Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 03

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2016/00652/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, “Баянмөнхийн” “Нутгийн дэлгүүр”-ийн 01 тоотод оршин суух, Энхбаярын Сод-Эрдэнэд (РД: СЮ 91062718) холбогдох,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 47-д байрлах, “Мобиком” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  
" үйлчилгээний төлбөр, утасны үнэ 381 473 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Мобиком” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Э.Сод-Эрдэнэ нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20169106 тоот гэрээ байгуулан 99997742 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “ гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах” нэмэлт гэрээ байгуулан iphone5 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдах, худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн  боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100 000 төгрөгийг хассан.  
Иймд Э.Сод-Эрдэнээс үйлчилгээний төлбөр, утасны үнэ 381 473 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

 Хариуцагч Э.Сод-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Сод-Эрдэнэ би, “Мобиком” ХХК-ийн тус шүүхэд гаргасан үйлчилгээний төлбөр, утасны үнэ 381 473 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Би үйлчилгээний төлбөр, утасны үнэ 381 473 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 16 тал)
 
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мобиком” ХХК нь, хариуцагч Э.Сод-Эрдэнээс "үйлчилгээний төлбөр, утасны үнэ 381 473 төгрөгийг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Сод-Эрдэнэ нь, нэхэмжлэгч “Мобиком” ХХК-ийн нэхэмжилсэн үйлчилгээний төлбөр, утасны үнэ 381 473 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Э.Сод-Эрдэнэд холбогдох, “Мобиком” ХХК-ийн нэхэмжлэлтэй “үйлчилгээний төлбөр, утасны үнэ 381 473 төгрөгийг гаргуулах” тухай  иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “Мобиком” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12 094 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 6 047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6 047 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч байгууллагад, хариуцагч Э.Сод-Эрдэнээс 6 047 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад тус тус  олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Сод-Эрдэнэ нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.

4.Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    
 

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ