эргүүлж нэхэмжлэх болно.” гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “П.*******т Төв аймгийн нутаг Сэргэлэн дивизийн хажууд 2014 оны 05 дугаар сард надаар аж ахуй хадгалах контейнар зөөх, хашааны шонгийн труба бэлдэх, усалгааны системийн ажлуудыг хийж байгаад усалгааны сав шаардлагатай гэсний дагуу усны ёмкост барих ажлыг санал болгож хийлгэсэн юм. *******ийн санал болгосон ажлын дагуу 60 тоннын усны ёмкостыг Өмнөговь аймагт хийж, материалын зардал 9650000 төгрөгийг өөрөөс нь гаргуулж Төв аймагт аваачин суурилуулж, хүлээлгэн өгсөн. Тухайн үед надад ажлын хөлс гэж 750000 төгрөг өгсөн. Энэ бол бодит ажлын хөлс биш. Би 16700000 төгрөгөнд хийгддэг ажпыг материалын зардлаар хийж өгсөн учраас би хохирсон. ******* нь хэргийн материалд зөвхөн материалын зардал 10000000 төгрөг хол давах байсан. Ажлын хөлсөө хангалттай өгнө биздээ гэж амаар ярилцаад гэрээ байгуулалгүй гүйцэтгэж өгсөн. Гэтэл надад 750000 төгрөг өгч шоконд оруулсан. Ийм учраас ажлын хөлс 5950000 төгрөгийг иргэн П.*******ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед *******тай тохиролцон нэхэмжлэлд дурьдсан ажил үүргийг гүйцэтгүүлсэн. Ажил гүйцэтгүүлээд холбогдох бүх зардал мөнгийг тухай бүрд нь гарган өгч тооцоо дуусгасан. Одоогийн байдлаар ******* нь *******д ямар нэгэн өглөг, өр төлбөр байхгүй болно. Агийн үнэрт говь ХХК-иас ёмкост болон тээврийн зардлын төлбөрийг төлж байсан өөрөөр хэлбэл 6000000 төгрөг зэрэг нотлох баримтуудыг гарган өгч байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ц.*******гаас 3574920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн хариуцагч П.*******т холбогдуулан 5950000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******ийн хариуцагч Ц.*******д холбогдуулан 3574920 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас 72200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн П.*******т холбогдуулан 5950000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацрал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Уг цементний үнэ болох 3574920 төгрөгийг би шилжүүлээгүй, ******* нь өөрөө миний танил Өвөрмонгол руу ярьж Нямсүрэн гэж хүний дансаар дамжуулж шилжүүлсэн, урд нь *******, танил Өвөрмонгол 2-ыг зуучилж өгч хашааны тор, пад пад худгийн мотор, тросс зэргийг хямд зардлаар нийлүүлж газар дээр нь буулгуулж байсан учраас энэ 2 хүнийг зуучилж өгснийхөө төлөө нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж анхан шатны шүүхэд тайлбараа өгсөн. Тухайн үед намайг ажиллаж байхад нэхэмжлэгч *******ийн танил болох Нямсүрэн, Тамираа гэх 2 хүн мөнгө төгрөгний асуудлыг зохицуулж байсан бөгөөд энэ 2 хүн нь одоо ажиллахаа байсан хаана байгаа нь тодорхойгүй байгаагийн улмаас миний бие төлберт унаж хохироход хүрээд байгаа юм. Нэхэмжлэгч ******* нь хэрэв асуудал буруу тийшээ эргэвэл Өвөрмонголыг чи таньдаг учраас би баримттай үлдэх ёстой гэж надад хэлж байж кассын зарлагын баримтанд гарын үсэг зуруулж байсан учраас өнөөдөр миний гарын үсэг мөн биш гэдэг зүйл дээр маргаагүй. Миний танил гэх Өвөрмонгол тэр үеэс холбоогүй алга болсон учраас эрж хайх ямар ч боломжгүй миний бие хохироод байна. Хэрэв ******* миний rap дээр цементний үнэ болох
нэхэмжлээд байгаа мөнгөө өгсөн байсан бол 2 жил хүлээх байсан гэж үү. Энэ мөнгөө авч чадахгүй байдалд хүрэхээрээ чигдээд тухайн үед зуруулж байсан баримтаа гаргаж ирэн дайрч байгаа нь илт байгаа юм. Миний хувьд хүний нутагт ажиллаж байсан хүн сайн танихгүй, тухайн үед байсан хамт ажиллаж байсан Нямсүрэн, Тамираа 2-ыг эрж хайж сургийг нь гаргаж чадахгүй байсаар хэргийн хугацаа болж аргагүй эрхэнд шүүх хурал болгосон. Мөн би *******ийн санал болгосон ажлын дагуу гүйцэтгэсэн 60 тонны усны ёмкосийг материалын зардал 9650000 төгрөгийг өөрөөс нь гаргуулж Төв аймагт аваачин суурилуулж хүлээлгэж өгсөн. Тухайн үед надад ажлын хөлс гэж 750000 төгрөг өгсөн энэ бол боди ажлын хөлс биш. Би *******т 16700000 төгрөгөнд хийгддэг ажлаа материалынх нь зардлаар хийж өгсөн учраас би хохирсон. ******* нь материалын зардпаа ажлын хөлс гэж шилжүүлж байсан нь хаан банкны дансны хуулгаас харагддаг ч миний хувьд хөлсөөр ажиллах гэрээгээр ажил хийж өгөөгүй. Ер нь бол ажил гүйцэтгэх аман гэрээгээр тохиролцон эхлээд материалын зардлыг тооцож ажлаа хийж хүлээлгэж өгчихөөд ажлын хөлсөө авахаар ярилцсаны үндсэн дээр ажлаа хийж эхлүүлж хугацаа алдалгүй суурилуулж өгсөн болохоос тухайн үед ******* Өмнөговьт ирж бүх материалыг нь нийлүүлж өгчихөөд 6525000 төгрөгийн ажлын хелс егсөн зүйл ердөө ч байхгүй юм. Ийм байхад намайг хөлсөөр ажиллуулсан гэж гүтгэж байна. Би анх удаа энэ хүнд ажил гүйцэтгэж өгөөгүй, урд нь аман болон бичгээр гэрээ байгуулан олон удаа аж ахуйн ажлуудыг хийж гүйцэтгэж чанартай хүлээлгэж өгч явсныхаа хувьд ямар гэрээгээр яаж ажиллахаа мэднэ.
Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №143/ШШ2016/00508 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэн иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам болон хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна. Харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлп эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Ц.*******гаас 26 тн цементний үнэ 3574920 төгрөг нэхэмжилжээ. /хэргийн 01 дүгээр тал/
Хариуцагч Ц.******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ажлын хөлс 5950000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч мөн эс зөвшөөрч маргажээ. /хэргийн 12, 27, 51 дүгээр тал/
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219.1-т зааснаар үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т
зааснаар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Зохигчид 3574920 төгрөг нь цемент худалдаж авах үнэ гэдэгт маргаагүй бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч П.******* нь цемент авхуулахаар Ц.*******д өгсөн, хариуцагч Ц.******* нь П.******* нь миний танил Өвөрмонгол руу ярьж өөрийн найз Нямсүрэнгийн дансаар дамжуулж шилжүүлсэн, би аваагүй, зуучилсан гэж тайлбарлаж мэтгэлзцсэн байна. /хэргийн 12 дугаар тал/
Нэхэмжлэгч нь шаардлага, тайлбараа “кассын орлогын ордер, 2014 оны 3 дугаар сарын 31, цементний үнэ 3574920 төгрөг, хүлээн авсан Ц.*******” гэх баримтыг үндэслэжээ. /хэргийн 14 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн хариу тайлбарын эсрэг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нотлох баримт, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар, нотлох баримтуудыг гаргаж өгсөн байх бөгөөд харин хэрэгт хариуцагч Ц.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбараас өөр баримт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. /хэргийн 12, 13, 51 дүгээр тал/ Иймээс нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслэсэн нотлох баримтыг үнэнд тооцож маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбарыг нотолгооны хэрэгсэл гэж үзнэ. Иймээс талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч П.******* цемент авах, хариуцагч Ц.******* цемент нийлүүлэхээр тохиролцож Иргэний хуулийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-т заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Харин уг хэлцлийн хүсэл зоригийн илэрхийлэлээс зохигчдын хооронд ямар гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болон шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон хуулийн зүйл, хэсэгт анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заах шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар 26 тн цементийг хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч П.*******т худалдахаар, П.******* нь уг цементийг 3574920 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний үүргээс үүдэлтэй маргааны харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгөө шилжүүлж авах үүргийг тус тус хүлээдэг. Худалдан авагч П.******* нь худалдан авах хөрөнгийн үнэнд 3574920 төгрөгийг шилжүүлсэн, харин худалдагч Ц.******* хөрөнгийг шилжүүлээгүй байх тул худалдан авагч П.******* нь гэрээнээс татгалзаж, гэрээний үнийг буцаан шаардах эрхтэй гэж зохигчдын тайлбарын хэмжээнд үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 –т заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Ц.******* нь үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан 60тн усны ёмкосыг хийж хүлээлгэж өгсний ажлын хөлсөнд 5950000 төгрөг шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасан байна. /хэргийн 27 дугаар хуудас/ Нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай холбоотой маргаан үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох буюу Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй байгаа боловч үндсэн болон сөрөг нэхэмжлэлд дурдсан маргаантай харилцаа хоорондоо харилцан холбоотой бай тул сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Харин хариуцагч ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг гэрээ байгуулагдах үед болон ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хэрхэн тохиролцож байснаа нотлоогүй байх тул анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн талаар шийдвэрлэсэн шийдвэрийг зөв гэж үзэж, харин эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглэснийг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс маргааныг шийдвэрлэхэд гаргасан хууль хэрэглээний алдааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж буй этгээд шийдвэрийн хүлээн зөвшөөрөхгүй хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.
Улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох дансанд байршуулах нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т заасан төлбөр тооцооны үйлчилгээний нэг төрөл ба энэ үйлчилгээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар төлбөр тооцооны баримтаар хийгдэнэ. Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “...уг баримтын бичсэн он, сар, өдөр,төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөгөн дүнг тоо болон үсгээр бичиж баталгаатай гарын үсэг зурж тамга эсхүл тэмдэг дарсан байна.” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан дээрх шаардлага, журмыг биелүүлээгүй, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж буй хариуцагч талыг улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж хэргийг давж заалдах шатны шүүхэд ирүүлж байгаа нь хуульд нийцэхгүй болохыг цаашид анхаарвал зохино.
Хариуцагч тал нь үндсэн нэхэмжлэлийн 3574920 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн 5950000 төгрөг нийт 9524920 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ба хуульд заасан хэмжээгээр төлөх дүн нь 167359 төгрөг байхад 182299 төгрөг буюу 20940 төгрөг илүү төлсөн байна. Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар төлсөн 20940 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранцацралын давж заалдах гомдол гаргахад төлсөн 182299 төгрөгний 167359 төгрөгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 –т зааснаар Хаан банкны Өмнөговь аймаг дахь салбарын 5585042119 тоот данснаас илүү төлсөн 20940 төгрөгийг гаргуулж Э.Наранцацралд олгосугай.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БЯМБАЖАВ
ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ
Н.НАСАНЖАРГАЛ