Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1222

 

 

 

 

 

 

 

 

     2019         11           18                                        2019/ШЦТ/1222         

 

-                                         

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

хохирогч О.Ц, өмгөөлөгч Ц.Оргил,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аззаяа,

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1929001441318 дугаар эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ажилтай, ам бүл 2, эхийн хамт суух,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар нэмж нэгтгэн 5 жил 5 сарын хорих ял,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Овоот овогт Цогтбаатарын О /РД:лю87111570/.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ц.О нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын “Ганц мод” хилийн боомтод иргэн О.Цийг зодож эрүүл мэд нь зүүн шагайн гадна хавчаар ясны ташуу зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, шилбэний ар хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Урд өдөр нь миний утаснаас эхнэр, хүүхдийн зургийг хараад “аав шигээ царай муутай юм байна” гээд байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 900 юань, 814.000 төгрөг өгсөн. Хохирогчийг гадаа хавирч унагаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уучлаарай” гэв.

Хохирогч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 5 дугаар сарын 05-нд энэ залуутай таарсан. Өглөөгүүр хөзөр тоглоно гээд Отгондүүгийн өрөөнд тоглосон. 15.40 цагийн үед найз утсаар ярьсан. Гаднаас орж ирээд Сүрэнээ сандал дээр суусан. О миний хацрыг “яасан хөөрхөн юм” гээд байсан. Тэгээд гараад явсан. Хоол идье гэхэд нь үгүй гэтэл гараад явсан. Тэгээд ганцаараа орж ирээд “ганц тохиръё” гээд уурлаад байсан. Сүрэнхорлоо нь “бид 2 боовшоод үүнийг шаая” гэж яриад Оогий яваад орсон гэж хэлсэн. Урд өдөр нь уулзаагүй. Намайг хавирч унагаад гэмтэл учруулсан. 900 юань, 814.000 төгрөг авсан. 881 юань 22 мо, 295.600 төгрөг нэхэмжилж байна. Анх цагдаад өргөдөл өгөхдөө хэлж байсан. Энэ талаар албан ёсоор гаргаж өгөөгүй нь миний буруу. Хэргийн материал, шинжээчийн дүгнэлт танилцуулахдаа гарын үсэг зур л гэсэн, танилцуулаагүй нь миний эрхийг зөрчсөн” гэв.

 

Эрүүгийн 1929001441318 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Цийн: “Би 2019 оны 5 дугаар сарын 05-ны 16 цагийн үед О миний бие, эрүүл мэд халдаж, намайг зодож гэмтэл учруулсан. Зүүн хөлний шагай хэсэгт байх савхан яс хоёр хугарсан, шагай гэмтсэн. Миний биед учирсан гэмтэл одоог хүртэл бүрэн эдгэрээгүй. Би хэвтрийн дэглэм сахиж байгаа. Энэ хугацаанд эрүүл м, эд хөрөнгийн болон сэтгэл санааны маш их хохирол хүлээж байна. Би маш их гомдолтой байна.

...Миний зүүн мөрөн дээрээс О татаж байгаад хавсарч өшиглөх үед би газар унасан. Энэ үед зүүн хөлний шагай орчмоор маш их өвдөлт үүссэн. Би тэр даруйдаа босож чадахгүй байсан. Отгондүү, Оыг татаж авах үед нь босоод хөдөлж чадахгүй, өрөөндөө байж байтал О өрөөний довжоон дээрээс тоосго аваад дотогшоо орох гээд байсан. Отгондүү хорьж байхад нь буудлын цонхоор гарч цагдаагийн газар луу явсан. Ойролцоогоор 500 метр орчим явган хазганаад явсан. Би цонхоор буухдаа хөлөө гэмтээгээгүй...” гэх мэдүүлэг /хх-19-21, 22-23/,

Гэрч Ж.Отгондүүгийн: “2019 оны 5 дугаар сард Ганцмодонд миний ажиллуулдаг буудалд Сүрэнхорол, О, Ц нар буудалласан. Тэр өдөр Сүрэнхорол, О нар надаар “хоол хийлгэе” гээд 50 юань өгөхөөр нь би хоол хийж байтал буудал дотор хүмүүс хашгирах чимээ гарахаар нь Сүрэнхорол бид хоёрыг хамт буудлаас гараад О, Ц нар дээр очиход Ц газар уначихсан ёолоод “хөл өвдөөд байна” гээд О Цийг цохих гээд байж байхаар нь би Оыг тээс аваад гарч Сүрэнхорол, Ц нар миний өрөөнд үлдсэн. Намайг Оыг хорьж байгаад өрөөний хаалгыг нээж харахад Сүрэнхорол ганцаараа байж байхаар нь “Ц хаачсан юм” гэж асуухад “Цийг цонхоор зүгээр гүйгээд гарчихлаа” гэж байсан. Ц тухайн үед хөл хугараад мушгирчихлаа гээд ёолоод байсан. Би түүний хөлийг хэн гэмтээснийг хараагүй. Тухайн үед О архи уучихсан халамцуу, бид нар эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-34-36/,

  Гэрч Г.Сүрэнхоролын: “Би он, сар өдрийг санахгүй байна. Тухайн үед манай нутгийн залуу О бид Ганцмодонд тааралдаад дэн буудалд өглөө эрт орсон. Бид хоёр буудалд ороод 4-үүлээ 0,5 литрийн хоёр шил хятад архи уугаад хамт архи уусан хүмүүс явж О бид хоёр буудалд үлдээд унтсан. 16 цагийн үед Отгондүү эгчид хоол захиалаад буцаад унтсан. 17 цагийн Отгондүү эгч “хоол болчихлоо” гээд бид хоёрыг сэрээсэн. О бид хоёр босоод өрөөнөөс хамт гараад ...О өрөөний үүд үлдсэн. Намайг хоолоо идэж байхад О нэг хүүхэнтэй хэрэлдэх чимээ гарахаар нь Отгондүү эгч бид хоёр гал тогооноос гараад очоод салгаж амжаагүй байхад О тэр эмэгтэйн цамцнаас барьж зүүн хөлөөрөө хавирч унагасан. Би Оыг цааш нь түлхэх үед нөгөө эмэгтэй өөрөө босож өрөө рүү орохдоо болон цонхоор гарахдаа зүгээр алхаж байсан. О гартаа чулуу барьчихсан “ална” гээд далайсан. Би Оын чулууг булааж авах хооронд тэр эмэгтэй буудлын цонхоор гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-37-39/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.05.31-ний өдрийн 324 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.О.Цийн биед зүүн шагайн гадна хавчаар ясны ташуу зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, шилбэний ар хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хх-43/,

Шинжээч Ж.Жаргалтуяагийн: “...О.Цэд учирсан гэмтэл нь хохирогчийн хөлийг хавирч унагаах, өшиглөх, мөн 1,40 см орчим өндрөөс үсрэх, буух үйлдлүүдийн аль алинд үүсэх боломжтой. Яг гэмтэл авсан даруйд 500м орчим газарт явган явах боломжтой байхыг үгүйсгэхгүй. Энэ нь тухайн хүний биеийн жин, хүнээр түшүүлэх, юм тулах зэргээс хамаарсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-45-46/,

Шүүгдэгч Ц.Оын яллагдагчаар өгсөн: “Миний санаж байгаагаар тэр өдөр Ганц модны боомт дээр байрлах буудалд Сүрэнхорол, Түвшинээ гэх жолооч нартай 2 шил хужаагийн цагаан будааны архи уусан. ...Би тэр буудалд байсан Ц гэх эмэгтэйтэй маргалдсан. Тухайн үед би тэр эмэгтэйг буудлын гадаа шороон дээр хөлөөрөө нэг удаа хавирч унагаасан. Өмнөх өдөр нь би Цтэй юм ярьж байгаад гар утсан дээр байсан эхнэр, хүүхдийнхээ зургийг үзүүлсэн чинь манай хүүхдийн зургийг харчихаад “аав шигээ царай муутай юм, том болоод хагалгаанд орох юм байна” гэж байсан. Түүнээс болоод маргааш нь би согтуудаа Ц эгчтэй маргалдаж байгаад хавирч унагаасан. Тэгтэл дараа нь шилбэ нь хугарсан гэсэн. Сүрэнхорол, Отгондүү нар ирээд салгасан. Би айлгах санаатай газар байсан тоосго барьж автал Ц эгч буудлын өрөө рүү ороод цонхоор гарч явсан. Цагдаа ирээд намайг авч явсан. Би боовшиж байгаад зодчихлоо гэж яриагүй.” гэх мэдүүлэг /хх-57-59/,

гэрч Ц.Баяртуяа, Д.Лхагва-Очир нарын мэдүүлэг /хх-30-31, 32-33/, хохирогчийн эмнэлгийн бичиг баримтууд /хх-62-74/, шүүгдэгчийн эхийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-89/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-94/, эд хөрөнгө “бүртгэлтэй” лавлагаа /хх-97/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-99/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-100/, хохиролд “814.000 төгрөг төлсөн тухай” банкны дансны хуулга /хх-101/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-102/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой 18 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 13 хуудас шүүгдэгчийн дансны хуулгыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.   

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод хилийн боомт дээр хохирогч О.Цийг зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай. Хохиролд 814.000 төгрөг, 900 юань, нийт 1.165.342 төгрөг төлсөн. Өнөөдөр хохирогчийн гаргаж өгсөн баримтуудын дүн нь 295.000 төгрөг болж байна. Хятад хэл дээрх баримт ойлгогдохгүй байгаа тул нотлох баримтаас хасуулах, ажилгүй байсан хугацааны цалинг хэрэгсэхгүй болгох саналтай. Шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. Цаашид гэмтэлтэй холбоотой нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдуулах саналтай байна. Хавирч унагааснаас болж гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан гэж карт гаргаж өгсөн боловч эмч нарын зөвлөгөөнөөс гарсан шийдвэр гэж үзэхгүй. Нотлох баримтуудаар үнэлэхэд учир дутагдалтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгдэгч нь “Бэлгийн харьцаанд ороогүй” шалтгаанаар зодсон байгааг шалгах ёстой. Прокуророос зүйлчилсэн энэ зүйл ангиар шийдэх боломжгүй гэж үзэж байгаа тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Шинжээчийн дүгнэлт илэрхий эргэлзээтэй гарсан гэж үзэж байна. Картыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчийг зодсон гэдгээ шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл гэрч Сүрэнхорол тэр талаар мэдүүлээгүй. Нотлох баримтуудаар авагдсан хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Хятад баримтыг үнэлэх боломжгүй. Дахин шинжээч томилуулах үндэслэлгүй, энэ талаар хүсэлтээ гаргаагүй, мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.О согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр БНХАУ-ын “Ганц мод” хилийн боомтод иргэн О.Цийг хавирч унаган зүүн шагайн гадна хавчаар ясны ташуу зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, шилбэний ар хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Цийн “...О миний зүүн мөрөн дээрээс татаж байгаад хавсарч өшиглөх үед би газар унасан. Энэ үед зүүн хөлний шагай орчмоор маш их өвдөлт үүссэн...” гэх мэдүүлэг /хх-19-21, 22-23/, гэрч Г.Сүрэнхоролын “...О нэг хүүхэнтэй хэрэлдэх чимээ гарахаар нь Отгондүү эгч бид хоёр гал тогооноос гараад очоод салгаж амжаагүй байхад О тэр эмэгтэйн цамцнаас барьж зүүн хөлөөрөө хавирч унагасан. Би Оыг цааш нь түлхэх үед нөгөө эмэгтэй босож өрөө рүү алхаж орсны дараа О гартаа чулуу барьчихсан “ална” гээд тэр эмэгтэй рүү далайсан...” гэх мэдүүлэг /хх-37-39/, гэрч Ж.Отгондүүгийн “...буудал дотор хүмүүс хашгирах чимээ гарахаар нь Сүрэнхорол бид хоёрыг гараад очиход Ц газар уначихсан ёолоод “хөл өвдөөд байна” гээд О Цийг цохих гэж байхаар нь би Оыг аваад гарч, ...тухайн үед О архи уусан халамцуу байсан...” гэх мэдүүлэг /хх-34-36/, шүүх эмнэлгийн 324 дүгээр “1. О.Цийн биед зүүн шагайн гадна хавчаар ясны ташуу зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, шилбэний ар хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Эрүүл мийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжилгээ /хх-43/, шүүгдэгч Ц.Оын яллагдагчаар өгсөн: “Миний санаж байгаагаар тэр өдөр Ганц модны боомт дээр байрлах буудалд Сүрэнхорол, Түвшинээ гэх жолооч нартай 2 шил хужаагийн цагаан будааны архи уусан. ...Би тэр буудалд байсан Ц гэх эмэгтэйтэй маргалдаж ...нэг удаа хавирч унагаасан...” гэх мэдүүлэг /хх-57-59/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Оын согтуурсан үедээ хохирогч О.Цийг хавирч унаган эрүүл мэд нь “зүүн шагайн гадна хавчаар ясны ташуу зөрүүтэй хугарал, зөөлөн эдийн няцрал, шилбэний ар хэсгийн цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч ганц тохирчихъё гээд хацар илээд байсан. Хүчиндэхийг завдсан гэх үйлдлийг шалгуулах хүсэлтэй. Мөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх хүсэлт, дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно. Хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогчийн “...Ц.О гэгчид зодуулсны улмаас зүүн хөл 2 хугарсан ба үүнээс гарсан эмчилгээний зардал, бусад хохирлыг 10.000 юань-аар тохиролцсон...” гэх гомдол /хх-15/, “...О гэх хүн миний бие эрүүл мэд халдаж намайг зодож гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-20-21, 22-23/, гэрч Ж.Отгондүүгийн “...Ц газар уначихсан ёолоод хөл өвдөөд байна гээд О цохих гэж байхад нь очсон...” гэх мэдүүлэг /хх-34-36/, гэрч Г.Сүрэнхоролын “...О нэг эмэгтэйтэй хэрэлдэх чимээ гарахаар нь ...очоод салгаж амжаагүй байхад О тэр эмэгтэйг хавирч унагасан...” гэх мэдүүлэг /хх-37-39/ зэргээр няцаагдаж байна гэж шүүх үзэв.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 324 дүгээр шинжилгээг эргэлзээтэй гэж үзэх, гэмтлийн зэрэг тогтоох журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.   

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийн хянан шийдвэрлэснийг тэмдэглэж байна.    

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Цийн эрүүл мэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч 900 юань /тухайн үеийн Монгол банкны ханшаар 1 юань 390 төгрөг 38 мөнгө/ буюу 351.342 төгрөг, 814.000 төгрөг, нийт 1.165.342 төгрөг төлсөн нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдлоо. Хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 18 хуудас баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтын дүнгээр 295.000 төгрөг тогтоогдсоныг дээрх төлөгдсөн үнийн дүнд оруулан тооцож шүүгдэгч Ц.Оыг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч “Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөн ажилгүй байсан хугацааны цалин, олох ёстой байсан орлогоо нэхэмжилнэ” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа /хятад хэлээр бичигдсэн 5 ширхэг хохирлын гэх баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзсэн тул нотлох баримтын шаардлага хангуулан/ бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хохирогч хацар илсэн, унтаж хэвтье гэсэн гэдэг боловч хүчиндэхийг завдсан талаар мэдүүлэг өгөөгүй...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Хохирогч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөр гэмт хэргийн буюу хүчиндэх гэмт хэргийн завдалт байгаа гэж үзэж байгаа...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлсөн. Торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг урт хугацаагаар тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд 1.165.432 төгрөг төлсөн, хор уршиг бүрэн арилаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан мөн дээрх байдлаар тогтоогдсон шүүгдэгчийн цалин хөлс /“Омог цагаан шонхор” ХХК-д жолооч ажилтай гэх/, бусад орлого олох боломжийг үндэслэн шүүгдэгч Ц.Оыг 2.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.         

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Овоот овогт Цогтбаатарын Оыг хүний эрүүл мэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 2.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.О цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч О.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР