Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1310

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч В.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Н.Ундрах,

гэрч М.Н......д,

шүүгдэгч Д.А......я,

шүүгдэгч Э.Х..........г, тэдний өмгөөлөгч Х.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1066) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Урианхай овогт Д...........нгийн А......я, Боржигон овогт Э...............рын Х..........г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1808 0386 01368 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Урианхай овогт Д...........нгийн А......я, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “....................

2. Боржигон овогт Э...............рын Х..........г, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа хотод 1994 оны ....... дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ..............................

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Э.Х..........г нь Д.А......ятай бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хорооны нутаг ....... дүгээр гудамжинд хохирогч Ц.О...............рыг өшиглөн зодож түүний амь биед аюултай хүнд гэмтлийг санаатай учруулсан,

яллагдагч Д.А......я нь Э.Х..........г нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, Баянголын ....... дүгээр гудамжинд иргэн Ц.О...............рыг зодож, түүний биед амь биед аюултай хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нар мэдүүлэхдээ

1. Шүүгдэгч Д.А......я мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сарын 1-ний орой 21 цагийн үед манай найзын аавын гэрт хүмүүс архи уугаад байж байхаар нь очоод боль гэтэл хэрэлдээд байсан. Улмаар хоорондоо маргалдаад байж байтал О...............р дундуур орж ирээд цохиулсан. Эхлээд би нэг удаа цохиулсан, өөрийнхөө цохиулсан гэдгээ анзаараагүй, удалгүй цагдаа нар ирсэн...” гэв.

2. Шүүгдэгч Э.Х..........г мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 31-ны өдөр зочид буудлаас гараад нэг нэг ширхэг пиво уугаад манайх руу явсан. Хүмүүс шуугилдаад байхаар нь очиход М.......р ахынд хүмүүс архи ууж байсан. “Одоо ингээд харьцгаа, гэрийн эзэн нь унтаж байна, яв” гэтэл намайг нэг нь заамдаж аваад цохисон. Би “яах гээд байгаа юм бэ, больцгоо одоо харьцгаа” гэтэл намайг 2 цохисон, намайг 3 дахь удаагаа цохиход нь би зөрүүлээд цохисон. Удалгүй цагдаа ирээд бариад авсан...” гэв.

3. Гэрч М.Н......д мэдүүлэхдээ: “...Он, сар, өдрийг нь санахгүй байна. Манайд хүүхдүүд ирсэн, орой болж байсан. Бие засчихаад хашааны урд согтуу хүмүүс байхаар нь машин яаж байгаа бол гээд очиж шалгасан. Хашаан үүдэн байсан машины хажууд нэг хүн ирж суусан. 2 залуу өнгөрч явснаа эргэж ирээд машины ард байсан залууг өшиглөсөн. Нөгөө залуу хойшоо савж унаад өшиглөчихөөр нь гэртээ орж ирээд хүүхдүүдээ цагдаа дууд гэсэн. Удалгүй цагдаа нар ирсэн...Нэг нь цагаан нэг нь бараан хувцастай байсан...Манай хашааны урд хаалга руу шахаад тавьсан 2 машин байсан. Надаас .......-10 метрийн зайтай хүмүүс би ямар хүмүүстэй таарчихваа гэж хэлсэн. Хашаа руугаа машин шахаад зогссон тохиолдолд машинууд чөлөөтэй явах боломжтой. Надад харах боломж байсан. Би хараад цагдаа дуудсан...Би хашаан дотроос хараагүй, гуу, жалга гэж огт яриагүй...Би энэ хоёрыг гэж хэлээгүй, цагаан, бараан хувцастай хүмүүс ирсэн гэж хэлсэн. Харанхуй болчихсон байсан болохоор сайн харагдаагүй ...Харанхуй байсан болохоор цус гарсан гэдгийг мэдэхгүй байна. Өглөө нь харахад цус гарчихсан байсан ...М.......рын гэрийн талаас гарч ирээд манай хашааны хаалганы 2 талд машин байсан бөгөөд би голоор нь харсан. 2 залуу өнгөрч яваад эргэж ирээд зодсон...Орой 21-22 цаг болж байсан байх...Хохирогч явган суучихсан байхад цээж рүү өшиглөсөн байх гэж бодож байна. Хойшоогоо саваад унасан болохоор цээж рүү өшиглөсөн гэж бодсон...Өшиглөхийг нь харсан, өөр үйлдэл хийхийг хараагүй ...Цагдаа нар надад үзүүлээгүй, бараан, цагаан хувцастай 2 хүн гудамжны үзүүрээс барьсан, машинд байгаа гэж л хэлсэн. Цагдаа нар манай гудамжны арын гудамжаар тойрч ирэхэд нь 2 хүн байхаар нь бариад авсан гэсэн...Нэг хүн ирээд суусан, хоёр хүн өнгөрч яваад эргэж очоод өшиглөсөн, өөр хүн байгаагүй..Хойшоо саваад унасан болохоор цээж, толгой хэсэг рүү цохисон гэж бодсон. Хөл рүү нь өшиглүүл хойшоо савж унахгүй байх, улмаар нь дээрээс өшиглөөд байхаар нь цагдаа дуудсан...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо Баянголын ....... дүгээр гудамжны 02 тоотод...хашааны үүднээс ертөнцийн зүгээр урагшаа 1........ метр зайд зодуулсан...байна...” гэх  баримт, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (1 хавтаст хэргийн 90-93),

2. Хохирогч Ц.О...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо Баянголын гудамжинд 12-13 цагийн хооронд...М.......р, Ц.......л, У.......аа О.........тар бид ....... хамт...0.7....... литрийн Их Монгол нэртэй архи 2-3 шилийг уусан. Тэгээд М.......рын хашаанд байшингийнх нь гадна Ц.......л, У.......аа О.........тар бид нар сууж байхад хашааны гаднаас ...хүн орж ирсэн. Тэгээд юунаас болсныг нь санахгүй байна Ц.......лтэй маргалдаад байх шиг байсан. Тэгээд нэг сэрэхэд эмнэлэгт хэвтэж байсан. тухайн үед ямар хүмүүс цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Намайг цохиж зодож байхад хамт байсан хүмүүс хоёр залуу хүүхэд байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 6-7),

“...У.........төр надад хэлэхдээ гаднаас залуучууд орж ирээд бид нарыг зодсон бид бүгд зугтаасан таныг авч гарч чадаагүй шүү та М.......рын гэрт үлдсэн гэж надад хэлсэн. ...миний толгой өвдөж миний дээд, доод уруул хоёулаа хавдсан байдалтай болчихсон байсан. ...А......я, Х..........г хоёр надаас уучлалт гуйж эмчилгээнд хэрэглэх нийтдээ 7.000.000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 8-9),

“...Гаднаас орж ирсэн залуус сүүлд У.........төр, О.........тар нараас сонсоход Ц.......лтэй маргалдаж байгаад зодоон эхэлсэн гэж байсан...надтай хамт байсан хүмүүсийг гаднаас орж ирсэн залуус зодож хөөж явуулсан би тэр хэдийнхээ араас гарч яваад гудамжинд зодуулсан байсан. ...Би архи уугаад сууж байснаа мэдэж байгаа сүүлд эмнэлэг дээр хагалгаанд ороод сэрсэн яаж эмнэлэгт хүргэгдсэн гэдгээ мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 243-244),

3. Гэрч М.Н......дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт гаднаас манай хүүхдүүд ирчхээд хоол унд идэж ууж байгаад би тамхи татах гээд гартал гадаа хашааны үүдэнд согтуу хүмүүс орилоод байсан. Тэгэхээр нь 2 хүүхдийн машины шил цонхыг хагалчхаж магадгүй гэж бодоод хашааны хаалга онгойлгоод хартал хашааны урдуур цагаан хувцас, баруун хувцастай 2 хүн өнгөрөөд явсан. Тэгтэл хойноос нь 1 залуу ирж манай хашааны үүдэнд суугаад “би ямар хүмүүстэй нийлчих вэ” гэхээр нь “наад хүмүүс чинь байнга архи уудаг” гэж хэлээд байж байтал манай урдуур өнгөрөөд явсан 2 залуу буцаж ирээд цагаан хувцастай нь нөгөө сууж байсан хүний нүүр хавьд өшиглөтөл хамт явсан бараан хувцастай нь нөгөө залуугийн дээрээс дэвсээд авсан. Тэгээд тэр 2 залуу зүүн тийшээ гудам өгсөөд яваад өгсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 10-11),

“...М.......рын хашааны орчмоос нэг согтуу хүн гарч ирээд манай хашааны урд суугаад би ямар хүмүүстэй нийлчих вэ гээд байсан чинь манай урдуур өнгөрсөн хоёр залуугийн цагаан фудволкатай залуу гүйж ирээд сууж байсан залуугийн нүүрэнд хөлөөрөө өшиглөх үед дээрээс нь хамт явсан бараан хувцастай залуу нэмж өшиглөсөн...хэрэг болох үед нөгөө 2 залуу зодуулсан гэх залуу бид байсан өөр хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 12-13),

“...Газар суух үед цагаан фудволкатай залуу өшиглөөд араас нь хамт явсан бараан хувцастай залуу нэмж өшиглөөд явсны дараа зодуулсан хүнээс цус гараад шороо цустай болчихсон газрыг цагдаа нар шалгаад явсан. Зодуулсан залуу зодуулчхаад тэр газраасаа босож яваагүй хэвтээд байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 246-247),

4. Гэрч А.Г.....мэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхөө ахынд очоод байшингийнх нь гадаа уугаад сууж байсан тэгтэл гаднаас өмнө нь харж байгаагүй үл таних 20-2....... насны 4 залуу хашаанд орж ирээд үл таних 2 залуу нь хашааны үүдэнд үлдээд саарал жилет цагаан фудволкатай залуу, цэнхэр фудволкатай залуу хоёр бид нар дээр ирээд “айл яагаад эзгүйчлээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд байшинд өөр хэн байна гэж хэлээд дотор нь орж үзчихээд гарч ирээд цэнхэр фудволкатай залуу нь Ц.......лийг шууд цохисон тэр үед Ууганаа босож ирэхэд цагаан фудволкатай залуу нь Ууганааг цохисон. Тэгээд У.......аа Баяраа, Ц.......л 3-г газар хэвтүүлж байгаад Баяраа ахыг тэр хоёр залуу дээрээс нь дэвсээд өшиглөөд байсан...тэгээд зайлцгаа пизданууд минь гэж хэлсэн. Тэгээд эхлээд Ууганаа гараад явсан араас нь Ц.......л гараад хамгийн сүүлд нь Баяраа ах гарсан тэгээд би ....... минутын дараа гараад гудамж уруудаад явж байтал харанхуйд ойр орчим хүн байгаагүй тэгтэл нэг залуу нь орилоод эгчээ та энэ нэг хүнээ аваач гэж орилж байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 14-1.......),

........ Гэрч М.М.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг унтаж байх хойгуур манай гэрийн хойд далан дээр явж байсан хүүгийн найзууд болох Х..........г, А......я хоёр манай байшингийн гадаа хүмүүс архи уугаад сууж байхыг хараад манай хашаанд орж ирээд “манай ахын хашаанаас гарцгаа” гэхэд О...............раас бусад нь гараад О...............р өөдөөс нь үг сөрж байгаад хашааны гадаа зодуулсан гэдгийг У.........төр надад ирж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 22)

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 106....... дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Толгой малгай хэлбэрийн мэс заслын боолттой.

ГССҮТ-н №09677 тоот өвчний түүхэнд: Өвчний түүх нээсэн 2018.08.01. 23 цаг .......0 минут...хэсэг газрын үзлэгт: Доод уруул ил шархтай. Зүүн талын хүүхэн хараа өргөссөн, гэрлийн урвалгүй. Регидность /-/, зүүн талын гар хөл шархтай...2018.08.04-ний “Мед траума” эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээнд: ...Баруун талын дух, зулай, чамархайн хэсгээр 3.1 см хүртэл хэмжээтэй +68HU нягтралтай субдурал цус хуралттай. Баруун талын духны хэсгээр гавлын хөндийд хийтэй. Баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд 3.2х1.4см хүртэл зузаан хэмжээтэй тархины эдийн нягтрал буурсан эдийн няцралын зонтой. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, баруун тал бөмбөлөгт хавантай. Дунд шугам зүүн тийш 0,8см шилжсэн. Тал бөмбөлгүүдийн таславч хооронд болон баруун талын тенториумд цус хуралттай. ...баруун талын зулай, чамархайн хэсэгт зөөлөн эдэд хаван хавдартай, хийтэй. ...Клиникийн үндсэн онош: Тархины хүнд зэргийн няцрал. Тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа. Тархины дарагдал...ДҮГНЭЛТ

1. Ц.О...............рын биед тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, доод уруулын шарх, гэмтэл цусан хурааг авах, идээт нэвчээсийг авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 26-27),

 

7. Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 2014 онд хагалгаанд орсноос болж үүссэн байх боломжгүй...тархины баруун чамархайн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины гэмтэл нь хүнд харин, доод уруулын шарх гэмтэл нь хөнгөн гэмтэлд орно. 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нэг удаа унах үед хоёр гэмтэл үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 29-30),

 

8. Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуудаст “...Э.Х..........г цэнхэр футболка, цэнхэр жинсен өмд, хар пүүз, ...Д.А......я цагаан футболка, цэнхэр өмд, цагаан пүүз...” гэх баримт (2 хавтаст хэргийн 9, 11),

9. Гэрч Ц.Ур....лын мэдүүлэг (1 хавтаст хэргийн 20), Гэрч М.М.........рын мэдүүлэг (1 хавтаст хэргийн 21), Гэрч Ц.У.........төрийн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 248-249), Шүүгдэгч Д.А......ягийн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 43-44), Шүүгдэгч Э.Х.............гын мэдүүлэг (1 хавтаст хэргийн .......1-.......2),

10. Хохирлын 1.247.163 төгрөгийн баримтууд (1 хавтаст хэргийн 28, 97-103), хохирогчийн өвчний түүхийн хуулбар (1 хавтаст хэргийн .......4-72), хохиролд 7.900.00 төгрөг төлсөн баримт (1 хавтаст хэргийн 98, 128),

- Шүүгдэгч Э.Х.............гын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 10......., 106), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 140), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 108-111), хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 11.......

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 107), нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн .......1) хохирол төлсөн тухай баримт (1 хавтаст хэргийн 128),

- Шүүгдэгч Д.А......ягийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 116, 117), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 139), Ноос, Ноолуур үйлдвэрлэлийн “Сор кашемир” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 127), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 119, 120, 123-126), хувийн байдлын талаарх баримт (1 хавтаст хэргийн 114, 118) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгч нараас яллагдагчаар, гэрч, хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Х..........г, Д.А......я нар холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.А......я, Э.Х..........г нар нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өөрийн найз М.М.........рын хашаанд буюу Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо Баянголын ....... дүгээр гудамжны 02 тоотод иргэн А.Г.....мэг, Ц.О...............р, Ц.У.........төр, Ц.......л нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгааг нь харсан байна. Улмаар Д.А......я, Э.Х..........г нар нь тэдэн дээр очин “айл эзгүйчилж архи уулаа, зайлцгаа” гэж маргалдаж тэднийг хөөж явуулан гаргахад хохирогч Ц.О...............р нь Д.А......я, Э.Х..........г нарын араас даган гарч Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо Баянголын ....... дүгээр гудамжны 02 тоотод хашааны хамар хашааны үүдэнд хэсэг суусан байна. Энэ үед Ц.О...............рын урд явсан шүүгдэгч нар нь буцан ирж цагаан өнгийн футболка өмссөн Д.А......я нь түүний толгой тус газар өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл, бараан өнгийн буюу цэнхэр өнгийн футболка өмссөн Э.Х..........г нь дээрээс нь дэвссэний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хэргийн газрын үзлэг хийсэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлд “...Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо Баянголын ....... дүгээр гудамжны 02 тоотод...хашааны үүднээс ертөнцийн зүгээр урагшаа 1........ метр зайд зодуулсан ..байна...” гэх  баримт, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (1 хавтаст хэргийн 90-93),

- Хохирогч Ц.О...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо Баянголын гудамжинд 12-13 цагийн хооронд...М.......р, Ц.......л, У.......аа О.........тар бид ....... хамт...0.7....... литрийн Их Монгол нэртэй архи 2-3 шилийг уусан. Тэгээд М.......рын хашаанд байшингийнх нь гадна Ц.......л, У.......аа О.........тар бид нар сууж байхад хашааны гаднаас ...хүн орж ирсэн. Тэгээд юунаас болсныг нь санахгүй байна. ...Намайг цохиж зодож байхад хамт байсан хүмүүс хоёр залуу хүүхэд байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 6-7),

“...У.........төр надад хэлэхдээ ...М.......рын гэрт үлдсэн гэж надад хэлсэн. ...миний толгой өвдөж миний дээд, доод уруул хоёулаа хавдсан байдалтай болчихсон байсан....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 8-9),

“...гаднаас орж ирсэн залуус зодож хөөж явуулсан би тэр хэдийнхээ араас гарч яваад гудамжинд зодуулсан байсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 243-244),

- Гэрч М.Н......дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хашааны хаалга онгойлгоод хартал хашааны урдуур цагаан хувцас, баруун хувцастай 2 хүн өнгөрөөд явсан. Тэгтэл хойноос нь 1 залуу ирж манай хашааны үүдэнд суугаад “би ямар хүмүүстэй нийлчих вэ” гэхээр нь “наад хүмүүс чинь байнга архи уудаг” гэж хэлээд байж байтал манай урдуур өнгөрөөд явсан 2 залуу буцаж ирээд цагаан хувцастай нь нөгөө сууж байсан хүний нүүр хавьд өшиглөтөл хамт явсан бараан хувцастай нь нөгөө залуугийн дээрээс дэвсээд авсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 10-11),

“...М.......рын хашааны орчмоос нэг согтуу хүн гарч ирээд манай хашааны урд суугаад би ямар хүмүүстэй нийлчих вэ гээд байсан чинь манай урдуур өнгөрсөн хоёр залуугийн цагаан фудволкатай залуу гүйж ирээд сууж байсан залуугийн нүүрэнд хөлөөрөө өшиглөх үед дээрээс нь хамт явсан бараан хувцастай залуу нэмж өшиглөсөн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 12-13),

“...Газар суух үед цагаан фудволкатай залуу өшиглөөд араас нь хамт явсан бараан хувцастай залуу нэмж өшиглөөд явсны дараа зодуулсан хүнээс цус гараад шороо цустай болчихсон газрыг цагдаа нар шалгаад явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 246-247),

- Гэрч А.Г.....мэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхөө ахынд очоод байшингийнх нь гадаа уугаад сууж ..байхад саарал жилет цагаан фудволкатай залуу, цэнхэр фудволкатай залуу хоёр бид нар дээр ирээд “айл яагаад эзгүйчлээд байгаа юм бэ” гэж хэлээд...зайлцгаа пизданууд минь гэж хэлсэн. Тэгээд эхлээд Ууганаа гараад явсан араас нь Ц.......л гараад хамгийн сүүлд нь Баяраа ах гарсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 14-1.......),

- Гэрч М.М.......рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг унтаж байх хойгуур манай гэрийн хойд далан дээр явж байсан хүүгийн найзууд болох Х..........г, А......я хоёр манай байшингийн гадаа хүмүүс архи уугаад сууж байхыг хараад манай хашаанд орж ирээд “манай ахын хашаанаас гарцгаа” гэхэд О...............раас бусад нь гараад О...............р өөдөөс нь үг сөрж байгаад хашааны гадаа зодуулсан гэдгийг У.........төр надад ирж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 22)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 106....... дугаар дүгнэлт “...1. Ц.О...............рын биед тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, доод уруулын шарх, гэмтэл цусан хурааг авах, идээт нэвчээсийг авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 26-27),

- Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 2014 онд хагалгаанд орсноос болж үүссэн байх боломжгүй...тархины баруун чамархайн зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины гэмтэл нь хүнд харин, доод уруулын шарх гэмтэл нь хөнгөн гэмтэлд орно. 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Нэг удаа унах үед хоёр гэмтэл үүсэх боломжгүй...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 29-30),

- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуудаст “...Э.Х..........г цэнхэр футболка, цэнхэр жинсен өмд, хар пүүз, ...Д.А......я цагаан футболка, цэнхэр өмд, цагаан пүүз...” гэх баримт (2 хавтаст хэргийн 9, 11) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.А......я, Э.Х..........г нар нь айл эзгүйчилж архи уулаа гэх сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр Д.А......я нь хохирогчийн толгой хэсэгт өшиглөж тархины баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Э.Х..........г нь хохирогчийн дээрээс дэвсэлж доод уруулын шарх бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлэг, шинжээч эмчийн гэмтлийн зэргийг тайлбарласан мэдүүлэг, хөнгөн, хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна.

Тодруулбал дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Д.А......яг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Э.Х.............гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Д.А......я, Э.Х..........г нарыг бүлэглэн хохирогч Ц.О...............рын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Д.А......я нь хохирогчийн толгой хэсэгт өшиглөсөн, улмаар хохирогчийг унасан байхад Э.Х..........г дээрээс нь дэвссэн болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд нөгөө талаар шинжээчийн мэдүүлэгт нэг удаа унах үед хоёр гэмтэл үүсэх боломжгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Түүнчлэн хохирогчийн биед учирсан баруун талын дух, зулай, чамархайн хэсгээр цус хуралт гэмтэл нь өшиглөлтийн улмаас үүссэн байх боломжтой, нөгөөтэйгүүр шүүгдэгч нарын үйлдлээс үзвэл босоо байрлалд байхад хохирогчийг өшиглөх нь, хэвтсэн, газар байхад дээрээс дэвсэх үйлдлээс хүчний хувьд илүү үйлчлэх бөгөөд энэ нь нийтэд илэрхий юм.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг өөрчлөн шүүгдэгч Д.А......ягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Х.............гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О...............р нь хохирол, хор уршигт 1.247.163 төгрөг (1 хавтаст хэргийн 28, 97-103) зарцуулсан талаарх баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөнөөс шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохиролд 7.900.00 төгрөг төлсөн (1 хавтаст хэргийн 98, 128) байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээс илүү төгрөгийг хохирогчид төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Харин хохирогч нь өөрт учирсан хүнд гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй. Тодруулбал хохирогчийн эрүүл мэнд хэрхэн ямар байдлаар сайжирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэх талаар шүүх тодорхойлох боломжгүй, шүүх хуралдаанд оролцуулах талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авсан боловч шүүх хуралд ирээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан ийнхүү шийдвэрлэсэн болно.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.А......яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Э.Х.............гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Б.А......яд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан бодит хохирлыг төлсөн, шүүгдэгч Д.А......ягийн хувьд эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү, шүүгдэгч Э.Х..........гд торгох ял оногдуулахаар дүгнэлт гаргасантай мэтгэлцэхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Д.А......я, Э.Х..........г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.         

Шүүгдэгч Д.А......я, Э.Х..........г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6........ дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Х.............гын хувьд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь “...4.......0 нэгжээс 13.......0 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангид ...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн зохицуулалтад хамаарч байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Х.............гын 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1........ дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.А......яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  13.000 нэгж буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг дээрх хувийн байдлыг нь харгалзан хуульд заасан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирно гэж үзэв.

Эрүүгийн 18080 3860 1368 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.