Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 773

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч Ц.Гансүлд (томилолтоор), шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овогт Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01085 0060 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шуугдэгчийн биеийн байиаалт:

Ө овогт Д.Э, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод *** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх, эмэг эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дугнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** караокед иргэн Д.Гийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- 2019 оны 3 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны урд талын авто зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн С.Г-ы нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн О.Тэмүүлэнтэй бүлэглэж, 2018 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Марал” амралтын газарт иргэн Л.Ж-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ө овгийн Д-ийн Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дэглий" караокед иргэн Д.Г-ийн нүүрэн тус газар цохиж, бие махбодод “ хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, шарх, баруун дээд 1, зүүн дээд 1, 2-р шүдний булгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун шанаанд зулгаралт..." бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-2019 оны 3 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны урд талын авто зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн С.Г-ны нүүрэн тус газар гараараа цохиж, бие махбодод “баруун сарвууны алганы 4-р ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-2018 оны 02 сарын 24-өөс 25-нд шилжих шөнө О.Т-тэй бүлэглэж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** амралтын газарт иргэн Л.Ж-ыг зодож, бие махбодод “...дух, баруун хацарт зулгаралт, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алганд зулгаралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, тархи доргилт...” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Л.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг дүү О-гийг сураглаад *** нэртэй гэр буудалд орох үед сүүлд нэрийг нь мэдсэн Э, М нар хоёр охины хамт сууж байхаар нь би та нар насанд хүрээгүй хүнд яахаараа архи өгч соггоодог юм гээд хэлтэл Э босож ирээд чамд ямар хамаатай юм чи юу юм гэхээр нь би ах нь байна гэсэн чинь нүүрэнд цохих гэхээр нь хойшоо болтол зүүн мөр хэсэгг гараараа нэг удаа цохисон би тэгэхээр нь ухас хийгээд дайрсан чинь бүдрээд газар унатал Э нүүрэнд өшиглөсөн би тонгойтол цаанаас сүүлд нэрийг нь мэдсэн Тэмүүлэн босож ирээд нуруу нүүрэнд өшиглөж эхэлсэн. Би хүн цохиж зодоогүй. М орж ирээд намайг салгах гэтэл цаана байсан хоёр залуутай орон дээр зодуулж байгаа харагдсан би зугтаад гарсан чинь араас Э, Т хөөж ирээд нуруунд жийж өшиглөсөн би газар унаад нүүрээ хамгаалсан чинь дээрээс тэр хоёр нүүрэнд хөл гараараа цохиод би арай гэж зугтаж байгаад цагдаа дуудаж цагдаа ирээд бүгдийг нь авч явсан... Дээрх гэмтлийг Э, Т хоёр нийлж зодож байхдаа учруулсан гэмтэл байна.Дүгнэлтийг хүлээн зөвшөерч байгаа. Толгойн зураг 120,000 төгрөгөөр авхуулж Халиун нэртэй эмнэлэгт 5 хэвтсэн 140,000 төгрөг, эм тарианы мөнгө нийлээд 310,000 төгрөг болсон намайг зодсон Э, Т хоёр надаас уучлалт гуйж хохирлоо барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 27-30 дугаар хуудас);

3. Гэрч Ө.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 24-ны өдөр найзууд болох Л, Б, М, Э, А,  нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 1 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найрамдалд байрлах гэр амралтад амрахаар очсон тэнд бид нар дээр нь нэмэгдээд хоёр охин ирсэн.Тэндээ тэд нар архи уусан би пиво бариад сууж байсан. Орой болж байхад сүүлд ирсэн хоёр охины нэг гэртээ харихаар явсан нэг нь тасраад унтаад үлдэх шиг болсон тухайн үед Л, М, Т нар орон дээр унтаж байхад Э, Э бид гурав юм яриад сууж байтал гаднаас үл таних хоёр залуу орж ирээд нэг залуу нь Э-ийг заамдаж аваад нүүрэнд нь шанаадах үед Э зөрүүлээд зодолдож эхэлсэн чинь Л, М, Т нар сэрээд гаднаас орж ирсэн хоёр залуутай зодолдож эхэлсэн. Би Э-ийг болиулах гэж оролдсон чинь дийлдээгүй тэгэхээр нь М-г Э- бид хоёр холдуулаад орон суулгасан. Миний харснаар Э, Л нар зодоонд оролцсон би хэнийг хаана нь хэдэн удаа цохиж зодсоныг мэдэхгүй зодоон болж байхад найз Э-ий хамт М-г татаад орон дээр суулгасан. М зодоон хийж хүн цохиж чадаагүй байх цаана Б яасан үгүйг хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1хх- ийн 45 дугаар хуудас);

4. Гэрч Н.Н-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 25- ны өдөр гэртээ байж байтал манай сургуульд сурдаг дүү А над руу залгаад та 1-р хороололд хүрээд ир гэж дуудсан 10:30 цагийн орчимд найз О-ийн хамтаар А-тай уулзахаар 1-р хороололд очоод А-тай уулзтал гэртээ хоноогүй эгчийндээ хоносон гээд гараад ирсэн тэгснээ амралтад явах уу гэж асуухаар нь О бид 2-т мөнгө байхгүй гэж хэлсэн чинь би даая надад Samsung S-3 байна энэ утсыг зарчихъя тэр мөнгөөрөө амралтад явъя гэхээр нь би юун утас юм бэ гэтэл миний утас зарж болно гэхээр нь за за гарж байгаад болъё гээд Хархорин зах руу явцгаасан тэнд очоод 30,000 төгрөгөөр зарсан. Хархорин захаас гараад А ээж рүүгээ залгаад 30000-40000 төгрөг аваад нийт 70,000 төгрөгтэй болсон. Тэгээд А хамт явах хүүхдүүд рүү залгаад надад мөнгө байна гэсэн чинь за за явцгаая гээд М, Б, Э танихгүй 2 охин бас байсан тэд нар хар хорин захын арын 19-р байрнаас ирж аваад орбитын Алтай зах орж хүнсээ аваад найрамдлын тийшээ амралт хайцгаасан. Найрамдлын хажууд байдаг *** нэртэй амралтын газар орж 2 гэр авцгаасан тэр үед цаг 14 цагийн орчим болж байсан. Би тэр үед шууд гэр лүүгээ орсон. Тэгээд орой 18 цагийн орчимд А намайг дуудаад байхаар нь очоод 10-15 мин болоод гэртээ орсон. 22 цагийн орчимд А намайг дахиад дуудаад байхаар гараад амралтын гэрт нь очоод цаг ч хүрэхгүй болоод гэртээ орсон тэгсэн 01 цагийн орчимд манай найз Э над руу залгаад Ж ах чинь зодуулчихлаа хүрээд ирээ гэхээр нь би гүйгээд очтол зодоон болоод дуусчихсан байхаар нь А-ийн амарч байсан гэрт нь очтол Б гаднаас 2 ах орж ирээд бид нарын амгалан байдлыг алдагдуулсан гарч зодолдъё гэхээр нь яах гэсэн бэ О-гийн ах нь юм байна аа гэсэн чинь тэр хэд за за гээд тайвшраад сууцгаасан тэгсэн Л гарч бие заслаа гармаар байна гэхээр нь би яах гээд байгаа юм бэ иймээ тиймээ юм болбол яах юм бэ гэтэл Л галын хайч бариад гарсан. Гадаа гартал Т нуруу руу галын хайчаар 3-4 удаа цохисон би голоор ороод салгах гэж байгаад гэдэс рүүгээ 1 удаа өшиглүүлж 1 удаа галын хайчаар цохиулсан тэгээд тэр 2-ыг салгаад Л-г гэр лүү нь оруулаад би харьсан. Би Ж Т 2-ыг өмнө зодуулж байхыг нь хараагүй дараа нь Т ахыг Л-д зодуулж байхыг нь л харсан. Тухайн үед М, Б, Э, Л, Т, А, танихгүй 2 охин нар бүгд архи үнэртүүлчихсэн байсан. Ж, Т ах 2-ыг архи уусан үгүйг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 50-51 дүгээр хуудас);

5. Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр СХД-н 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан дэглий” караокед 01 цагийн үед найзуудтайгаа уулзахаар очсон. Очиход уг караокед манай талаас Т, О хоёр суугаад үйлчлүүлж байсан. Уг караокед орсон шалтгаан нь бид нарын найз 2 охин маань уг караокед зөөгчөөр ажилдаг юм. Ингээд бид 6-лаа нийлээд 04 цаг хүртэл архи уусан байх би нэлээд согтсон. Ингэж ууж байх хооронд уг караокед Т гэх залуутай Э гэх залуу хамт орж иосэн. Эдгээр залуучууд 02 цагийн үед орж ирсэн танилцаад хамт 1 ширээн дээр суусан. Миний санаж байгаагаар Т гэх найз охинтойгоо би бага зэрэг хэрэлдсэн. Тэгээд хэрэлдэхээ болиод ариун цэврийн өрөө орчоод буцаад караокены өрөө ороход Э гэх залуу шанаа руу нь 1 удаа цохиход хойшлоод доошоо тонгойход өлгөж цохиод аман тус газар луу цохисон. Тэгээд сайн мэдэхгүй байна манараад толгой тус гараараа цохиод байсан. Манай найзууд салгаад би Э-ийн гараас зугтаагаад цагдаагийн хэлтэс дуудлага өгсөн. Э цагдаа нарыг ирэхэд байхгүй зугтаасан байсан. Тэр хооронд үүдэн 3 шүдээ харахад унасан байсан. Шүдээ хайгаагүй бодвол караокены өрөөнд хаясан байх гэж би бодож байна. Би согтсон байсан учраас хүмүүстэй маргалдсан.Э чи яасан овоо юм бэ? гэж хэлээд цохисон. Яг зодуулж байхад караокены захирал гэх манай найз залуутай адилхан нэртэй Т гэх залуу сайн харсан бусад нь харсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Коридор нь камертай, зодуулсан өрөө камергүй гэсэн. Намайг бол бүлэглэж зодсон хүн байхгүй, Э гэх залуу караокед танилцсан залуу шанаадаад, доошоо тонгойход цохиод зодоон эхэлсэн. Зодуулж дуусахад толгой тархи хөндүүртэй.миний үүдэн 3 шүд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 168-169 дүгээр хуудас);

6. Гэрч Д.Т-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** караокег өөрийн ээж Т-ийн хамтаар түрээсэлж ажилладаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз Э-тэй байж байхад 3 номерт орсон залуучууд цуг суугаач гэхээр нь танилцаад хамт суусан. Хамт архи ууж байгаад шөнийн 02 цагийн Г гэх залуу согтуу агсам тавиад манай зөөгч охид руу агсам согтуу тавиад Э бид хоёрын зодолдох уу? гэсэн. Э бид хоёр чимээгүй байсан. Г ариун цэврийн өрөө орчоод гараад ирээд Э-ийг бариад авахаар манай найз Э нүүрэн тус газар нэг удаа цохиод, тонгойгоод зогсож байхад доороос нь 2-3 удаа өлгөж цохисон. Би Э-ийг салгаад одоо зодолдохоо больсон. Би Г гэх залууг ерөөсөө цохиж зодсон асуудал байхгүй. Тэгээд цагдаа нар ирэхээс өмнө гараад явсан. Би цагдаагийн хэлтэс дээр Г-тэй хамт очиход шүд нь унасан байсан. Манай караокед эд зүйлс хагарч, гэмтсэн зүйл байхгүй, хананд өлгөсөн 1 зураг унасан буцаагаад өлгөсөн.Өөр манай караокед ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй. Энэ хоёрт би ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн үед дух нь хавдсан байсан. Одоо зүв зүгээр болсон манай найз шүүх эмнэлэгт одоо үзүүлэхгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 175 дугаар хуудас);

7. Хохирогч С.Г-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо *** дугаар байранд байдаг юм. 2019 оны 03 дугаар сарын 14-ний орой миний төрсөн ах Бүдээс хойш миний машинаар гадуур таксинд явах гээд аваад явсан юм. Би шөнө гэртээ унтаж байхад манай ах Б гаднаас 01.30 цагт орж ирсэн. Тэр надад чиний машин луу хүүхдүүд шээх гээд байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь гараад машин дээрээ очсон. Миний машин 32 дугаар байрны урд талын машин зогсоол дээр ах Б тавьсан байсан. Би машин луу дөхөж очиход нэг хүүхэд нь над дээр шууд хүрч ирээд үгийн зөрөөгүй “Яасан ах асуудал байна уу?” гэж хэлснээ миний зүүн хөмсөг рүү гараараа цохичхоод зугтаасан. Би араас нь гүйцэж очоод тэр залууг барьж аваад газар дарж унагаасан. Ингэж унахдаа гараа газар дарж унагаад гэмтээсэн. Энэ үед манай ах араас гараад ирсэн байсан. Би тэгээд ахыгаа “цагдаа дууд” гэж хэлээд манай ах цагдаа дуудаад удалгүй машинтай эргүүлийн цагдаа нар ирээд тэр залууг эрүүлжүүлнэ гэж авч яваад намайг “өглөө өргөдлөө гаргаж өгөөрэй” гээд явсан. Би тэгээд цагдаагийн хэлтэс орж уулзчихаад Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд хөмсгөндөө оёдол тавиулаад, гараа шохойдуулсан. Баруун гараараа миний зүүн хөмсөгний дээд талыг сэт цохисон. Энэ гэмтэлдээ 3 оёдол тавиулсан. Өөр бол намайг цохиж зодоогүй. Би түүнийг хөөж барьж аваад дарж унахдаа баруун гэмтээсэн. Ингэж гэмтээснээс болоод баруун гарын сарвууны савхан яс хугарсан. Өөр гэмтэл бол надад учраагүй. Тэр залуу найзтайгаа хамт явж байсан. Тэр залууг нь зүс танина. Нэрийг нь бол мэдэхгүй. Тэр хамт явсан залуу нь надад огт гар хүрээгүй. Тэр залуу архи уусан согтуу байсан. Цагдаа нар түүнийг эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Шүүх эмнэлгийн үзлэгт 8000 төгрөг, толгойн КТГ-ийн зураг авхуулахад 120,000 төгрөг төлсөн. Би өдөрт хувиараа машинаараа таксинд яваад 40,000 төгрөг олдог юм. Би өнөөдрийг хүртэл машинаа барьж ажилд гарч чадаагүй. Эмч миний гарыг 20 хоногийн 800,000 төгрөгийг нэхэмжилж байна. Ингээд нийт 928,000 төгрөгийн хохирол учирч байна. Энэ хохирлоо нэхэмжилж байна. Хохирол төлөөд өгсөн тохиолдолд надад цаашид гомдол санал байхгүй...’’гэсэн мэдүүлэг (2хх-ийн 11 дүгээр хуудас);

8. Гэрч С.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө би дүүгийн машинтай хувиараа таксинд явж байгаад шөнө 01 цагийн орчимд гэрийнхээ гадаа ирээд машинаа зогсоолд байрлуулсан юм. Энэ хажуу талаас нэг машин орж ирээд наана чинь би машинаа тавих гэж байна гэж уурлахаар нь би хөдлөөд өөр газар машинаа тавиад орох гээд буугаад явахад тэр машинтай хоёр залуу шахаж ирээд л хэрүүл өдөөд та дээрэлхлээ энэ тэр гээд үг өдөөд байсан. Тэр хоёр залуу согтуу байсан. Нэг нь машинаа бариад нөгөөдөх нь хажууд нь суусан байсан. Тэр хоёрыг зүс танина. Хажууд нь сууж явсныг Д гэж дууддаг юм. Би тэгээд шууд яваад гэртээ ороод гэрийн цонхоор харахад машин барьж явсан залуу нь өмдөө тайлаад машин луу шээх гээд зогсож байгаа харагдсан. Манай 3 давхарт юм. Намайг цонхоор харж байгаа харчхаад тэр залуу больсон. Би тэгээд дүүдээ машин руу чинь хүн шээх гээд байна гэж хэлээд гарсан. Манай дүү түрүүлж гараад очоод яасан гээд лавлаж байхад нь Д гэдэг залуу нь манай дүүгийн нүүрэнд шууд гараараа цохичхоод зугтаасан. Манай дүү араас нь гүйж очоод барьж аваад ахаа цагдаа дууд гэсэн. Би цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 15 дугаар хуудас);

9. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2983 дугаартай: “...Л.Ж-ын биед дух, баруун баруун чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алганд зулгаралт, баруун нүдний алимын салстад цус харвалт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 55 дугаар хуудас);

10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 13641 дугаартай: “...Г.Г-ийн биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дээд уруулд цус хуралт, шарх, баруун дээд 1, зүүн дээд 1,2- р шүдний булгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун шанаанд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үүдэн гурван шүдний булгаралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувь нөлөөлнө. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд vvcax боломжтой...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 181 дүгээр хуудас);

11. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3473 дугаартай: “...Г-ны биед учирсан баруун сарвууны алганы 4-р ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С. Г-ны биед учирсан баруун сарвууны алганы 4-р ясны далд хугарал гэмтэл нь гараар тулж газар унах үед үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 25 дугаар хуудас);

12. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 19-21 дугаар хуудас);

13. Шүүгдэгч Б.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 122 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 199 дугаар хуудас);

14. Шүүгдэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би үйлдсэн хэргээ зөвшөөрч Ж-с уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон. Г-, Г- хоёроос уучлалт гуйсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлт (2хх-ийн 69-71 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тоггоогдоогүй болно.

Прокурор яллагдагч О.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд прокурорын эрх хэмжээний хүрээнд байна.

Харин шүүгдэгч Д.Э-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс нэг жилийн хугацаагаар тооцно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Ж, С.Г, Д.Г нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тоггоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Д.Э-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Л.Ж, С.Г, Д.Г нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “бүлэглэж, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Э-ийг “хуний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ж, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Д.Г эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан хохирол, хор уршгийг мөнгөн дүнгээр нэхэмжилж байх боловч эмчилгээний зардал болон олох байсан ашиг орлогын талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, хор уршгийг тодорхой тооцох боломжгүй байгаа тул хохирогч гэм хорын хохирлоо цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч С.Г өөрт учирсан гэмтлийг эмчлэх шинжилгээ хийлгэх зэрэгт 128,000 төгрөгийг зарцуулсан талаар нотлох баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Д.Э-ээс 128,000 төгрөг гаргуулж хохирогч С.Г-д олгох зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тодорхой цаг хугацааны завсартай, харилцан адилгүй сэдэлт санаа зорилгоор гурван хүний эсрэг үйлдсэн байх тохиолдлын шинжгэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж үзлээ. Учир нь бусдад учруулсан эрүүл мэндийн хохирлоос үүдэлтэй хор уршгийг бүрэн арилгаагүй, мөн гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул гэмт этгээдэд эдийн засгийн хариуцлага тооцох нь тохиромжгүй гэж үзлээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах" таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ө овогт Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Д.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ээс 128,000 төгрөг гаргуулан хохирогч С.Г-д олгож, хохирогч Д.Г-ийг эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.0ролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах”таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.БАТАА