| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00671/И |
| Дугаар | 01 |
| Огноо | 2016-12-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00671/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух, Тангууд овогт Ганболдын Цолмонбаатарт (СЮ 87061594) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7-41 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Мөнхчимэгийн (СЭ 88110202) нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхномин оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Мөнхчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Г.Цолмонбаатартай 2010 онд танилцан 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтийн 207 дугаартай баталгаагаар гэрлэлтээ батлуулж байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд охин Ц.Аминзаяа нь 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн юм. Гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас болж Г.Цолмонбаатар, бид хоёр 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс тусдаа амьдарч байна. Охин Аминзаяа нь миний асрамжид байдаг. Г.Цолмонбаатар нь зан харилцааны хувьд маш доголдолтой, архи, дарс уухаараа муухай зан авир гаргаж зоддог. Элдэвийн үгээр хараан доролжилж сэтгэл зүйгээр байнга дарамталдаг. Биднийг гэр бүл болоход би нэг хүүтэй байсан. Миний хүү болон охин Аминзаяаг архи уухаараа айлгаж дарамталдаг. Бид цаашид амьдрах ямар боломжгүй учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн охин Аминзаяаг миний асрамжид үлдээж, Г.Цолмонбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Г.Мөнхчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Цолмонбаатартай 2010 онд танилцан 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтийн 207 дугаартай баталгаагаар гэрлэлтээ батлуулж байсан. Бидний хамтран амьдрах хугацаанд охин Ц.Аминзаяа нь 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн юм. Бидний амьдрах хугацаанд анх Г.Цолмонбаатар нь гайгүй байсан. Улаанбаатар хотод очоод хоёулаа амьдрах болсноос хойш зан араншин нь эвдэрч архи уух нь ихсэж, нууцаар өөр хүүхэнтэй ярьдаг болсон. Хэлэхээр өөрийгөө өмөөрч хэрүүл болдог байсан. Сүүлдээ надад гар хүрдэг болсон. Охиныгоо гарснаас хойш гадуур их тэнэдэг болсон. Ажил хийгээд авсан цалингаа надад өгөхгүй өөрөө үрээд дуусгачихдаг байсан. Бид хоёр 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс тусдаа амьдарч байна. Охин Аминзаяа нь миний асрамжид байдаг. Г.Цолмонбаатар нь зан харилцааны хувьд маш доголдолтой. Элдэвийн үгээр хараан доролжилж сэтгэл зүйгээр байнга дарамталдаг. Архи уухаараа миний хүү болон охин Аминзаяаг айлгаж дарамталдаг. Бид цаашид амьдрах ямар боломжгүй учир бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн охин Аминзаяаг миний асрамжид үлдээж, Г.Цолмонбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох бармит байхгүй. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийг маргаан байхгүй. (хх-ийн 16 тал)
Хариуцагч Г.Цолмонбаатар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Цолмонбаатар би, нэхэмжлэгч Г.Мөнхчимэгийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Г.Мөнхчимэгтэй 2010 онд танилцан 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтийн 207 дугаартай баталгаагаар гэрлэлтээ батлуулж байсан. 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин Ц.Аминзаяа нь төрсөн юм. Г.Мөнхчимэг нь байнга хардаж намайг дарамталдаг. Ажил огт хийлгэдэггүй араас утасдаж элдэвээр харааж доромжилдог. Байнга хэрүүл хийдэг. Цаашид би энэ хүнтэй амьдарч чадахгүй. Иймд бидний гэрлэлтийг минь цуцлаж өгнө үү. Охин Ц.Аминзаяаг эх Г.Мөнхчимэгийн асрамжид өгч тэтгэлэг олгохыг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно. (хх-ийн 17 тал)
Маргаантай зүйл байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 23 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Мөнхчимэг нь хариуцагч Г.Цолмонбаатараас гэрлэлтээ цуцлуулж, охин Ц.Аминзаяад хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж , 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр охин Ц.Аминзаяаг төрүүлсэн болох нь № 0160637 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 10 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 9 тал) № 0000787238/207 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 10 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 8 тал)
Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Зохигчид нь 2016 оны 04 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 16-17 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Аминзаяаг эх Г.Мөнхчимэгийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Г.Цолмонбаатар нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна. (хх-ийн 17 тал)
Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Аминзаяаг эх Г.Мөнхчимэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 17 тал)
Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Боржигон овогт Ганбаатарын Мөнхчимэг, хариуцагч Тангууд овогт Ганболдын Цолмонбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Аминзаяаг эх Г.Мөнхчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Аминзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Цолмонбаатарын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж охин Ц.Аминзаяад олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Мөнхчимэгт даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхчимэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Цолмонбаатараас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мөнхчимэгт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ