Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 10

 

 


2017 оны 01 дүгээр сарын 03                Дугаар156/ШШ2017/00010                              Хэрлэн сум

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2016/00725/И

Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Батноров сум, 7 дугаар баг, ОСГ-ын 1 дүгээр хороо Оша-06 тоотод оршин суух Зундуйгийн Хадбаатарт холбогдох,
Халаалтын төлбөр 1 618 398 төгрөг гаргуулах тухай,
“Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22 өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 29 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...З.Хадбаатараас 2014 оны 08 сараас  2016 оны 10 дугаар сар дуусталх хугацаанд халаалтын төлбөр 518 320 төгрөг, цэвэр бохир усны 774 845 төгрөг, подвал засварын 39 000 төгрөг, суурь хураамжийн 16 500 төгрөг, ногдуулсан алданги 269 733 төгрөг нийт 1 618 398 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
                                                                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК нь хариуцагч З.Хадбаатарт холбогдуулж 1 618 398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч З.Хадбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунтуяа нь нэхэмжлэлийн шаардлага 1 618 398 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж “Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунтуяа холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 26 413 төгрөгийн 50 хувь төгрөгийг улсын төсвөөс, 13 206,5 төгрөгийг хариуцагч З.Хадбаатараас гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.“Хэнтий Ус” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1 618 398 төгрөгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунтуяа нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
D:\АЖЛЫН ФАЙЛ1\Ерөнхий шүүгчийн туслах - Э.Оюун-Эрдэнэ\ИРГЭНИЙ ХЭРЭГ\Шүүхийн шийдвэр\Хялбаршуулсан\ШШ-10.docx
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 413 төгрөгийн 50 хувь болох 13 206,5 төгрөгийг улсын төсвөөс, 13 206,5 төгрөгийг хариуцагч З.Хадбаатараас гаргуулж нэхэмжлэгч “Хэнтий Ус” ХХК-д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Э.АРИУНАА