| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0164/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/171 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн 2038002290118 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Н.Б.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 15-наас 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Н.Б-ы байшинд нэвтэрч ДДШ-ийн станц 2 ширхэг, модон морин сувинер 2 ширхэг, 1 хайрцаг 60 ширхэг даалуу, сувинерийн жааз 3 ширхэг, 3x4 хэмжээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 2хЗм хэмжээтэй хивс 3 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, аяга тавганы ком зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авсан,
2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн О.Н-гийн байшинд нэвтэрч тоос сорогчийг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХнь:
Шүүгдэгч Н.Б- нь архины мөнгө олох зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 15-наас 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Н.Б-ы байшингийн цонхоор нэвтэрч ДДШ-ийн станц 2 ширхэг, модон морин сувинер 2 ширхэг, 1 хайрцаг 60 ширхэг даалуу, сувинерийн жааз 3 ширхэг, 3x4 хэмжээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 2хЗм хэмжээтэй хивс 3 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, аяга тавганы ком зэрэг эд зүйлийг хулгайлан 1.185.000 төгрөгийн хохирол учруулж,
Мөн шунахайн сэдэлтээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн О.Н-гийн байшингийн цонхны салхивчийг хөшиж нэвтрэн орж “Акира” маркын тоос сорогч хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
хохирогч О.Н-гийн хулгайд алдсан тоос сорогч 1 ширхэгийг 250.000 төгрөгөөр, вакум цонхны 2 шилийг 50.000 төгрөгөөр тус тус үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй, хохирогч нар өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Б- ганцаараа үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Н.Б- нь архины мөнгө олох зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 15-наас 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Н.Б-ы байшингийн цонхоор нэвтэрч ДДШ-ийн станц 2 ширхэг, модон морин сувинер 2 ширхэг, 1 хайрцаг 60 ширхэг даалуу, сувинерийн жааз 3 ширхэг, 3x4 хэмжээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 2хЗм хэмжээтэй хивс 3 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, аяга тавганы ком зэрэг эд зүйлийг хулгайлан 1.185.000 төгрөгийн хохирол учруулж,
Мөн шунахайн сэдэлтээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн О.Н-гийн байшингийн цонхны салхивчийг хөшиж нэвтрэн орж “Акира” маркын тоос сорогч хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7, 9 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15 дугаар хуудас/, хохирогч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21, 23 дугаар хуудас/, хохирогч О.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэрч М.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 51 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 71-72 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 58, 63 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, мөнгө олж архи уух зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Мөн шүүгдэгч Н.Б-ын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн байна.
Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр атлаа өөрт ашиг хонжоо, архины мөнгө олох зорилгоор, “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар “хүн байнга амьдрах орон байр”-нд буюу хохирогч Н.Б-, О.Н- нарын байшингийн цонхыг хагалж, онгойлгон нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 1.485.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б- нь хохирогч Н.Б-д 1.185.000 төгрөгийн хохирол учруулснаас 3х4 хэмжээтэй 250.000 төгрөгөөр үнэлэгдсэн Эрдэнэт хивс 1 ширхэгийг буцаан өгсөн /хх-ийн 72/, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны үед “Би Н.Б-аас юу ч авахгүй. Авах гээд ч Н.Б-т эд хөрөнгө байхгүй. ...надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 23/ өгсөн,
Мөн хохирогч О.Н-д 300.000 төгрөгийн хохирол учруулснаас “250.000 төгрөгийн үнэ бүхий тоос сорогчоо буцаан авсан, нөхрийн зээлж авсан 100.000 төгрөгт тооцож цонх шиллүүлэх мөнгөө нэхэмжлэхгүй” гэх хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 30/, уг тоос сорогчийг буцаан өгсөн гэх гэрч М.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 37/, гэрч Б.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 39/ зэргээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн архины мөнгө олох зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 15-наас 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Н.Б-ы байшингийн цонхоор нэвтэрч ДДШ-ийн станц 2 ширхэг, модон морин сувинер 2 ширхэг, 1 хайрцаг 60 ширхэг даалуу, сувинерийн жааз 3 ширхэг, 3x4 хэмжээтэй Эрдэнэт хивс 1 ширхэг, 2хЗм хэмжээтэй хивс 3 ширхэг, будаа агшаагч 1 ширхэг, ус буцалгагч 1 ширхэг, аяга тавганы ком зэрэг эд зүйлийг хулгайлан 1.185.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шунахайн сэдэлтээр 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн О.Н-гийн байшингийн цонхны салхивчийг хөшиж нэвтрэн орж “Акира” маркын тоос сорогч хулгайлж 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 82/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 83-85, 92-96/-аар тогтоогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.Б-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас “2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 76 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон хоногийг хорих ялын 76 хоногоор тооцож, эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ыг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ