| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0730/Э |
| Дугаар | 842 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 842
2020 05 07 2020/ШЦТ/842
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч А.Дүүрэнбилэг,
хохирогч Ө.Амаржаргал,
хохирогч О.Энхцэцэг,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч П.Дэлгэр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2820/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мд холбогдох эрүүгийн 1905 01867 1356 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.М, Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер график, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол 8 дугаар байр, 174 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1497 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, /регистрийн дугаар:;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
1.Яллагдагч М.М нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар байрны гадна 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Номингоос “ажлын тайлан гаргаж өгнө” хэмээн хуурч, түүний эзэмшлийн "Acer" маркийн нөтебүүкийг залилан авч, 734,970 төгрөгийг;
2. Мөн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс мөн оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд насанд хүрээгүй хохирогч Г.Бумбаярын эзэмшлийн “Плэй Стайшн 4” Слим загварын тоглоом 1 ширхэг, гарны зөөлөвч 3 ширхэг, залгуур 3 ширхэг зэрэг эд зүйлийг залилан авч, 850,000 төгрөгийг;
3. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Их нарангийн ард байрлах “2 өрөө байр түрээслүүлнэ” гэж Үнэгүй м.н сайтад зар байршуулан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Болормаагаас 1,400,000 төгрөгийг;
4. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Үнэгүй м.н сайтад “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд хохирогч Ө.Амаржаргалаас 1,400,000 төгрөгийг;
5. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Үнэгүй м.н сайтад "байр хямд түрээслүүлнэ" гэсэн зар байршуулан хохирогч Я.Ариунбилэгээс 700,000 төгрөгийг;
6. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “орон сууц түрээслүүлнэ” хэмээн хохирогч Б.Учралаас 600,000 төгрөгийг;
7. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Үнэгүй.мн сайтад “2 өрөө тавилгатай байр түрээсэлнэ” хэмээн хохирогч Э.Нинжингээс 1,500,000 төгрөгийг;
8. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Тэнгис" кино театрын баруун талд байрлах 9 давхарт байрны 7 дугаар давхарт байрлах “1 өрөө орон сууцыг түрээслүүлнэ” хэмээн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч С.Баатараас 650.000 төгрөгийг;
9. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Үнэгүй.мн зарын цахим хуудаст "байр хямдхан түрээслүүлнэ" хэмээн хохирогч Б.Сэлэнгээс 3,000,000 төгрөгийг;
10. Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Үнэгүй.мн сайтад “байр түрээслүүлнэ” хэмээн зар тавьж, өөрийн Хаан банк дахь 5037456512 дугаарын дансанд хохирогч М.Сүнжидмаагаас 100,000 төгрөгийг;
11. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 0З-ны өдөр “байр түрээслүүлнэ” хэмээн хохирогч Ц.Болормаагаас 700,000 төгрөгийг;
12. Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үнэгүй.мн сайтад “байр түрээслүүлнэ” хэмээн зар тавьж, хохирогч О.Энхцэцэгээс 550,000 төгрөгийн хохирол учруулан шилжүүлэн авч, бусдад нийт 12,184,970 төгрөгийг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.М нь
1. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар байрны гадна хохирогч Б.Номингоос “ажлын тайлан гаргаж өгнө” хэмээн хуурч, түүний эзэмшлийн "Acer" маркийн нөтебүүкийг залилан авч, 734,970 төгрөгийн;
2. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болон мөн оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Гранд плаза” төвд насанд хүрээгүй хохирогч Г.Бумбаярыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн “Плэй Стайшн 4” Слим загварын тоглоом 1 ширхэг, гарны зөөлөвч 3 ширхэг, залгуур 3 ширхэг зэрэг эд зүйлийг залилан авч, 850,000 төгрөгийн;
3. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Их нарангийн ард байрлах “2 өрөө байр түрээслүүлнэ” гэж Үнэгүй м.н сайтад зар байршуулан, хохирогч Д.Болормаагаас 1,400,000 төгрөгийг;
4. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Үнэгүй м.н сайтад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулан, хохирогч Ө.Амаржаргалаас 1,400,000 төгрөгийг;
5. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Үнэгүй м.н сайтад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "байр хямд түрээслүүлнэ" гэсэн зар байршуулан, хохирогч Я.Ариунбилэгээс 700,000 төгрөгийг;
6. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “орон сууц түрээслүүлнэ” хэмээн хохирогч Б.Учралаас 600,000 төгрөгийг;
7. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Үнэгүй.мн сайтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “2 өрөө тавилгатай байр түрээсэлнэ” хэмээн хохирогч Э.Нинжингээс 1,500,000 төгрөгийг;
8. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Тэнгис" кино театрын баруун талд байрлах 9 давхарт байрны 7 дугаар давхарт байрлах “1 өрөө орон сууцыг түрээслүүлнэ” хэмээн хохирогч С.Баатараас 650.000 төгрөгийг;
9. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Үнэгүй.мн зарын цахим хуудаст Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "байр хямдхан түрээслүүлнэ" хэмээн хохирогч Б.Сэлэнгээс 3,000,000 төгрөгийг;
10. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Үнэгүй.мн сайтад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “байр түрээслүүлнэ” хэмээн зар тавьж, өөрийн Хаан банк дахь 5037456512 дугаарын дансанд хохирогч М.Сүнжидмаагаас 100,000 төгрөгийг;
11. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 0З-ны өдөр “байр түрээслүүлнэ” хэмээн хохирогч Ц.Болормаагаас 700,000 төгрөгийг;
12. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Үнэгүй.мн сайтад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “байр түрээслүүлнэ” хэмээн зар тавьж, хохирогч О.Энхцэцэгээс 550,000 төгрөгийн хохирол учруулан шилжүүлэн авч, бусдад нийт 12,184,970 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.М гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Амаржаргалд 800,000 төгрөг, хохирогч Номинд 734,970 төгрөгийг буцаан төлсөн. Хүмүүсийн хохирлыг бүрэн барагдуулна” гэх мэдүүлэг[1],
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Амаржаргалын өгсөн: “Үнэгүй.мн зарын дагуу холбогдож 1,400,000 төгрөг өгсөн. Үүнээс 800,000 төгрөгөө авсан. Үлдэгдэл мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг[2],
-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Энхцэцэгийн өгсөн: “Үнэгүй.мн зарын дагуу холбогдож 550,000 төгрөг шилжүүлсэн, огт мөнгө аваагүй. Мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг[3];
1. Насанд хүрээгүй хохирогч Г.Бумбаяраас 850.000 төгрөгийн эд зүйл залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
1.1.Насанд хүрээгүй хохирогч Г.Бумбаярын 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 02-ний өдөр Фэйсбүүкт Плэйштэйшн /play-station-4/ тоглоом түрээслүүлнэ гэж зар тавьсан. Үүний дагуу үл таних эрэгтэй хүн над руу чатаар холбогдож өдрийн 16.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза төв”-ийн В1 давхарт уулзсан. Тэгээд В1 давхарт очоод Түц машинаас иргэний үнэмлэхийн зурагтай лавлагааг аваад тухайн үед 17.000 төгрөг аваад тоглоомоо өгч явуулсан. Тэгээд маргааш өдөр нь авах ёстой байсан ба би тэр хүнээс тоглоомоо авъя гээд чат бичихэд ах нь дүүтэйгээ гэртээ хонохоор болсон. Ах нь өнөөдөр дахиад түрээсэлмээр байна гээд байхаар нь “за за” гээд түрээслүүлсэн. Маргааш нь миний охины бие өвдчихлөө манай дүү чамд тоглоомыг чинь аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгтэл дүү нь ирээгүй. Тэгэхээр нь би нөгөө хүн рүү тоглоомоо нэхэж чат бичихэд удаа дараа худал хэлж, сүүлдээ намайг блоколчихсон. Ингээд би Цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг[4],
1.2. Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хохирлын үнэлгээ “...Плэйштэйшн 4 Слим /play station 4 Slim/ 2шrap, 2 ш гарны зөөлөвч, 3 ш тоглоом, 3 ш HD залгуур, нийт 850.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан[5],
1.3. Хаан банкны 5953022730 дугаар дансны хуулга[6] зэрэг болно.
2. Хохирогч Б.Номингоос 734.970 төгрөгийн эд зүйл залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
2.1. Хохирогч Б.Номингийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр эхлээд фэйсбүүкээр Мөнхжин өөрийнхөө М.М гэх хаягаас чатаар ажлын тайлан гаргах гээд байна, нэг өдөр зөөврийн компьютерээ хэрэглүүлээч гэж хэлэхээр нь за “тэг тэг” гэж хэлсэн. Тэгсэн маргааш өдөр нь буюу 27-ны өдөр өглөө 11 цагийн үед Мөнхжин манай гэр буюу Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 13 дугаар байрны гадаа ирээд би гэрээсээ гараад өөрийн нөтебүүкийг өгсөн. ..02 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед өөрийнхөө 9930-7719 дугаараас Мөнхжингийн 9944-3450 дугаар луу залгасан. Тэгсэн Мөнхжин утсаа аваад найз нь өнөөдөр юм аа хийж чадсангүй, маргааш өгье гэж хэлсэн. ...Тэрнээс хойш 3 дугаар сарын 4-н хүртэл маргааш өгье, удахгүй, ажлаа дуусгаж чадаагүй байна гэх зэргээр өгөөгүй. Тэрнээс хойш утас нь холбогдохоо больсон. …тэгээд чи ажилд хэрэглэнэ гээ биздээ гэхэд М.М би яг үнэндээ ажил ч хийдэггүй юм аа гэж байсан...” гэх мэдүүлэг[7],
2.2. Дамно" ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн БГ2-19216 дугаартай “...Зөөврийн компьютер 734.970 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан[8],
3. Хохирогч Д.Болормаагаас 1,400,000 залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
3.1. Хохирогч Д.Болормаагийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг эрэгтэй хүн манайх зөвхөн 1 сарын барьцаа авч байгаа нийт эхний ээлжинд барьцааны мөнгөө шилжүүл гэсэн учир өөрийнх нь өгсөн эхнэрийнх нь гэх Хаан банкны 5037456512 гэсэн данс руу 700,000 төгрөг тухайн өдрөө шилжүүлсэн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр түрээслэх байраа үзэх талаар хэлэх үед одоо байгаа хүмүүс нь гараагүй байгаа тухайн хүмүүсийг гаргахын тулд барьцаа 700,000 төгрөгийг нь өгөх шаардлагатай байна. Чи өмнө нь өгсөн Хаан банкны данс руу 700,000 төгрөг шилжүүл гэсэн учир тухайн өдөр өөрийн дансаар өмнө шилжүүлсэн 5037456512 гэсэн данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 1,400,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш байрандаа оръё, байраа үзье гэхээр өмнө нь орсон хүмүүс гараагүй байна гэж хэлэх болсон боловч сүүлдээ утсаа унтраагаад байхаар нь би танай байранд орохгүй, мөнгөө авмаар байна гэж хэлсэн. Үүнээс хойш утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг[9],
3.2. Хаан банкны 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 29/11342 дугаартай албан бичиг, дансны хуулга[10],
3.3. Шүүгдэгч М.Мын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Unegui.mn цахим хуудсанд “Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улсын Их дэлгүүрийн зүүн талд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэх зарыг байршуулан өөрийн гар утасны дугаар болох 91763300 гэх дугаарыг зар дээр бичиж үлдээсэн. Уг зарыг байршуулаад удаагүй байх үед нэг эмэгтэй хүн 91-тэй утасны дугаараар миний 91763300 дугаарын гар утас руу холбогдож “байр түрээслэх гэсэн юм, өөр хүн түрээслэхээс нь өмнө би түрээсийн мөнгөө өгчихье баталгаажуулаад данс руу чинь 700,000 төгрөг өгчихье, 2-3 хоногийн дараа байраа очиж үзнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5037456512 дугаарын дансыг өгч, тэр эмэгтэйгээс 700,000 төгрөг шилжиж ирсэн. Тухайн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа дээрх эмэгтэй рүү би өөрийн 91763300 дугаарын гар утаснаасаа залгаж “байрны үлдэгдэл 700,000 төгрөг өгөх боломж байна уу” гэх үед тэр эмэгтэй “би өнөө маргаашдаа байраа очиж үзэж амжихгүй байна. Ийм учраас үлдэгдэл 700,000 төгрөгөө чиний данс руу хийчихье гэж хэлээд удалгүй уг эмэгтэй миний Хаан банкны 5037456512 данс руу 700,000 төгрөг хийсэн. Энэ өдрөөс хойш ойролцоогоор 1-2 хоногийн дараа тэр эмэгтэй над руу залгаад “байраа түрээслэх боломжгүй болчихлоо, мөнгөө буцаагаад авмаар байна” гэж хэлсэн. Би дээрх эмэгтэйгээс авсан 1,400,000 төгрөгийг зочид буудалд орж, хоол унд авч идэж үрж дуусгасан...” гэх мэдүүлэг[11],
4. Хохирогч Ө.Амаржаргалаас 1.400.000 төгрөг залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
4.1.Хохирогч Ө.Амаржаргалын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэгүй.мн сайтаас 2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр сулрах “УИД-ын зүүн талын Adidas дэлгүүртэй 3 дугаар байрны 3 дугаар орц, 21 тоотод гал тогоо тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 91763300 гэх дугаарын утсаар холбогдох үед нэг эрэгтэй хүн авч байсан бөгөөд байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ярилцах үед манай байранд байгаа хүмүүс 09 дүгээр сарын 08-ны өдөр гарна. Баталгаажуулахгүй бол орно гэсэн хүн зөндөө байна гэж хэлсэн учраас 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 5037456512 гэсэн Хаан банкны М.М гэсэн данс руу 800,000 төгрөг шилжүүлж өгсөн. ...2019 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр... 300.000 төгрөг шилжүүлэн өгсөн. ...2019 оны 09 сарын 12-ны өдөр 100.000 төгрөг, 09 дүгээр сарын 14-ний өдөр 145,000 болон 55,000 төгрөгөөр тус тус уг хүний 5037456512 дугаарын данс руу шилжүүлэн өгсөн. ...би уг хүнд нийт 1,400,000 төгрөг өгсөн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болон 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд нийт 800,000 төгрөг буцаан авсан. Одоо би нийт 600,000 төгрөг авах ёстой байгаа...” гэх мэдүүлэг[12],
4.2. Шүүгдэгч М.Мын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Үнэгүй.мн сайт руу орж, “Улсын Их дэлгүүрийн зүүн талд 2 өрөө байр түрээслүүлнэ, 1 сарын төлбөр 700,000 төгрөг” гэсэн зар тавьсан. Тэр өдөр нэг эмэгтэй хүн миний зар дээр тавьсан байсан 91763300 гэсэн дугаарын утас руу залгаад зарын дагуу ярьж байна, энэ байрыг чинь түрээслэх гэсэн юм гэхээр нь нөгөө эмэгтэйд утасны цаанаас болно. Гэхдээ байранд орохоосоо өмнө урьдчилгаа мөнгө өгөөд баталгаажуулах хэрэгтэй гэсэн чинь нөгөө эмэгтэй хэдийг өгөх вэ? гэхээр нь би за өөрөө мэдээд 1 сарын төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгийг “Хаан банк”-ны 5037456512 дугаарын данс руу шилжүүлчих гэсэн чинь нөгөө эмэгтэй удалгүй миний данс руу 500,000 төгрөг билүү 600,000 төгрөг шилжүүлчихээд миний утас руу залгаад мөнгө орсон уу гэж асуухаар нь орсон байна гэсэн чинь би чамд удахгүй 1 сарын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг[13],
4.3.Хаан банкны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 29/11342 дугаартай
албан бичиг, дансны хуулга[14],
5.Хохирогч Я.Ариунбилэгээс 700.000 төгрөг залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
5.1.Иргэн Я.Ариунбилэгийн “Хаан банк”-ны 5077232233 тоот дансны хуулга[15],
5.2. Хохирогч Я.Ариунбилэгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Үнэгүй.мн зарын сайтаас “байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 91763300 дугаарт холбогдоод түрээслэх байрыг очиж үзэж хэрэгтэй байна гэхэд одоо хүнтэй байгаа 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр одоо түрээсэлж байгаа хүн нь гарна тэгэхээр үзэж болно гэсэн. Тэгээд байр түрээслэх гэж байгаа эрэгтэй хүн түрээсийн байрыг их хүн сонирхож байгаа та хэрвээ орохоор бол барьцаа мөнгө байршуул тэгвэл хадгалаад байж байна гэж хэлсэн. Барьцаа мөнгө 700,000 төгрөг байршуул гэж хэлсэн. Тухайн байрны түрээс нь сарын 700,000 төгрөг гэж байсан. Би тухайн байрыг нэг жилийн хугацаагаар түрээслэх гэж байсан. Түрээслэх гэж байгаа байрны байршил нь Улсын их дэлгүүрийн зүүн талд байрлах байр бөгөөд бүх цонх нь наран талдаа төв зам дагуу харсан цонхтой гэж хэлсэн. ...Тухайн өдрийн 18 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кафе бенэ” дотор сууж байхдаа интернет банкаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг[16],
5.3.Шүүгдэгч М.Мын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би 2019 оны 08 дугаар сарын сүүлээр unegni.mn цахим хуудсанд “Улсын Их дэлгүүрийн зүүн талд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэх зарыг байршуулан өөрийн гар утасны дугаар болох 91763300 гэх дугаарыг зар дээр бичиж үлдээсэн. Уг зарыг байршуулсны дараа 2019 оны 09 дүгээр сарын эхээр байхаа нэг эмэгтэй утсаар холбогдож “энэ байрыг би түрээсэлнэ, барьцаа өгөх бил үү” гэж асуухаар нь би барьцаа мөнгө өгөх ёстой, нэг сарын барьцааны мөнгө 700,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Ингээд удалгүй миний Хаан банкны 5037456512 дугаарын данс руу 700,000 төгрөг байрны барьцаа гэж тэр эмэгтэйгээс орж ирсэн. Тэр эмэгтэй 1-2 хоногийн дараа над руу залгаад байраа түрээслэх боломжгүй болчихлоо, хөдөө явж ажиллахаар болсон гэж хэлээд надаас мөнгөө нэхсэн. Харин тухайн үед би дээрх 700,000 төгрөгийг зочид буудалд орж, хоол унд авч идэж, үрж дуусгасан...” гэх мэдүүлэг[17],
5.4.Хаан банкны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 29/11342 дугаартай албан бичиг, дансны хуулга[18];
6. Хохирогч Б.Учралаас 600.000 төгрөг залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
6.1.Хохирогч Б.Учралын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед ажил руугаа явах замдаа Үнэгүй.мн сайтаар орж “гал тогоо тусдаа, хагас тавилгатай нэг өрөө байр cap, сардаа түрээсээ авч болно” гэсэн зарын дагуу 91763300 гэсэн дугаартай эрэгтэй хүнтэй холбогдоход сарын төлбөр 600,000 гээд мөн барьцаа нэг сарын дүйцэхүйц мөнгө авна, хүмүүс их асууж байгаа хамгийн түрүүнд урьдчилгаагаа хийсэн хүнд нь баталгаажуулж зараа устгана аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрт хамгийн ойр байрлах “Ард” кино театрын автобусны буудлын “Хаан банк”-ны АТМ-д 5037456512 гэх харилцах данс руу 260,000 төгрөгийг урьдчилан шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө тухайн өдрийн 20 цагийн үед Хүүхдийн 100-ийн “Хаан банк”-ны АТМ-ээр 5037456512 данс руу 340,000 төгрөгийг шилжүүлсэн. Барьцааны мөнгө болох 600,000 төгрөгийг байраа хүлээж аваад өгье гэхэд бүтэн авмаар байна, хэзээ өгөх үү, хурдан өг гэж хэлсэн. Тэгээд 4, 5 хоног өнгөрсөн. Надад байрны түрээслэгчид гараагүй байна гээд бас намайг олон хоног хүлээлгэсэн. Тэгээд өмнө нь шилжүүлэн мөнгөө буцааж авахаар тохирч мөнгө авах өдрөө эргэж холбогдоход утас нь холбогдохгүй өнөөг хүрч байна...” гэх мэдүүлэг[19],
6.2. Хохирогч Б.Учралын дансны хуулга[20];
7. Хохирогч Э.Нинжингээс 1.500.000 төгрөг залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
7.1.Хохирогч Э.Нинжингийн 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үнэгүй.мн сайтад 2 өрөө тавилгатай байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу 91763300 гэсэн дугаарт холбогдож байр түрээслэхээр болсон. Тухайн үед би байраа очиж үзмээр байна гэхэд тэр хүн тус байранд одоогоор нялх хүүхэдтэй хүмүүс амьдарч байгаа 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гарна. Та нар 24-ний өглөө орох боломжтой. Хүмүүс очиж үзэхээр нялх хүүхэдтэй тул тэр хүмүүс нь дургүй байна гэсэн. ...би тэр хүний өгсөн 5037456512 гэх тоот дугаартай М.М гэх хүний дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэр хүн хэлэхдээ 2 хоногийн дараа хот орно, хот орохоор гэрээгээ хийх болно гэж хэлж байсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр би залгаад гэрээгээ хийе гэхэд тэр хүн арай болоогүй байна, маргааш гэрээгээ хийе гэж байсан. ...энэ 7 хоногт оруулах боломжгүй болчихлоо, мөнгийг чинь эргүүлж өгнө гэсэн боловч мөнгийг минь одоо болтол өгөхгүй байна...” гэх мэдүүлэг[21],
7.2. Хаан банкны 2019 оны 10 сарын 22-ны өдрийн 29/10123 дугаартай албан бичиг, дансны хуулга[22],
7.3. ”Скайтел” ХХК-ны албан бичиг[23],
7.4. Шүүгдэгч М.Мын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...миний бие 2019 оны 09 дүгээр сарын үед “Шоппи.мн” интернет дэлгүүрт дизайнераар ажилладаг байсан ба тухайн үед надад мөнгөний хэрэг гараад Үнэгүй.мн сайтад “2 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьсан. Тэгсэн чинь яг өдрийг нь санахгүй байна. 2019 оны 09 дүгээр сарын үед миний 91763300 дугаартай эмэгтэй хүн байр түрээсэлмээр байна гэж хэлэхэд нь би миний түрээслэх гэж байгаа байранд өөр хүн түрүүлж орохоос өмнө та урьдчилгаа болгоод миний Хаан банкны данс руу шилжүүлчих гэж хэлээд өөрийнхөө 5037456512 дугаар утасны дугаарыг санахгүй байна. Тэгсэн чинь тэр хүн миний данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн ба утга хэсэг дээр Нинжингээс гэж бичсэн байсан. Тэгээд тэр хүн 91763300 дугаар луу залгаад байрандаа ормоор байна гэж хэлэхэд би хариуд нь миний танд түрээслэх гэж байгаа байранд одоо байгаа хүмүүс нь арай гарах болоогүй байна гэх зэргээр хэлдэг байсан. Тэр хүн над руу байн, байн залгаад байхаар нь би өөрийн 91763300 дугаарыг салгасан. Миний хувьд Нинжин гэх хүнээс 1,500,000 төгрөг залилан авснаа хүлээж байна...” гэх мэдүүлэг[24],
8.Хохирогч С.Баатараас 650.000 төгрөг залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
8.1.Хохирогч С.Баатарын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...яг одоо мөнгөө шилжүүл, тэгэхгүй бол олон хүмүүс түрээслэх гэж өрсөлдөж байгаа гэсэн. Тэгээд утсаа салгасан, би итгэн мөнгөө хийхээр гараад явж байтал над руу уучлаарай ахаа байраа өөр хүнд түрээслэхээр болчихлоо гэсэн зурвас бичсэн. Тэгэхээр нь би эргүүлж залгаад яаж байгаа юм бэ, би 2 сараар нь ч болтугай хийе гэж хэлэхэд та үнэхээр орох гэж сонирхож байгаа бол саяны хүний мөнгийг буцаагаад шилжүүлээд больё гээд хэлчихье гэхээр нь би баярлаад мөнгөө ХУД-ийн УБ Таун хотхоны хажуугийн Ж-108 гэх байрны хажуугийн дэлгүүрийн мөнгөний машинаас 650,000 төгрөгийг Хаан банкны 5037456512 дугаартай М.М гэж хүний данс руу шилжүүлсэн. Тэгтэл нөгөө залуу мөнгө ороод ирлээ байрандаа та яг 7 хоногийн дараа ороорой. Учир нь байрандаа засвар хийж байгаа гэж хэлэхээр нь би за тэгье гэж хэлсэн. Ингээд 7 хоног нь өнгөрөөд байрандаа орох гэтэл янз бүрийн шалтаг хэлж хугацаа өнгөрөөж 1 cap өнгөрсөн. Ингээд хөдөөнөөс эхнэр маань хүрч ирээд мөнгөө буцааж авъя гэж хэлэхэд буцаан өгөх боломжгүй. Харин би танд 50,000 төгрөг нэмж заавал өгнө гэсэн үгийг хэлдэг болсон...” гэх мэдүүлэг[25],
8.2.Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 29/173 дугаартай албан бичиг, дансны хуулга[26],
8.3.Шүүгдэгч М.Мын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Үнэгүй.мн сайт дээр “Тэнгис Кино театрын баруун талд 2 өрөө байр түрээслүүлнэ” гэж зар тавьсан. Тэгээд миний 9944-3450 гэсэн дугаар луу эрэгтэй хүн залгаад ах нь наад байрыг чинь түрээсэлье гэж хэлсэн. Тэгэхээр нь би болно хүн орохоос өмнө урьдчилаад мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд миний Хаан банкны 5037456512 дугаарын данс руу 600,000 төгрөг бил үү 650,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгэхээр нь 2 долоо хоног уг байранд байгаа хүмүүсийг гарна гээд байрандаа ороорой гэж хэлсэн. Тэгээд миний хэлсэн хугацаа болоод байр түрээсэлнэ гэсэн хүн асуухаар нь байранд байгаа хүмүүс гарах болоогүй байна гэж худлаа хэлж цаг аваад явж байгаад утсаа унтраасан. ...Дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, хохирогчоос авсан мөнгийг зочид буудлын хөлс болон идэж уух юманд зарцуулаад дууссан...” гэх мэдүүлэг[27],
9. Хохирогч Б.Сэлэнгээс 3.000.000 төгрөг залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
9.1.Хохирогч Б.Сэлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Үнэгүй.мн сайтаас "Тэнгис кино театрын баруун тал 9 дүгээр байрны 7 давхарт 1 өрөө маш цэвэрхэн хагас тавилгатай байр удаан хугацаанд түрээслүүлнэ" гэсэн зарын дагуу 99443450 дугаарын утсаар холбогдоход эрэгтэй хүн утсаа аваад тэр байрыг түрээсэлсэн байгаа 5 өдөрт гаргачихна, үргэлжлүүлээд удаан хугацаагаар түрээсэлнэ гэж хэлсэн. Ингээд би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр залгаад байр аа түрээсэлсэн үү гэж асуусан чинь түрээслээгүй байгаа гэхдээ зөндөө хүн ярьж байна, ингээд над руу 1 хүн орох гээд байна хүнд алдахаас өмнө нь мөнгөө шилжүүлнэ гээд байна аль түрүүлж мөнгөө шилжүүлсэн хүнд нь байраа түрээслүүлнэ гээд 5037456512, 2715108661 тоот дансны дугаарыг явуулсан. Миний хувьд 6 сараас түрээслэх гэж байсан тул өөрт байсан 3 сая төгрөгийг Хаан банкны 5037456512 тоот данс руу өөрийн Хаан банкны 5064166772 тоот данснаас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Ханамаса” зоогийн газарт байхдаа шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлсний дараа залгаад мөнгөө шилжүүлсэн гэрээгээ хэзээ хийх вэ гэсэн чинь хагас сайн өдөр үдээс хойш хийе гэж хэлсэн. Ингээд би амралтын өдөр утас руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй байж байсан...” гэх мэдүүлэг[28],
9.2. Шүүгдэгч М.Мын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 10 дугаар сард байх аа www.unequi.mn цахим сайтад “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын баруун талын 9 дүгээр байранд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн утгатай зарыг өөрийн гар утасны зарыг тавьсан дараа маргааш өдөр нь нэг эмэгтэй миний эзэмшлийн 99443450 дугаарын гар утас руу залгаж “би байрыг чинь түрээсэлье, мөнгөө урьдчилаад өгчихье” гэхээр нь би байрны түрээсийн урьдчилгаа гэж 3,000,000 төгрөг явуулчих гэж хэлээд улмаар миний Хаан банкны 5037456572 дугаарын данс руу тухайн өдөр байрны түрээсийн урьдчилгаа гэж 3,000,000 төгрөгийн орлого орж ирсэн. Надад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын баруун талын 9 дүгээр байранд түрээслэх 1 өрөө байр огт байгаагүй, түрээслэх байр байгаа” гэж худлаа хэлж зар байршуулсан. Гар утасны 99443450 дугаарыг би 2018 оноос өөрийнхөө нэр дээр бүртгэлтэйгээр ашиглаж байгаа...” гэсэн мэдүүлэг[29],
9.3.Хаан банкны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 29/11342 дугаартай
албан бичиг, дансны хуулга[30],
10. Хохирогч М.Сүнжидмаагаас 100.000 төгрөг залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
10.1.Хохирогч М.Сүнжидмаагийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ТБД андуудын гадна байхдаа Үнэгүй.мн Сайтад байрлуулсан “Дайшчойлон хийдийн баруун талд 52 дугаар байрны 3 дугаар давхарт 2 өрөө байрны 14 тоот байрыг түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу 91763300 дугаарын утастай М.М гэсэн хаягтай хүнтэй холбогдоод мессэж чатаар холбогдоход байрны урьдчилгаа 550,000 төгрөгийг шилжүүлчих тэгвэл зараа хаагаад таныг түрүүлээд орууллаа, түрүүлж мөнгөө хийсэн хүнийг оруулна гэхээр нь би орьё гээд эхлээд 100,000 төгрөгийг урьдчилгаа болгоод хүүгийнхээ мобайл банкаар өөрөө утга хэсэгт нь Сүнжидмаа 99988967 гэж бичээд шилжүүлсэн. Тэгтэл нөгөө залуу надаас бага байна, та дахиад мөнгөө явуулж ядаж 300-400 мянган төгрөг болгоод явуул гэхээр нь би үгүй 100,000 төгрөг баталгаа болгоно гээд өгөөгүй. Тэгээд мөнгөө шилжүүлчихээд маргааш өглөө байран дээрээ очоод уулзах гээд яваад очиход тийм айл байгаагүй. Тэгэхээр нь буцаагаад залгахад утас нь холбогдохгүй, интернетэд орж ирэхгүй байсан...” гэх мэдүүлэг[31],
10.2. Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29/711 дугаартай албан бичиг, дансны хуулга[32],
10.3. Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29/711 дугаартай албан бичиг, дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл[33],
11.Хохирогч Ц.Болормаагаас 700.000 төгрөг залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
11.1.Хохирогч Ц.Болормаагийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Фейсбүүк групп”-д 1 өрөө байр түрээслэх зарын дагуу М.М хаягтай хүнтэй холбогдсон. Тэр хүн манай найз залуутай нэг сургуулийн нөгөө ангид сурдаг байсан хүн болж таарсан. Тэгээд тэр хүн рүү чатаар холбогдоод байраа үзье гэтэл би хөдөө байгаа нөгөөдөр очно, өөр хүмүүс асуугаад байгаа болохоор яг орох бол урьдчилгаа шилжүүлчих гэж хэлэхээр нь тэгээд найз залуугаасаа асуусан чинь таньдаг хүн юм чинь гайгүй байх, найз нөхдийг нь танина гээд байсан болохоор нь 400,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 2 хоногийн дараа өнөөдөр очиж амжихгүй болчихлоо та 2-г таньдаг юм чинь 6 сарын барьцаа мөнгө авахгүйгээр яаралтай мөнгөний хэрэг гараад байгаа болохоор 100,000 төгрөг шилжүүлчихээч гэхээр нь тэр дор шилжүүлсэн. Хэсэг байж байснаа дахиад 200,000 төгрөг хэрэг болоод байна гэхээр нь би байрандаа орохоор мөнгө өгье гэж хэлэхэд тэр хүн байрандаа орохдоо гэрээгээ хийгээд нотариатаар баталгаажуулна. Өнөөдрийн хувьд манай ээж машинтай явж байгаад мөргөлдөөд яаралтай мөнгөний хэрэг гараад байгаа юм гэж хэлэхээр нь би итгээд 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд байрандаа ороорой гэсэн өдөр нь би хотод ирчихлээ гээд чат бичсэн. Тэгээд орой ирээд үзээрэй гээд Улаанбаатар их дэлгүүрийн хажуугийн 23 дугаар байр, 3 дугаар орц, 3 давхарт зүүн талын хаалга гэж хаяг зааж өгсөн. Тэгээд 17 цаг 30 минутын үед уучлаарай манай найз түрээслэхээр болчихлоо, түрээсийн мөнгөө бөөнд нь өгье гэсэн. Та 2 мөнгөө буцааж авах уу дансны дугаараа явуулаарай гэсэн. Тэгээд тэр өдрөөс хойш янз бүрийн шалтаг хэлээд мөнгө өгөхгүй одоог хүрч байна, маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг[34],
11.2. Хаан банкны 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 29-12999 дугаартай албан бичиг, дансны хуулга[35],
11.3. Шүүгдэгч М.Мын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...эмэгтэй хүн чатаар холбогдож, миний тавьсан зарын дагуу сонирхож асуусан. Тэгэхээр нь уг 2 өрөө байрыг өөр хүн түрүүлж түрээслэхээс өмнө урьдчилгаа мөнгө шилжүүлээд баталгаажуулчих гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй зөвшөөрч 400,000 төгрөгийг миний Хаан банкны 5037456512 дугаартай данс руу хийсэн, 2 хоногийн дараа 100,000 төгрөгийг дахин 200,000 төгрөгийг мөн адил дээрх миний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг[36],
12.Хохирогч О.Энхцэцэгээс 550,000 төгрөг залилан авсан гэмт хэргийн нотлох баримт:
12.1.Хохирогч О.Энхцэцэгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой Үнэгүй.мн зарыг үзэж байтал М.М гэсэн фэйсбүүк хаягтай хүн “1 өрөө байрыг Амур хотхоны 33 байранд түрээслүүлнэ” гэсэн байхаар нь чатаар холбогдоод би байр түрээслэх гэсэн юм гэтэл би 3 сараар түрээсэлнэ. Эхлээд урьдчилгаа 1 сарын мөнгө болох 550,000 төгрөгийг 5037456512 гэх данс руу маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн орчим шилжүүлсэн. Тэгээд намайг 91763300 дугаараар холбогдоорой гэхээр нь энэ дугаар луу холбогдоход утас нь болохгүй байсан. Тэгээд чатаар та яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? гэтэл би хөдөө ажилтай явж байна, 3 дахь өдөр хотод ирээд байрыг чинь үзүүлье гэснээ 2019.11.13-ны өдөр яа яасан бэ? гэтэл би байраа өөр хүнд түрээслэхээр болсон. Тэр 6 cap түрээслэхээр болсон, чиний мөнгийг одоо явуулъя, дансаа өгчих гэснээ өнөөдрийг хүртэл миний мөнгийг явуулахгүй, чат бичихээр хариу өгөхгүй байна” гэх мэдүүлэг[37],
12.2.Мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, түүний дансны хуулга[38],
12.3.Шүүгдэгч М.Мын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Үнэгүй.мн сайтад “Амар хуур хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулсны дагуу М.М гэсэн Фэйсбүүк хуудас руу байр түрээслэх гэсэн юм гэсэн утгатай /Одоо фэйсбүүк хаягийг нь санахгүй байна/ нэг хүн чатаар холбогдохоор нь урьдчилгаа мөнгөө өг, тэгээд түрээсэлж болно гээд 550,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын эхээр /өдрийг нь санахгүй байна дансны мэдээлэл дээр гарах байх/ өөрийн Хаан банкны 5037456512 тоот дугаарын дансаар мөнгийг шилжүүлж авсан. 91763300 дугаарыг өгөөд утсаар холбогдоод байраа үзээрэй гэж хэлсэн. Тэгээд би утсаа унтраасан. Дараа нь чатаар холбогдохоор нь одоо байгаа хүмүүс нь арай гараагүй байна гэж худлаа хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг[39] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлж, хэргийн үйл баримт, зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Мын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Маас нэр бүхий 11 хохирогчийн хохирол болох нийт 10,650,000 төгрөг гаргуулан; Үүнээс:
Харин шүүгдэгч М.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Номинд учирсан 734,970 төгрөг, хохирогч Ө.Амаржаргалд учирсан 1,400,000 төгрөгнөөс 800,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурьдвал зохино.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Мын хувийн амьдрал, зан байдлын талаар түүний эцэг З.Мөнхнямаас: “...М.М миний хамгийн том хүү юм. 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. “Монген” цогцолбор сургуулийг 2013 онд төгсөөд Шинжлэх ухааны их сургуулийг компьютерийн график, дизайнер мэргэжлээр 4 жил суралцаад төгссөн. “Цахим гал” ХХК, “Монгол ТВ”, Номин Холдинг” ХХК-нд тус тус мэргэжлээрээ ажиллаж байгаад хамгийн сүүлд манай эхнэрийн дүү Өлзийсайхантай хамт “Наадам” центрийн хажууд баригдаж байгаа барилга дээр барилгын ажил хийж байсан. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хугацаанд огт гэртээ ирэхгүй алга болсон. Хамгийн сүүлд 9 дүгээр сард өөрийнхөө фейсбүүк хаягаар хөдөө найзынхаа тариалангийн ажилд туслаад байж байна гэсэн. Би нийлдэг найз нөхдийнх нь талаар сайн мэдэхгүй. ...Хүү М.М нь юмаар дутагдаж байгаагүй, элбэг хангалуун амьдралтай. ...Хүү маань дотогшоо дуугүй, нээлттэй биш хүүхэд байгаа юм. Зураг зурах авьяастай. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй“ гэх мэдүүлэг[40],
Шүүгдэгчийн найз, үерхдэг бүсгүй М.Нарантуяагаас “...Би М.Мтай 2019 оны 7 дугаар сараас хойш үерхэж байгаа одоогоор хамт амьдардаг. Өмнө нь таньдаг байсан, зан чанарын хувьд төлөв даруу, аливаа юманд тууштай, ажилсаг, хөдөлмөрч, сэтгэл сайтай, архи дарс хэрэглэдэггүй, догшин ширүүн авиргүй...” гэх мэдүүлэг[41] хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдалд хамаарах өргөмжлөл, батламж, диплом зэрэг бичгийн нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Ялтан М.Мыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас шилжүүлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 455 дугаар нээлттэй хорих ангид цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон 5 сар, 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт үгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага тус тус болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Ялтан М.Мыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас шилжүүлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 455 дугаар нээлттэй хорих ангид цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон 5 сар, 16 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Маас нэр бүхий 11 хохирогчийн хохирол болох нийт 10,650,000 (арван сая зургаан зуун тавин мянга)-н төгрөг гаргуулан; Үүнд:
6. Энэхүү хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дугаар тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар тал
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар тал
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр тал
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр тал
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр тал
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 105-107 дугаар тал
[13] 1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар тал
[14] 1 дүгээр хавтаст хэргийн 109-113 дугаар тал
[15] 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал
[16] 1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дугаар тал
[17] 1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дугаар тал
[18] 1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дүгээр тал
[19] 2 дугаар хавтаст хэргийн 74-75 дугаар тал
[20] 2 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр тал
[21] 1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар тал
[22] 1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дугаар тал
[23] 1 дүгээр хавтаст хэргийн 162-167 дугаар тал
[24] 1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дугаар тал
[25] 1 дүгээр хавтаст хэргийн 206-207 дугаар тал
[26] 1 дүгээр хавтаст хэргийн 211-214 дүгээр тал
[27] 1 дүгээр хавтаст хэргийн 221-224 дүгээр тал
[28] 1 дүгээр хавтаст хэргийн 243-244 дүгээр тал
[29] 2 дугаар хавтаст хэргийн 6-8 дугаар тал
[30] 1 дүгээр хавтаст хэргийн 250-2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал
[31] 2 дугаар хавтаст хэргийн 142-144 дүгээр тал
[32] 2 дугаар хавтаст хэргийн 146-157 дугаар тал
[33] 2 дугаар хавтаст хэргийн 158-159 дүгээр тал
[34] 2 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар тал
[35] 2 дугаар хавтаст хэргийн 24-26 дугаар тал
[36] 2 дугаар хавтаст хэргийн 32-35 дугаар тал
[37] 2 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар тал
[38] 2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар тал
[39] 2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар тал
[40] 2 дугаар хавтаст хэргийн 216 дугаар тал
[41] 2 дугаар хавтаст хэргийн 217 дугаар тал