| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0064/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 10.6., 11.3.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 69
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.У,
Хохирогч: Б.Х,
Иргэний хариуцагч “Г У” ХХК-ний төлөөлөгч: Ж.Э,
Өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Иргэний хариуцагч “Н” ХХК-ний төлөөлөгч: Д.Э,
Өмгөөлөгч: Б.Билгүүн,
Шүүгдэгч: С.А,
Өмгөөлөгч: И.Олонмөнх,
Шүүгдэгч: Б.Д,
Өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн С-ийн А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын Д нарт холбогдох 1928002630041 тоот хоёр хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ........ оны ... дугаар сарын ...-ны өдөр Өмнөговь аймгийн .................. суманд төрсөн, эрэгтэй, ............. настай, дээд боловсролтой, түүхч, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, ........................ ажилтай, ам бүл 3, өвөө, эмээгийн хамтаар .............................................. тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овгийн С-ийн А, регистрийн дугаар ........................,
Монгол Улсын иргэн, ................ оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ......................... аймгийн ........ суманд төрсөн, эрэгтэй, ................ настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачааны машинаар ачаа тээвэрлэдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар ......................................... оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Б-ын Д, регистрийн дугаар .................................,
Шүүгдэгч С.А нь “Г У” ХХК-д хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Г У” ХХК нь нийтийн бие засах газрын дулааны шугамын цэвэр бохир усны шугам засварлах ажлыг хийж гүйцэтгэж байх явцад Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 195 тоот тушаалаар баталсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын 3 дахь заалт, “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчин хохирогч Б.Х, талийгаач Д.Б нарт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчлаг өгөлгүйгээр ачаа өргөх манипуляторт крантай ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас Б.Хийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан, талийгаач Д.Бгийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Шүүгдэгч Б.Д нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаартай “Ачаатай өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4-н 2 дахь заалтыг зөрчиж, мэргэжлийн бус хүнээр буюу талийгаач Д.Бр ачаа өргөх манипуляторт кран буюу 40-15 УБП улсын дугаартай Хино маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулсны улмаас талийгаач Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Г У” ХХК нь нийтийн бие засах газрын дулааны шугамын цэвэр бохир усны шугам засварлах ажлыг хийж гүйцэтгэж байх явцдаа нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.А, Б.Д нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр өглөө 09 цагт ажил дээрээ цуглаад, ажлынхаа хүмүүст зааварчилгаа өгөөд ажилд гарсан. Тухайн үедээ би нөгөө компанийг зааварчилгаа өгсөн байх гэж бодож байсан. Ажлын талбай дээр очоод ямар ажил хийхээр байгаа талаараа ярьж байгаад, осол гарах үед Х, З, талийгаач бид 4 ажиллаж байсан. Тэгэхэд кранаар 3 ширхэг хавтан буулгах ёстой байсан. Сүүлийн 3 дахь хавтанг буулгаж байхад краны сум дээшээгээ цахилгааны утсанд хүрч Х талийгаач Б хоёр тогонд цохиулсан. Тухайн үедээ тогонд цохиулсныг нь анзаараад ойр хавьд байсан хүмүүс рүүгээ түргэн дуудаарай гэж хэлээд бууж Хид тусламж үзүүлэхээр явсан. Тэр үед З краны сум чиглүүлдэг речакыг юмаар жийрэглэж салгаж авсан. Хид тусламж үзүүлэх гээд явж байхдаа кранд санамсаргүй шүргээд тогонд цохиулсан. Хид анхны тусламж үзүүлсэн, арай гайгүй болж байна гээд нүхнээс гаргасан. Тэнд байсан хүмүүс бүгд талийгаач болон Х хоёрт хоёуланд нь анхны тусламж үзүүлж байхад түргэн ирж эмнэлэг рүү авч явсан. Өөр хэлэх зүйл байхгүй
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Н ХХК-тай ярьж тохирсон. Тэрнээс өмнө Б над руу яриад 900.000 төгрөг өгөөч гэж байсан. Надад 500.000 төгрөг байна, 300.000 төгрөгийг нь хоёр, гурав хоногоос олчихно гэсэн. Түүний дараа Э над руу яриад, Өмнөговь аймагт ажил гарлаа явъя гээд тухайн үед манай хадам аавын бие муу байсан. Би одоо Өмнөговь руу ажилд явлаа нэг сарын ажил байна чи явах уу? гэхэд явъя гэсэн. Хоёулаа үнээ тохиролцъё гээд 1.300.000 төгрөг өгчих гэсэн. Би чамд 1.500.000 төгрөг өгнө гэхэд би сар ажиллаад дараа нь өөр ажилтай, чи сарын дараа өөр хүн олоорой гэж байсан. Өмнөговь аймагт ирээд 3, 4 хоног цуг дагаж ажиллаад, ажлыг нь танилцуулсан. Би 09 дүгээр сарын 04-нд ирээд 8-ны өдөр буцсан. Тэр хооронд бид хоёр хоорондоо ярьдаг байсан. Сар болсон байх тэр хугацаанд над руу нөгөө ажил дуусч байна би Тавантолгойд том тэрэг барих гэж байгаа гэж ярьж байсан. Гэхдээ тэнд ажиллахад дугуй хагарахад маш хүнд байдаг. Энэ ажил их амар юм байна гэсэн. Энэ сард 1.500.000 төгрөгөөр тогтъё, дараа 1.800.000 төгрөг болгоё гэж хэлсэн. Над руу ярихад нь өөр хүн гуйвал хийж болохгүй, наад ажлаа л хий гэхэд тэгье гэсэн. Над руу яриад ийм хүн ачаа өргөе гэж байна яах уу гэхээр нь хэрэггүй, хоёрын хооронд шал дэмий, наанаа л байж бай гэж хэлсэн. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.
Хохирогч Б.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр осол болсон талаар сайн санахгүй байна. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Биеийн байдал хэвийн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Дтай цуг Өмнөговь аймаг руу ажил хийхээр явсан. Ингэж явж байх хоорондоо Өмнөговь аймгаас ачаа ачиж гэртээ 2 удаа ирсэн. Түүнээс хойш 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа дуусгаад ирнэ гэсэн боловч тэр өдрөө ирээгүй. Өөр жолооч байхгүй учир миний ажил сунгагдсан 10 дугаар сарын 20-ны өдөр энэ ажил дуусна гэж хэлсэн. Осол болохын урд өдөр буюу 10 дугаар сарын 22-ны өдөр над руу ярихдаа энд их цас орж байна гэсэн. Чиний үндсэн ажил юм уу гэхэд биш захирлууд хоорондоо яриад өөр компанийн ажил хийж байгаа гэсэн. Үндсэн ажил чинь дуусчихсан юм бол гэртээ ирэхгүй юм уу гэхэд энэ ажлыг дуусгаад маргааш очно. Юу гэж хүний ажил дутуу хаяад явах юм гэсэн ойлголтыг надад өгсөн. 10 дугаар сарын 23-ны өглөө нартай Н ХХК-ийн инженер холбогдсон. Танай нөхөр тогонд цохиулаад ухаангүй байна гэсэн. Би тэр даруйдаа Улаанбаатараас гараад орой нь Өмнөговь аймгийн эмнэлэгт ирсэн. Намайг ирэхэд биеийн байдал хүнд, ухаангүй байсан. Эмнэлэгт эмчлэгдэж 4-5 хоноод Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн. Энэ эмнэлэгт байх үеийн эмчилгээний зардлыг Н ХХК болон Г У ХХК-аас авч байсан. Ингээд 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан. Миний мэдэх зүйл энэ байгаа. Эмчлүүлж байх хугацаанд болон түүнээс хойш Г У ХХК, Н ХХК, Д нараас надад тусалсан. Би тусламжийг нь тухайн үедээ авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид ямар ч арга байсан нөхөр маань босч ирэхгүй учир нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хэн нэгнийг буруутгах хүсэл байхгүй.
Иргэний хариуцагч Ж.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ийм явдал болсонд үнэхээр их харамсаж байна. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Н ХХК-ийн Г инженертэй ярилцаж, экскаватор, кран хоёрыг 500.000 төгрөгөөр ажиллуулахаар амаар тохиролцсон байгаа. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил эхэлсэн. 10 дугаар сарын 23-ны орой 7 цагийн үед талбай дээр очиход экскаватор ажлаа хийгээд дууссан, кран ажиллаж байсан. Нэмэлт ажил гарсан болохоор Г инженертэй утсаар яриад 300.000 төгрөг нэмж өгье, экскаватороор ажил хийлгэе гэж амаар тохиролцсон. 10 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед тогонд цохигдсон байдалтай байсан, түргэн дуудсан. Цагдаагийн хэлтэст хэлсэн, мөн мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн байгаа. Нийт 3 хүний эмчилгээний зардлуудыг өгсөн.
Иргэний хариуцагч Д.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эхний шатны ажил 09 дүгээр сарын эхээр дууссан. Хоёрдугаар ээлжийн ажил бохирын шугамын ажил 09 дүгээр сарын эхээр эхлэх гээд манай техникүүд хүрэлцэхгүй байсан. Би Дтай утсаар ярьж манайх Өмнөговь аймагт ажил хийх гэж байна, техникийг чинь түрээсэлж авъя гэж тохироод 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулаад, ачаагаа ачаад 04-ний өдөр бид нар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирсэн. Бид нарыг ирэхэд Б.Д талийгаачтай хамт ирсэн. Ирээд 3, 4 хоночихоод Д ар гэрт асуудал гарлаа гээд бүх ажлын эрхээ Бд өгөөд, байнга холбоотой байна гээд явсан. Талийгаач өөрөө их дуугүй, ажилд хичээнгүй ажилсаг хүн байсан. Манай инженерийн шугам сүлжээний ажил маань дандаа бэлэн бэлдэц ашигладаг учир зуурмаг ус гагнуурын ажил хийдэг. Энэ ажил маань хийгдээд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу гэрээний хугацаандаа хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Тэгээд 21-ний өдөр ажил дээр техникийн комисс ажиллаад ажил дуусгах үүрэг өгөөд бид нар буух гэж байсан. Би 23-ны өдөр Улаанбаатар руу явсан. Над руу манай инженер яриад Г У ХХК экскаватор, крантай машиныг чинь авч ажиллуулах гэсэн юм гэнээ бас мөнгө яригдсан гэхээр нь мөнгө хэрэггүй, 20, 30 жил ажилласан, түлшээ хийгээд ажилд нь туслаад өг гэсэн. Энэ хэрэг 24-ний өглөө 10 цагийн үед ийм хэрэг гарсан гэж би Б.Д руу яриад, Д талийгаачийн эхнэртэй яриад Улаанбаатараас Өмнөговь аймаг руу гарсан. Эмнэлэг дээр Г У ХХК-ийнхантай хамт байсан. 11 дүгээр сарын 06-ны өдөр бурхан болоход нь би хажууд нь байсан. Урнаатай хамт гэрт нь очоод, ажил явдлыг нь дуусгаж өгсөн. Г У ХХК-ийн захиралтай хамт талийгаачийн эхнэртэй уулзаж ярьсан. Энэ хэдийг түрээсийн байрнаас нь хөөгөөд Г У ХХК-ийн захирал түрээсийн байрыг нь 3 сараар сунгаж өгсөн. Бид нар хоорондоо ярилцаад 75.000.000 төгрөгийн асуудлыг шийдэж өгсөн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхрийн танил Д гэж хүн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймагт кран барьж өгөөч гэж хэлээд амаар тохиролцоод явсан. Талийгаач 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаад ирнэ гэж хэлээд явсан. Тэгж тохирсон юм шиг байгаа юм. Дд болохоор талийгаач би 2019.10.01-ний өдөр хүртэл ажиллана, тэр болтол та кран барих хүнээ олж байгаарай гэж хэлсэн байсан. Ингээд байж байгаад талийгаач 2019 оны 10-р сарын 01-ний өдөр өнгөрсөн хойно /ер нь бол өдөр болгон утсаар ярьдаг байсан/ над руу яриад энэ ажлыг дуустал сунаж ажиллах болсон жолооч олдохгүй байгаа юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой над руу талийгаач яриад энд их цас орсон газар нойтон байна, өөр компанийн ажил хийлгэж байна бөөн тэрэг техник байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний үндсэн ажил чинь дууссан юм бол ирэхгүй юм уу гэж асуухад энэ ажил нь маргааш гэхэд дуусчихна, дарга ямар ажил хий гэх нь үү тэрийг л би хийнэ шүү дээ гэж хэлж байсан. Тэр дарга гэж хэлээд байгаа хүн нь “Н” ХХК-ний захирал Э гэж хүнийг хэлж байсан. Учир нь Д нь “Н” ХХК-д кранаа түрээсэлсэн байсан юм билээ. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Н” ХХК-ний инженер гэх хүн яриад осол болсон талийгаач тогонд цохиулсан ухаангүй байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд би түүнийг дуулаад Д гэдэг хүнийг аваад Улаанбаатар хотоос гарсан. Энд ирэхэд талийгаач эмнэлэгт ухаангүй байсан. Тэгээд энд 3 хоног эмчлүүлээд хот руу гэмтлийн эмнэлэг рүү талийгаачийг авч явсан. Энэ хугацаанд талийгаач ухаан ороогүй. Гэмтлийн эмнэлэгт бүх шинжилгээ хийхэд бөөрний хурц дутагдал, уушги нэвчдэстэй, дэлүү задарсан, тархи үхжилттэй гэх онош гараад 11 хоног болоод 2019 оны 11-р сарын 06-ны өдөр өглөөний 10 цаг 20 минутад нас барсан. Талийгаач Д.Б нь “Н” ХХК, “Г У” ХХК болон Дгийн үндсэн ажилтан биш. Анх Д талийгаачтай Өмнөговь аймагт 2019.10.01-ний өдөр хүртэл кран бариад ажиллаад өгөөч 1 сая 200 мянган төгрөг өгье гэж тохирсон байсан. Тэгээд 2019.10.01 болоход талийгаачийг 20 хоног ажиллаад энэ ажлыг гүйцээгээд өгөөч цалинг чинь нэмнэ гэж хэлсэн байсан /1 сая 500 мянган төгрөг болгоно гэсэн байсан/. Д болохоор талийгаачтай ингэж тохироод цаашаа Н ХХК-ний гүйцэтгэж байгаа ажлыг хийлгэсэн байсан. Кранаа уг компанид түрээсэлсэн байсан. Ингээд уг газарт талийгаач ажиллаж байгаад яг тогонд цохиулах үедээ Г У гэж компанийн ажлыг хийж байсан юм шиг байгаа юм. Энэ компаниуд хоорондоо юу ярьж яаж тохирсон байсныг би мэдэхгүй байна. Талийгаач том тэрэг барьдаг жолооч байсан. Кранчин мэргэжилтэй биш, гэхдээ хувьдаа Маяти кран авч 3 жил хувиараа ажиллаж байгаад буцаагаад зарчихсан. Одоо гомдолтой байна. Талийгаач эргээд босоод ирэх биш, хоёр хүүхдийг нь харж үзээсэй гэж бодож байна. Би “Г У”, Н ХХК-ний удирдлагатай уулзаж үзсэн. Үлдсэн 2 хүүхдийг нь орох оронтой болгоод өгөөч гэж санал тавьсан. Тэгсэн чинь миний саналыг хүлээн авсан. Дэмжинэ гэж байсан. Талийгаач архи дарс огт уудаггүй. Том тэрэг барьж гэр бүлээ хангалттай тэжээдэг хүн байсан. /хх-ийн 28-29-р хуудас/
Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “Г У” ХХК-нд засварчин ажилтай. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би юу болсон талаар огт санахгүй байгаа. Хавтан буулгах ажилтай л байсан юм шиг байгаа юм. Хэн хэнтэй ажил хийж байснаа ч мэдэхгүй байгаа. Сүүлд нь сонсоход З, А, краны танихгүй жолооч нартай ажил хийж байсан юм билээ. Нэг сэрсэн намайг тогонд цохиулсан гэж байсан. Би тухайн өдрийнхөө юмыг огт санахгүй байгаа. Цээж нуруу хэсгээр өвдөж байгаа. Толгойн ар хэсгээр хатгуулж өвддөг. Ямар нэг санал гомдол байхгүй.
Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардлыг Г У ХХК-иас төлсөн байгаа. /хх-ийн 31-32-р хуудас/
Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай компани Даланзадгад суманд сантехникийн шугамын ажил хийлгэж байгаа. Тэгээд Улаанбаатар хотоос Б гэх хүнийг крантай нь түрээсэлж авч ирж ажиллуулж байсан. Өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Г У ХХК-ний захирал Этэй надтай утсаар яриад манайх сантехникийн шугамын ажил хийх гэсэн юм танайх кранаа хэрэглүүлж туслаач гэхээр нь би Бд хэлээд Г У ХХК-ний ажилд нь туслаад кранаараа ажилласан. Тэгсэн өнөөдөр өглөө 11 цагийн үед байх над руу хүн утсаар яриад краны жолооч тогонд цохиулаад эмнэлэг рүү аваад явчихлаа гэхээр нь би ажил хийж байсан газар луу нь шууд явж очиж үзсэн чинь кран нь асаалттай, сум нь дээшээ сунгаатай өндөр хүчдэлийн шугаманд их ойрхон байсан. Тэгээд би шууд эмнэлэгт очсон... “Г У” ХХК-ний ажлыг үнэ хөлсгүй хийчих гэж Э захирал надад хэлсэн. “Г У” ХХК нь өмнө нь буюу 2019.10.12-ны өдөр манайд засварын ажил хийж өгч байсан. Тэрнийхээ зардал мөнгийг аваагүй. Түүнийхээ оронд манайх зам сэтлэх ажилтай тэрэнд кранаа хэрэглүүлж тус болоорой гэж О инженер надад хэлж байсан. Түүнийг нь би захирал Эд дамжуулан хэлж байсан. Тэгэхэд Э захирал тэг тэг ажиллуулж болно гэж байсан. Тэгээд 2019.10.21-ний өдөр О инженер ирээд захирал явууллаа кран дээрээсээ экскаватораа бас хэрэглүүлээч 500 мянган төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э захиралд Огийн хэлсэн зүйлийг хэлсэн чинь захирал түлш тосоо өөрсдөөсөө хийгээд ажиллуулаа мөнгө төгрөг гээд яахав гэж хэлсэн. Тэгээд 2019.10.22-ны өдөр О над руу яриад маргааш өглөө ажлаа эхлэх болсон техникээ өглөө авах хэрэгтэй байна. Бензин, тосоо хийх үү яахав гэхээр нь тэгэх шаардлагагүй гэсэн. Манайхаас өөрсдөө хийгээд ажиллуулна гэж хэлсэн. Тэгээд би Э захирлын хэлснээр 2019.10.23-ны өглөө манай экскаваторын жолооч краны жолооч хоёр Г У ХХК-ний ажлыг хийж өгөхөөр явуулсан. Тэгээд экскаваторын жолооч ажлаа хийгээд дуусчихлаа гээд тэр өдрөө хүрээд ирсэн. Тэгсэн орой нь О инженер яриад гараар ухах боломжгүй болчихоод байна экскаватороо дахиад хэрэглүүлээч гэж хэлсэн. Тэгэхээр нь операторын ажил төрлийг харж байгаад эргээд хэлье гэж хэлээд тасалсан. Тэгсэн дараа О дахин дахин залгаад байсан. Тэгж байгаад нэг авсан чинь О байна манай захиралтай ярь гээд Э гэж захирлыгаа яриулсан. Тэгсэн Э надтай ярихдаа гараар ухах боломжгүй болчихоод байна, экскаватороо явуулаач мөнгө төгрөгийг нь өгье алийн болгон гуйхав гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө төгрөг яахав дээ би явуулъя гэж хэлээд экскаваторыгоо аваад би хамт талбай дээр нь тэр орой очсон. Тэгсэн чинь О захирал 300 мянган төгрөг өгье гэж байна лээ гэхээр нь би за тэр яахав та ажлаа амжуул мөнгө төгрөг яахав л гэж хэлсэн. Тэр үед Б лотки аччихсан ирж байсан. Тэгэхээр нь би Од орой болсон байна болгоомжтой ажиллуулаарай сайн дохиж зааварлаж байж ажиллуулаарай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 2019.10.24-ний өглөө мөн дахиад О инженер оператор луу яриад дахиж экскаватор авч ажиллуулсан байсан. Экскаватор тэнд очоод удаагүй байхад осол болсон гэсэн. Гэхдээ экскаватор замынхаа урд талд арай зайтай байж байсан юм билээ. Манай компаниас зааварчилга Бд өгөөгүй. Манай талбайд ажиллаагүй өөр компанийн талбайд ажиллаж байсан болохоор манайх зааварчилгаа өгөөгүй. Зааварчилга өгөхөөс өмнө өглөө эрт явчихсан байсан болоод зааварчилгаанд хамрагдаж чадаагүй юм. /хх-ийн 33-35-р хуудас/
Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай компанийн эзэмшлийн нийтийн бие засах газрын дулааны шугам, цэвэр бохир усны шугам засахаар манай компанийн ажилчид Даланзадгад сумын 3-р багийн нутагт ажиллаж байсан. Тухайн ажлыг ХАБ-н инженер А, засварчин Х, З нар ажиллаж байсан. Мөн тэнд Н ХХК-ний ажлыг хийж байсан крантай машиныг нь манай инженер О тухайн компанийн инженер Гтэй уулзаж краныг нь түр авч ажиллуулах талаар тохиролцсон. Дараа нь би Гтэй утсаар ярьж краныг нь гуйж ажиллуулах талаар тохиролцоод ажиллуулж байсан. Тэгээд 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 10 цаг өнгөрөөгөөд уг ажил хийж байсан хүмүүс дээр очиход шугамын ажил хийж байсан хүмүүс ухаан алдсан байдалтай манай ажилтан З нөгөө краны жолооч Бд хиймэл амьсгал хийж байсан. А, Хид хиймэл амьсгаа хийж байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь тогонд цохиулсан гэж хэлсэн. Тэгээд би түргэн рүү утсаар ярьсан чинь сая хүн дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд удалгүй түргэн ирсэн. Бид нар түргэн дээр очиж байгаад би цагдаад дуудлага өгсөн. Шугамын нүхэн дотор байрлуулах бетонон лотки өргөж байсан краны тросс нь агаарын шонгийн модны утсанд хүрсний улмаас жолооч Б болон нүхэн дотор кранаар өргөж байсан зүйлийг краны троссноос бариад чиглүүлж байсан Х тогонд цохиулсан юм билээ. Манай ажилчид тухайн өдрийн өглөөний 09 цагт ажил дээр цуглаад А ХАБ-н зааварчилгаа өгч гарын үсэг зуруулаад ажилдаа гаргасан. Харин Бг хэзээ ирснийг би мэдэхгүй байна. Б нь Н гэдэг компанид ажиллаж байсан краннист байгаа юм. Тухайн үед манай компаниас Н ХХК-ний инженер Гтэй ярьж краныг нь гуйж авсан байсан. Кран экскаватор хоёрыг нь өдрийн 800.000 төгрөгөөр хөлслүүлж ажиллуулахаар тохиролцсон байсан. Манай инженер А нь захирлын тушаалаар ХАБ-н ажлыг хариуцан ажиллаж байгаа. 2019 оны 05 дугаар сард томилогдсон. Бид нар уг компанийн инженер Гтэй нь амаар ярилцаж тохиролцсон байсан. Гэрээ хийсэн зүйл байхгүй. /хх-ийн 36-37-р хуудас/
Гэрч З.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг Худалдааны төвийн урд талд байх нийтийн бие засах газарт гадна цэвэр, дулааны шугам сүлжээний ажлыг төлөвлөгөөний дагуу хийхээр болсон. Тэгээд захирал Э “Н” ХХК-тай очиж уулзаад ир тэднийх кран, экскаватортой мөнгө төгрөгийг тохирчихоод ир гэж хэлсэн. Тэгээд би 2019.10.21-ний өдөр Н ХХК-ний инженер Гтэй очиж уулзсан. Тэгээд захирал кран, экскаватор хоёроо ажиллуулах боломж байна уу намайг захирал явууллаа мөнгө төгрөг нь хэд болох вэ 500.000 болох уу гэж хэлсэн. Тэгсэн чинь Г нь болно гээд зөвшөөрсөн. Ингээд би захиралд тохирсон тухайгаа хэлсэн. Тэгээд ажлаа 2019.10.23-ны өдөр эхлүүлсэн. Ингээд Н ХХК-ний краныг Б гэж хүн жолоодож, экскаваторыг нь Жанчивсэнгээ гэж хүн барьчихсан ирж манай талбай дээр ажилласан. Экскаватор нь ажлаа дуусгачихаад явсан дараа дахин экскаватороор хийлгэх ажил гарсан. Тэгээд 2019.10.23-ны орой захиралд энэ талаар танилцуулсан. Тэгээд захирал Э “Н” ХХК-ний инженер Гтэй утсаар яриад 300.000 төгрөг нэмж өгье. Танайх дахин экскаватороо хэрэглүүлээч гээд тэгээд тэднийх зөвшөөрөөд экскаватороо явуулж ажиллуулсан. Өглөө 09 цагт ажил эхлээд манай ажилчид болох засварчин Х, З нар ажиллаж байсан. Мөн кран ажиллуулж байсан тэр краны жолооч Б нар хамт ажилд гарсан. Тухайн үед би уг ажлын талбай дээр байж байгаад гадуур дэлгүүрээс труба авах ажлаар явсан байсан. Тэгээд 11 цаг өнгөрөөгөөд ажлын талбай дээрээ ирсэн чинь Х ухаан алдчихсан А дээр нь хиймэл амьсгаа хийчихсэн хажууд нь краны жолооч Б гэх хүнийг З гараараа толгойг нь тэврээд байж байсан. Тэгэхэд манай захирал бас ирж таарсан. Тэгээд удалгүй түргэний машин ирж аваад явсан. Ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгааг байнга өгдөг. Тухайн 10 дугаар сарын 24-ний өглөө манай ХАБ-н инженер А зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байсан. Манай захирал Э тухайн Н компанийн захиралтай ярилцаж тохироод тэр жолоочийг крантай нь манай ажилд ажиллуулсан. Би шугамын ажилдаа ажиллуулах кран хайж байгаад тэр краныг олоод захиралд уламжлаад захирал инженертэй нь тохиролцож ажиллуулсан. /хх-ийн 38-39, 40-р хуудас/
Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай компанийн ажилчид 10 сарын 24-ний өглөө 09 цагийн үед ажил дээрээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурчихаад шугам засварын ажилд гарсан. Тухайн үед би Очир худалдааны төвийн өмнө талд нийтийн бие засах газрын цэвэр, дулааны шугамын засварыг хийж байсан ХАБ-н инженер А, засварчин Х мөн гаднын нэг краны жолооч бид нар хамт ажиллаж байсан. Ухсан нүхэнд дулааны шугам голоор нь явдаг бетонон лоткиг кранаар өргүүлж нүхэнд байрлуулж байсан. Урд талаасаа хойшоо байрлуулж явсан. Нэлээд олныг байрлуулсан байсан. Тэгээд нэг лоткиг өргөөд жолооч нь краныг жолоодоод Х нүхэн дотор өргөгдсөн лоткиг бариад чиглүүлээд зогсож байснаа гэнэт яая гээд гараа тавиад арагшаа хана налаад ойчсон. Тухайн үед би нүхний гадна талд крантай машины өмнө талд хараад зогсож байсан. Тэгээд краны жолооч руу харсан чинь машин руугаа налаад тэгнэчихсэн хэвтэж байсан. Тэгээд би карын сумын харсан чинь дээгүүр байсан шонгийн модны шугамд сум нь хүрчихсэн байсан. Тэгэхэд А миний хажууд зогсож байгаад краны жолооч руу гүйгээд крантай машины хамранд гараараа хүрсэн чинь тогонд цохиулсан, тэгээд буцсан. Тэгэхээр нь би зөрж очоод краны удирдлага дээр нь очоод тогийг нь салгасан. Тэгэхэд краны жолооч арагшаа саваад унахаар нь би очоод толгойг нь өргөж хэвтүүлсэн. Тэгэхэд А, Х дээр очиж байсан. Тэгээд удалгүй захирал Э, О инженер нар ирсэн. Тэгээд түргэний машин ч ирээд тэд нарыг аваад явсан. Тухайн үед лотки өргөж байсан кранчин залуу өндөр хүчдэлийн шугаманд краны сум хүрчих гээд байна лоткиг дотор нь тавьчихаад шугамын нүхээ булж байгаад дээр нь гараад өргөе гэж хэлж байсан. Тэгээд сүүлчийн лоткиг дотор нь тавьж байсан юм тэгж байхдаа краны сум нь тогтой утсанд хүрчихсэн. Тэгээд тэр хоёр шууд ухаан алдчихсан. А бид нарыг ажилд гарахаас өмнө зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг. /хх-ийн 41-42-р хуудас/
Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 11 цаг 16 минутын үед манай диспичер инженер, холбоо фидер, ТП-7 станцийн хажууд 2 хүн хүчдэлд нэрвэгдсэн гэх дуудлага ирлээ гэж надад мэдэгдсэн. Тэгээд би утсаа таслаад уг газарт буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв Г У ХХК-ний баруун урд талд хүрэлцэн очсон. Намайг очиход тэр хүчдэлд нэрвэгдсэн гэх хүмүүс байгаагүй. 10 кв цахилгаан дамжуулах агаарын шугамын доор Маяти кран ажил хийж байсан бололтой байж байсан. Краны сум нь сунаад 10 кВ /10000 вольт/-ийн агаарын шугамын доод фазад 4 хуруу зайтай ойрхон очсон байдалтай байсан. Тэгэхээр нь би буцаагаад диспичертэй яриад 10 кВ-ийн холбоо фидер хүчдэлийг таслах шийдвэр өгсөн. Тэгээд 11 цаг 23 минутад хүчдэлийг таслаад доор байгаа Маяти краны сумыг буулгаж хураасан. Тэгэхгүй бол хүчдэлтэй ойрхон байсан. Сумыг “Г У” ХХК-ны Гочоо гэж инженер бас өөр хоёр ажилтны хамт холдуулсан. Тэгээд буцаагаад 11 цаг 26 минутад хүчдэлийг залгасан. Түүний дараа манай ерөнхий инженер Г ирж харчихаад наад сум нь хүчдэлд хүрчихсэн нагаарь тогтсон байна, тасарчихсан байж магадгүй засварла гэдэг шийдвэр өгсөн. Тэгээд би засвар хийх аваарын захиалга өгөөд байж байхад цагдаагаас хүмүүс ирж үзлэг хийж хамгаалалтад авсан байсан. Тэгээд засвараа эхлүүлэх боломжгүй байж байгаад 13 цаг40 минутад хамгаалалт буухад засвараа хийсэн. Тэгэхэд краны сум хүчдэлийн шугаманд хүрчихсэн нагаарь болоод харласан байсан. Бусдаар эрчилсэн 7 ширхэг утас тасраагүй байсан. Нагаарийг нь арчаад буцаагаад 14 цаг 15 минутынх залгасан. Эрчим хүчний тухай хууль, Барилга байгууламжийн тухай хуульд зааснаар инженерийн шугам сүлжээнд ойрхон буюу 5 метрт орж ажиллах тохиолдолд хангагч байгууллагаас заавал зөвшөөрөл авч хангагч байгууллагаас хянагч томилуулан ажиллуулах ёстой байдаг. Хүчдэлд ойрхон ажиллах, цахилгаан тоноглол дээр ажиллах тохиолдолд захиалга авч таслуулах ч боломж байдаг. Миний мэдэхээр зөвшөөрөл авсан зүйл байхгүй. /хх-ийн 45-46-р хуудас/
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай компани нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсэд инженерийн шугам сүлжээ тавих ажлыг нээлттэй тендерт оролцон авсан. Ингээд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ЗДТГ-тай 2019 оны 07 дугаар сард гэрээ байгуулан ажилдаа шуурхайлан орсон. Хугацаа богинохон байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сардаа багтаагаад 2-р конторынхоо дулааны шугам сүлжээг хийж дуусгасан. 2019 оны 09, 10 дугаар сардаа багтаагаад бохирын насосын өргөтгөлийн барилга, бохирын даралттай шугамын гагнуур наалтын ажил газар ухлагын ажлыг хийхээр эхэлсэн. Үүнтэй уялдаад манай компанийн машин механизм хүрэлцээгүй болоод Даланзадгадад крантай Маяти машин шаардлагатай болсон. Тэгээд манай компанийн жолооч крантай машинтай гэх Дтай намайг танилцуулсан. Тэгэхээр нь би Дд манайх Даланзадгад суманд ажил хийж байгаа юм. Уг газарт өөрөө крантайгаа очиж ажил хийх үү өдрийн 300.000 төгрөг, байр хоол бензин тосыг манайх гаргана гэж санал тавьсан. Тэгсэн Д тэгье явъя гээд явсан. Тэгээд машин механизм түрээслэх гэрээ хийсэн. Гэхдээ машинаа Д өөрөө барих тохиролцоотой байсан. Тэгээд энд 2010 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр орой Дтай хамт ирсэн. Талийгаач мөн Дтай хамт ирсэн байсан. Тэгээд Дгийн ар гэрт асуудал гарсан гээд 4-5 хоног ажиллачихаад Улаанбаатар хот явах болсон. Явахдаа тэр талийгаач Бг өөрийнхөө оронд үлдээгээд миний ар гэрт асуудал гарсан. Манай хадам ч гэл үү хавдартай болсон гэж байсан. Д уг нь өөрөө ноён нуруутай надад их таалагдаж байсан. Гэхдээ Дгаар хийлгэх ажил маань их хөнгөн ажил байсан. Тэгээд тэр Б нь Дгийн оронд ажлаа маш сайн хийсэн. Ажил нь гэвэл Сак мотор чирч явах, ус авах, 12 метрийн урттай шугамуудыг тараах, Улаанбаатар хот руу материалд явах гэх ажлуудыг хийж байсан юм. Энэ ажлыг хийж гүйцэтгэх талбайн инженерээр Г, барилгын инженер Саранзаяа, дотор талын тоног төхөөрөмж угсралтыг цахилгааны инженер Төмөртулга нар байсан. Эд нар тогтоосон хугацаандаа буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хийж дуусгасан. Тэгээд Б 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу явж үлдэгдэл тоног төхөөрөмжөө ачаад буцаад 20-нд Өмнөговь аймаг дээр ирсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр техникийн комисс ажилласан. Тэгээд улсын комисс ажиллаад бага сага тохижилтын үүрэг даалгавар өгсөн. Түүний дагуу ажлаа хийгээд үлдсэн. Би 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу буцаад явсан. Тэгээд 2019.10.23-ны өглөө дугуйтай экскаватор, крантай Маяти машиныг Г У ХХК-наас авч хэрэглэсэн. Энэ ямар учиртай юм гэхээр Манай компани нь бохирын шугам ухаж байгаад цэвэр усны 160-тай шугам тастаад хаячихсан юм. Тэгээд тэнд бөөн юм болоод “Г У” ХХК- ныхан ирээд засварлаж өгсөн. Тэгээд би төлбөр мөнгө хэд гарсан бэ төлбөр мөнгийг нь өгнө гэсэн чинь “Г У” ХХК төлбөр мөнгө яахав дараа нь буюу манайх төвд зам сэтлэх ажил хийнэ. Тэнд туслалцаа үзүүлээрэй гэж Г инженерт Г У ХХК-ний инженер О хэлсэн. Тухайн үедээ хэлсэн байсныг надад дамжуулж хэлсэн. Тэгэхээр нь тэгээ тэг гэж би зөвшөөрсөн. Тэр үед нь тэнд нь тус болчихно биз гэж хэлж байсан. Тэгсэн дараа нь Г нь над руу яриад Г Унаас экскаватор хэрэгтэй байна гээд байна яахав мөнгө төгрөг хэд гэхэв гэх зүйл хэлсэн. Тэгэхээр нь би бензин тосоо өөрсдөө хийгээд наад ажлыг нь хийгээд өг гэж хэлсэн. Мөнгө төгрөг авахгүй хийж өгч тусал гэж хэлсэн. Тэгээд би 2019.10.23-ны өдөр Улаанбаатар хот буцаж явсан. Тэгээд 2019.10.24-ний өглөө хотод ажил дээрээ байж байтал Г 11 цагийн үед над руу залгаад захирлаа болохоо байлаа Б өндөр хүчдэлд цохиулаад ухаангүй байна. Яаралтай ар гэрийнхэн болон Дтай холбоо барих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би Дтай холбоо бариад гэр бүлийнхэнтэй нь яаралтай холбогдоод гэр бүлийнхнийг нь аваад Өмнөговь аймаг руу яв гэж хэлээд зардлын мөнгийг нь Д руу шилжүүлсэн. Тэгээд Д эхнэрийг нь тэр өдрөө авч ирсэн. Би болохоор захисан баахан эм тариаг нь аваад 2019.10.25-ны өглөө Улаанбаатар хотоос гараад эмнэлэг дээр ирсэн. Тэгээд би Г У ХХК-ны захирал Э, талийгаачийн эхнэр У нартай анх нүүр тулж уулзсан. Тэгээд 2019.10.27-ны өдөр үдээс хойш 17 цагийн үед талийгаач Бг аваад Улаанбаатар хот руу явцгаасан. Улаанбаатар хотод очоод Гэмтлийн эмнэлгийнх сэхээн амьдруулах тасагт талийгаачийг хэвтүүлсэн. Тэгээд би өөрийн ах дүү, найз, нөхөд бүх хүмүүсийг дуудаж чадах чинээгээрэй тусалсан. Мөн Эийн нөхөр Далай байнга хамт байсан. Бараг гэртээ хариагүй эмнэлэг дээр л байж байсан. Далай талийгаачийг нас барах хүртэл нь хамт байсан. Буяны ажил зэрэг бүх л зардлыг нь манайх гаргасан. Талийгаачийн эхнэр Утэй бас байнга холбоотой байсан. Этэй мөн байнга холбоотой байсан. Талийгаачийн эхнэр У нь бид нарт санал тавьсан. Тэр нь болохоор 3 өрөө байр авч өг гэсэн. Тэгээд түүнийг нь авч өгөхөөр Э бид хоёр хамтран ажиллаж байна. Хэд хэдэн төгрөг өгсөн байгаа. За миний мэдэх зүйл энэ байна. Би бүгдийг үнэнээр нь өөрийнхөө хэмжээнд ярьсан. Ийм харамсалтай хэрэг гарсан байна. Талийгаачийг бурхан болдог өдөр ар гэрт нь очсон. Тэгсэн чинь хоёр нялх хүүхэдтэй, цай ч үгүй байхаар нь би 1 сая төгрөг өгсөн. Талийгаачийн буяны ажил явдалд зарцуулсан бүх мөнгийг буюу 5 сая 587 мянга 100 төгрөгийг төлсөн. Дээр нь 37 сая 500 мянган төгрөгийг бэлнээр талийгаачийн эхнэрт нь өгсөн. Э бид хоёр 75 сая төгрөгийн байр хувааж авч өгөхөөр тохирсон байсан. Түүний яг 50 хувь нь байгаа. /хх-ийн 50-51-р хуудас/
Гэрч Д.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд манай “Н” ХХК бохир усны нөөц шугам өргөх насос тавих ажил хийхээр болоод би экскаваторчнаар 2019.09.17-ны өдрөөс 2019.10.26-ны хооронд энд ажилласан. Энэ хугацаанд буюу би хоног өдрийг нь санахгүй байна. Манай компани ажлаа хийж байгаад цэвэр усны шугам тасалчихсан юм. Тэгээд “Г У” ХХК-наар холбуулж янзлуулсан. Тэр үед манай инженер Гт, “Г У” ХХК-ний инженер Гочоо гэж хүн манайх нэг зам сэтлэх ажил байгаа тэрийг хийхдээ танай экскаваторыг авч ажиллуулъя гэсэн юм билээ. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 22-ны орой Г надад маргааш 07 цаг өнгөрөөгөөд таныг манай крантай хамт Гочоо ирж авна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө 07 цагт Гочоо утсаар яриад буудлын чинь гадаа ирчихлээ гэж хэлэхээр нь би гарч очоод техник дээрээ ирээд кранчин Бг дуудаад бид хоёр кран экскаватор хоёроо аваад “Г У” ХХК-ний ажлын талбай дээр ирсэн. Тэгээд ухах газраа заалгаад нүхийг нь ухаж эхэлсэн. Би 12 цагийн үед нүхээ ухаж дуусгаад явлаа одоо болсон уу гэж хэлсэн чинь болсон гэхээр нь тэндээс буцаад өөрийнхөө ажил руу явсан. Намайг явахад манай кран ус сувгийн труба ачиж ирээд буулгаад байж байсан. Тэгээд би өөрийнхөө ажил дээрээ байж байтал 19 цагийн үед дахиад экскаваторын хэрэг гарчихлаа гээд захирал нь утасдаад байна гэхээр нь би дургүйлхэж маргааш болж болохгүй юм уу заавал энэ харанхуй шөнө гэж хэлсэн чинь Г захирал нь утасдаад байна гэж хэлэхээр нь би явж очоод тэр шөнөө очиж ажлыг нь 00 цагийн үед дуусгаад явах гээд байж байтал манай кран 5 лотки аччихсан ирсэн. Тэгээд Б урд худгаас лоткиг нь буулгах гэхээр шороо тээглээд миний краны сум хүрэхгүй байна гэхээр нь би экскаватортойгоо тэр тээглээд байгаа шороон дээр нь гарч зогсож байгаад 5 лоткийг нь буулгаж өгчихөөд явсан. Б дахин лотки ачна гээд үлдсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөө 08 цагт ажил дээрээ очоод байж байтал Г Уны Гочоо над руу залгаад Г инженертэй чинь холбогдож болохгүй байна. Чи уулзаж асууж байгаад хүрээд ирээч худаг тойруулж ухах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би инженерт энэ тухай хэлсэн чинь Г оччихоод ир гэхээр нь би 09 цагийн үед хүрээд очсон чинь Гочоо 2 ажилтантайгаа байж байсан. Манай кран хойд талд 3 лотки аччихсан зогсож байгаа харагдсан. Тэгээд би замын урд талд худаг ухах гээд байж байтал надтай хамт байсан нэг Г Уны ажилтан нар замын хойд тал руу гүйгээд явахаар нь харсан чинь замын хойд талын нүхэнд нэг хүн нэг хүнийг өргөөд босгож байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэр үедээ нээх юм бодоогүй нүх рүү нэг нь уначихаад босгож байгаа юм байна гэж бодчихоод байж байтал замын хойд талд байсан хүмүүс наашаа цаашаа гүйлдээд унасан. Тэгэхээр нь би хэрэг бишидлээ гэж бодоод экскаватораас буугаад тэнд нь яваад очсон чинь краны жолооч Бгийн цээжин дээр нь нэг хүн дараад Б ямар нэг хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Нөгөө нүхнээс бас нэг хүнийг өргөөд гаргаж байсан. Тэгэхээр нь би тогонд цохиулчихаж гэж бодоод Гт утасдаж энэ тухай хэлсэн. Тэгээд нэг хүүхэн түргэн дуудаад гүйгээд байгаа харагдсан. Сүүлд нь харж байхад тэр хүүхэн захирал нь байсан юм билээ. Тэгээд түргэн ирээд Б болон тэр нүхнээс гарч ирсэн хүмүүсийг аваад яваад өгсөн. Би талбай дээрээ үлдсэн. Тэгтэл манай инженер Г, С нар ирсэн. Тэгээд би тэд нарт болсон зүйлийг хэлээд эмнэлэг ирээд аваад явсан талаар хэлсэн. Манай компаниас болон Г У ХХК-наас зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Талийгаач Бд манай компанийн ажлын талбайд ажиллаж байх үед нь зааварчилгаа өгч байсан. Харин Г У ХХК-ний талбайд ажиллах хугацаанд нь зааварчилга өгсөн үгүй мэдэхгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр талийгаач Б ирж хоноогүй тэндээ хоносон байсан. /хх-ийн 52-53-р хуудас/
Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд манай “Н” ХХК инженерийн шугам сүлжээ тавих ажил хийхээр болсон. Тэгээд би уг ажилд нь барилгын инженерийн ажил хийхээр 2019 оны 09 дүгээр сарын 10-нд ирсэн. Ингээд ажил үүргээ гүйцэтгэж байгаад цутгалтын ажил дуусгаад 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу буцсан. Хотод байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Даланзадгад суманд ирсэн. Намайг эзгүй байх үед манай компани цэвэр усны шугам хагалчихсан юм билээ. Тэгээд манайд тухайн үед байсан инженер Г “Г У” ХХК-нд мэдэгдээд “Г У” ХХК-наас О гэж хүн ирж ажилчидтайгаа янзлаад явсан байсан. Тэр үед манай Г хэдэн төгрөгийн төлбөр тооцоо гарсан талаар асуухад О нь манайх зам сэтлэх ажил удахгүй хийнэ тэр үед туслалцаа үзүүлж кранаа хэрэглүүлээрэй гэсэн гэж хэлээд мөнгө төгрөг аваагүй талаар Г надад сүүлд нь хэлж байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр техникийн комисс ажиллаж байх үед Э дарга энд ирчихсэн байх үед Г инженерээс О гэж “Г У” ХХК-ний инженер кран болон экскаватороо өгөөч гэж гуйсан байсан. Ингээд Э даргаас зөвшөөрөл авч явуулсан. Тэгээд би 2019 оны 10 дугаар сарын 23-ны өглөө ажил дээрээ 08 цаг 30 минутын үед ирэхэд Краны жолооч Бг “Г У” ХХК-наас хүн ирээд крантай нь аваад явчихсан. Экскаваторын жолоочийг мөн аваад явчихсан байсан. Хэзээ хэдэн цагт ирээд аваад явсан талаар мэдээгүй. Тиймээс энэ өдөр энэ краны жолооч Б, экскаваторын жолооч Жанчивсэнгээ хоёрт ажлын өдөр тутмын зааварчилга өгөөгүй. Тэгээд тэр өдрийнхөө шөнө нь экскаваторын жолооч Жанчивсэнгээ буудалдаа ирж хоносон. Краны жолооч Б ирж хоноогүй тэндээ хоносон байсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б нь мөн зааварчилга авч чадаагүй. Экскаваторын жолооч Ж өдөр тутмынхаа зааварчилгааг авчихсан байж байхад дахиад экскаватор хэрэгтэй байна гээд экскаваторын жолооч Жанчивсэнгээ дахиад явсан. Ингээд байж байхад 11 цагийн үед осол болсон гээд экскаваторын жолооч Жанчивсэнгээ, Г инженер лүү залгаж хэлээд тэгээд Г бид хоёр тэр осол болсон газарт очиход кран нь газар дээрээ байж байсан. Харин осолд өртсөн хүмүүсийг эмнэлэг рүү аваад явчихсан байсан. Тухайн үед би Бг хаана ямар ажил хийлгэхээр явуулж байгааг огт мэдээгүй. Г У ХХК-нд ажиллах гэж байгаа гэсэн ерөнхий мэдээлэл байсан. Бусдаар тэнд энд зам сэтлэх гэж байгаа тийм шугам доор ажиллах гэж байгаа гэх талаар мэдээгүй. Дээр нь би Г У ХХК-нийг аюулгүй ажиллагааг нь хангаж ажиллуулна тэгэхээр тэндээсээ зааварчилгаагаа өгчих байх гэж бодсон. Намайг өглөө ажилдаа ирэхэд талийгаач Бг аваад яваад өгсөн байсан. Ажлын цаг эхлэхээс өмнө аваад явчихсан байсан. Тэгээд байж байсан бол би тэр өдрийн зааварчилгааг өгчихсөн байж байх байсан. /хх-ийн 54-55-р хуудас/
Иргэний хариуцагч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай инженер Г лүү “Г У” ХХК-ний инженер О яриад манайд дулааны шугамын шинэчлэлийн яаралтай ажил гарчихлаа экскаватор, кранаа жолоочтой нь хамт түр өгөөч гэж байна гэж надад Г хэлэхээр нь тэгээ тэг тэднийхээс түлш шатахуун аваад хэрэггүй зүгээр тусалчих тийм юм байдаг юм гэж хэлсний дагуу манай талбай дээр ажилладаг экскаваторын жолооч Ж мөн краныг жолооч Бгийн хамт “Г У” ХХК-ний инженер О 2019 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед аваад явсан. Тэгээд тэр өдөртөө ирээгүй маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний 10 цаг 35 минутын үед манай талбайн инженер Г залгаад Б 10.000 тогонд цохиулчихлаа яаралтай наашаа ар гэрийнхнийг нь явуулаарай гэж хэлсэн. Манай “Н” ХХК-ний зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Буян компанид оршуулгын зардал болох 5.587.100 төгрөгийг өгсөн. Талийгаач Бгийн эхнэр болох У 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр буяны ажилд нь зориулж 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 37.500.000 төгрөгийг бэлнээр тусламж болгон өгсөн нь нийт 44.087.100 төгрөг өгч Урнаа нь манай компанид ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. /хх-ийн 154-155-р хуудас/
Иргэний хариуцагч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай компани өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байх Худалдааны төвд байрлах нийтийн бие засах газрын цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг засварлах ажлыг эхлүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ус хангамжийн ариутгах татуулгын инженер З.Отой уулзаж экскаватор, кран байхгүй байгаа талаар ярилцсан. Тэгээд гаднаас экскаватор, кран хоёрыг хөлслөхөөр ярилцсан. Тэгж ярилцаж байхдаа “Н” ХХК нь өмнө нь буюу 2019 оны 10 дугаар сарын эхээр Даланзадгад шинэ суурьшлын бүсэд ажил хийж байгаад манай цэвэр усны 160 мм ПЕ хоолойг гэмтээчихсэн юм. Түүнийг нь манайх очиж засварласан. Тэгээд засварынхаа хариуд Даланзадгад сумын гэр хорооллоор тавьж байгаа шугамынхаа кальцоог 2-3 газарт “Н” ХХК-ний кранаар тавиулсан. Ийм хариу барьсан ажлыг манай хоёр компани хоорондоо хийчихсэн юм. Манайх хагалсан хоолойг засварлахдаа төлбөр мөнгө гээгүй, “Н” ХХК кальцо тавьж өгсөндөө мөн төлбөр мөнгө гээгүй юм. Ингэж бид “Н” ХХК-нийг жижиг крантай юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд тэр өдөр би Ог “Н’ ХХК крантай юм чинь очоод кран, экскаватор хоёроор ажил гүйцэтгүүлэхээр яриад үнэ хөлсөө тохирчихсон гэж хэлсэн. Тэгээд О явсан. Удаагүй над руу О яриад уулзчихлаа 500.000 төгрөгөөр тохирчихлоо болж байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би болно гэж хэлсэн. Тэгээд манай ажил 2019 оны 10 дугаар сарын 22-ны орой зам зүсвэрийн ажлаар эхлээд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Н” ХХК-ний кран болон экскаваторыг талбайдаа ажиллуулсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед О над руу яриад нэмэлтээр ажил гарчихлаа гэхээр нь би өөрөө талбай дээр очиж танилцсан. Тэгсэн “Н” ХХК-ний экскаватор хийх ажлаа хийчихээд яваад өгсөн байсан. Кран нь байж байсан. Тэгээд манай нэмэлт ажил нь болохоор экскаватороор нүх ухуулах шаардлагатай болсон байсан учраас би өөрөө “Н” ХХК-ний Г инженертэй утсаар ярьж танайд 300.000 төгрөг өгье экскаватороо дахин хэрэглүүлээч гэж хэлсэн. Тэгсэн Г нь тэгье болно гэж хэлсэн. /300.000 төгрөгийг би санал болгосон бил үү Г 300.000 төгрөг гэж хэлсэн бил үү түүнийг сайн санахгүй байна. Ямар ч байсан 300.000 төгрөг нэмж өгөхөөр болсон./ Тэгээд 2019 оны 10 дугар сарын 24-ний өглөө О инженер 09 цагийн үед залгаад дулааны шугам хагалчихлаа засварлах 100-гийн труба хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би О инженерийг Оюут багийн хойд талд байх дэлгүүрт очиж труба үзээд ир гээд явуулсан. Тэгчихээд би өөрөө талбай дээр 10 цагийн орчимд очсон. Тэгсэн А нь ухсан шуудуун дотор Хид хиймэл амьсгаа хийж байсан. Харин О, З 2 краны жолооч талийгаач Бд хиймэл амьсгал хийж байсан. Тэгээд юу болсон яасан гэсэн хэн нэг нь тогонд цохиулчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би түргэн тусламж руу залгасан чинь наанаас чинь дуудлага ирсэн бид нар одоо гарч байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй эмнэлэг ирээд Хийг нүхнээс гаргаад талийгаач Б болон Х хоёрыг эмнэлэг рүү аваачсан. Энэ хугацаанд хиймэл амьсгалыг хийсээр байсан. Тэгээд би араас нь дагаад эмнэлэг дээр очсон. Тэгээд цагдаа болон мэргэжлийн хяналтын газарт утасдаж мэдэгдсэн. Би талбай дээр эмнэлэг дуудаад тэр хавиар байж байхад краны сум дээшээ өргөгдсөн өндөр хүчдэлийн шугамын утастай ойрхон байж байсан. Би тэнд л тогонд хүрчихсэн юм байна гэж бодсон. Х нь 1-2 хоноод ухаан орсон. Талийгаач огт ухаан орохгүй байсан учраас аймгийн эмнэлэгт 3 хонуулаад Улаанбаатар хот руу авч явсан. Түүний маргааш нь Хийг бас Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Ингээд энэ хоёр хүнд бүхий л зүйлүүдийг авч өгч тусалж дэмжин хажууд нь байсан боловч талийгаач 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан. А мөн тогонд цохиулсан байсан. Тэгээд аймгийн эмнэлэгт хэвтүүлж байгаад Улаанбаатар хотод мөн хэвтүүлсэн. Аын эмчилгээнд гарсан зардлыг бүгдийг нь төлсөн. Тухайн үед манай хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер А ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан. Тухайн үед осол гарах үед ажлын талбай дээр А өөрөө байж байсан. Талийгаач Бг эмнэлэгт эмчлэгдэж байх үеийн эмчилгээний зардалд ар гэрийн унаа, буудлын мөнгө гээд нийт 4.848.933 төгрөг, буяны ажилд 2.000.000, байрны түрээсийн мөнгө гэж 1.500.000, ном уншуулсны зардал 500.000, талийгаачийн ар гэрт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 37.500.000 төгрөг буюу нийт 46.348.933 төгрөг өгсөн. Д.Хийн эмчилгээний зардалд 4.732.968 төгрөг, Аын эмчилгээний зардалд 2.117.400 төгрөг тус тус зарцуулсан. Одоо Х, А хоёр ажлаа хийж байгаа, биеийн байдал хэвийн болсон. /хх-ийн 157-158-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2437 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн сарвуу 2, 3-р хурууны арьсны түлэгдэл /цахилгаан тэмдэг/, хэвлий баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед үүссэн түлэгдэл цахилгаан тэмдэг нь цахилгаан гүйдэл болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна. /хх-ийн 58-60-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Аын биед цахилгаан гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас С.Аын биед тархины хөнгөн хэлбэрийн эмгэгшил /хаван/ илэрчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 62-63-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №13555 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Хийн биед цахилгаан гүйдлийн цохиулалт, шок, зүрхний жирвэлзэл, цээж, зүүн гарын эрхий, долоовор хуруу, баруун гарын долоовор хуруунд шарх /цахилгаан тэмдэг/ гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх 2019.10.24-ний өдөр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл амь тэнссэн байдал үүсгэсэн тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 78-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 257 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: Б.Хийн биед цахилгаан гүйдлийн цохиулалт, шокийн хүнд хэлбэр, зүрхний жирвэлзэл, цээж, зүүн гарын эрхий, долоовор хуруу, баруун гарын долоовор хуруунд шарх /цахилгаан тэмдэг/ гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь цахилгаан гүйдлийн хэсэг газрын болон ерөнхий үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх 2019.10.24-ний өдөр үүссэн байна. 2019.11.13-ны өдрийн №13555 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.4 дэх хэсэгт 3.3-т заасан амь тэнссэн байдал нь шинжлүүлэгчийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой нь эмнэлзүйн шинж, шинжилгээгээр нотлогдсон байх ба эмнэлгийн яаралтай тусламж зайлшгүй шаардагдсан байна гэж заасан байдаг. Амь тэнссэн байдал гэдэг нь амин чухал эрхтэн буюу төв мэдрэлийн тогтолцоо, амьсгал, зүрх судасны үйл ажиллагааны алдагдал юм. Энэ нь БОЭТ-н №1940 тоот өвчний түүхээр тогтоогдож байна. /хх-ийн 81-86-р хуудас/
Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Асуулт-1. “Г У”, “Н” ХХК-ууд нь аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журам заавар зөрчсөн эсэх?
Хариулт-1. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад “Г У”, “Н” ХХК-ниуд нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралт батлагдсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчсөн байна.
Асуулт-2. Хэрэв аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журам, заавар зөрчсөн бол ямар дүрэм, журам, зааврыг хэн зөрчсөн байна вэ? Энэ нь осол болоход нөлөөлсөн эсэх?
Хариулт-2. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 27 дугаар зүйлийн 27.3.2, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтууд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 211 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.1.3, 5.2, 5.3, 5.4.1, 5.4.2, 5.4.4, 5.5.9, 5.5.10-г заалтуудыг иргэн Д, Г У, Н ХХК-ниуд зөрчсөн. “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4 дэх заалтад зааснаар Маяти краны операторын сургалтад сууж шалгалт өгч тэнцсэн мэргэжлийн үнэмлэх авсан хүнээр оператор хийлгүүлэх ёстой. Мэргэжлийн бус хүнээр оператор хийлгүүлснээс тухайн осол болоход нөлөөлсөн.
Асуулт-3. “Г У”, “Н” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэгтэй ажилтан нь уг үүргээ зохих хууль, дүрэм, журам, зааврын дагуу биелүүлсэн эсэх?
Хариулт-3. Дээр заасан эрх зүйн актуудыг “Н”, “Г У” ХХК, Маяти маркийн 40-15 УБП дугаартай манипуляторт краны эзэмшигч Н.Д нар биелүүлээгүй байна. “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4.1 эзэмшигч ба ашиглагч байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь манипуляторт кран, ээлжийн тоноглол, оосорлох солих хэрэгслийн бүрэн бүтэн байдалд үзлэг үйлчилгээ, засвар, магадлалыг хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч, тэдгээрийн бүрэн байдал ба аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангуулна. Үүнд:
а) манипуляторт краны аюулгүй ашиглалтын хяналт хариуцагч, мөн тэдгээрийн бүрэн бүтэн байдал хариуцагч ба аюулгүй ажиллагаа хариуцагч инженер техникийн ажилчдыг томилох/ гэсэн заалтын дагуу ажилчдыг томилсон тушаал байхгүй байна.
Асуулт-4. Хэрэв биелүүлээгүй бол ямар хууль дүрэм, журам заавар зөрчсөн байна вэ? Энэ нь осол болоход нөлөөлсөн эсэх?
Хариулт-4. 2,3 дугаар асуулттай утга нэг байна.
Асуулт-5. Тухайн хэргийн нас барж, гэмтэж хохирсон ажилтан нар нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг зөрчсөн эсэх?
Хариулт-5 . Хавтас хэргийн материалаас харахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтуудыг нас барсан ажилтан зөрчсөн байна. Гэмтсэн ажилтнууд нь аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.
Асуулт-6. “Г У” ХХК нь “Н” ХХК-тай амаар хоорондоо тохиролцож гэрээ хийж ажил гүйцэтгүүлэхдээ осолд өртсөн хүмүүст хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг аль нь авч хэрэгжүүлэх үүрэг хүлээх байсан бэ?
Хариулт-6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3 дахь заалт Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийн 1.7 дахь заалтад зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана гэж заасан байдаг. Хавтаст хэргийн материал болох мэдүүлгүүдээс харахад Г У, Н ХХК-ниудын хооронд бичгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй байгаа тул оновчтой хариулт өгөх боломжгүй байна.
Асуулт-7. “Н” ХХК нь иргэн Н.Дтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлаа гүйцэтгүүлэх явцад Н.Д нь мэргэжлийн бус хүнээр ажил гүйцэтгүүлсэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн эсэх?
Хариулт-7. Д нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 211 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4.14. Манипуляторт краны оператор (машинч), цахилгаанчин, засварчин, оосорлогчдыг 18 нас хүрсэн мэргэжлийн ажилчдаас томилно.
5.4.15. Манипуляторт краны оператор (машинч), оосорлогч, засварын ажилчид ажилд томилогдохоос өмнө эрүүл мэндийн үзлэгт орж дээрх мэргэжлийн ажлыг гүйцэтгэх чадвараа баталсан байна.
5.4.16. Оператор (машин), засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохиргоочин, оосорлогч нарыг төрийн төв байгууллагаас зөвшөөрөл авсан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, барилгын байгууллага дээр зохион байгуулагдсан курс, сургалтын төвүүдэд бэлтгэж, аттестатчилах шалгалтыг авна. Дээрх мэргэжлээр сургах ажлыг сургалтын төвд боловсруулж, хяналтын байгууллага баталсан хөтөлбөрийн дагуу явуулна.
5.4.17. Манипуляторт краны нэг төрлөөс нөгөөд операторыг (машинч) шилжүүлэн ажиллуулахын өмнө хийцийн онцлогтой танилцуулан, дадлага хийлгэнэ. Операторын дүрмийн мэдлэг, ур чадварыг шалгасны дараа бие дааж ажиллахыг зөвшөөрнө. Ур чадвар эзэмших дадлага, сургалт явуулах журмыг манипуляторт краны эзэмшигч тогтооно/ гэсэн заалтуудыг зөрчин мэргэжлийн бус хүн кранистаар ажиллуулсан байна.
Асуулт-8. Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 тоот тушаалын хавсралтаар баталсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын 3 дахь заалт, Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.5.13, 8.5.18 дахь заалтад үүргийг хэн хариуцаж хийж гүйцэтгэх ёстой байсан бэ?”
Хариулт-8. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.5.13, 8.5.18 дахь заалтад зааснаар аюулгүй ашиглах үүргийг эзэмшигч иргэн Д болон ашиглагч Г У, Н ХХК-иуд хариуцна. Ажил гүйцэтгэж байсан талбайн аюулгүй байдлыг Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 тоот тушаалын хавсралтаар баталсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын 3 дахь заалтаар Г У ХХК нь хариуцахаар байна. /хх-ийн 122-123-р хуудас/
Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: Асуулт-1. Мэргэжлийн бус, үнэмлэхгүй хүнээр оператор хийлгүүлсэн нь “Г У”, “Н” компаниуд болон краны эзэмшигч иргэн Д нарын хэн нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралт батлагдсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх вэ?
Хариулт-1. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралт батлагдсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4.2 дахь /Эзэмшигч нь манипуляторт краныг аюулгүй ашиглахын тулд аюулгүй ажиллагааны хяналт хариуцагчийг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу үйл ажиллагааны заавар болон энэхүү дүрмийн мэдлэгийг олгох сургалтад хамруулсны дараа хяналтын байгууллагын байцаагчийг оролцуулсан комиссоор шалгалт авч, үнэмлэх олгон ажилд томилно. Манипуляторт краны аюулгүй ашиглалтад хяналт тавих инженер техникийн ажилтны мэдлэгийг шалгах ээлжит шалгалтыг 3 жилд нэг удаа авна/ гэсэн заалтыг краны эзэмшигч иргэн Д зөрчсөн.
Асуулт-2. Маяти маркийн 40-15 УБП улсын дугаартай краныг уг газарт ажил үүрэг гүйцэтгэхэд краны жолооч Д.Бод “Г У” ХХК, “Н” ХХК, иргэн Д нарын хэн нь аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх ёстой байсан бэ?
Хариулт-2. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаар тушаалын хавсралт батлагдсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.5.9 дэх /Манипуляторт кран 42В-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын захын утаснаас 30 м-ээс ойр зайд байрлах тохиолдолд аюулгүй нөхцөлийг тодорхойлсон зөвшөөрөл-нарядыг (11 дугаар хавсралт) бүрдүүлсний дараа ажиллуулна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ажиллах үед зөвшөөрөл-наряд олгох ба ажилчдад зааварчилга өгөх журмыг кран эзэмшигч эсвэл ажил гүйцэтгэгчийн тушаалаар гүйцэтгэнэ. Зөвшөөрөл-нарядын үйлчлэх хугацааг түүнийг олгосон байгууллага тогтооно. Ажил эхлэхийн өмнө манипуляторт краны операторт (машинч) зөвшөөрөл-нарядыг олгоно. Оператор (машинч) цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо өөрийн дураар манипуляторт краныг байрлуулахыг хориглоно. Манипуляторт краныг цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ашиглахдаа ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн шууд удирдлага дор гүйцэтгэнэ. Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нь манипуляторт кран байрлуулах газрыг тодорхойлох, зөвшөөрөл-нарядад тусгагдсан ажлын нөхцөлийн биелэлтийг хангуулах, операторын (машинч) журнал дээр ажил эхлэх зөвшөөрлийг бичнэ. Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүсэд зөвхөн түүнийг ашиглагч байгууллагаас олгосон зөвшөөрөл-нарядаар ажиллана. Цахилгаан дамжуулдаг уян кабель шугамын ойролцоо манипуляторт кран ажиллах журмыг шугамыг эзэмшигч тогтооно. Хотын тээврийн хүчдэлээс салгагддаггүй холбоос бүхий шугамын дор манипуляторт краныг ашиглах тохиолдолд сум ба шугамын хооронд 1000 км-ээс багагүй зайд ойртох боломжийг хязгаарлах тулгуурыг байрлуулна./ гэсэн заалтын дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгааг Г У ХХК нь өгөхөөр байна. /хх-ийн 126-127-р хуудас/
Шүүгдэгч С.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2019 оны бизнес төлөвлөгөөний дагуу худалдааны төвийн урд талын засмал зам дээр нийтийн бие засах газрын цэвэр усны шугамыг засахаар талийгаач Бодоо манай компанийн ажилтан Х, З бид дөрөв кранаар бетонон хамгаалалт буюу /Лотки/ буулгах ажил гүйцэтгэж цахилгаан чанга мааслах шиг чанга дуу гарахаар нь би юу болсон юм бол гэж бодоод кран руу хараад краны сум дээшээгээ цахилгааны утсанд хүрч Х талийгаач Б хоёр тогонд цохиулаад Х нүхэн дотор юм хийж байгаад арагшаагаа шороон дээр уначихсан харин талийгаач Б нь краны гадна талд байх сумын хөдлөгдөг араанаасаа барьчихсан байдалтай тогонд цохиулаад салаглаж байхаар нь би сандраад Х руу буухдаа кранаар шүргэхэд бие жирэлзээд тогонд цохиулах шиг болсон. Тэгээд би тэнд байсан хүмүүст түргэн дуудаарай гэж хэлчихээд нүхэн дотор ороод Хид зүрхний массаж, хиймэл амьсгаа хийгээд байж байтал түргэн ирээд Х, Б хоёрыг эмнэлэг рүү авч ясан. Би өөрийн компанийн ажилтан болох Х, З нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. Харин талийгаач Бд өгөөгүй. Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн тухай заалтын 28-3 дахь заалтанд заасны дагуу гэрээ хийгдээгүй тохиолдолд талийгаач Бгийн хариуцаж байсан компани ХАБ-н зааварчилгаа өгч ажлын талбайд гаргах ёстой байсан учраас би зааварчилгаа өгөөгүй. /хх-ийн 144-146-р хуудас/
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын сүүлээр “Н” ХХК-нд жолооч ажилтай миний таньдаг Цогт-эрдэнэ гэж хүнд надтай уулзаад манай компани Өмнөговьд ажил хийж байгаа тэнд крантай машинтай хүн хэрэгтэй байгаа гэж байсан. Би тийшээ явж ажиллахгүй юм уу гэж асуусан. Хэрвээ ажиллана гэвэл би даргад утсыг чинь өгчихье гэж хэлсэн. Би өөрөө Митсубиши Фусо маркийн 40-15 УБП улсын дугаартай ачаан дээрээ крантай автомашинтай юм. Тэгээд байж байтал хэдэн хоногийн дараа удаагүй 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Н” ХХК-ний гүйцэтгэх захирал Э гэж хүн над руу утсаар залгаж яриад Ц-ээс утсыг чинь авсан. Чи Өмнөговь аймагт машинтайгаа очиж ажил хийх үү гэж асуусан. Тэгэхээр нь би тэгье гээд бид хоёр үнэ мөнгөө тохирсон. Тэгээд өдрийн 300 мянган төгрөгөөр явж ажиллахаар болсон. Тэгээд Э нь намайг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай ажил дээр хүрээд ир тэндээс ачаагаа ачаад урагшаа Өмнөговь явна гэж хэлсэн. Тэгээд тухайн үед манай хадам аавын бие муу байсан учраас өөрийнхөө оронд Б гэж сайн танил залуугаар өөрийн машинаараа ажил хийлгэх саналыг Бтой утсаар ярьж асуусан. Б өмнө нь надаас хийх ажил байна уу мөнгө төгрөг зээлээч гэж ярьж байсан юм. Тэгсэн Б тэгье гээд бид хоёр үнэ хөлсөө тохирсон. Б миний оронд миний машиныг бариад Н ХХК-ний ажлыг хийхээр Өмнөговь явахаар болсон. Би тэгж ажиллахад нь 1 сарын 1 сая 500 мянган төгрөгөөр тохирсон. Сараас илүү гарсан хоног тутамд 60.000 төгрөг өгөхөөр тохирсон. Тэгээд 45 хоногийн 2 сая 400 мянган төгрөг өгөхөөр тохирсон. Тэгээд би “Н” ХХК дээр 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би ажил дээр нь ганцаараа явж очсон. Тэгээд Э бид хоёр гэрээгээ өдрийн 300 мянган төгрөгөөр тохиролцож 45 хоногийн хугацаатай хийсэн. Бензин тосыг Э гарахаар болсон. Тэгээд 14 цагийн үед Бтой хамт очиж ачаагаа ачаад Өмнөговь аймаг руу явсан. Тэгээд 2019.09.03-ныхаа шөнө Өмнөговь аймагт ирж хоноод маргааш өглөө нь авч ирсэн ачаагаа “Н” ХХК-ний ажлын талбай дээр буулгасан. Даланзадгад сумын хойд зах хавьд л байх шиг байсан. Би одоо яг хаана гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Тэгээд тэр өдрөө гэр бараагаа бариад өнжиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө Э Б бид хоёрт хийх ажлыг зааж өгсөн. Тэр ажил нь болохоор гагнуурын тог гаргадаг дугуйтай моторыг чирээд кемп дээрээс ажлын байран дээр өглөө оройд зөөх ажил байсан. Мөн 12 метрийн урттай хуванцар хоолойг зөөж ажлын талбай дээр хүргэх ажил байсан. Бас 2-3 хоноод худаг руу 1 тонны саваар ус зөөх ажил байгаа гэж зааж өгсөн. Ийм л ажил хийнэ гэж танилцуулсан. Тэгээд би Бтой хамт 3 хоног цуг ажиллаад 2019.09.08-ны өдөр Улаанбаатар хот руу буцсан. Б миний машинаар ажлаа хийгээд үлдсэн. Тэгээд би явахдаа чи тэгээд өөр ажил хийж болохгүй шүү гэдгийг сайн хэлээд явсан. Бас өндөр хүчдэлийн доор ерөөсөө ажил хийж болохгүй гэдгийг би бас хэлж байсан. Б бид хоёр хоорондоо утсаар хааяа ярьдаг байсан. Тэр хооронд Б хот руу машинтайгаа ачаа авахаар хоёр ч удаа орж ирсэн. Тэгээд 1 сар болсон байх Б над руу яриад цалин жаахан бага байна чи жаахан нэмэх арга байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би 1 сарын 1 сая 800 мянган төгрөг болгоё сараас хэтэрвэл хоногийн 60.000 төгрөг гээд бодчих гэж тохирсон. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө Б 07 цагийн үед над руу яриад ажил дууссан өнөөдөр гарна гэж хэлж байсан. Гэтэл тэр өдрийн 11 цагийн үед “Н” ХХК-ний захирал Э над руу яриад Б тогонд цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгээд Бгийн эхнэрийнх нь утсыг надаас асуусан би мэдэхгүй байсан учраас мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн Э таслаад өөрөө надад Бгийн эхнэрийн утсыг нь олж өгөөд намайг ярьж хэл гэхээр нь би мэдэхгүй байсан учраас мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэгчихээд би удаагүй Бгийн эхнэр лүү нь холбогдсон чинь эхнэр нь мэдсэн байсан. Тэгээд Бгийн эхнэртэй нь хамт би өөрийнхөө машинтай Өмнөговь аймаг дээр ирсэн. Тэгээд ирэхэд Б Өмнөговь аймгийн эмнэлэгт ухаангүй байдалтай байсан. Тэгээд би эмнэлэг хавиар 2 хоног байсан. Манай хадам аавын бие муудаад байхаар нь би Бгийн эхнэрт байгаа байдлаа хэлээд яахав би байж байх уу гэсэн чинь намайг яв яв гэсэн. Тэгээд би Эд Улаанбаатар явахаар болсон талаараа хэлсэн чинь Э крантай машинаа авч яв гэж хэлсэн. Тэгээд би крантай машин дээрээ унаж ирсэн жижиг тэргээ ачаад явсан. Тэгээд хот ороод байж байсан араас маргааш нь бил үү нөгөөдөр нь Бг араас авч ирж гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээд гэмтэлд хэвтэж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан. Би талийгаачийг эмнэлэгт хэвтэж байхад нь цалин гэж 2 сая 400 мянган төгрөгийг эхнэрт нь дансаар шилжүүлж өгсөн. Үүнээс гадна эмчилгээнд нь зарцуулаарай гээд 400 мянган төгрөг талийгаачийн эхнэрт бэлнээр өгсөн. Мөн нас барсан дараа нь оршуулгадаа зарцуулаарай гэж 300 мянган төгрөгийг дансаар өгсөн. /хх-ийн 149-151-р хуудас/
Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-25-р хуудас/
Тоног төхөөрөмж, машин механизм түрээслүүлэх гэрээ /хх-ийн 171-р хуудас/
Монгол Улс Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 197-р хуудас/
Тусгай зөвшөөрөл /хх-ийн 198-р хуудас/
“Г У” ХХК-ний тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 199-201-р хуудас/
Өмнөговь аймаг Нийтийн аж ахуйн үйлчилгээний “Г У” ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 202, 205, 2-р хх-ийн 21-23, 29-30, 42, 52-54, 72, -р хуудас/
“Г У” ХХК-ийн албан тушаалын нэршил /хх-ийн 203-р хуудас/
Үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалт /хх-ийн 204-р хуудас/
Барилга, хот байгуулалтын яам тусгай зөвшөөрөл /хх-ийн 181-182-р хуудас/
Эрчим хүчний яам ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /хх-ийн 183-184-р хуудас/
Аюулгүй ажиллагааны дүрэм /2-р хх-ийн 95-98-р хуудас/
Үйлдвэрлэлийн осол, гэмтэлд өртөхгүй байхын тулд байнга мөрдөж ажиллах “Бүү март-10”-ийн зарчим, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 99-107-р хуудас/
С.Огийн нийгмийн даатгалын дэврийн хуулбар /2-р хх-ийн 109-р хуудас/
Хөдөлмөрийн гэрээний хуулбарууд /2-р хх-ийн 24-26, 31-33, 44-48, 76-82, 110-113, 184-188, хуудас/
Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт /2-р хх-ийн 5-6, 34-35, /
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас /2-р хх-ийн 7, 37, 116-р хуудас/
Ослын талаар мэдэгдсэн тухай /хх-ийн 117-119-р хуудас/
“Н” ХХК, “Г У” ХХК-ийн хамтарсан комиссын хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 120-121-р хуудас/
“Н” ХХК-ийн ерөнхий захирал, “Г У” ХХК-ний гүйцэтгэх захирлын хамтарсан тушаал /2-р хх-ийн 122-р хуудас/
“Г У” ХХК-ний хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 129-р хуудас/
“Г У” ХХК-ний засварчин Б.Х ярилцлагын тэмдэглэл /2-р хх-ийн 130-р хуудас/
Урьдчилсан зааварчилгааны бүртгэлийн журналын маягт /2-р хх-ийн 137-140-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 216-217-р хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /хх-ийн 178, 187-190-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь “Г У” ХХК-д хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байхдаа буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Г У” ХХКомпанийн нийтийн бие засах газрын дулааны шугамын цэвэр бохир усны шугам засварлах ажлыг хийж гүйцэтгэж байх явцад Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 195 тоот тушаалаар баталсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын 3 дахь заалт, “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчин хохирогч Б.Х, Д.Б нарт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилга өгөлгүйгээр ачаа өргөх манипуляторт крантай ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас Б.Хийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан, Д.Бгийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Д нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаартай “Ачаатай өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4-н 2 дахь заалтыг зөрчиж, мэргэжлийн бус хүн болох Д.Бр ачаа өргөх манипуляторт кран буюу 40-15 УБП улсын дугаартай Хино маяти маркийн тээврийн хэрэгслийг жолоодуулсны улмаас Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Г У” ХХК нь нийтийн бие засах газрын дулааны шугамын цэвэр бохир усны шугам засварлах ажлыг хийж гүйцэтгэж байх явцдаа нас барсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 1 хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан,
Шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 1 хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай эс үйлдэхүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч С.А нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Г У” ХХК-нд хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байсан болох нь: “Г У” ХХК-ний захирлын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаартай С.Аыг ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалд: “Хүний нөөцийн менежер-нарийн бичиг ажилтай Сайхантуяа овогтой Аын хувийн өргөдөл хүсэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн албан тушаалаас нь чөлөөлж мөн өдрөөс эхлэн Хөдөлмөр хамгааллын инженерийн албан тушаалд томилсугай” /2-р хх-ийн 72-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний ажлын байрны тодорхойлолтын ажлын байранд хийгдэх ажлуудын 10 дахь заалтад: “...Үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хууль эрхзүйн орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилчдын ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл хөдөлмөр хамгааллын зааварчилга, стандарт норм, дүрэм журамд хяналт тавьж, баталгаажуулж ажиллах...” /2-р хх-ийн 76-82-р хуудас/ гэж заажээ.
Шүүгдэгч С.А, Б.Д нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ дараах байдлаар биелүүлээгүй болох нь:
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар 6 дахь жилдээ ажиллаж байгаа шинжээч Г.Гантуяагийн Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“Г У”, “Н” ХХК-ниуд нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралт батлагдсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 27 дугаар зүйлийн 27.3.2, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтууд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 211 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.1.3, 5.2, 5.3, 5.4.1, 5.4.2, 5.4.4, 5.5.9, 5.5.10-г заалтуудыг иргэн Д, Г У, Н ХХК-ниуд зөрчсөн. “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4 дэх заалтад зааснаар Маяти краны операторын сургалтад сууж шалгалт өгч тэнцсэн мэргэжлийн үнэмлэх авсан хүнээр оператор хийлгүүлэх ёстой. Мэргэжлийн бус хүнээр оператор хийлгүүлснээс тухайн осол болоход нөлөөлсөн. Дээр заасан эрх зүйн актуудыг “Н”, “Г У” ХХК, Маяти маркийн 40-15 УБП дугаартай манипуляторт краны эзэмшигч Н.Д нар биелүүлээгүй байна. “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4.1 эзэмшигч ба ашиглагч байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь манипуляторт кран, ээлжийн тоноглол, оосорлох солих хэрэгслийн бүрэн бүтэн байдалд үзлэг үйлчилгээ, засвар, магадлалыг хийх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч, тэдгээрийн бүрэн байдал ба аюулгүй ажиллагааны нөхцөлийг хангуулна. Үүнд:
а) манипуляторт краны аюулгүй ашиглалтын хяналт хариуцагч, мөн тэдгээрийн бүрэн бүтэн байдал хариуцагч ба аюулгүй ажиллагаа хариуцагч инженер техникийн ажилчдыг томилох/ гэсэн заалтын дагуу ажилчдыг томилсон тушаал байхгүй байна. Хавтас хэргийн материалаас харахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/, 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалтуудыг нас барсан ажилтан зөрчсөн байна. Гэмтсэн ажилтнууд нь аюулгүй ажиллагааны дүрэм, журам зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3 дахь заалт Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрмийн 1.7 дахь заалтад зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана гэж заасан байдаг. Хавтаст хэргийн материал болох мэдүүлгүүдээс харахад Г У, Н ХХК-ниудын хооронд бичгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй байгаа тул оновчтой хариулт өгөх боломжгүй байна.
Б.Д нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 211 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4.14. Манипуляторт краны оператор (машинч), цахилгаанчин, засварчин, оосорлогчдыг 18 нас хүрсэн мэргэжлийн ажилчдаас томилно.
5.4.15. Манипуляторт краны оператор (машинч), оосорлогч, засварын ажилчид ажилд томилогдохоос өмнө эрүүл мэндийн үзлэгт орж дээрх мэргэжлийн ажлыг гүйцэтгэх чадвараа баталсан байна.
5.4.16. Оператор (машин), засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохиргоочин, оосорлогч нарыг төрийн төв байгууллагаас зөвшөөрөл авсан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, барилгын байгууллага дээр зохион байгуулагдсан курс, сургалтын төвүүдэд бэлтгэж, аттестатчилах шалгалтыг авна. Дээрх мэргэжлээр сургах ажлыг сургалтын төвд боловсруулж, хяналтын байгууллага баталсан хөтөлбөрийн дагуу явуулна.
5.4.17. Манипуляторт краны нэг төрлөөс нөгөөд операторыг (машинч) шилжүүлэн ажиллуулахын өмнө хийцийн онцлогтой танилцуулан, дадлага хийлгэнэ. Операторын дүрмийн мэдлэг, ур чадварыг шалгасны дараа бие дааж ажиллахыг зөвшөөрнө. Ур чадвар эзэмших дадлага, сургалт явуулах журмыг манипуляторт краны эзэмшигч тогтооно/ гэсэн заалтуудыг зөрчин мэргэжлийн бус хүн кранистаар ажиллуулсан байна.
Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.5.13, 8.5.18 дахь заалтад зааснаар аюулгүй ашиглах үүргийг эзэмшигч иргэн Д болон ашиглагч Г У, Н ХХК-иуд хариуцна.
Ажил гүйцэтгэж байсан талбайн аюулгүй байдлыг Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 тоот тушаалын хавсралтаар баталсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын 3 дахь заалтаар Г У ХХК нь хариуцахаар байна. /хх-ийн 122-123-р хуудас/ гэснээр,
Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай 03 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралт батлагдсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4.2 дахь /Эзэмшигч нь манипуляторт краныг аюулгүй ашиглахын тулд аюулгүй ажиллагааны хяналт хариуцагчийг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу үйл ажиллагааны заавар болон энэхүү дүрмийн мэдлэгийг олгох сургалтад хамруулсны дараа хяналтын байгууллагын байцаагчийг оролцуулсан комиссоор шалгалт авч, үнэмлэх олгон ажилд томилно.
Манипуляторт краны аюулгүй ашиглалтад хяналт тавих инженер техникийн ажилтны мэдлэгийг шалгах ээлжит шалгалтыг 3 жилд нэг удаа авна/ гэсэн заалтыг краны эзэмшигч иргэн Б.Д зөрчсөн.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дугаар тушаалын хавсралт батлагдсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.5.9 дэх /Манипуляторт кран 42В-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамын захын утаснаас 30 м-ээс ойр зайд байрлах тохиолдолд аюулгүй нөхцөлийг тодорхойлсон зөвшөөрөл-нарядыг (11 дугаар хавсралт) бүрдүүлсний дараа ажиллуулна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ажиллах үед зөвшөөрөл-наряд олгох ба ажилчдад зааварчилга өгөх журмыг кран эзэмшигч эсвэл ажил гүйцэтгэгчийн тушаалаар гүйцэтгэнэ. Зөвшөөрөл-нарядын үйлчлэх хугацааг түүнийг олгосон байгууллага тогтооно.
Ажил эхлэхийн өмнө манипуляторт краны операторт (машинч) зөвшөөрөл-нарядыг олгоно. Оператор (машинч) цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо өөрийн дураар манипуляторт краныг байрлуулахыг хориглоно. Манипуляторт краныг цахилгаан дамжуулах агаарын шугамын ойролцоо ашиглахдаа ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийн шууд удирдлага дор гүйцэтгэнэ. Ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нь манипуляторт кран байрлуулах газрыг тодорхойлох, зөвшөөрөл-нарядад тусгагдсан ажлын нөхцөлийн биелэлтийг хангуулах, операторын (машинч) журнал дээр ажил эхлэх зөвшөөрлийг бичнэ. Цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүсэд зөвхөн түүнийг ашиглагч байгууллагаас олгосон зөвшөөрөл-нарядаар ажиллана. Цахилгаан дамжуулдаг уян кабель шугамын ойролцоо манипуляторт кран ажиллах журмыг шугамыг эзэмшигч тогтооно. Хотын тээврийн хүчдэлээс салгагддаггүй холбоос бүхий шугамын дор манипуляторт краныг ашиглах тохиолдолд сум ба шугамын хооронд 1000 км-ээс багагүй зайд ойртох боломжийг хязгаарлах тулгуурыг байрлуулна./ гэсэн заалтын дагуу аюулгүй ажиллагааны зааварчилгааг Г У ХХК нь өгөхөөр байна. /хх-ийн 126-127-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А, Б.Д нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Д.Бын амь нас хохирсон болох нь: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2437 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн сарвуу 2, 3-р хурууны арьсны түлэгдэл /цахилгаан тэмдэг/, хэвлий баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед үүссэн түлэгдэл цахилгаан тэмдэг нь цахилгаан гүйдэл болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан. Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. /хх-ийн 58-60-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч С.А нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Г У ХХК-ний ажилтан хохирогч Б.Хийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь: Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн №13555 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Хийн биед цахилгаан гүйдлийн цохиулалт, шок, зүрхний жирвэлзэл, цээж, зүүн гарын эрхий, долоовор хуруу, баруун гарын долоовор хуруунд шарх /цахилгаан тэмдэг/ гэмтэл учирсан. Дээрх гэмтэл нь цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх 2019.10.24-ний өдөр үүссэн байна. Дээрх гэмтэл амь тэнссэн байдал үүсгэсэн тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.9-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 78-р хуудас/ гэснээр болон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 257 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтэд: Б.Хийн биед цахилгаан гүйдлийн цохиулалт, шокийн хүнд хэлбэр, зүрхний жирвэлзэл, цээж, зүүн гарын эрхий, долоовор хуруу, баруун гарын долоовор хуруунд шарх /цахилгаан тэмдэг/ гэмтэл учирсан. Дээрх гэмтэл нь цахилгаан гүйдлийн хэсэг газрын болон ерөнхий үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх 2019.10.24-ний өдөр үүссэн байна. 2019.11.13-ны өдрийн №13555 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.4 дэх хэсэгт 3.3-т заасан амь тэнссэн байдал нь шинжлүүлэгчийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой нь эмнэлзүйн шинж, шинжилгээгээр нотлогдсон байх ба эмнэлгийн яаралтай тусламж зайлшгүй шаардагдсан байна гэж заасан байдаг. Амь тэнссэн байдал гэдэг нь амин чухал эрхтэн буюу төв мэдрэлийн тогтолцоо, амьсгал, зүрх судасны үйл ажиллагааны алдагдал юм. Энэ нь БОЭТ-н №1940 тоот өвчний түүхээр тогтоогдож байна. /хх-ийн 81-86-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Эдгээр шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий, мэдлэг, туршлага, чадвар бүхий шинжээчээр шинжилгээ хийж дүгнэлтүүдээ гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: С.Аын биед цахилгаан гэмтэл үүссэн. Уг гэмтлийн улмаас С.Аын биед тархины хөнгөн хэлбэрийн эмгэгшил /хаван/ илэрсэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 62-63-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Тусгай мэдлэгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд: : ...“Г У”, “Н” ХХК-ниуд нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралт батлагдсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчсөн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 27 дугаар зүйлийн 27.3.2, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтууд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 211 дүгээр тушаалаар баталсан “Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.1.3, 5.2, 5.3, 5.4.1, 5.4.2, 5.4.4, 5.5.9, 5.5.10-г заалтуудыг иргэн Д, Г У, Н ХХК-ниуд зөрчсөн.
“Ачаа өргөх манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.4 дэх заалтад зааснаар Маяти краны операторын сургалтад сууж шалгалт өгч тэнцсэн мэргэжлийн үнэмлэх авсан хүнээр оператор хийлгүүлэх ёстой. Мэргэжлийн бус хүнээр оператор хийлгүүлснээс тухайн осол болоход нөлөөлсөн. Дээр заасан эрх зүйн актуудыг “Н”, “Г У” ХХК, Маяти маркийн 40-15 УБП дугаартай манипуляторт краны эзэмшигч Н.Д нар биелүүлээгүй байна.
Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.5.13, 8.5.18 дахь заалтад зааснаар аюулгүй ашиглах үүргийг эзэмшигч иргэн Б.Д болон ашиглагч Г У, Н ХХК-иуд хариуцна.
Ажил гүйцэтгэж байсан талбайн аюулгүй байдлыг Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 195 тоот тушаалын хавсралтаар баталсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн зааврын 3 дахь заалтаар Г У ХХК нь хариуцахаар байна. /хх-ийн 122-123-р хуудас/ гэсэн дүгнэлтийг тус тус үндэслэн ажил олгогч буюу хуулийн этгээдийг энэ хэрэгт зохих хэмжээний гэм буруутай гэж үзэн, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу “Г У” ХХК болон “Н” ХХКомпани, тэдгээрийг төлөөлөх бүрэн эрх олгогдсон гүйцэтгэх захирлуудыг иргэний хариуцагчийн төлөөлөгчөөр тогтоож, энэхүү хэрэгт холбогдуулан иргэний хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол хуульд нийцсэн байна гэж шүүх үзэв.
Иргэний хариуцагч “Г У” ХХК-ний зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ут 46.348.933 төгрөг, хохирогч Б.Хид 4.732.968 төгрөг, шүүгдэгч С.Аад 2.117.400 төгрөг, нийт 53.199.301 төгрөгийг хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлж, гэм хорын хохирлыг барагдуулсан, иргэний хариуцагч “Н” ХХК-ний зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ут 44.087.100 төгрөг, шүүгдэгч Б.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ут 3.700.000 төгрөгийг тус тус гэм хорын хор уршигт төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцогчдын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.А, Б.Д, иргэний хариуцагч “Г У” ХХК болон “Н” ХХК нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У:...Талийгаач том тэрэг барьдаг жолооч байсан. Кранчин мэргэжилтэй биш, гэхдээ хувьдаа Маяти кран авч 3 жил хувиараа ажиллаж байгаад буцаагаад зарчихсан. гомдолтой байна. Талийгаач эргээд босоод ирэх биш, хоёр хүүхдийг нь харж үзээсэй гэж бодож байна. Би “Г У”, Н ХХК-ний удирдлагатай уулзаж үзсэн. Үлдсэн 2 хүүхдийг нь орох оронтой болгоод өгөөч гэж санал тавьсан. Тэгсэн чинь миний саналыг хүлээн авсан. Дэмжинэ гэж байсан.../хх-ийн 28-29-р хуудас/ гэх мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгч байсан ба иргэний хариуцагчаар татан оролцуулсан Г У ХХК болон Н ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 90.436.033 төгрөг буюу орон сууц худалдан авахуйц үнийн дүн бүхий мөнгөн тусламж үзүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Дгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Аад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг 1 жил хасаж, 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн хөдөлмөр, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг 1 жил хасаж, 1 жил 6 сар хорих ял шийтгэх, шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэх, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал тус тус гаргасан болно.
Шүүгдэгч С.Аын өмгөөлөгч И.Олонмөнх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Мөн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэн үзэх онцгой нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү, энэ гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Аад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү. Хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү? гэх саналыг,
Шүүгдэгч Б.Дгийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэх саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч С.Аын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Дгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор заасан тул шүүгдэгч С.А, Б.Д нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Уийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хамгийн гол нь би хэн нэгнийг буруутгамааргүй байна... Дахин нэг айл уйлаан болоод энэ 2 хүн ял шийтгүүлэхийг үнэхээр хүсэхгүй байна, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч С.А, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хариуцагч “Г У” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ут 46.348.933 төгрөг, хохирогч Б.Хид 4.732.968 төгрөг, С.Аад 2.117.400 төгрөг төлсөн, иргэний хариуцагч “Н” ХХК нь 44.087.100 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ут төлсөн, шүүгдэгч Б.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ут 3.700.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хор уршигт тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ш овгийн С-ийн Аыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Б-ын Дг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аын хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, С.А нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч С.А, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хариуцагч “Г У” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ут 46.348.933 төгрөг, хохирогч Б.Хид 4.732.968 төгрөг, С.Аад 2.117.400 төгрөг төлсөн болохыг, иргэний хариуцагч “Н” ХХК нь 44.087.100 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ут төлсөн болохыг, шүүгдэгч Б.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ут 3.700.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА