| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00664/И |
| Дугаар | 08 |
| Огноо | 2016-12-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 08
2016 оны 12 сарын 28 өдөр Дугаар 156/ШШ2017/00008
Хэнтий аймаг
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00664/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би,
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг, А-24-15 тоотод оршин суух иргэн Сүхбаатарын Энхмандахын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн 2-3 тоотод оршин суух иргэн Тогоонтөмөрийн Батцэцэгт холбогдох,
“7 832 700 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Энхмандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Т.Батцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан тус аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” худалдааны төвд худалдагчаар ажилд орсон. Манай худалдааны төвийн гутал, цүнхний тасагт 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн тооллогод орсон бөгөөд эхний тооллогоор 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 110 900 төгрөг, 2 дахь тооллогоор 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 659 590 төгрөг гэх мэтчилэн 3,4 дэх тооллогоор нийт 7 832 700 төгрөгийг дутааж манай байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Манай дэлгүүрийн тасаг барааны тооллогыг хийхдээ худалдагч өөрөө гараараа гаргаад, давхар тооллогын нярав тоолоод эцсийн хариуг тус дэлгүүрийн эзэн би өөрййн гараар шалгаж гардаг. Иймд манай байгууллага тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 129 тоот эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор олгуулахаар тогтоосон 7 832 700 төгрөгийг иргэн Т.Батцэцэгээс иргэний журмаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч С.Энхмандах эвлэрлийн гэрээндээ:
Миний бие Т.Батцэцэгээс 7 832 700 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож 7 832 700 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор хариуцагч Т.Батцэцэгээс авахаар хэлэлцэн эвлэрлийн гэрээг байгууллаа гэжээ.
Хариуцагч Т.Батцэцэг эвлэрлийн гэрээндээ:
Миний бие С.Энхмандахын шүүхэд гаргасан 7 832 700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Энхмандахтай харилцан тохиролцож 7 832 700 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар хэлэлцэж эвлэрлийн гэрээг байгууллаа гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Энхмандах нь хариуцагч Т.Батцэцэгт холбогдуулан 7 832 700 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т. Батцэцэг нь “Миний дэлгүүр” худалдааны төвд худалдагчаар ажиллах хугацаандаа 7 832 700 төгрөгийн эд барааг хувьдаа завшиж, үрэгдүүлсэн болох нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.24-ний өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 3-5х/-аар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь С.Энхмандах хариуцагч Т.Батцэцэг нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж хариуцагч Т.Батцэцэг нь 7 832 700 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын дээрх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. С.Энхмандахын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Батцэцэгээс 7 832 700 /долоон сая найман зуун гучин хоёр мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч С.Энхмандахын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 140 274 төгрөгийн тал хувь болох 70 137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 70 137 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч С.Энхмандахад, хариуцагч Т.Батцэцэгээс 70 137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Энхмандахад тус тус олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү захирамжинд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР